4 страница29 апреля 2026, 00:31

❆Best Luck❆

Чамтайгаа учирсан минь энэ амьдралын надад олгосон хамгийн том аз билээ...

Зөөлөн салхи сэвэлзэж хэдийнээ шарласан навчисыг унаган өмнө минь дэвсэнэ. Харин би урдийнх шигээ л бусдыг үл тоон уншиж буй номондоо шимтэн модны сүүдэр бараадсаар. Зохиолын үйл явдалд уусаж яг үл өөрөө тэр дотор орчихсон юм шиг төсөөлж дараагийн мөрийг нь унших гэж улам ихээр яарна. Гэнэт л хажуунаас бөмбөг эрчлэн ирээд гарыг минь хүчтэй миний номыг унагаж орхилоо. Гайхан хэсэг сууснаа газарт шидэгдсэн номоо аван босоод бөмбөг ирсэн зүг рүү муухай харан бостол..
.: уучлаарай. Та зүгээр биз дээ?? гэсээр урдаас минь инээмсэглэлээ.
Өмнө нь хэзээ ч хэн ч над руу хараад ийм халуун дотно инээмсэглэж байсангүй. Хэлэх ч vг олдоогүй болохоор дэмий балмагдсандаа харцаа бууруулж толгой дохилоо. Тэр инээмсэглэсэн хэвээрээ над руу ойртон алхсаар, тайван байсан намайг гуравхан үйлдлээрээ сандаргаж орхилоо. Эхнийх нь бөмбөг шидсэн, хоёр дох нь над руу хараад инээмсэглэсэн, сүүлийнх нь над руу алхаж байна!!
Сандарсандаа гарт байсан номоо цээжиндээ наан чанга атгатал тэр яг урд минь ирээд бөхийн бөмбөгөө авлаа.
Арай хийн амьсгаагаа гаргаж санаагаа амраах гэтэл тэр тэгэх завдал өгсөнгүй. Бөмбөгөө аваад өндийхөд бид хэтэрхий ойрхон зогссон байв. Яг энэ үед цаг хугацаа дэндүү удаан өнгөрч түүний өөдөөс эгцлэн ширтсэн надад үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрлөө. Түүний гэх бүх юм надад таалагдаж давхраагүй алаг нүд нь хүртэл хайр татам санагдана. Бодол дундаа автан зогстол
.: санаатай тэгээгүй шүү~~ бас дахин уучлаарай. гэж хэлээд эргээд гүйчихлээ.
Хэсэгхэн хугацаанд ховсдуулсан юм шиг болсноо ойлгон толгойгоо хэд сэгсрээд цүнхээ үүрэн гэр лүү гээ явлаа.
Тэр өдрөөс хойш байн байн сагсны талбайн хажуудах модон доор ном уншиж буй дүр исгэн тэрнийг ширтэн суух болов. Хааяа хааяа намайг хараад инээмсэглэхэд нь хацар халуу дүүгэж тэгэх бүртээ дэмий л номоороо нүүрээ дарна. Зөвхөн тэр үл таних хөвгүүн л толгойд бодогдож нэгэн хэвийн амьдралын хэмнэлийг минь ганц инээмсэглэлээрээ л тэр өөрчилж орхисон юм. Хэзээ ч өөртөө анхаарал тавьж толины өмнө сууж байгаагүй хэрнээ эгчийнхээ хувцанаас хулгайлж өмсөн толины урдуур эргэлдэж, түүнтэй тааралдвал дугарах зориггүй хэрнээ хэлэх үгээ давтдаг байлаа.
Эгчийн хайртай даашинзнуудаас хамгийн гоё гэж бодсоноо шилж өмсөөд үсээ задгай тавиад ээжийн өсгийтэй гутлыг өмсөн гэрээс гарлаа. Тэгэж гарахдаа нямбайлж бичсэн хайрын захиагаа ч мартсангүй. Нэг сайхан амьсгаа авчихаад сургууль руу ортол ангийн багш дуудлаа. Багшийн өрөөнд орон ширээнийх нь дэргэд очин зогстол хөлнөөс минь толгой хүртэл нэг л ёозгүй харснаа сүүлийн шалгалтын материалыг минь над руу шидэв.
Багш: чамайг ангийнхаа урдаа барьдаг онц сурлагтангуудын нэг гэж бодож явлаа. Наад цаасаа дэлгээд хар!!
Тэр цаасыг дэлгэтэл томоос томоор "F" гэж бичсэн байлаа.
Багш: өмсөх хувцасандаа анхаарал тавьж явахаар хичээлээ хий. Ингэж гоёж гангаллаа гээд чи сайхан болчихгүй!!
Ийм дүн авсандаа итгэж ядан багшийн өрөөнөөс гарлаа. Би ийм байгаагүй! Бусад хүүхдүүд шалгалтан дээр туслуулах гэж бишээ хуулах гэж дэргэд минь суудаг байсан. Би яаж орхио вэ? Гэж бодон сургуулийн коридороор алхаж явтал хэн нэгэн намайг хана руу хүчтэй түлхлээ. Өсгийтэй гуталтай арай хийн явж байсан намайг хана руу түлххэд нь тэнцвэр алдан тэр эрчээрээ уналаа. Нүд сүүмийн юу ч харагдахгүй байтал тэр хүн миний үснээс татан босгоод
-: сонс! Чамайг надад туслах байх гэж бодсон юмсан!! Гэтэл би чамаас болоод дахиад шалгалтандаа уначихлаа. Чи намайг дөнгөж чадлаа. Гэхдээ одоо би чамайг дөнгөх болно!!
Нүдээ нээн дээш хартал сүүлийн шалгалтанд миний хажууд суусан охин байлаа.
Юу ч хийж чадахгүй дэмий л тэрний гарнаас мултрах гэж зүтгэнэ. Гэхдээ тэр тийм ч амар байсангүй.
-: алив охидоо. Тэрнийг дээвэр лүү аваад ир.
*Минсокийн талаас*
Чэн: хөөе золиг минь хаачих нь вэ?
Би: чи намайг яах гэж байгааг мэдэж байгаа шдээ
Чэн: за боль доо чи энэ янзаараа чи амьдралынхаа талыг нь унтаж өнгөрөөх нь байна.
Би: хамаагүй ээ. Явлаа. Намайг аргалаарай.
Чэн: мангараа хичээл тарчихсан. юугаа аргалуулах гээд байдаг байнаа??
Би: өө нээрэн тийм билүү? За хэрэг болвол хэлээрэй би явлаа.
Чэн: айгүү~~
Жунтэгээс салаад дасал болсон газраа ирэн суугаад хана наллаа. Энд л анх бүх зүйл эхэлж билээ. Завсарлагаан болов уу? үгүй юу чамайг л харах гэж яардаг байсан... Чи одоо хаана байгаа юм бэ? үүрд хамт байна гэж амлачихаад яагаад яваад өгчихөвөө?? Амлалт... Энэ тийм амар зүйл гэж үү?? Зүгээр л хог шиг хаяад явчихаар тийм энгийн зүйл үү?? Чамайг санагалзсан сэтгэлээ энд л ирж дэвтээдгийг минь чи даанч мэдэхгүй л дээ. Бусдын өмнө юу ч болоогүй мэт авирлаж худал инээмсэглэсэн баг зүүхдээ чамайг зүрхнийхээ гүнд тэднээс ч тэр өөрөөсөө ч тэр далд нуудаг. Чамайг эргээд ирээсэй гэж сэтгэлдээ шивнэдэг. Хэр удаж байж энэ зовлон дуусах бол? Чи эцэсээ хүртэл надаас нүүр буруулах уу??
Нулимсаа залгин уйлахгүйг хичээн хөмхийгөө зуухад чиний хэлдэг үгс зурс хийлээ.
"Эр хүн уйлж болдоггүй юм. Тэвчээртэй байх хэрэгтэй"
Тиймээ би чамайг тэвчээртэйгээр хүлээнэ. Харин чи над дээр эргээд ирээрэй. Нүдээ анин гунигт дурсамжиндаа хөл алдлаа.
.: хөөш муу новшоо босооч ингээд л болоо юу!!
-: ччч!
.: ччч? Чи сая ччч! Гэсэн үү??
-: арчаагүй амьтан! Тийм л юм бол өөрийнхөө толгойгоор шалгалтаа өгөхгүй яагаав?!
Хэн намайг унтах гэж байхад дээвэр дээр орилдог билээ?? Чэн хичээл тарчихсан гэсэн байхад ямар тэнэг нь энд!! Сууж байсан газраасаа өндийн босоод гараа халаасандаа хийн алхсаар хэргийн эзэдийг оллоо. Хэдэн охид нийлэн нэг охиныг зодож байна. Ийм юм хийх гэж байсан бол сургуулийн дээвэр биш хогийн цэг байвал тохирох байсан юмсан. Намайг энд байгааг мэдэхгүй байгааг бодоход их л тэнэг юм!
.: чи муу дахиад хэлээдэх!! гэж хэлж дуусангуутаа газарт эвхрэн хэвтэж байсан охиныг өшиглөж орхилоо.
Тэр охин.. Тэр охин.. Жинхитэй адилхан юм. Жинхи?
Би: БОЛЬ!
.: Мммминсок ахаа
Би: хэзээнээс би чиний ах болчихоов?! Сургууль дээр зодоон хийх хориотой гэж мэдэхгүй юу?!
.: тэр.. тэр..
Би: хурдан яваач! үгүй бол энэ сургуулиас хөөлгөөд өгч чадна шүү!
.: уучлаарай. Явцгаая.
Би: тэгсэн чинь дээр байлгүй!
Бараг ухаангүй болтлоо зодуулсан охины дэргэд очин өвдөглөн суугаад өвөр дээрээ тавьлаа.
Би: Энэ чинь нөгөө ном уншаад байдаг охин байна. Гэхдээ яагаад??
*Миний талаас*
Учиргүй их инээлдэн чанга чанга орилолдох хүмүүсийн чимээнээр нойрноосоо сэрлээ. Ээжийн хоолой биш, эгчийнх ч биш! Зөвхөн эрэгтэй хүмүүсийн хоолой сонсогдож байгаа нь айдас төрүүлж байна. Би хаана байгаан болоо?? Орноос арай хийн өндийгөөд эргэн тойрноо хартал О.о миний өрөө л байна шдээ?? Орноосоо босох гэтэл хөл алдаад уначихлаа. Хана түшиж явсаар шатны дэргэд ирэн доош алхан буух гэтэл хөл алдаад... Унах гэж байтал бүсэлхийгээр хэн нэгийн гар орж ирэн намайг хойш татлаа.
Би: ххэн бэ?
-: чи энд ингээд явж болохгүй. Сайн амрах хэрэгтэй.
Юу болоод байнаа?? Царайг нь харж амжаагүй байтал тэр хүн намайг өргөсөөр орон дээр минь хэвтүүллээ.
-: чи ч их зөрүүд юмаа. Ийм биетэй байж босож л байдаг.
Би: О.О ттт.. *нүүр улайх*
-: яасан бэ зүгээр үү??
Би: *толгой дохих**тэгэхээр энэ хүн намайг аварсан байх нь ээ*
-: намайг Минсок гэдэг. Чамайг?
Би: Хэми.
-: таатай байна. Бид өнөөдрөө найзууд боллоо^^
Би: О.о
***
Би: ээ Минсок гуйж байна шдээ. Би үсээ тайруулмааргүй байна. Хэдэн жил ургууллаа даа.
Минсок: надад лав богино үстэй байсан нь хөөрхөн байна.
Би: зза тэгвэл эгчээ тайраад өг.
Үсчин: зза
Би: Минсок! Чи харин надад зайрмаг авч өгнө шүү!
Минсок: за :3
***
Би: Эгчээ хиймэл давхраа байгаа юу?
Минсок: яах гэж байгаан
Эгч: байгаа май *жуумалзах*
Би: чи удахгүй мэднээ нааш ир. *чихдээд өрөө рүүгээ чирэх*
Минсок: хөөе! Хэми өвдөөд байна шдээ.
Би: алив ийшээ суу!
Минсок: ёоо ёоо чих минь
Би: дуугүй бай! Хөдөлж болохгүй шүү :3
Минсок: чи!
Би: дуугүй бай нэгэнт өнгөрсөн нүдээ ань!
Түүнд хиймэл давхраа нааж өгөөд нүдээ нээ гэж хэллээ. Тэрний нүдээ нээх тэр мөчид
Би: О.о
Минсок: яасан хөөрхөн байна уу?? :3
Би: хахахахах *зураг авах* хахахаха энийг Чэн харвал ахахах
Минсок: мэдээд байсан юмаа!!
***
Минсок: хөөе! Чи тэр ном момоо уншихгүй юм уу?!
Би: үгүй ээ чамайг сагс тоглохоор л уншина. Тэндээс өмнө бол үгүй!
Минсок: уул нь би их хөөрхөн даруухан найзтай боллоо гэж бодсон юмсан!
Би:...
Минсок: яасан бэ?!
Би: би эргээд даруухан болвол чамд зүгээр юм уу? Хэрвээ би даруухан байвал чамд хэцүү байх болно тийм биз дээ?!
Минсок: толгой өвдөөд байна явлаа.
Тэрнийг яван явтал нь араас нь ширтэн зогслоо. Тийм байж! Чэний хэлдэгээр тэр харагдаж байгаагаасаа огт өөр хүн юм.
Ямар ч шалтгаангүйгээр би ийм болтлоо өөрчлөгдөөгүй. Чамайг дахиад тийм хэцүү байдалд орохыг би зөвшөөрч чадахгүй болохоороо ийм болсон юм. Даруухан гэх өнгөрсөн үеийн өөрийнхөө эсрэг хүн нь болсон. Ингэж байж л чи тэр хүнийг надаас олж харахгүй. Ингэж байж л чи намайг өөр өнцөгөөс харах болохоор би өөрчлөгдсөн.
Хуучны хайрыг чинь сэргээх биш мартуулахыг хүссэн юм.
*Минсокийн талаас*
Би больж чадахгүй нь Жинхи чамайг мартаж чадахгүй нь. Байнга л тэр хүнээс чамайг гэх өөр зүйлсийг хайж тэр хүнийг чам шиг болгохыг хүсээд байна. Урт үсийг нь богино болгож, чамд байдаг шиг шивээс хүртэл хийлгэсэн гэтэл тэр өдөр өнгөрөх тусам чамаас өөр болоод байна. Урд нь тэр яг л чиний толинд тусах тусгал шиг байсан бол! Одоо тэр тийм биш болсоор байна. Цаг үргэлж л тэрнийг чам шиг болгох гэж хичээсээр эцэст нь уур хүрч байна. Энэ тэнэг үйлдлийн ард гарахын тулд зүтгэсээр байгаад би л шархалж үлдэх нь. Би л нүгэлтэн болж хоцрох нь!
Хэми: хөөе! Зураасан- аан биш юм байна. Заа байз! Ххэ гурвалжин нүдэт гэхээр бас л..
Би: тэнэг! Бас яах гэж ирээв?
Хэми: чи энд ингэж суудагаа хэзээ болих юм! Тэнэг юм шиг л үргэлж ганцаараа байж байх юм. Би чиний найз биз дээ? Би ядаж хажууд чинь байж болдоггүй юм уу?
Би: чи энийг хэзээ ч ойлгохгүй ээ. Хэми. Зүгээр л би гол буруутан нь тэгээд л болоо!
Хэми: чиний надаас юу нуугаад байгааг чинь би мэднээ. Чамайг Чэнтэй ярьж байхыг би сонссон юм. Чи намайг тэрэн шигээ болгохыг хүсэж байгаа. Тийм биз дээ? Жинхи шиг?
Би: тэрний нэрийг битгий хэлээд бай! Чамд хэлэх эрх байхгүй!
Хэми: үгүй ээ чамд байхгүй. Чамд тэрний нэрийг цаашлаад миний нэрийг ч хэлэх эрх байхгүй! Чи энэ тэнэг зүйлээ хэний төлөө хийгээд байгаа юм. Эндээ *зүрхэн дээр нь дарах* зүрхнийхээ гүнд хэн нэгнийг нууж орхилоо гээд яах юм? Тэр тэнд байлаа гээд чиний дэргэд эргээд ирж чадахгүй шдээ. Чи тэрнийг тайван явуулж чадахгүй нь уу! Үнэнтэй эвлэрэх цаг болсон. Одоо тэнэгдэхээ боль!
Би: үгүйээ тийм биш! Худлаа!
Хэми: тэр одоо энэ ертөнцийн хүн биш! Минсок чи энийг хэзээ ч өөрчлилж чадахгүй. Чи тэрнийг тавьж явуулах хэрэгтэй!
Би: амаа тат! *нулимс урсах* амаа хамхи гэж байна! Би хэзээ ч зөвшөөрөхгүй тэрнийг намайг орхиж явахыг зөвшөөрөхгүй! *орилох*
Хэми: сайн байна. Уйл! сайн уйл! сэтгэлээ онгойтолоо.
Би:..
Хэми: анх намайг зодуулж байхад надад туслахдаа л чи аль хэдийнэ бүгдийг бодчихсон байсан гэдгийг би мэднэ. Гэхдээ чи ийм үйлдэл хийснээрээ эцэст нь намайг ч бас алдлаа. Би чамайг мартуулах гэж хичээсэн. Бүх л зүйлээ өөрчилсөн. Гэхдээ би дахиж тэгэхгүй. Чи хэтэрхий тэнэг бас зөрүүд! Хэний ч үгийг хэний ч үйлдэлийг хайхрахгүй хүн юм.
Дотор бачуурч байна. Уур хүрч байна. Тэрнээс ийм үг сонсоно гэж бодсонгүй! Тэр над руу эргэж ч харалгүйгээр алхсаар манан дунд орон одлоо. Тэнгэрээс бороо дусал дуслаар шиврэн орно. Зүгээр л нэг дусал байтал миний хийсэн тэнэг үйлдэлийг буруутган намайг чанга чанга цохих шиг.
*Миний талаас*
Чэн: чи итгэлтэй байна уу??
Би: тиймээ. Та харин тэрэнд битгий хэлээрэй.
Чэн: тэглээ гээд тэр..
Би: мэдээж би явахаасаа өмнө уулзанаа. Санаа битгий зов. Анхнаасаа л бүх зүйл шийдэгдчихсэн байсан. Би хэзээ ч тэрнийг өөрчилж чадахгүй гэдэг нь. Тэгээд л би явах гэж байна.
Чэн: ойлголоо чи өөрөө л мэд дээ.
Нэг шат хоёр шат гурван шат гэж ахисаар би тэрний дэргэд ирчихэж. Гэхдээ би очмооргүй байна. Хэрвээ тэгвэл би дахиж тэрнийг харахгүй. Тийм болохоор.. Үгүй ээ би тэрэнтэй уулзана. Тэгээд эндээс явах болно. Гарах гэж байсан нулимсаа арчин худал инээсээр
Би: хөөе! Зураасан- аан биш юм байна. Заа байз! Ххэ гурвалжин нүдэт гэхээр бас л..
Минсок: тэнэг! Бас яах гэж ирээв?
Би: чи энд ингэж суудагаа хэзээ болих юм! Тэнэг юм шиг л үргэлж ганцаараа байж байх юм. Би чиний найз биз дээ? Би ядаж хажууд чинь байж болдоггүй юм уу?
Минсок: чи энийг хэзээ ч ойлгохгүй ээ. Хэми. Зүгээр л би гол буруутан нь тэгээд л болоо!
Би: чиний надаас юу нуугаад байгааг чинь би мэднээ. Чамайг Чэнтэй ярьж байхыг би сонссон юм. Чи намайг тэрэн шигээ болгохыг хүсэж байгаа. Тийм биз дээ? Жинхи шиг?
Минсок: тэрний нэрийг битгий хэлээд бай! Чамд хэлэх эрх байхгүй!
Би: үгүй ээ чамд байхгй. Чамд тэрний нэрийг цаашлаад миний нэрийг ч хэлэх эрх байхгүй! Чи энэ тэнэг зүйлээ хэний төлөө хийгээд байгаа юм. Эндээ *зүрхэн дээр нь дарах* зүрхнийхээ гүнд хэн нэгнийг нууж орхилоо гээд яах юм? Тэр тэнд байлаа гээд чиний дэргэд эргээд ирж чадахгүй шдээ. Чи тэрнийг тайван явуулж чадахгүй нь уу! Үнэнтэй эвлэрэх цаг болсон. Одоо тэнэгдэхээ боль!
Минсок: үгүй ээ тийм биш! Худлаа!
Би: тэр одоо энэ ертөнцийн хүн биш! Минсок чи энийг хэзээ ч өөрчилж чадахгй! Чи тэрнийг тавьж явуулах хэрэгтэй!
Минсок: амаа тат! *нулимс урсах* амаа хамхи гэж байна! Би хэзээ ч зөвшөөрөхгүй тэрнийг намайг орхиж явахыг зөвшөөрөхгүй! *орилох*
Би: сайн байна. Уйл! сайн уйл! сэтгэлээ онгойтолоо.
Минсок:..
Би: анх намайг зодуулж байхад надад туслахдаа л чи аль хэдийнэ бүгдийг бодчихсон байсан гэдгийг би мэднэ. Гэхдээ чи ийм үйлдэл хийснээрээ эцэст нь намайг ч бас алдлаа. Би чамайг мартуулах гэж хичээсэн. Бүх л зүйлээ өөрчилсөн. Гэхдээ би дахиж тэгэхгүй. Чи хэтэрхий тэнэг бас зөрүүд! Хэний ч үгйиг хэний ч үйлдэлийг хайхрахгүй хүн юм.
Эргэж харалгүйгээр алхсаар шатаар доош буухдаа уйлахгүй байж чадсангй. Баяртай Минсок. Би чамд хайртай. Гэхдээ энэ гийг чамд хэзээ ч хэлэлгүйгээр дотроо нуугаад явлаа. Аз жаргал хүсье. Чи Жинхигийн төлөө сайхан амьдрах хэрэгтэй! Сургуулиас гараад намайг хүлээж зогссон машин дотор суун огоцны буудал руу хөдөллөө. Бороо зөөлөн дуссаар цонх тогшин урсана. Цонх дагаж урсах тэр дусалтай адил миний нулимс бас урссаар...
*Минсокийн талаас*
Үгүй Үгүй Үгүй худлаа. Би хууртахгүй!
Чэн: тэнэг гэдэг нь. Одоо өөрийгөө хуурахаа боль. Чи үргэлж л өөрийгөө хуурч ирсэн. Эхлээд Жинхиг амьд гэж, дараа нь Хэмид хайргүй гэж хуурч эхэлсэн. Чи аль хэдийнээ тэрнийг мартсан биз дээ? Тэрэндээ итгэхгүй байгаа болохоор Хэмид хайргүй гэж өөрийгөө хуурч эхэлсэн. Одоо болно! Хангалттай
Би: та нар хэзээ ийм цэцэн үгтэй болчихоов? Аан ном уншдаг болохоороо тэр үү?? *инээх*
Гэнэт л тэрний гар над дээр бууж толгой манас хийгээд явчихлаа.
Би: чи!!!
Чэн: ухаан ор тэнэг минь. Би өмнө нь тэсээд өнгөрдөг байсан. Чамд хэцүү байгаа гэж бодоод юу ч дугардаггүй байсан. Гэхдээ одоо тэгэхгүй. Чи дахиад л хэн нэгнийг алдвал хүн биш болно. Эргээд гунигт дурсамжтай хоцорно. Тиймээс одоо тэрний араас яв. Тэр эндээс явах гэж байгаа! Бүх зүйлийг мартах гэж!
Би: ..
Чэн: бороо орсон гээд нислэг нь хойшлогдох ч гэсэн бороо зогсох л юм бол тэр эндээс явчихна. Тэнэгээ!!
Би: надад хамаагүй ээ. Эндээс яваад өг!!
Сэтгэл хоосорчих шиг л боллоо. Гаднаа гаргахгүй байгаа ч дотор минь хэтэрхий их зүйл болоод байна. Зүрх шархалж байна. Тэр ч бас намайг орхих нь. Хэми эндээс явах гэж байна! Магадгүй өнгөрсөн хугацаанд би чамайг хайрласан юм болов уу? Жинхитэй адихан болохоор чинь биш. Хэми гэх хүнийх нь хувиар хайрласан хэрнээ өөрийгөө хуурсан юм болов уу??
Тэрний байгаа байдал Жинхигээс өөр байсан өөрчлөх гэсэн ч бүтээгүй. Тэгээд л би чамд дурласан байх. Чамайг хайрласан байх.
Дээврээс доош хар хурдаараа буугаад такси барьлаа. Явах замдаа тэрнийг битгий яваасай, бороо битгий зогсоосой гэж залбирсаар.... Гэсэн ч бүтсэнгүй. Шивэрч орсон бороо удалгүй зогсож би жолоочийг хурдал гэж орилсоор тэр газар ирлээ. Гарт баригдсан мөнгөө жолооч луу шидэж орхиод дотогш орлоо.
Битгий! Битгий! Битгий яваарай! Хэми надад чамд хэлэх үг байна. Үнэн сэтгэлээ хэлэх үгс байна!!
Хаашаа ч юм гүйсээр харцаараа тэрнийг хайсаар.. Итгэлээ алдан түнийг ч бас алдсандаа харамсан зогстол бугуйн дээрээ хязгааргүй гэсэн шивээстэй гар харагдлаа. Миний хийлгэсэн шивээс..
Би: ХЭМИ!!
Хэми: Минсок? *эргэж харах*
Би: найзууд байж юу ч хэлэлгүй явж болж байгаа юмуу??
Хэми: тиймээ найзууд *санаа алдах*
Би: надад чамд хэлэх үг байна. Найзын хувиар биш!
Хэми: юу?
Би: тиймээ би төлөвлөсөн байсан чамайг Жинхи шиг болгоод дэргэдээ байлгавал бүх зүйлс зүгээр болно гэж итгэсэн. Гэхдээ анхнаасаа биш.
Хэми: тэр чинь?
Би: чи мэдэж байгаа шдээ. Тэр өдөр бид анхных байгаагүй. Тэрний өмнө бид сагсны талбайн дэргэд анх учирсан. Анх чамайг хараад гайхсан ийм хүн бас байдаг байх нь ээ гэж. Урдуураа унжуулсан урт тэгш чолк. Тэр чиний царайг нуучихсан байсан юм. Чамайг онсон тэр бөмбөг талбайгаас гарсанаас болж би тэгэхэд хожигдсон. Гэхдээ одоо баяртай байна. Хэрээ тэр бөмбөг чамайг очиж оноогүй байсан бол би чамайг олохгүй байсан. Чамтай учрахгүй байсан. Чи бол миний хувьд зүгээр нэг найз биш. Чи бол онцгой хүн. Намайг өөрийнхөө хийсэн занганаас минь татаж гаргасан хүн. Чамтай учирсан нь миний хувьд хамгийн том аз. Би чамайг явуулахгүй ээ. Дахиж хэн нэгнийг алдахгүй. Тэр тусмаа хайртай хүнээ. Би чамд хайртай Хэми
Хэми: Минсок..
Би: би дахиж зүрхнийхээ гүнд хэн нэгнийг нуухгүй ээ учир нь чи миний дэргэд байх болохоор.
Хэми над руу гүйж ирээд намайг тэвэрч аван: баярлалаа. Ингээд ирсэнд чинь. Би ч бас чамд хайртай. Анхнаасаа л тийм байсан. Цаашид байсаар ч байх болно.

4 страница29 апреля 2026, 00:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!