3 страница29 апреля 2026, 00:31

❆For You❆

Арван хоёр сар гарснаас хойш хүйтний эрч улам чангарч байгаа бололтой гэрээс гарахын ч арга байсангүй. Ээж л хааяа хүнсээ цуглуулахаар ганцаараа гардаг байлаа. Тийм дээ надад гарах хэрэг ч байхгүй. Нэхмэлийн утас зүү, халуун какао хажууд минь байхад би болоод явчихна. Өө мэдээж хайртай хүний минь бичсэн захианууд бас хэрэгтэй....
Түшлэгтэй сандал дээрээ суугаад Сэүнд зориулж нэхэж байгаа ороолтоо нэхэж байтал ээж орж ирж байгаа бололтой хаалга дугаран
Ээж: Юми~~ Сэүнээс захиа ирсэн байна
Ээжийн үгийг сонсоод баярласандаа сандалнаасаа гялс босоод ээж рүү зүглэхдээ хаалганы наана байдаг бяцхан ширээг мартаад хөлөө цохичихлоо.
Би: яа! хөл.. хөл..
Ээж: Юми чи зүгээр үү? Би чам луу яваад очих л байсан шдээ. Хамаагүй битгий хурдтай хөдлөөд бай. Чи хана мөргөчихсөн бол яана! Наад нүдээ хайрлах хэрэгтэй ш дээ чи
Би: уучлаарай.. Гэхдээ энэ нүдийг хайрлалаа гээд хараа орохгүй шдээ. Тийм болохоор битгий тэгэж яриад бай!!
Ээж: Юми..
Ээжийг дахиад л гэмшээд суучих вий гэсэндээ барайсан нүүрэндээ ядмаг инээмсэглэл тодруулан Сэүний захиаг уншаад өг гэж ээжээс гуйлаа. Ээж намайг сандал дээр суулган хөлийг минь алчуураар хучин өөрөө хажууд минь суугаад,
Ээж: за уншлаа шүү~ *унших* Сайн уу Юми~ бие чинь гайгүү биздээ? Миний хичээл сайн байгаа. Бас чамайг маш их санаж байна. Сониноос би найз охи- *гацах*
Би: яасан бэ ээжээ?
Ээж: ююу ч бишээ хоолойд юм тээглээд *хоолойгоо засах *
Би: тэгээд цааш уншихгүй юмуу??
Ээж: аан за одоохон
*утас дугарах*
Ээж: байна уу? Аан за та сайн байна уу? Тиймээ би сонссон, сайн хэлж мэдэхгүй байнаа охиндоо хэлэх хэрэгтэй. Юу тийм хурдан уу за ойлголоо. Би эргээд хариугаа хэлье.
Би: ээжээ хэн байсан бэ?
Ээж: зохиолчдийн зөвлөлийн нэгдсэн хурал болно гэнээ.
Би: мм.
Ээж: гэхдээ чэжү аралд болох юм байна. Чи надтай хамт явна биз дээ
Би: үгүй ээ намайг байхгүй хооронд Сэүн ирчихвэл би яах юм.
Ээж: зза би яг долоо хоноод ирнэ. Нэгдсэн хурал болохоор нэлээн хэдэн үйл ажиллагаатай юм байна лээ. Чи ганцаараа байж чадах юмуу
Би: чаднаа би танийг ээлжтэй өдөр гэртээ ганцаараа хоноод байж болдоод л байдаг шүү дээ..
Ээж: заза ямар нэг юм болвол над руу шууд залгаарай.
❆❆❆
Ээж: чи үнэхээр итгэлтэй байна уу? Би одоо ч шийдвэрээ өөрчилж болно шдээ.
Би: зүгээрээ, би яав л гэж
Ээж: болгоомжтой байгаарай. Цахилгаан хэрэгсэлтэй оролдож болохгүй шүү. Чиний дуртай жимснүүдийг бүгдийн нь авчихсан байгаа. Хэрэг гарвал хажуу айлын эгчээсээ тусламж гуйгаарай, эрт унтаж байгаарай.. Өөр юу билээ дээ
Би: ээжээ би үнэхээр зүгээр энэ гэрт ямар өнөөдөр л амьдарч байгаа биш дээ..
Ээж: хмм заза сайн сууж байгаарай *хацар дээр үнсэх* баяртай..
Ээж надад хэлэх гэсэн бүх л юмаа хэлж амжаагүй гэдгийг нь мэдэж байсан ч тэр энэ янзаараа байгаад байвал хэзээ ч явахгүй болох гээд байсан юм. Надад зүгээр л миний гэсэн оронзай хэрэгтэй байдаг харин ээж минь цаг үргэлж намайг анхаардаг болохоор тийм зүйл хэзээ ч болохгүй.. Бас Сэүн улиралын амралтаараа над лээр ирнэ гэж амласан энэ л миний үлдэх болсон шалтгаан..
❆Бэкхён-ий талаас❆
Тэдэнд баригдчихвий гэсэндээ гарт байга зүйлээ чанга атган хамаг хурдаараа гүйсээр.. Хэрвээ би одоо л баригдчих юм бол ямар ч авралгүй торны цаана сууна гэдгээ мэдэж байгаа болохоор, тэнсэнгээр суллагдах аргагүй болчихсон болохоор сүүлийн гэсэн жаахан хүчээ шавхан урагш зүтгэсээр..
Ардаас цагдаа нар хөөж, өнөөх эмэгтэйн ХУЛГАЙЧ!!гэж орилох дуу одоо болтол чихэнд цуурайтсан хэвээрээ. Тэнхээ чадал минь барагдаад ирэхэд хамгийн түрүүнд харагдсан байшингийн хаалгыг татаж ороод тас хийтэл хаалаа. Хаалганы нүхээр цагдаа нарыг өнгөрөн явахыг хараад сая л нэг юм тайвширч гүнзгий амьсгаа авлаа.
"Ххэн бэ?" Гэх хэн нэгний чичирсэн хоолой сонсогдоход сандарсандаа хаалгыг тас хийтэл мөргөчихлөө.
Хаалга онгойлоод шууд гарах гэтэл цагдаа нар яг энэ байшингийн өмнө цуглачихаж.
Яах эсэхээ мэдэхгүй балмагдан зогсож байтал тэр охины харц намайг айлгаж орхилоо. Над руу огт харахгүй байгаа хэрнээ харц нь яг нэг газар гөлийн тогтож түүнээсээ үл холдоно. Гараараа хана тэмтрэн арагшлах түүнийг хараад би сая л нэг юм хараагүй охин юм байна гэж мэдсэн юм...
.: ччи хэн бэ?? Цццагдаа дуудлаа шүү!
Би: битгий *новш. Чимээгүй байж байгаад зугтах байсан юм*
.: чи яах гэж манайд ирсэн юм!! *гараараа тэмтэрч юм хайх* над руу ойртоод үзээрэй.
Хойшоо эргэж харан цагдаа нарийн явсан эсэхийг нь шалгалаа, тэд байж л байна. Одоо яах вэ!
Би: би.. Би
.: чи арай?... Сэүн үү?
Би: ттиймээ Ссэүн байна.
Саяхан айсандаа хувхай цайсан байсан царай нь улаа бутарч нүүрэнд нь инээмсэглэл тодрон хана даган над дээр ирэх нь тэр. Харин би өөрийгөө зөв үйлдэл хийсэн үү, аль эсвэл буруу үйлдэл хийчихэв үү гэж өөрөөсөө хэдэн мянган удаа асууж байлаа.
.: чи үнэхээр мөн гэж үү?? Би зүүдлээгүй биз дээ
Би:... Энэ зүүд бишээ
Тэр охин намайг зөөлөн тэврээд "би чамайг маш их санасан" гэж хэлээд чимээгүй боллоо.
Тэр намайг сугадаад "Миний өрөө рүү явцгаая" гэж хэлээд нөгөө гараараа хана түшихэд нь би сүүлийн удаа цагдаа нарыг шалгахад тэд бас л энэ байшингийн урд зогсож байв.
Би: өрөө чинь аль билээ?
.: за больдоо чи миний өрөөг мэдэж л байгаа шд.
Би: *худлаа инээх* тоглож байнаа
.: чиний тультраа арилчихаж. Гадаадаар ярих нөлөөлдөг бололтой.
Би: ххэ харин тиймээ....
Түүнийг дагуулан шатаар дээш гарахад гадна нь мики маусын зураг наачихсан хаалга харагдлаа. Энэ л энэ охины өрөө байх. Түүнийг дагуулан дотогш ороод сандал суулгаж өгөөд эргэн тойрныг нь сайн ажиглалаа.
Ширээн дээр тавьсан жаазтай зургийг хартал энэ охины өөр залуутай авхуулсан зураг байлаа. Магадгүй энэ хүн Сэүн байх гэж бодон ар талыг нь хартал "Сэүн Юми 2 үргэлж хамтдаа" гэж бичсэн байв. Юми гэдэг байх нь..
Юми: гадаадын коллежийн оюутан байх ямар байна даа, захиан дээр бүгдийг нь бичиж чаддагүй юм чинь яриад өг
Сэүн гэх энэ хүн Юмигийн хувьд их чухал хүн бололтой, бас удаан ч хүлээсэн юм шиг байна. Ийм зүйлээр хуурч байгаад уучлаарай, гэхдээ энэ бол аргагүй нөхцөл байдал шүү..
Тэр охинд хэзээ ч явж үзээгүй коллежийн талаар ярих гэж хамаг ухаанаа шавхлаа. Мэдэхгүй юмаараа худлаа ярих үнэхээр хэцүү юм билээ.
Түүний яриаг минь чих тавин сонсож анхаарлаа төвлөрүүлэн сууж байгаа нь надад үнэхээр сайхан санагдаж байв. Урьд өмнө нь хэн ч надад анхаарлаа хандуулан хэлэх үгийг минь гүйцэд сонсож байгаагүй харин тэр миний үгийг нэгэд нэгэнгүй сонсож хааяа инээмсэглэн намайг шоолно. Хэдий ярианд минь үнэн зүйл цөөхөн байсан ч гэлээ..
Түүний нүд намайг ширтэхгүй байсан ч давхраатай алаг нүд нь, урт сормуус нь түүнийг ямар их чимдэгийг би олж харсан юм. Удаан хугацааны турш ярилцаж суусны эцэст түүнийг унтуулахаар оронд нь хэвтүүлэхэд тэр гарыг минь атгаад "миний хажууд байж байгаарай" гэж гуйгаад гүн нойрондоо автлаа.
Юмиг унтсаны дараа одоо болтол гадна зогсож эргүүл хийж байгаа цагдаа нар луу харж нэг санаа алдаад өрөөг нь сонирхож явтал дунд зэргийн хэмжээтэй хайрцаганд жирийтэл хийж тавьсан захианууд олдлоо. Би эргэж хараад Юмиг унтаж байгаа эсэхийг шалгачихаад захиануудын захаас нь нэгийг авч гаднахыг нь гүйлгэн хартал
Илгээгч: Oh Sehun
Хүлээн авагч: Han Yumi гэж гадна нь бичсэн байлаа. Доторхыг нь задлан уншихад энэ захиануудад яав ч хайртай хосуудын хооронд үүсэх харилцаа бичигдээгүй байлаа. Сэүн гэх хүн Юмиг зүгээр л найзаа гэж боддог нь энэ захианы үг үсэг бүрээс тодхон харагдана. Гэтэл яагаад Юми Сэүнийг найз залуугаа юм шиг яриад байгаа юм бол? Магадгүй энэ захиаг түүнд уншиж өгдөг хүн нь худлаа уншдаг байх..
Яагаад ч юм сэтгэл дотроос нэг юм огшиж хааяа нэг инээмсэглэн унтах энэ бүсгүйг өрөвдөх шиг. Над шиг ийм муу хүнээс гарахааргүй сайхан сэтгэл байж болох ч би түүний өнчин хайрыг бүтээмээр байна. Хэдхэн хоног байсан ч хамаагүй зүгээр л түүнийг инээмсэглүүлж жаргалтай байлгамаар байна. Үүний тулд хэн нэгний дүрд тоглох хэрэгтэй байсан ч хамаагүй.
❆Юми-гийн талаас❆
Түүнийг ирсэнээс хойш өдөр бүр яг л үлгэр дээр гардаг шиг аз жаргалтайгаар өнгөрч байна. Бидний хоорондох зай холдсон болохоор түүний хөндий байдал улам ихэдсэн байх вий гэж айж байсан ч бүх зүйл эсрэгээрээ байгаад үнэхээр, үнэхээр их баяртай байна.
Өглөө сэрэхэд түүний өөрийн гараар хийсэн хоолны үнэр гэрээр нэг үнэртэнэ. Өдөр нь тэр надад дуртай дуунуудыг минь дуулж харин орой нь яг дэргэд минь хэвтээд үлгэр уншиж өгнө. Энэ аз жаргалтай өдрүүдэд минь эцэс төгсгөл гэж бүү тохиогоосой... Тэр яг л огт өөр хүн болчихсон мэт санагдаж байгаа ч түүний энэ өөрчлөлт надад, өдөр бүр түүний хайрыг надаас нэхдэг зүрхэнд минь маш сайн зүйл болж байна. Өдөр ирэх тусам түүнд би өмнө өмнөхөөсөө ч илүү гүнзгий дурлаж байх шиг байна...
❆Түүнийг ирснээс хойших тав дахь өглөө❆
(Бэк гээд биччихэе гэхдээ Юми түүнийг Сэүн гэж бодож байгаа шүү)
Бэк: хөөе хөөрхөн охин босохгүй юмуу
Би: үгүй ээ би дахиад жаахан унтчихая. Өчигдөр чи намайг гижигдээд унтуулаагүй шдээ.
Бэк: ингэж болохгүй шүү. Миний чамд зориулж хийсэн хоол хөрлөө ш дээ.
Би: тавхан минут
Бэк: нэг хоёрын гурваа!
Сэүн(Бэкхён) гэнэт хөнжил сөхөөд намайг гижигдэж эхэллээ. Тэр аль хэдийнээ миний эмзэг талыг олчихсон бололтой. Үхтлээ инээж сүүлдээ инээх ч тэнхэлгүй болтлоо ядрахдаа түүний үгэнд эртхэн ордог байж гэж амаа барих нь тэр.
Бэк: за нойр чинь сэргэсэн биздээ одоо босоод хоолондоо! *инээх*
Би: тиймээ чи яллаа. Миний нойр сэргэчихсэн.
❆Бэкхён-ий талаас❆
Би зүгээр л түүнд амьдралд нь хэзээ ч тохиохгүй Сэүн гэх хүний хайрыг мэдрүүлэхийг хүссэн. Хэдхэнд аз жаргалтай өдрийг түүнд бэлэглэхийг хүссэн. Гэтэл би түүний тунгалаг хар нүдэнд уусаад шингэчихсэн бололтой. Түүнийг харах бүрт харц минь түүнээс салахаа мэдэхгүй дагаж байгааг, дэргэд минь суугаад гарыг минь атгахад зүрх минь догдлон хурдан цохилж байгааг, бас над руу хараад инээмсэглэхэд нь хамгаас сайхан мэдрэмж төрж байгааг би мэдэж байна. Намайг хэн гэдгийг мэдэхгүй зөвхөн өөрийнхөө хайртай хүн гэж бодсоноос л ингэж дотно харьцаж байгааг нь би мэдсээр байж түүнд татагдаад байна. Миний зохиосон энэ жүжигт төгсгөл гэж битгий байгаасай гэж орой болгон залбирна. Өглөө бүр түүний унтаж байгааг харахдаа дахин ийм өдөр тохиогоосой гэж дотроо шивнэнэ.
Харамсалтай нь тийм зүйл хэзээ ч болохгүй байх. Тэгээд бүр зүүдэнд минь ч тохиохгүй байх. Энэ л бодит үнэн.
Юми: Сэүн-аа яасан бэ? Дуугаа дуулж өгөхгүй юмуу?
Би: мм чи ямар дуу захиалах уу?
Юми: гоё зул сарын тухай дуу :)
Би: таны тааллаар
Түүнд зориулан дуулах дуу сэтгэлээс минь урссаар дуулан суухад минь өөрийн эрхгүй нүднээс минь нулимс урслаа. Аз болж Юми намайг харахгүй юм даа.. Нөгөөдөр гэхэд л би эндээс явсан байх ёстой хэрвээ Юмигийн ээж ирчихвэл чи энд байж болохгүй болно. Тэр хүн мэдээж намайг Сэүн биш гэдгийг төвөггүйхэн мэдчихнэ. Дэмий бодолдоо дарагдан сууж байтал Юми аль хэдийнээ унтчихсан байлаа. Буйдан дээр дэрээ тэврээд хүзүүгээ нэг л эвгүй тавиад унтчихсан түүнийг гар дээрээ өргөн шатаар дээш өгсөөр түүний өрөөнд орж ирэн оронд нь хэвтүүллээ. Түүний байгаа байдал үнэхээр энгийн. Энгийн атлаа хэтэрхий ялдамхан.. Өөгүй цагаахан арьс, өтгөн урт сормуус бас өөрт нь дэндүү сайхан зохисон яв ягаахан уруул..
Түүний гарыг атгаад уруулаа зөөлөн хүргэхэд дахиад л нүднээс минь нулимс урсаж эхэллээ.
Бидэнд одоо ганцхан л өдөр үлдчихэж...
❆Маргааш❆
Нүдээ нээхэд Юми тайван гэгч нь унтаж байлаа. Урьд урьднийхаасаа ч илүү үзэсгэлэнтэйгээр.. Яагаад ч юм энэ бүсгүйн орчлонг харах нүд нь болохыг хүсэх юм.. Тэгэж байж л түүнээс алхам ч холдохгүй хамт байж чадах болохоор.
Өмнөх зургаан өдрийнх шигээ босонгуутаа доош буун түүнд өглөөний цайг нь бэлдлээ. Хэрвээ тэр намайг өөрийнх нь хайртай Сэүн биш гэдгийг мэдвэл яах бол? Бүр зүгээр ч нэг танихгүй хүн биш бусдад чичлүүлж явдаг хулгайч гэдгийг мэдвэл ямар үйлдэл хийх бол гэж бодохоос яс хавталзана. Түүнийг сэрэхийг хүлээгээд нэлээн удаан сууснаа сая л анзааран бэлтгэж тавьсан бүхнээ тавиур дээр тавин дээш гарлаа.
Би: Юми босоорой. Чамайг ийм унтамхай болохоор л бид төлөвлөсөн цагаасаа хоцорч байгаа юм шт!
Юми: юун төлөвлөгөө вэ~~
Би: Босоод цайгаа уу. Тэрний дараа хэлье.
Юми: Чи надаас хол байхдаа их юм сурчээ? Хоол хийгээд, гитар хүртэл тоглоод сурчихсан байгаамаа гэсээр нүдээ нухлан өндийлөө.
Би: өглөөг хэрүүлээр эхлүүлэх гээд байна уу даа айн тэгвэл..
Юми: тэгвэл юу гэж?
Би: би дайралт хийнээ!! *гижигдэх*
Юми: ахаха Сэүн! Битгий лдээ гуйя.. Ахахах
Би: чамд аймаар чанга дуутай сэрүүлэгтэй цаг авч өгөхгүй бол болохгүй юм байна даа.
Юми: яагаад
Би: би өдөр болгон чиний хажууд байж чадахгүй ш дээ.
Юми: муу ёртой гэдэг нь. Үхэх гэж байгаа хүн шиг
Би: *тиймээ би чиний сэтгэл зүрхэнд үхэх болно. Өнөөдөр байвч маргааш нь алга болох болохоор..* хоёулаа цасан хүн хийх үү?? Өчигдөр шөнө цас орчихсон байна лээ.
Юми: тэгье~~
❆❆❆
Би: Юми болгоомжтой чи унах нь байна шдээ
Намайг уурлангуй хэлэхэд түүний царайнд гэмшсэн төрх тодрон ардаа нууж байсан зүйлээ ил гарган над руу сарвайлаа.
Юми: энэ миний чамд нэхсэн ороолт.
Би: надад гэж үү?
Юми: тиймээ чамд. Алив худан ав лдаа. Ичиж үхэх нь..
Түүнээс тэр ороолтыг аван сайн хартал цав цагаан утсаар нэхсэн ороолтны хоёр захад нь улаан өнгөөр зүрхний хэлбэр гарган нэрсэн байв.
Юми: дэлхий дээр ганцхан байгаа болохоор алга хийж болохгүй шүү. Мэдэв үү!
Би: *инээх* юу гэж хөөрхөн Юмигийнхаа өгсөн ороолтыг алга болгохов :3 за цасан өвгөнөө хийцгээе.
Хэдий Юми ямар өвгөн хийснээ харахгүй байгаа ч бидний хамтлаа хийсэн анхны зүйл болохоор надад үнэхээр сайхан байна. Цасан өвгөнийхөө хажууд хэвтээд сахиусан тэнгэрийн хээ хийлээ. Яг энэ мөчийг энэ чигээр нь зогсоож болдог бол үүрд зогсоомоор байна. БОЛДОГСОН БОЛ!!!
Гэхдээ хүссэнээр минь болсонгүй байшингийн арын талбайд тоглож байсан биднийг хэн нэгний Юми гэж орилох дуу сандаргаж орхилоо. Биднийг биш намайг.. Харин Юми нүүрэндээ инээмсэглэл тодруулан "ээж ирчихэж" гэх нь тэр. Тиймээ тэр надад хэлсэн ээж долоон хоногийн дараа ирнэ гэж..
Юу хийхээ мэдэхгүй ийш тийш харан сандарч байтал Юмигийн ээж аль хэдийнээ гүйж ирээд Юмиг тас тэвэрчихсэн зогсож байлаа.
Юмигийн ээж: бид олчихлоо. Донор олчихсон. Миний охин хараа орох нь! Энийг сонсоод баярласандаа шууд л онгоцонд суугаад хүрээд ирлээ.
Юми: нээрээ юу ээжээ!
Юмигийн ээж: тиймээ. Бас дээрээс нь надтай хэн хамт ирсэн гэж бодно?
Юми: хэн гэж?
Юмигийн ээж: Сэүн. Гэхдээ байз даа энэ хүн чинь хэн билээ??
Юмигийн ээж намайг сая л анзаарсан бололтой над руу зааж нэг л хачин царай гарган Юмигээс асуулаа.
Юми: юу? Сэүн гэнээ?? Сэүн миний хажууд байхад та хэнийг яриад байгаа юм??
Сэүн: *тультрай хэлэх* Юми!!
Юмигийн ээж: чи хэн бэ?!
Юми: энд юу болоод байгаан бэ? Сэүн чи хэлэл дээ *надад хандаж хэлэх*
Сэүн: би юу хэлнэ гэж?
Би:...
Юмигийн ээж: байна уу цагдаа юу?? Манай гэрт хулгайч орчихож!!
Тэнд юу болсоныг эргэж бодохыг ч хүсэхгүй байна. Яг л огт сэрж чадахааргүйгээр хар дарж байгаа юм шиг.. Хамгийн сүүлд харсан дүр зураглал минь нүд хальтармаар байсан.. Юми гараас минь чанга атгаад "Чи худлаа гээд хэлээч дээ Сэүн. Чи Сэүн мөн шдээ. Хэлээд өг л дөө"
Байцаагчийн ширээн дээр хавтасаа шилэх дуунаас цочин гүн бодлоосоо саллаа.
Байцаагч: дуудлаг өгсөн хүний гэрээс алга болсон зүйл байхгүй бас гомдолгүй гэсэн болохоор одоо явж болно.
Би: за
Байцаагч: чи хэдий болтол ингэж амьдрах юм! Үүнээс өөр хийх зүйл чамд байхгүй гэж үү?? Чи ингэж явах хүүхэд биш шдээ.
Би: баяртай!
❆Юми-н талаас❆
Хаалга тогших дуу байнга сонсогдсоор байгаад одоо уурыг минь хүргэж байна. Яаж хүний сэтгэлээр тэгэж тоглож болдог юм бэ? Хараагүй байх нь тийм инээдтэй зүйл юм гэж үү? Нүдээ нээсэн ч аньсан ч ав адилхан түнэр харанхуй намайг хүрээлэх тийм амар гэж үү?? Миний сэтгэлээр тоглож суухдаа тэр хүн инээдээ яаж барьж байсан бол!. Бах тав нь ханаж суусан биз! Гэтэл би гэж тэнэг тэрийг нь ч мэдэхгүй шөнө нууцаар босоод ороолтоо нэхэж дуусгах гэж хичээж л байдаг. Надад тийм зүйл хийсэн гэдгийг нь одоо мэдсээр байж сайхан хоолойг нь үгүйлээд сууж байх ч гэж!!
Ээж хаалганы цаанаас: миний охион. Юми гуйж байна жаахан л юм идчих чи удахгүй хагалгаанд орно ш дээ.
Өдөрт хэд хэдэн удаа Ээж Сэүн хоёр хаалганы гадна ирж намайг гараад ирээч гэж гуйна. Гэхдээ надад тэгэх хүсэл алга. Би одоо ч тэр тэнэг хуурамч Сэүнийг хүлээж байна. Надаас уучлал гуйхыг нь, намайг тэврэхийг нь, бас надаас холдохгүй гэж хэлэхийг нь хүлээж байна. Миний зүрх надаас түүнийн л нэхээд байна.. Тэгэж байж л цаашдаа амьдрах юм шиг..
❆❆❆
Эмч: Юми одоо бид чамд нойрсуулах эм тарих гэж байна. 10с 1 хүртэл тоолоорой~
Би: арав ес найм долоо зургаа тав дөрөв *нүд анилдах* гурав ...
Хэд хүртэл тоолоод унтсанаа санахгүй байгаа ч одоо нэг зүйл дээр хэвтээд хаашаа ч юм түрүүлж байгаагаа мэдэрч байна. Тэгээд гэнэт зогссоноо намайг өргөн сандал суулгав бололтой өндийлгөн суулгалаа.
Эмч: Юми миний хэлэхийг сонсож байна уу?
Би: тиймээ.
Эмч: за. Би одоо чиний нүдийг боосон бинтийг авах гэж байна. Намайг нүдээ нээгээрээ гэж хэлэхээр нүдээ аажууханаар нээгээрэй.
Би: за
Эмч: за одоо
Би эмчийн хэлсэнээр нүдээ алгуурхан нээж эхлэхэд цагаан хурч гэрэл урдаас туслаа. Дахиад илүү удаанаар нээсээр эцэст нь нүдээ бүрэн нээхэд юу нь үл ойлгогдох бүрсгэр дүрсүүд захаасаа эхлээд тодорлоо. Ээж, Сэүн, эмч, сувилагч, бас хажуу айлын эгч хүртэл ирчихэж.
Өнгөрсөн гурван жилийн турш харанхуй ангалд байгаа юм шиг л амьдарч байсан надад энэ бол хязгааргүй их аз жаргал байлаа..
❆❆❆
Өнөөдөр бол 12 сарын 25. Тэр хүнийг алга болсноос 14 хоног. Миний мэс засалд орноос 7 хоног өнгөрч байна. Энэ жилийн 12 сар яг л үлгэр шиг өнгөрч байна. Эцэст нь нэг юм би хараа орсон шүү дээ.
"Ээжээ, би дэлгүүр явлаа. Энд бичсэнээсээ өөр юм захих юмуу?"
Ээж: үгүй ээ тэгээд л болоо. Наад хэдэн юмыг чинь л авахаа мартчихсан байна лээ.
Би: тэгвэл би гялс яваад ирье
Ээж: зза битгий удаарай, Сэүн найз охинтойгоо ирж яваа гэсэн.
Би: ойлголоо удахгүй ээ
Ээжийн захиж бичсэн зүйлсийг цуглуулж явсаар кассан дээр нь ирэхэд тэнд зогсож байсан залуу над руу цоо ширтэж харцаа огт салгасангүй.
Би: авсан юмнуудыг минь бичихгүй юмуу?
Тэр: аан за одоохон.
Яагаад ч юм түүний хоолойг өмнө сонсож байсан юм шиг нэг л дотно мэдрэмж төрсөн ч түүнд хэлж зүрхэлсэнгүй. Бараг сар шахам хүлээж байгаа хүн маань арай биш байгаа? Гэж бодсон ч асуух зориг хүрсэнгүй. Авсан юмнуудаа уутанд хийлгээд тэндээс гаран гэрийн зүг алхтал "Юми!!" Гэж араас ориллоо.
Эргээд хартал өнөөх кассчин залуу над руу гүйж ирээд ороолт сарвайв. Яаж байгаан болоо гэж бодоод гайхан хартал цагаан өнгөөр нэхсэн ороолт байх ба хоёр захад нь зүрхэн хэлбэр гаргасан байв.
Тэр: энийг надад нэг хүн дэлхий дээр ганцхан байгаа гэж хэлээд бэлэглэж байсан юм.
Би: чи чи-
Тэр: тиймээ би чиний бодож байгаа хүн мөн. Намайг уучлаарай. Би зүгээр л чамд туслахыг хүссэн. Гэтэл тэр туслая гэсэн сэтгэл минь хайр болчихно гэж би мэдээгүй. Би их буруу зүйл хийсэн намайг үнэхээр уучлаарай.
Би: яагаад ингэж их удаж байгаа юм! Би чамайг хичнээн хүлээсэн гэж бодож байна!!
Тэр: ююу?
Би: тиймээ би чамайг хүлээсэн. Тэнэг юм шиг л миний өмнө худлаа дүр исгэж байсан хүнд өөрөө ч мэдэлгүй хайртай болчихсон.
Тэр: Юми~
Би: дахиж битгий надаас холдоорой. Яг л надтай холбогдчихсон юм шиг, маш зузаан гинжээр гинжлэгдчихсэн юм шиг хажууд минь бай!
Тэр юу ч хэлсэнгүй харин намайг тэврээд нуруун дээр минь зөөлөн цохисоор..
Тэр: Бён Бэкхён
Би: юу?
Бэк: Намайг Бён Бэкхён гэдэг. *инээмсэглэх*
Би: Бён Бэкхён та өнөөдрөөс эхлээд миний найз залуу шүү!
Бэк: мэдлээ гүйцэтгэе *цэрэг шиг ёслох*

3 страница29 апреля 2026, 00:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!