❆Our Promise❆
Би: хайраа! Би ирлээ. Наёонаа~ Чи хаана байнаа??
Бараг бүтэн сар хараагүй болохоор орж ирэнгүүтээ энгэртээ тас тэврэхийг хүссэн юмсан гэтэл тэр минь байхгүй байгаа бололтой. Түүнийгээ хайн өрөө болгон руу орон шагайж явтал утас дугаран дуудлага ирлээ.
Би: байна уу?
.: та Ким Наёон гэдэг хүнийг таних уу?
Би: тиймээ. Ямар хэргээр асууж...
.: "Хангүг" эмнэлэгээс ярьж байнаа та яаралтай ирэх хэрэгтэй байна.
Би: о-ойлголоо.
Юу болоод байгааг ойлгоогүй ч Наёонд ямар нэг зүйл болсон байх вий гэхээс хамаг бие салганан сандарсандаа таксины жолооч ахыг 'хурдан яваачээ' гэж хэд хашгирсанаа ч мэдсэнгүй. Эмнэлэгийн хаалгаар оронгуутаа л түүнийг асууж явсаар арай хийн олж очтол тэр тайван гэгч нь унтаж байлаа. Гэхдээ түүний царай цонхийж цайгаад, хөөрхөн булцгар хацар нь юу ч үгүй болтлоо шуугдчихаж..
Сувилагч: та Ким Наёоны гэрээс ирсэн хүн үү?
Би: тиймээ.
Сувилагч: Та эмчтэй эхлээд уулзах хэргтэй байх. намайг дагаад яваарай~ гэсээр намайг эмчийн өрөөний гадна авч ирээд дотогш ороорой гэж хэлээд яваад өглөө.
Би хаалгыг нь зөөлөн тогшоод дотогш ороход эмч хийж байсан зүйлээ хойш тавин намайг хэн болохыг асуулаа. Тэр эмчийг ямар нэг муу мэдээ дуулгах вий гэж дотроо айж байсан ч битүүхэндээ тэр айдсаа дотроо нуун байж түүнээс асуухаар шийдэн
Би: Юу .. Та сая надтай утсаар ярьсан шдээ. Би Ким Наёоны найз залуу нь байна.
Эмч: аан сайн байна уу? Та наашаа суу л даа. Ким Наёон бол миний хяналтан дор байдаг цөөн хэдэн эмчлүүлэгчдийн маань нэг байгаа юм. Эмчлүүлэгч маань уул нь таниас өвчнийхөө талаар нууцлахыг гуйсан ч өнөөдрийнх шиг явдал дахиж тохиолдох болохоор тэр үед нь түүний дэргэд хэн нэгнийг байгаасай гэсэндээ хэлж байна. Энэ талаар хэлж байгаа минь эмч хүний үүднээс хэлж байгаа юм биш шүү. Түүний хар багаасаа найзласан ганц найз нь болохоор хэлж байна.
Би: Юу? найзаа? тэр огт тийм зүйл надад хэлж байгаагүй шдээ.Гэхдээ Наёон өвдчихсөн юмуу?? Яг яасан юм? Зүгээр биз дээ? эдгэрнэ биз дээ?
Эмч: та аль болох тайван байхыг хичээгээрэй. Наёон тархины хорт хавдартай.
Эмчийн хэлсэн үг чихэн дотор хэдэн мянган удаа цуйрайтах шиг болж үүнийг бодит зүйл биш зүгээр л зүүд гэж өөртөө итгүүлэхийг тэрхэн үедээ оролдлоо. Нүдээ аниад нээхэд л би сэрэх байх гээд хичнээн нүдээ анисан ч нэг л дүр зураг намайг угтсаар..
Эмч: харамсалтай нь хорт хавдар сүүлийн шатандаа орсон болохоор бидэнд хийж чадах зүйл үлдсэнгүй. Бид зөвхөн түүний өвчинг намдаах л эмчилгээ хийж чадна.
Би: үгүй биз дээ. Худлаа гээд хэлээд өгөөч гуйж байна эмчээ.
Эмч: та тайвширах хэрэгтэй. Таньд ямар байгааг би сайн ойлгож байна. Гэхдээ Наёонд хэд дахин илүү хэцүү байгаа.
Би: би яаж тайван байна гэж! Эмчилгээ байхгүй гэдэг чинь тэр минь үхнэ гэсэн үг биз дээ?
Эмч хэсэг чимээгүй байснаа: тиймээ тэр үхнэ. Гэхдээ жирийн жам ёсны үхлээс хэдэн зуу, хэдэн мянга дахин илүү шаналаж зовж байж үхнэ. Та надаас ийм зүйл сонсохыг хүсээ юу! Ингэж дорой царайлахын оронд түүнийг эцсийн мөч хүртэл нь жаргалтай байлга. Хайраар дутаалгүй өвчнийг нь мартуулж өдөр бүр түүнд аз жаргалыг бэлэглэ. Бидэнд хийж чадах зүйл үлдээгүй ч таньд байгаа. *санаа алдах* Хатуу хэлсэнд уучлаарай. Гэхдээ энэ үнэн.
Хацар дагаж урсах нулимсаа цамцаараа шударч орхиод түүнийхээ төлөө л гэж сэтгэл дотор болж буй дайныг мартахыг хичээлээ.
Би: надад хэлээд өгөөч түүний өвчний тухай...
❆❆❆
Түүнийхээ дэргэд гарыг нь атган суугаад сэрэхийг нь хүлээж түүнийг хэсэг ажиглалаа. Тэр надаас хэр удаан нуусан болоод ингэтлээ ядарсан, ингэтлээ цөхөрсөн харагдаж байгаа юм бол.. Түүнийг минь үргэлж чимдэг байсан сайхан инээмсэглэл нүүрэнд тодрохгүй байгаа болохоор тэр үү? сэтгэл өвдөж байна.. хоосорч байна... бас айж байна.
Ийм зүйл болно гэж даанч би бодож байсангүй.. аз жаргалтай сайхан амьдралд минь бурхан атаархсан бололтой тийм үү? Аз жаргалтай сайхан амьдрах чинь тийм буруу зүйл юм гэж үү?? Яагаад заавал бидэнд ийм зүйл тохиолдох ёстой юм бэ!!
Намайг байхгүй хооронд чи минь ганцаараа энэ өвчинтэй тэмцэж байсан байна шдээ! Ямар хэцүү байсан бол оо..гэж бодох төдийд л нүдийг минь нулимс бүрхэж хоолой зангираад эхэллээ. Цаашдаа юу болохыг мэдэхгүй ч чамдаа бүхнээ зориулах болно... амлая...
Наёон сэрэх гэж байгаа бололтой миний гарыг чанга атган ийш тийш хөрвөөж эхэлхэд сандарсандаа нулимсаа гараараа шударч орхиод түүн лүү хараад инээх гэж хичээлээ Наёон нүдээ нээмэгц л намайг хараад хүзүүгээр минь тэвэрлээ.
Наёон: хайраа! чи хэзээ ирчихсэн юм бэ?? Надад ирэхээсээ өмнө хэлэхгүй яасан юм
Би: гэнэтийн бэлэг! *инээх*
Наёон: ингэхэд би яагаад эмнэлэгт байгаа юм.
Би: чи.. Чи.. Энд ухаан алдаад-
Наёон: *чихээ дарах* битгий!! Гуйж байна. Юу болсныг надад битгий хэл..
Би: о-ойлголоо.. би хэлэхгүй ээ одоо гэртээ харьцгаая. Чи ядарчихаж. Намайг байхгүй хооронд нойр сайн аваарай гээд хэлээд байхад чи! аягүй л бол чи өчигдөр шөнөжингөө зохиолоо бичээд суучихсан даа
Ингэж хэлэхдээ түүний өвчний талаар мэдээгүй гэж бодуулах гэж бас түүнд худал хэлэх үгийг нь олж өгч байгаа хэрэг байлаа...
Наёон: уучлаарай би нэг биччихээрээ ухаанаа алдаад суучихдагийг чи мэднэ шдээ. дахиж тэгэхгүй ээ амлая. гэж хэлэхэд түүний нүүрэнд нь гэмшсэн төрх тодорч байлаа. Түүний хэлсэн үг нь худал байсныг харцнаас нь л мэдэж болохоор байсан ч сэтгэл нь яах ч аргагүй үнэн байсан юм.. тэр гэмшиж байсан, надаас бүхнийг нууж байгаадаа бас намайг орхино гэдэгтээ.. гэхдээ би түүнээсээ ч илүү гэмшиж байна..
Гэр лүү харих замын турш тэр юу ч дугарсангүй. Таксины жолоочид би л хааяа хаашаа эргэх талаар нь сануулна, түүнээс бусдаар бол хэн ч юу ч дугарахгүйгээр хойд талын суудал дээр зэрэгцэж суусан байсан ч хоёр өөр тийш ширтэцгээсээр л.. Яг л хоёр өөр зүг рүү салаад холдож байгаа юм шиг... тийм хөндий мэдрэмж анх удаа түүнээс мэдрэгдсэн...
Гэртээ орж ирмэгцээ л тэр шүүгээн дээр тавьсан эмийг шүүрэн угаалгын өрөө ороод хаалгаа тас хийтэл хаагаад дотроос нь түгжчихлээ. Байз! энэ арай нөгөө эмчийн хэлсэн зүйл болоод байгаа юм биш байгаа?
Тархины эсүүдийн дийлэнх нь мутацид орсон, хавдрын голомт тархины дотор маш их тархсан байгаа болохоор түүний мэдрэлийн тогтолцоо тэр чигтээ хямралд орсон байгаа. Түүнийг хэзээ ухаан алдаад унах, хэзээ цус алдах гээд хямралын нөлөө юугаар төгсөж болохыг хэн ч тааж мэдэх боломжгүй хэзээ ч байж болно. Тиймээс чи түүнээс хэзээ ч холдож болохгүй цаг үргэлж дэргэд нь байх хэрэгтэй шүү!!
Эмчийн хэлсэн үг гэнэт толгойд буун би шууд л угаалгын өрөөний хаалгыг цохилоо.
Би: Хайраа~ чи зүгээр үү. Ямар нэг юм болоо юу!
Тэр дугарсангүй..
Би: хайраа!!
Тэр дахиад л дугарсангүй..
Би: Наёон!! Чи зүгээр үү? Дугаралдаа гуйя чамаас
Наёон: би- би- зүгээрээ эндээс холд. Би зүгээрээ амлая!
Түүний хоолой сандарсан аль эсвэл арга мухардсан янзтай дуулдаж байсан ч энэ удаад түүний үгэнд орохоор болж унтлагын өрөө рүү явлаа.Гэсэн ч ямар нэг зүйл вий гэж сэтгэл зовсоор л байв.. Нааш ирэх замын турш намайг шаналгасан бодол, эмчийн нэг бүрчлэн тайлбарлах тэр үгс одоо ч чихэнд дахин дахин цуурайтсаар.. Хайртай хүнээ хамгаалж чадаагүй нь миний буруу! Тэр тусмаа энэ дэлхий дээр намайг л гэж зүрх нь цохилдог тэр ганцхан хүнийг ийм байдалд хүргэсэн нь миний буруу!! Бүгд л миний буруу..
❆Наёоны талаас❆
Хаалгаар ормогц л толгой эргэж нүд харанхуйлж эхэллээ. Одоо л биш шүү гуйя! Жундэ-д харагдчихвий гэсэндээ нуух гэж хэрэндээ л хичээсэн байтал яагаад заавал одоо гэж? хэтэрхий хожимдохоосоо өмнө угаалгын өрөө рүү эмээ барин гүйлээ. Хаалгыг хаахтай зэрэгцэн хамраас цус зогсолтгүй урсаж эхлэн тогтоох гэж хичнээн үзсэн ч болсонгүй бас л өмнөх шигээ.. Алчуураар хамраа чанга гэгч нь дараад доош суутал Жундэ хаалга цохин намайг дуудаж эхэллээ.
Жундэ: Хайраа~ чи зүгээр үү. ямар нэг юм болоо юу!
Жундэ: Хайраа!!
Жундэ: Наёон!! Чи зүгээр үү?? Дугаралдаа гуйя чамаас
Арайхийн амьсгаа аваад аль болох зүгээр ярих гэж хичээн Би: би- би- зүгээрээ эндээс холд. Би зүгээрээ амлая!
Гуйя эндээс хол бай. Намайг ийм байгаагаар минь битгий хар. Би хүсэхгүй байна. Ийм арчаагүй, дорой байдлаа чамд харуулмааргүй байна. Ядаж л одоо биш.
❆❆❆
Өвөл аль хэдийнээ болж хүйтний эрч улам чангарсан ч анхны цас хараахан орж амжаагүй л байлаа. Жундэг өөрийнх өвчний талаар мэдсэн гэдгийг нь Наёон таамаглаж байсан ч өөрийнхөө ямар их шаналж байгааг, эцсийн шатандаа орсон гэх тодотголтой энэ өвчнөөс болж яаж зовж байгаагаа түүнээс байдаг чадлаараа нууж байлаа. Тархиний эсүүдийн дийлэнх нь мутант болсон, хавдрын хэмжээ том, өөр эрхтэнүүд рүү үсэрхийлэх магадлал дэндүү их байгаа гээд түүнийг энэ хорвоод тогтоож буй утасууд нэг нэгээрээ тасарсаар, хэзээ ч эргээд сэргэхгүй тэр өдөр нь бараг л хаалганы цаана ирчихсэн хэзээ мөдгүй ороод ирэх цаг дөхсөөр. Үүнийг тэдний хэн хэн нь мэдэж байсан ч аль аль нь энэ аймшигтай үнэнээс нуугдах гэж хичээж байсан юм.
❆Жундэгийн талаас❆
Түүний царай өдрөөс өдөрт л цонхийж цайгаад, харагдахуйцаар их турж хоол ч идэхээ болилоо. Шөнө бараг нойргүй хонож аль эсвэл хар үүрээр угаалгын өрөө орчихно тэгээд тэндээсээ гарч ирэхгүй. Ааш зан нь ч илт өөрчлөгдөж намайг ямар нэг зүйл хэлэх болгонд уурлаж аль эсвэл үл тооно. Хэцүү байгааг нь мэдэж байгаа болохоор, түшиж тулах ганц хүн нь би болохоор, түүний дэргэдээс алхам ч холдохгүй байж туслахыг хүссэн ч тэр надад тийм боломж өгөхгүй байсаар эцэст нь надаас дөлж эхэллээ. ...
Ямар хэцүү байгааг нь мэдэж байгаа ч юу ч хийж чадахгүй зүгээр л хажууд нь байгаа нэг мануухайн үүрэг гүйцэтгэж байгаа даа өөртөө уур хүрэх шиг..
Би: хайраа
Наёон: .........................
Би: *санаа алдах* би ажилаасаа чөлөө авчихсан тийм болохоор хоёулаа амралтанд явъя тэгэх үү
Наёон:...............................
Би: *зүгээр ярих гэж хичээх* ээ лдэээ би байн байн чөлөө авч чадахгүй шдээ нэг амарсан дээрээ цагийг сайхан өнгөрүүлцгээе. Чиний дуртай өвлийн далайг харахаар явцгаая!
Наёон: .....................
Би: эсвэл өөр газар ч байсан болно л доо.. мммм юу байж болох вэ??
Наёон: .................
Би: хайраа чи юу гэж бодож байна? далай руу явбал далайн эргийн байшинд ил галны дэргэд суугаад хамтдаа өнгөрүүлсэн дурсамжуудаа яриад л сайхан байх байхдаа, бас тэнд шинэ оноо гаргавал гоё байх
Наёон: би хүсэхгүй байна! би явмааргүй байна. ер нь чи яагаад одоо болтол энд байгаад байгаа юм!! би чамайг миний нүдэнд битгий үзэгд гэж хэлсэн биздээ??
Би: хайраа чи яагаад байгаан бэ? битгий ингэж аашлаад байгаа ч дээ. гуйя
Наёон: чи аль хэдийнээ мэдчихсэн биздээ? тийм байж яагаад миний хажууд байгаад байгаан!
Би: битгий ингэж ярь!
Наёон: намайг ямар байдалд байгааг чи сайн мэднэ. тийм байж яагаад надаас зугтахгүй байгаа юм? юунд найдаад надтай зууралдаад байгаан? тэртэй тэргүй би удахгүй үхнэ! чи сонсов уу? би үхнэ!тийм болохоор намайг орхиод гэрэлт ирээдүй рүү гээ яваад өг!!
Би: Н-наёонаа..
Наёон: гуйя надаас хол бай! *уйлах* над шиг хүнтэй битгий зууралд. би чамд дараа болохыг хүсэхгүй байна........
Түүнийг уйлж эхэлмэгц л өөрийн эрхгүй миний нүднээс бас нулимс урсан түүнийгээ очин тэвэрлээ. Өнгөрсөн бүх хугацааны турш түүний энэ муухай аашилж байсан нь өвчиндөө шаналж зовсных биш намайг өөрөөсөө түлхэж байсан хэрэг байж..
Наёон: надаас болж битгий өөрийгөө зовоо.. Жундэ гуйж байна...
Би түүнийхээ дэргэд байж түүндээ байдаг бүх чадлаараа туслана гэж өөрөө өөртөө амласан хэрнээ түүнд тээр болохоос өөр зүйл хийдэггүй байж..
Түүнийг эцсийн мөч хүртэл нь жаргалтай байлга. Хайраар дутаалгүй өвчнийг нь мартуулж өдөр бүр түүнд аз жаргалыг бэлэглэ. Бидэнд хийж чадах зүйл үлдээгүй ч таньд байгаа
Эмчийн хэлсэн үгийг эргэж санамагцаа түүний нулимсийг арчин: Наёон-аа бидний багадаа бие биендээ амлаж байсан амлалтыг санаж байна уу?
Наёон: Амлалт гэнэ ээ?
Би: тиймээ. бид төрсөн өдрөөрөө бие биендээ амласан шүү дээ. Энэ амлалт бас тэр өдөр лаагаа үлээхдээ бидний шивнэсэн хүсэл байсан.
"Бид ав адилхан нэг өдөр төрсөн шиг минь бидний үхэх өдрийг бас адилхан нэг өдөр байлгаж өгөөч " гэж хүссэн бас бие биедээ амласан....
Наёон: Тиймээ би санаж байна..
Би: тийм болохоор чи минь яасан ч намайг орхиж явахгүй бид заавал хамтдаа байх болно. Бүх л зүйл дээр.. Ойлгов уу?
Наёон; ойлголоо.
Би; За тэгвэл аялалдаа бэлтгэцгээе
❆❆❆
Түүний хэлсэн үгэнд би яагаад ч юм итгэчихсэн. Яаж ч бодсон над шиг үхлээ хүлээж суугаа хүн удаан амьдрана гэж байхгүй.. Эсвэл Жундэ шиг минь цоо эрүүл хүн гэнэт... яанаа би чинь юугаа бодоод байнаа?? болж үз Наёон!
Жундэ: Хайраа дусал залгах цаг болчихлоо. Хэвтээрэй..
Би:Аан за одоо очлоо одоохон.
Далайн түрлэгийг харж зогсож байсан би түүний намайг дуудахыг сонсоод дотогш орлоо. Гадна байхад дулаахан л юм шиг байсан чинь одоо болсон чинь даарснаа мэдээд чичирч байх юм..
Жундэ: даарчихсан байна шдээ алив нааш ир тэврэе *Малийтлаа инээгээд гараа дэлгэх*
Би: далимдуулж гэнэ.
Жундэ: -.- дуртай л байгаа юм байж
Би: за тэврүүлэеэ тэврүүлэе
Түүний энгэрт шигдэн тэврүүлж зогсоход өмнө нь хэзээ ч мэдрэгдэж байгаагүй хайр мэдрэгдэж байна. Үүнээс цааш юу болох бол? Энэ бүхний төгсгөл нь юу байх бол? гэхээс айж байна.. Болдог бол цаг хугацааг яг энэ чигт нь зогсоогоод үргэлж түүнийхээ энгэрт тэврүүлмээр байна.. болохгүй байх тийм үү? Бидний хайранд аз жаргалтай төгсгөл тохиохгүй байх..
Жундэ: хайраа одоо би дуслыг чинь залгаад өгье
Би: за
Жундэ миний өрөө рүү орж систэм угсарч эхлэхэд тэр яг л эмч шиг харагдаж байлаа. Инээдтэй нь хэрвээ тэр эмч байсан бол их л бүтэлгүй эмч байх байсан байхдаа. Түүний араас өрөө рүүгээ орох гээд алхаж явтал гэнэт толгой эргээд чих шуугиж эхэллээ. Жундэ гэж хэлэх завдалгүй дөнгөж л гараа зүтгүүлж байтал хатуу шал намайг тосоод авах нь тэр.. Хагас ухаантай байсан ч Жундэгийн намайг тэврээд юу гэж хэлээд байгааг ойлгосонгүй хамраас цус гарч байгаа юм шиг санагдаж эхэлхэд би аль хэдийнээ харанхуйн дунд ганцаараа хоцорсон байв...
Жундэ: Наёон-аа! Юугаа хийгээд зогсчихов оо?? бид автобуснаасаа хоцорлоо
Жундэ яг л бид дөнгөж их сургуульд орж байх үеийнх шиг харагдаж байлаа. Миний дургүй үсний засалтаар үсээ засчихаж гэж би тэрнийг тэнэг болтол нь загнаж билээ харин тэр маргааш нь үсээ хусуулчихсан ирсэн. Тэнэг шүү намайг ганц уурласны төлөө тэр хайран үсээ хусаж л байдаг. Тэрнээсээ болж их сургуулийн бүх хүүхдүүдээр бүтэн жил дооглуулж билээ..
Намайг түүний талаар бодож зогстол тэр гарнаас минь хөтлөн автобусны зүг гүйж эхэллээ.
Би: Бид хаачиж байгаа юм?
Жундэ: Чи тоглоод байна уу? Бид чиний дуртай далайг харахаар явж байна. гэхдээ харамсалтай нь одоо зун болохоор өвлийн далай биш гэсэн үг.. дараа нь заавал чамд өвлийн далайг үзүүлнээ за?
Би: за :3
Автобусанд суугаад далай хүрэл явах замд би түүний мөрийг дэрлэн харин тэр үсээр минь тоглон явлаа. Далайн бараа хармагцаа л би түүний гарнаас чирэн далайн зүг гүйн далайн урсгал эрэг рүү түрэх үед буцаад орилон хойш зугтана. Далайн түрлэгтэй тоглож байгаа нь энэ л дээ. Харин дараа нь Жундэ намайг дуудаад надад хайраа илчилсэн.... энэ олон жилийн дараа яг албан ёсоор...
❆❆❆
Жундэ: Наёон-аа Чи зүгээр үү? одоо толгой чинь өвдөж байна уу?
Түүний намуухан хоолой намайг нойрон дундаас минь дуудан сэрээлээ. Над руу зовнисон харцаар ширтэж байгааг бодоход *санаа алдах* Би дахиад л.. Ухаан алджээ??
Би: Би чамайг зүүдэндээ чамайг харсан. Чи нөгөө халзан болчихсон ш дээ. тэгээд надад хайраа илчилсэн..
Жундэ: *Нулимстай нүдтэй инээх* Бидний анхны зугаалга уу?
Би: *толгой дохих* Жундэ би даараад байна.. намайг тэврээд өгөөч.
Жундэ: ойлголоо.
Тэр миний хажууд хэвтээд хөнжлийг минь дээш татан намайг хучаад над руу шигдэн тэвэрлээ.
Жундэ: одоо даарч байна уу?
Би: үгүй ээ даарахаа больчихлоо. миний хайр ч пийшин юмаа пийшин юм :))
Жундэ: мангар охинийг дээ
Би: ......
Жундэ: ..... их өвддөг үү?.......
Би: юу?
Жундэ: ухаан алдахаас өмнө ...
Би: үгүй ээ... гэхдээ их өвдөх байсан ч надад хамаагүй.. намайг тэгэж өвдөх үед, ухаан алдсан үед ч, унтаж байхад ч хүртэл чи дэргэд минь байдаг. тийм болохоор ямар ч өвдөлтөөс би айхгүй ээ.
Жундэ: одоо амардаа..
Жундэ ингэж хэлмэгцээ амандаа намуухан дуу аялан нуруун дээр минь зөөлөн цохиж байлаа. Би хэсэг түүнийхээ өөдөөс харан хэвтэж байтал өөрийн эрхгүй зовхи хүндрэн нойр хүрч эхэллээ.
❆Жундэгийн талаас❆
Наёонд дуу дуулж өгж байтал тэр ядарсан бололтой нүдээ аажмаар анин бөх нойрондоо автлаа. Түүний минь царай харсаар байтал гундаад цонхийгоод байх юм. Гэтэл надад хийж өгч байгаа ганц зүйл алга... Түүнийгээ тэврээд өөдөөс нь нь харж хэвтэхэд тэр зүүдэндээ хааяа нэг үнэгчлэн инээж байлаа. Наёон-аа би чамайг алдмааргүй байна.. чи үүрд ингээд миний тэврэлтэнд ингээд байгаа шигээ байж болохгүй гэж үү?
Яг одоогийнх шигээ....
Өдөр хоног нэг хэвийн юм шиг үргэлжилж байсан ч үнэндээ түүнийг хэзээ бас унаад өгөх бол гэхээс дотор сонин болдог болчихож над шиг ийм муу хүн байдаг болов уу даа...
Гэхдээ миний хамгийн их айж байгаа зүйл бол тэр минь намайг энэ хорвоо дээр орхиод эргэж ирэхээргүй явчихвал яанаа...
Миний амралт маргааш дуусна. Тиймээс бид маргааш гэхэд эндээс явах хэрэгтэй.. Хэдий түүний сэтгэлийг засаж өмнөхөөс нь дээрдүүлж чадсан ч эргээд түүнд анхаарал хандуулж чадаагүйгээс тэрний минь зан өөрчлөгдчихвий гэж айж байна. Ер нь өөдөөс минь сөрөн ирэх бүх л зүйлээс би айж байна.. Давж гарч чадах эсэхээ мэдэхгүй болохоор тэр биз..
Би: хайраа хоёулаа маргааш буцах ёстой юм байна. одоо юмнуудаа бэлдээд тавьчихая
Наёон; ийм хурдан уу? өө бид ирээд *хуруугаараа тоолох*... тиймээ явах өдөр болчихож.
❆❆❆
Тэд эртхэн шиг маргааш өглөө авч явах юмнуудаа цуглуулан үүдний өрөөндөө тавьчихаад эртнээс ярьж байснаараа далайн эргээр зугааллаа. Тэдэнд өнөөдрийг давах аль эсвэл маргаашийг давах итгэл байгаагүй ч тэд зөнгөөрөө бүгдийг мэдэж байсан өнөөдөр магадгүй тэдний сүүлийн өдөр байх гэж. Эсвэл өдөр бүр ийм бодол толгойд нь орж ирдэг байх.. Ямартай ч тэд хэзээ ч байгаагүйгээрээ аз жаргалтай өдрийг бие биендэээ бэлэглэж чадсан юм...Нар жаргаж тэдний унтах цаг болоход Жундэ Наёон 2 ил галны дэргэд хэвтээд өнгөрсөн бүх л дурсамжаа инээд алдан ярилцана. Энэ мөчид л тэд нэг нэгэнтэйгээ хувь тавилангаар учирсан гэдгийг тэднийг одоог хүртэл хамтатган нэгтгэж байсан утасыг ямар бат бөх болохыг мэдсэн юм.
Наёон: Хайраа надад дуу дуулаад өгөөч
Жундэ: Ямар дуу дуулуулмаар байна?
Наёон: чиний хамгийн дуртай тэр дууг сонсмоор байна.
Жундэ: за тэгвэл дууллаа шүү
Жундэг дуулж эхэлмэгц Наёон нүдээ анин түүний уянгалаг хоолойг сэтгэл зүрхнийхээ гүнд хүртэл сонсож байлаа. Үүний дараа нь Жундэ ч мөн адил нүдээ анин Наёоныг чанга тэврэн хэвтлээ. Нүүрэнд нь аз жаргал гэх тэмдэг тодоос тод үлдэн тэд халуун дулаахнаар инээмсэглэн байх аж..
Маргааш өглөө нь тэднийг хот руу авч явахаар ирсэн жолооч тэднийг гарч ирэхийг хүлээн 30 минут байшингийн гадна нь зогсоод эцэст нь аргаа бараад дотогш орон тэднийг хайлаа. Үүдний өрөөнд авч явах ачаагаа тавьчихсан байхаар нь тэр зүйлсийг машиндаа гаргаж тавиад ил галын дэргэд тайван гэгч нь унтаж байсан тэднийг сэрээх гэж хэд хэд дуудлаа. Харамсалтай нь тэд сэрээгүй... Хэзээ ч сэрэхгүй.. Нэг нэгнийхээ гарнаас чанга атгасан нь бид хэзээ ч холдохгүй гэж буй мэт.. Мөн тэдний нүүрэнд инээмсэглэл тодорч байсан ч хэн хэнийх нь нүднээс доголон нулимс урссан байсан юм.
Хэдэн мянгад ганц тохиох тийм сайхан хосууд нэг өдөр төрж нэг өдөр хорвоог орхидог.... Тэд өөрсдөө ч бүрэн үнэмшихгүй байсан тэр амлалт нь биелэж үхэл ч тэднийг салгаж чадаагүй юм.
Одоо л тэд жинхнээсээ аз жаргалтай байгаа байх.. учир нь тэднийг салгах өөр юу ч байхгүй шүү дээ..
Чамайгаа хаана ч байсан би дэргэдээс чинь холдохгүй
Чамайгаа хаашаа ч явсан би дэргэд чинь цуг алхана
Нэрийг минь амандаа шивнэх бүртээ чи минь
Нэгэнтээ хэлж байсан амлалтаа яаж биелүүлж байгааг минь харна аа
Хамгийн хэрэгтэй үед
Хажууд чинь байхгүй юм бол
Хайрын сайхныг мэдрээд яах билээ???
Хэлсэн үгэндээ хүрэхгүй юм бол
Хэн нэгэнд амлалт өгөөд яах билээ..
