❆Антиген❆
Сэрүүлгийн дуу намайг аль хэдийнээ хоцорч байгааг илтгэн байн байн дугарсаар гүн нойрноос минь сэрээж орхилоо. Гэхдээ миний нойрыг зүгээр ч нэг сэрүүлэг алга болгочихгүй лдээ. Ичдэг амьтдын хувьд одоо л яг нойроо авдаг үе. Тиймээ өвөл бол миний унтлагын цаг!!
Байн байн босооч гэж орилох сэрүүлэгнийхээ учирыг дөнгөж олчихоод зогсож байтал утас гээч нь хангинана биз дээ! Утасаа чихэндээ наагаад мөрөөрөө хавчин нүдээ нухалсаар угаалгын өрөө рүү орoход Минжигийн санаа алдах дуу сонсогдов.
Минжи: одоо л босож байна гэж битгий хэлээрэй дээ.
Би: мэдээж тэгэж хэлэлгүй яахав. Өөр юу гэхэв дээ гээд эвшээлгэлээ.
Минжи: хөөш Ёнхи гуай! би чамд бараг өдөр болгон сануулдаг байсан байхад чи яаж одоо л босож чадаж байнаа!! Өнөөдөр ямар чухал өдөр болохыг мэдэх үү?!
Би: мэдэж байнаа. Би удахгүй ээ амлая.
Минжи: цагийн дараа л ирнэ биз чи -.- тэндээс илүү хоцорвол наад толгойтой чинь ярина даа!
Би: за ойлголоо генералаа
Утасаа угаалгын машин дээрээ тавиад хагас хугас сэргэсэн нойроо үргээх гэж шүршүүрт орон, Минжигийн захисанаар хамаг хурдаараа гарах гэж яаран яст мэлхийний хурдаа дээд цэгт нь тавьчихаад хувцаслалаа. Мэдээж сагс тоглох гэж байгаа болохоор бэлтгэлийн хувцасаа цүнхлээд сургууль руу явлаа. Намайг хармагцаа Минжи санаа алдан
Минжи: бурхандаа баярлая. Чи яг цагийн дараа ирлээ.
Би: уучлаарай. Гэхдээ би хамгийн хурднаараа л ирлээ.
Минжи: за заал руу ороод хүлээж бай. Ихэнх нь ирээгүй байгаа. Би та нарт ус аваад ирье.
Би: окэй *намайг хоцорчихлоо гээд уурлаад байсан биш билүү ? энэ хүн! Гэтэл ихэнх нь ирээгүй байхдаа яадаг байнаа!!*
Сургуулийн заал руу яваад ортол ганц л хүн сагсны бөмбөг аваад самбар луу шидэж харагдав. Майгадуу хөлтэй, гоймон шиг буржгар үстэй, гозон хүн.. Анхны сэтгэгдэл маань энэ.
Тэр эргэж харангуутаа намайг ирсэнд их л баярлаж байгаа бололтой.
.: өө ашгүй. Та энэ хавийг гялс цэвэрлээд өгөөч одоо манай багийнхан ирээд энд бэлтгэлээ хийх юм л даа.
Би: ююу??
.: зүгээр тоглочихоё гэсэн ч энэ заал арай л тоостой байгаад байдаг.
Би: чи сая намайг шал угаа гэсэн үү?
.: тиймээ та чинь цэвэрлэгч биш билүү?
Үүнийг сонсоод хамаг цөс хөөрөөд, цус буцлаад ирэх шиг л боллоо. Энэ муу одоо хэн болчихоод намайг цэвэрлэгч гээд байгаа юм!!
Би: хөөш, муу майга хөлтэй гоймон толгойтой гозон минь!! Хэлэх үгээ бодож хэлж бай заа юуу!! Яаж хүнийг цэвэрлэгч, хокэйчиноор нь дуудаж чаддаг байна аа!!
.: ююу!! Майга хөлтэй юу юу гэнээ? Чи хэлэх үгээ дуусав уу
Би: үгүй бүр эхэлж ч амжаагүй байна. Бүр хамаг цөс хөөргөчихлөө байна. *гараараа нүүрээ сэвэх*
.: ччи яасан аймаар охин бэ!
Би: өө одоо охин болчихсон уу! тээ?
.: чи чи чи *хэлэх үгээ олж ядах* *хуруугаараа над руу заах*
Би: *хурууг нь тас хазах*
.: aaaaaa ! өвдөж байна шдээ
Би: ёох муу тэнэг чинь бүр нойр сэргээчихлээ!
❆❆❆
Яаж яваад энэ муу гозон манай ангид ороод ирдэг байнаа? Бас эмч болох гэж байгаа юм байх даа? Тэр тэнэгийг халаад өмсөөд алхаж байна гэж төсөөлсөн чинь шал инээд хүрчихлээ байна! Манай сургуульд тэрэн шиг тэнэг амьтан яаж яваад шилжээд ирчихдэг байнаа? Бүр уур хүрмээр нь тэр миний хаа яваа газар л хаанаас ч юм гараад ирдэг. Клуб, дугуйлан, сэкц, бүр сонгон судалсан хичээл дээрээ хүртэл би тэр тэнэгтэй хамт суух ёстой болдог! Одоо ингээд тэрнийг бодож байгаадаа ч уур хүрч байна!
Минжи: хар өглөөгүүр юу болоод уурлачихсан сууж байгаан?
Би: тэнэг гозонгоос болж байгаан! яаж яваад миний утасны дугаарыг олоод авчихдаг байнаа?
Минжи: би өгчихсөн шд
Би: Айн!! чи яах гэж өгч байгаан бэ! тэр тэнэг чинь өчигдөр шөнийн 2 цагт надаас дархлааны талаар асуулаа шдээ!! Чамаас болж би сайхан нойроо алдчихлаа
Минжи: *инээх* чи ч мөн дөө! бас л нойр нойр гэж байна уу? чи ер нь наад их нойр, их иддэг хоёроосоо болж нэг сайн балрах вий дээ
Би: аргагүй л чиний уучлал гуйх арга барил өөр юмаа! би явж юм идлээ! араас битгий ирээрэй!
Толгой задрах нь ээ тэнэг гозон амьтан шилжиж ирснээс хойш миний амьдрал нуран унаж эхэлж байна!
Ангиас гараад буфэт орж идэх юм олж идье гэсэн ч гай газар дороос Ёол буфэтэн дотроос гэгчээр тэр яг гадна хаалганы дэргэд суучихсан инээж байлаа. Энэ инээдийг нь сонсохоор хамаг бие арзайчих юмаа!
❆❆❆
Дасгалжуулагч: За хүүхдүүдээ! одоо өглөө ярьсан тактикаар тоглоно. тийм болохоор яаж ёстойгоо мартаж болохгүй шүү! ойлгов уу?
Бид: ойлголоо
Дасгалжуулагч: хэн хэн нэг багт хуваагдахыг сайн сонсоорой! Чанёол, Сэүн, Инжон, Минхёг, Ёнхи(Би)
Би:*амандаа үглэх* Энэ л биш шүү!
Дасгалжуулагч: эсрэг баг нь Сунёол, Минжи, Крис, Рина, Инхёк. Үлдсэн хүүхдүүд нь дараагийн баг болж тоглоно ойлгосон уу?
Бид: Тиймээ
Минжи: уураа бариарай даа найз минь.
Би: Битгий тэгэж ярь Би угийн ууртай байна!
Минжи: Хөөрхий муу Чанёол. *инээх*
Тоглолт эхлээд удаагүй байтал эсрэг багийнхан манайхаас 4 оноогоор түрүүлчихлээ. Харамсалтай нь манай багийн оноо одоо болтол ТЭГ хэвээрээ байна!
Яах гэж энэ гозонг манай багт хуваарьлаж байгаа юм бэ? Ямарч хэрэгцээгүй амьтан!
Дараагийн хэдэн минутанд Сэүн гурвын шугамнаас шидэн бидний анхны оноог авлаа. Ядаж Сэүнийг манай багт байгаад баярлая! Харин дараагийн оноог Минхёк авсан.Ингээд онооны харьцаа 4:5 Би ч тэднийг зүгээр хараад зогссонгүй Минжигийн сул талыг ашиглан бөмбөг аваад самбар луу хар хурдаараа гүйлээ. Эсрэг багийнханд бөмбөгөө алдахгүй гэсэндээ хэрэндээ л зүтгэж байсан ч би удахгүй алдах нь ойлгомжтой. Тиймээс дамжуулах хэрэгтэй гээд сул байгаа хүнийг хайтал бүгд хаалгачихсан байв ганц л хүнээс бусад нь!
Чанёол: Ёонхи наашаа!
Дасгалжуулагч: Чанёол руу дамжуул!
Би түүн рүү нэг самбар луу нэг харсны эцэст Чанёол руу дамжуулав. Харин тэр тэнэг яг бодож байснаар минь миний дамжуулалтыг алдчихсан. Бүр самбар луу бөмбөгөө онилоо ч үгүй! аргагүй л дээ бөмбөгөндөө хүрж ч чадаагүй юм чинь!
Тэрний гайгаар Чанёолын алдсан бөмбөгийг Крис аваад самбар луу шидээд оруулчихсан! тэгээд цаг дуусаж бид ганцхан онооны зөрүүгээр ХОЖИГДСОН!
Надад энэ муу гай авч ирж дуусахгүй юмаа!
❆❆❆
Чанёол: Чи надад одоо болтол уурлаад байгаа юм уу?
Би:.................................
Чанёол: яавал уур чинь гарах юм? ммм?
Би:...............................
Чанёол: Хөөе!
Би:...............................
Чанёол: Чи ядаж ганц ч гэсэн үг дугаралдаа? Ёнхи? Ёнхи? Ёнхи?
Би: битгий миний нэрийг хэлээд бай! чамтай чамгүй надад олон асуудал байна! Ойлгов уу? Бас бид нэг нэгэнтэйгээ ингэж ярилцахаар дотно биш гэж бодож байна! Тэгвэл баяртай!
Түүнийг цохиж уураа гаргамаар байсан ч магадгүй энэ л зөв арга байх гэж бодоод түүнийг тоохгүй байгаа мэт царайлж байгаа минь энэ. Үгүй бол тэр миний уурыг гаргана гээд надаас салахгүй хачиг шиг наалдах биз! Надад түүнтэй ойр байх байтугай нэг анги гэж хэлүүлэх ч хүсэл алга. Тэгээд л тэр!
Түүнээс салан сонгон хичээлдээ суухаар ангид орж иртэл Биологийн багш миний урдаас шилэн хорго бариад дотроос нь сугалаа сугалахыг сануулав. Би юу болоод байгаа нь сайн ойлгоогүй байсан хэрнээ дотроос нь нэгийг сугалаад өөрөө уншилгүй багшид өгөөд суудалдаа суулаа.. Харин миний араас Чанёол орж ирэн хажуугын ширээнд суухдаа над руу хараад инээх аядав. Үгүй ээ! би чамайг тийм амар уучилчихгүй! Надад хийсэн хэрэг чинь хэр олон билээ дээ!!
Багш: За зарим нь сүүлд орж ирсэн болохоор юу болоод байгааг ойлгоогүй байх. Тэгэхээр энэ шилэнд манай сонгоны жаахан хоцрогдолтой хүүхдүүдийн нэр байгаа. Тэдэнд хоцрогдолоо арилгахад нь манай онц сурлагатанууд туслах болно. Би журнал дээрээ та нарын хэнд заахыг яг сугалсанаар чинь биччихсэн.
Би: багшаа? тэгээд тэр хүүхдэдээ бүх хичээлийг нь ойлгуулах ёстой юу? Биологийг бүр эхнээс нь?
Багш: тиймээ. шаардлагатай бол тэгэх хэрэгтэй.. за би одоо хэн хэнд хичээл зааж өгөхийг хэлээд өгье. Ёнхи-Чанёол
Би: =.= *муу хачиг!!* багшаа солиж болохгүй юмуу?
Багш; тэгэж ярихгүй шүү! чи харин ч азтай байна. Чанёол дархлаа л ойлгохгүй байгаа болохоос биш бусад сэдэв дээр нь сайн байгаа
Ямар хар гайгаараа би чамтай таарчихваа!! Пак Чанёол
❆❆❆
Би: за сайн сонсоорой! дархлаа гэдэг энэ хичээлийг ойлгохын тулд чи цагаан эсийг сайн мэддэг баих хэрэгтэй! Юу юу гэж ангилахыг нь би хэлж өгсөн санаж байна уу?
Чанёол: Мөхлөгтэй, мөхлөггүй.
Би: дахиад дотроо яаж яаж ангилагдах билээ?
Чанёол: мөхлөгтэй, мөхлөггүй
Би: муу мангар! хэддэхээ давтаж хэлж байнаа? ээ бурхан минь гэж! Мөхлөгтэйг нь дотор нь: Эозинофиль, Базофиль, Нейтрофиль гэж ангилна. Мөхлөггүйг нь: Т-Лимфоцит,В-Лимфоцит, О-Лимфоцит гэж ангилна. одоо ойлгов уу?
Чанёол: -_- Мхн
Би: за тэгээд дархлаанд гол үүрэгтэй нь мөхлөггүй эсүүд нь. ойлгов уу?
Чанёол: =.= тиймээ
Би: дархлаанд хамааралтай хоёр ойлголт байдаг. Антитель буюу эсрэг бие, Антиген буюу эсрэг төрөгч
Чанёол: Анти юу гэнээ?
Би: =.= ёо чамайг би яаая даа! *нүүрээ дарах*
❆ Чанёолын талаас❆
Би: Ёнхи гуйж байна шдээ чи надад дахиад тайлбарлаад өгөөч тэгэх үү?
Ёнхи: больж үз чи тэрнийхээ оронд цэцгийнхээ томьёог л цээжил за!
Би: ээ тэг л дээ
Ёнхи: Муу нойтон хамуу! за тэгээд алийг нь тайлбарлах юм?
Би: энэ цагаан эс бактерийг яаж танидаг гэдгийг ойлгохгүй байна..
Ёнхи намайг хэлж дууссаны дараа хөмсгөө зангидан миний заасан хэсгийг номноос хайж уншиж байснаа инээн: тэнэг! энэ л байна шдээ. Чи ер нь ном яаж уншдаг юм? нэг мөр уншаад дараагийн мөрийг нь алгасдаг уу?
Би: үгүй ээ! тийм биш! Зүгээр л...
Ёонхи: зүгээр л юу гэж?
Зүгээр л чиний хажууд толгой ажилдаггүй юм........
Ёнхи: Хөөе яагаад гацчихаваа чи?
Би: ххэ би ер нь номоо уншлаа чи унт унт!
Ёнхи: *хоолойгоо засах* унт байхдаа яадаг юм би тийм аймаар нойртой биш хөөе
Түүний хэлж ярьж байгаа зүйлсийг сонсож байсан ч чимээгүй л өөр юу гэж хэлэх бол, ам нь халсан байгаа дээрээ ямар нэг болохгүй зүйл хэлж зүрхийг минь хаах вий дээ гэж дотроо айн сууж байлаа. Хэдий ам нээх бүртээ л намайг тэнэг мангараар нь дуудаж уурладаг ч тэрний доторх сэтгэл гадна харагдах байдлаасаа их өөр байдаг байх гэж хааяа боддогддог юм.. Хааяа ч гэж дээ бараг л өдөржин энэ тухай би боддог .. Магадгүй над руу хардаг тэр ууртай харц нь бас худал байх гэж..
Намайг ингэж бодолдоо автах үед Ёнхигийн үглэх дуу сонсогдохоо больж өрөөг нам гүм байдал бүрхсэн байлаа. Гайхсандаа эргэж харах гэж байтал Ёонхигийн чанга гэгч нь хурхирах чимээ өрөөгөөр минь нэг цуурайтлаа. =.= Унт гэж хэлдэггүй л байж. Тэр сэрүүн байснаасаа ч илүү дордуулчихлаа. Ийм чимээнд би яг хичээл уншиж ойлгож харагдаач! =.=
Түүний дэргэд очин цамцаараа хучаад хэсэг харж зогслоо. Ёнхигийн ууртай нүд нь алга болчихвол л тэр хөөрхөн харагдана гэж хүүхдүүд ярьдаг ч миний бодлоор тэр яг байгаагаараа л хөөрхөн. Элдэв гоёл чимэггүйгээр, бусад охид шиг нүүрээ будаж хумсаа урт ургуулалгүйгээр, бүр үсээ ч сул тавих шаардлаггүйгээр тэр ийм л хөөрхөн. Магадгүй энэ бодол түүнийг сургуулийн хамгийн нам гүм байдаг тэр буланд зүүрмэглэж байхыг нь анх харсан тэр мөчид л миний толгойд зурс хийсэн байх.. Тэр мөчөөс л би удирдлагаа алдсан байх..
Тийм л болохоор би түүний явдаг бүх дугуйлан, секц, сонгон хичээлүүдэд суух болсон ганцхан түүнд ойртох гэж би бүхнээ хөсөр хаясан...
Урдаа ном тавьсан хэрнээ миний нүд номны хуудас тэр туссан байгаа хэрнээ бодол минь тэртээ хол миний хэзээ ч хүрэхгүй мөрөөдөл дундуур аялаж байлаа. Түүний гараас чанга гэгч нь атгаад хаашаа ч юм инээд алдан гүйж байгаа миний төрх..
Ёнхи: Тэнэг минь намайг сэрээхгүй яасан юм? би хожигдчихлоо гэж түүний орилох сонсогдож гар нь толгой дээр тас хийтэл буухад би сая л ухаан орон ширээнээсээ өндийлөө.. Түүнд зөрүүлж үг хэлэх гэсэн ч тэр дахиад л над руу муухай харан хаалга тас хийтэл хаан гарч одов.
Би: *санаа алдах* би ер нь яагаад байгаа юм болоо?! ухаан орооч дээ Пак Чанёол тэр чамайг тоохгүй!
❆❆❆
Би: Ёнхи чи тараад ажилгүй биз дээ?
Ёнхи: Яасан? бас л дархлаа юу?
Би: Үгүй ээ би чамд гоё юм үзүүлэе гээд..
Ёнхи: Юу юм? одоо үзүүлчихэж болдоггүй юм уу?
Би: ээе чи яагаад надад дандаа ингэж муухай аашилж байдаг юм? ганц удаа ч гэсэн шууд за тэгье гэж болдоггүй юм уу?
Ёнхи:..........
Би: үгүй гэж үү заза ойлголоо
Түүнийг ингэх байх гэж бодож байсан ч, ийм үр дүн намайг угтахыг мэдэж байсан ч би зориглоод үзэхийг хүссэн юмсан.. Ядаж ганц удаа ч болтугай үзээд алдая гэсэн ч бодож байснаар минь болчихлоо.
Ёнхи: *амандаа үглэх* Муу нойтон хамуу! ЗА!! ОДОО БОЛСОН УУ!
Би: айн?
Ёнхи; за тэгье гэж хэл гэсэн биздээ чи өөрөө!
Би: *Инээх* нээрээ юу? намайг сургуулийн арын цэцэрлэгт хүлээж байгаарай би одоохон! Удахгүй ээ! Хүлээж байгаарай..
Түүнд бараг орилох шахам хэдэн үг хэлчихээд хамгийн хурднаараа анги руу гүйлээ. Цүнхэндээ хийж орхисон бэлгээ түүнд өгөх гэж яарч байгаа минь энэ. Энэ бэлгийг түүнд би хичээл заасанд баярлалаа гэж, бас,, бас..сэтгэлээ илчлэх гэж өгч байгаа.... Яах бол гэж бодох төдийд л зүрх хурдан хурдан цохилон амьсгал түргэсж байсан ч би бүх зүйл ид шид шиг сайхнаар төгсөх байх гэж өөрийгөө тайвшруулж байсан юм.
❆Миний талаас❆
Сургуулийн арын цэцэрлэгт Чанёолыг хүлээн хичээл нь тараад гэр лүүгээ хариж байгаа хүүхдүүдийг ажиглан сууж байлаа. Эхэндээ хэр удаж байгааг мэдэхгүй цасан дээр сурсан хятад ханзаа бичин сууж байсан ч сургуулиас гарч явах хүүхдүүдийн тоо цөөрөөд ирэхэд, бас зузаан хувцасласан байтлаа чичирч эхэлсэнээсээ л түүнийг удаж байгааг мэдлээ.. Ханцуйгаа сөхөн бугуйн цагаа хартал би бараг цаг гарам хугацаанд энэ газарт тэр тэнэгийг хүлээж суусан байв. Яагаад ч юм дахиад жаахан л жаахан л хүлээчихэе гэж өөртөө хэлэн тав, арав, хорь гэж хүлээх хугацаагаа хойшлуулсаар эцэст нь гар хөл бадайран юу ч мэдрэгдэхээ болиж эхэллээ. Гэсэн ч тэр тэнэг хүүхдийг хаанаас ч юм Ёнхи удаан хүлээлгэсэнд уучлаарай гээд ярзайгаад гараад ирчих юм шиг санагдсан хэвээрээ..
❆❆❆
Чанёол: Минжи! тэр зүгээр үү? гэсээр яаран гүйж ирсэн Чанёолыг Минжи харангуутаа хацар дээр нь тас хийтэл алгадлаа.
Минжи: чи ямар нүүрээрээ энд ирж байгаа юм? Хэнээс болж Ёнхи ийм байдалд орлоодоо!!
Чанёол: Уучлаарай уучлаарай миний буруу гэхдээ би дотогш ороод түүнтэй уулзах хэрэгтэй байна.
Минжи; Байз чиний наад нүүр ам чинь яачихсан юм?
Чанёол: өчигдөр Ёнхи руу явж байгаад ахлах ангийн сурагчдад зодуулчихсан юм. Би дотогш орж болно биздээ гэж хэлмэгцээ Минжигийн хариуг сонсолгүй дотогш дайран орлоо.
Минжи: Чи яах гээд байгаа юм бэ!!
Ёонхигийн байгаа байдлыг харан цочирдоод юу ч дугарч чадалгүй зогсож байгаа түүнийг хараад Минжи санаа алдан: Тэр чамайг таван цагийн турш гадаа хүлээсэн. Чамтай зөрчихвий гэсэндээ сургууль руу ч орж чадалгүй хүлээсээр байгаад ийм болчихсон байна. Эмч хоёрдугаар зэргийн хөлдөлт гэсэн.
Чанёол: тэр надад ямар их гомдож байгаа бол.. намайг учлаарай Ёнхи
Ёнхи: гар!
Минжи; сэрчихсэн үү? Ёнхи? Бие чинь яаж байна?
Ёнхи: наадхаа эндээс гаргаад өг! Минжи гуйж байна..
Минжи: аа-ан за
Минжи Чанёолыг дагуулан тэр өрөөнөөс гараад түүнд хандан: Тэр яагаад чамд муухай аашилдаг байсныг мэдэх үү? Чамд дургүй болохоороо гэж бодож байна уу? гэж асуухад нь тэр гайхан Минжи рүү хартал
Минжи: Чи Ёнхигийн өөд болсон ахтай нь дэндүү адилхан. Тэр үргэлж л ахынхаа ослын талаар мартахыг хичээж өөрийгөө бүх хугацаанд завгүй байлгах гэж сургуулийн дийлэнх дугуйланд явдаг байсан ч нэг л өдөр чи гарч ирээд тэр олон дугуйланд нь ч бас явдаг болчихсон!
Чанёол:..............
Минжи: Эхэндээ тэр зүгээр л чамаас зайгаа бариад нуугдах гэж хичээдэг байсан ч чи яг л тэрний сүүдэр шиг хаа явсан газар нь л байж байдаг байсан. Тэгээд л тэр өдөр бүр ууртай байдаг болчихсон. Үнэндээ гуниглаж байгаагаа дотроо нуугаад гаднаа хүчтэй царайлж байсан байх..
Чанёол: тэгвэл тэр надтай хамт байх бүртээ....
Минжи: тиймээ.. тэр дотроо чимээгүй шаналдаг байсан. Гэхдээ ... би энэ тухай хэлж болох эсэхээ мэдэхгүй байна лдаа ... Тэр чамайг гарч ирсэнээс л хойш урьдынхаасаа дээрдэж хүн төрхөндөө орж байсан юм.. Бас чамд бага багаар.. хайртай болж байсан юм. Гэтэл чи тэр хайрыг нь булшлаад хаячихлаа!
Чанёол: Юу? тэр надад хайртай гэнээ?
Минжи; чи миний яагаад энэ тухай ярисаныг ойлгосон биздээ?Одоо найзын минь зүрхэнд хутга зоогоод байлгүй алга болоод өг! Түүнийг дахиж шархлуулахаасаа өмнө!
Чанёол: яагаад тэрэв? одоо л би өөрийнхөө хийсэн алхамдаа итгэлтэй байж чадах болж байхад би яагаад ухрах ёстой гэж?
Минжи: Чи нэг зүйлийг мартчихлаа! чамаас болж Ёнхи эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналаад хэвтэж байна.
Чанёол: Гэхдэ-
Минжи: Намайг сайн сонс! Зүрх сэтгэл гэдэг чинь шил шиг хэврэг байдаг юм. Нэг хагарвал дахиж эвлэх хэцүү! Ахынхаа гэнэтийн үхлээс болж шархалсан сэтгэл дөнгөж эдгэж байхад чи дахиад шархлуулчихсан! Нэг хагарсан шил нэг эвлэж болдог юмаа гэхэд хоёрдохоо эвлэхдээ хэр удах бол? Хэр хэцүү байх бол? Чи үүнийг ойлгож байна уу? Гэтэл чи дахиад хагалхыг оролдох гэж ингэж итгэлтэй ярилаа гэж үү? Чанёол би чамайг сайн хүүхэд гэж бодож байсан юм..
Тэр ингэж хэлээд Чанёолыг ороолцолдсон бодол, шийдвэр, эргэлзээ дунд нь орхиод Ёнхигийн өрөө рүү орон хаалгыг нь зөөлөн хаалаа. Харин Чанёол юу хийх ёстойгоо өөрөөсөө хэдэн мянган удаа асуун Минжигийн хэлсэн үгийг дахин дахин бодож зогслоо.
Чанёол: *шивнэх* Чамд би чиний тэгтлээ хичээ заасан хичээлийг чинь юуг нь ч орхиж гээлгүйгээр бүгдийг нь ойлгосон гэж бас хайртай гэдгээ нүүр бардам хэлэх гэсэн юмсан. Гэтэл бид хамтдаа аз жаргалтайгаар байх боломжгүй юм байна. Яг л Антиген Антитель хоёр шиг.. Антиген Антитель таньсан л бол антиген цагаан эсэд залгиулж үхнэ. Хэзээ ч хамтдаа байх ёсгүй юм байна!
❆Миний талаас❆
Тэр өдрөөс хойш нэлээд удсан ч тэр хүн над дээр дахиж ирээгүй. Цаг үргэлж л тэнэг мангараар нь дуудаж хааяа бүр толгой руу нь цохичихдог байсан над шиг хүн рүү яах гэж ч ирэх билээ.. Гэхдээ би түүнээс болж ийм байдалд орсон байхад, тэр гол буруутан нь байтлаа яагаад надаас уучлалт гуйхгүй байгаа юм? Яагаад худлаа ч гэсэн миний өмнө ирж зогсоод уучлаарай гээд жүжиглэж өгөхгүй байгаа юм? Миний гомдож цөхөрсөндөө хэлсэн тэр үгэнд гомдчихоо юм болов уу? Аль эсвэл тийм үг сонсоод ашгүй дээ, энэ дарамтлагчаас салах нь гэж бодсон юм болов уу?
Уг нь миний харсанаар тэр үргэлж л өөдрөг байж тэнэг юм шиг ярзайтлаа инээдэг тийм цайлган хүн байсан юмсан. Гэтэл түүний тэр байдал нь хууралт байсан юм гэж үү?
Яагаад би одоо болтол тэр тэнэгийн тухай бодоод байгаа юм бэ! Харах төдийд л уур хүрдэг тийм хүн байгаагүй билүү тэр? Эсвэл би өдийг хүртэл өөрийгөө хуураад ирсэн юм уу? Ахтай минь адилхан болохоор биш өдөр бүр инээдэг байсан тэр инээмсэглэлд нь хөл алдаад хором бүрт зөвхөн түүнийг бодоод суугаа юм гэж үү?
Тиймээ тийм юм байна. Өдөр болгон түүнийг тэнэг гэж дууддаг байсан хэрнээ жинхэнэ тэнэг нь би байж! Өнгөрсөн бүх хугацааны туршид би өөрийгөө хуурч өөрөө өөрөөсөө энэ бяцхан хайраа нуусан байж! Гэтэл хайртай гэж хэлэх хүн минь одоо энд алга. Ирэх ч үгүй биз!
❆Чанёолын талаас❆
Биологийн багш: Сайн байна! Чи ямартай ч цагаан эсийн талаар бол юу ч асуусан хариулахаар болчихож. Тэгвэл одоо би чамаас антиген антитель-н талаар асууя сайн хариулвал онц тавьлаа.
Би: Антитель гэдэг нь эсрэг бие гэсэн үг. Энэ нь хүний биед орсон гадны биеийг таниж устгах үүрэгтэй. Харин Антиген нь үүний эсрэгээр гаднаас орж ирсэн биет юм. Бактери Вирус байж болно.
Биологийн багш: Сайн байна. Онц! Манай Ёнхи ч шавьдаа сайн зааж өгчээ.
Тэгтлээ ойлгохгүй байсан хичээлийг минь ойлгуулж өгсөнд баярлалаа Ёнхи~
Био.Багш: Чанёол аа! Яагаад хүний биед антитен үүсээд хүн нэг туссан өвчинөө дахиж тусахгүй байгааг ойлгосон уу? Жишээлвэл Салхин цэцэг гэдэг өвчинөөр өвдсөн хүн дахиж салхин цэцэг өвчинөөр өвддөггүй шүү дээ. Юу гэж бодож байна?
Би: ............*бодох* Тэр бол тухайн өвчин үүсгэж байгаа антиген эхний удаа биед ороход санагч эс буюу Т-лимфоцит эс санасаас антитель үүсдэг. Дараа дахиж энэ антигенийн халдвар авахад антитель антигенийг таниад устгадаг. Иймээс дахиж тэр өвчинөөр өвдөхгүй.
Био.багш: тэгвэл антигенгүйгээр антитель үүсэх боломжтой юу?
Би: үгүй. Боломжгүй
Багшийн нэмэлт асуултанд хариулчихаад суудалдаа очин суутал толгойд нэг бодол зурсхийн орж ирэх нь тэр. Тиймээ! Ёнхи намайг тэнэг гээд байсан нь үнэн байж! Би үнэхээр тэнэг юм! бүр байж боломгүй! Учир нь би өнгөрсөн сарын хугацаанд олж чадаагүй асуултынхаа хариултыг хэдхэн хоромын өмнө хариулсан хариултнаасаа олсон юм!
Антиген, Антитель хоёр зэрэг байнгын оршин байх боломжгүй! Энэ үнэн. Гэхдээ Антиген байхгүй бол Антитель гэж байхгүй.. Яг Ёнхи байхгүй бол би байж чадахгүй шиг! Хэрвээ би Антитель бол тэр минь Антиген ! энэ бас үнэн! Хэзээ нэг өдөр бид сална л байх гэхдээ тэр өдөр нь бидний аль нэг нь хорвоод байхгүй болох тийм л өдөр байх учиртай!
Энэ бүхэн толгойд минь орж ирсэн дариуд би ангиас гүйн гарч Ёнхигийн байгаа эмнэлэг рүү хар хурдаараа гүйлээ. Тиймээ би гарцыг олсон! бидний хамт байж болох тэр боломжийг!
Өрөөнийх нь хаалгаар ормогцоо түүнийг чанга тэврээд хэлэхийг хүссэн ч дэндүү удаан хадгалсан үгээ түүнд шивнэлээ~~
Би: Би чамд хайртай Ёнхи~
Ёнхи: Ча-чанёол! чччи яаж байнаа?
Би: Хайраа илчилж байна. *инээх* Чи бол миний Антиген!
Ёнхи: айн? *инээх* Тэгвэл чи... Миний Антитель. Би ч бас чамд ха- хайртай~~
