4. Бал сарын аялал
Өөрийгөө ингээд ахлах сургуулийн хүүхдийн эхнэр болчихдог юм байна гэж ёстой зүүдэлж ч байсангүйдээ... Сонхүн энэ жил насанд хүрч байгаа болохоор ямар нэгэн хуулийн асуудал үүсээгүй харин Сонхүн ахлах сургуулийн сурагч хэвээрээ байгаа гэдэг л асуудал юм. Тэгэхээр Сонхүн уран гулгагч болохоор хичээлдээ бараг л хүндэтгэх шалтгаанаар суудаггүй байсан болохоор үеийнхнээсээ нэг насаар орой төгсөж байгаа хэрэг л дээ... Бурхан минь гэж тэгсэн ч миний нөхөр хууль ёсоор насанд хүрсэн ч гэсэн одоо хүртэл ахлах сургуулийн сурагч гэхээр л итгэж өгөхгүй юмдаа.
Үгүй ээ яахав төгсөхөд үнэндээ хэдхэн сар л дутуу байгаа ч гэсэн мэдэхгүй ээ галзуурах нь... Миний хурим болж байхад л надаас илүү ээж аав тэгээд ирсэн зочид л жаргалтай нь аргагүй мишээцгээж байх шивдээ... Хажууд минь суугаа төв царайтай жаалхан нөхөр минь одоо юу ч бодож байдаг юм байгаа юм мэдэх зүйл алга энэ хүнд лав муухай санагдахгүй байх шиг байна. Ингэхэд энэ хүүхэд чинь яг одоо нөгөө үеийнхээ охидыг сонирхоод араас нь гүйгээд янз бүр болоод явж байдаг үе нь биз дээ? 4 жилийн өмнө Жонү лав айхтар л хөдөлгөөнтэй байсандаг... Аягүй бол өөрөө цаанаа таалагддаг охин лав байгаадаа би тэгсэн шавар хаагаад нээх хөгшин эгч аваад суучихаж байгаа байхгүй юу? Авч суух ч бас хаашаа юм юмс нэгэнт ийм болчихсон хойно би яалтай билээдээ тийм биздээ? Би ер нь Пак Сонхүнтай л суухгүй бол ямар үхэж хатах гээд байна гэсэн биш энэ бүхэн зүгээр л эцэг эхийн л дарамт шахалт байсандаг...
Хурим ч удалгүй дуусах тийшээгээ хандсаар хүмүүс бараг л бидний өмнөөс ууж согтоцгоосоор бидэн дээр ирэн инээх нь инээж уйлах нь уйлж байлаа. Хүний хурим болж байхад ямар өөрийнх нь хурим болж байгаа бишдээ уйлна гэдэг байж болох уу ёстой нээрээ драматиклаж өгч байх шивдээ...
Харин зарим нэг хүмүүс хурим болж байхад өөрийнхөө бах тавыг хангахаар ирсэн бололтой Сонхүний хажууд ичих ч үгүй
-Сонхүн аа хуриманд чинь баяр хүргэе! Инээдтэй ч юмаадаа чамайг ингээд хурим хийгээд тэгээд бүр өөрөөсөө эгчимэд бүсгүйтэй гэрлэчихнэ гэж санаж байсангүй шүү тиймдээ ээж аав чинь одоо байхгүй юм чинь эхнэртэй ч болтуйгай болох хэрэгтэй байсан байх тийм үү эхнэрт чинь хүчээр хурим хийж байгаа юм шиг хэцүү байгаа болов уу Хани-ши үнэхээр их бахархаж байна шүү гэхэд нь би Сонхүний гарнаас атгаад мөрийг нь хөнгөхөн дэрлээд
-Өө та намайг магтаад байхаар зүйл байхгүй ээ надад огтхон ч хэцүү биш байна Сонхүнийг би багаас нь мэднэ шууд хайртай дуртайдаа эр хүний хайраар хайрлаад суучихсан гэж хэлэхэд мэдээж хэцүү л гэхдээ би өөрийн чинь бодож байгаагаас ч илүү Сонхүнд хайртай юм шүү цаашдаа ч бидэнд хамтдаа байх хугацаа их байна зиа тэгвэл бид хоёр ингээд явлаа гэхэд өнөөх залуу сонин царайлсаар үлдэхэд Сонхүн надаас гараа татаж авангаа
-Ядарч байгаа биздээ одоо ёслол ч дуусах дөхөж байгаа юм чинь яваад хувцасаа сольчихоод ир би үлдсэн зочидтойгоо мэнд мэдэж байя гэхэд нь ёстой л нэг энэ үгийг хүлээж байсан юм шиг хурдан гэгч нь хувцас солих өрөөрүү явлаа. Хувцас солих өрөөнд ээж орж ирээд үсийг минь янзалж өгөөд даашинзны маань ар талыг тайлж өгөнгөө
-Зиа миний охион чи одоо айлын эхнэр болсон тиймээс хариуцлагатай байна шүү миний бяцхан охин ингээд айлын эхнэр болоод явахаар болчихсон байдаг хурдан юмаа. Алив охиноо нэг харьядаа гэсээр инээхэд нь яагаад ч юм нүднээс минь нулимс урсаад эхэллээ
-Ойлголоо ээжээ хайртай шүү
-Ээж нь ч гэсэн охиндоо маш их хайртай шүү аз жаргалтай байгаарай Сонхүн чамайг минь аз жаргалтай байлгаж чаднаа та хоёртоо аз жаргал хүсье!
Бид хоёр ээж аавыг харж байгаа болохоор Сонхүн гарнаас минь хөтлөөд паспорт шалгах хэсэгрүү орох нь тэр... Би орсон даруйдаа шууд л гараа салгаж аваад
- Ээж аавын хажууд л ингэж гарнаас атгана шүү
Ингээд бид хоёр онгоцоо хүлээнгээ би бодолд автан сууж байгаад онгоцонд орох хүртэлээ бие биентэйнгээ нээх их зүйлс ярьсангүйгээр онгоцондоо орон сууцгаалаа. Хэн ч биднийг хараад үерхдэг эсвэл дөнгөж гэрлээд бал сарын аялалдаа явж байгаа гэж харахааргүй байгаа гэдэг нь илт...
Удалгүй бид хоёр Балид газардахад л бие биеэ дэрлээд унтчихсан байсан гэдгээ мэдэх нь тэр... Биднийг Балид газардахад л өөдөөс минь амьсаглах аргагүй халуун агаар угтаж авлаа...
Ийнхүү өдөржингөө ядарцгаасан хүмүүс буудалдаа ирээд л шууд унтахаар болоход өрөөндөө ороод л бид хоёр шоконд орчихлоо... Бид хоёрыг хуримынхаа бал сарын аялалаар явж байгааг мэдэж байгаа болохоор өрөө тэр чигтээ цэцэгсээр чимэглэчихсэн тэгээд өрөөнд зөвхөн ганцхан ор байх нь намайг үнэхээр бухимдахад хүргэж байсан юм. Би ч тэнэг хүн шиг л Сонхүнруу гайхсан харцаар харж байхад
- Нөгөө нүна та орон дээр ганцаараа унтаа би буйдан дээр унтчихья гэхэд нь би толгой дохьсон болоход Сонхүн ачаагаа янзалж байгаад
-Та түрүүрүүлээд усанд орох уу гэхэд нь би
-Юу?
-Үгүй ээ нөгөө ядарч байгаа байх гэж бодоод
-Ааан тэр үү тэгвэл би түрүүлээд орлоо шүү
Ингээд би усанд орж байхдаа ёстой л есөн шидийн зүйлс бодсоор галзуурах шахаж байлаа. Өмнө нь дандаа л юу ч бодолгүйгээр бараг усанд орох шахуу байдаг байсан би гэдэг хүн чинь одоо тэгсэн нэг хачин болчихсон байгаагаа анзаараад амжив.
Намайг үсээ арчисаар гарч ирэхэд Сонхүн хөөрхий минь буйдан дээр атиралдаад унтаж буйг нь хараад жаахан гэмших сэтгэл төрөх нь тэр...
Өмнө нь ёстой ямар нэгэн асуудалгүйгээр зүгээр л хамтдаа тэврэлдээд унтдаг байсан байж энэ удаа л бүх зүйл өөр болчихов гэждээ... Үнэндээ бид зүгээр л гэрлэсэн нэртэй болохоос бидэнд өөрчилөгдөх зүйл өөр байгаа билүү? Тэр одоо ч миний хайртай хөөрхөн дүү минь хэвээрээ л байгаа шүүдээ...
Сонхүн намайг уснаас гарныг мэдсэн бололтой нойрмоглон босоод шүршүүрлүү явах нь тэр...
Сонхүнийг уснаас гарч ирэхэд л Сонхүний хөлийг мөн гарыг нь томоос том хөхөрчихсөн байгааг анзаарсан би шууд л түүнийг зогсоогоод
-Наад гар чинь яачихаа вэ?гэхэд Сонхүн надаас гараа хурдхан татаж авангаа нуух гэж оролдоход нь
-Алив нурууг чинь харья гэсээр нимгэн цамцыг нь сөхөөд хартал бас л том хөхөрчихсөн байх нь тэр...
-Нүна гайхаад байх зүйл байхгүй ээ угаасаа уран гулгагчид энэ чинь байх л зүйл гэхэд нь
-Битгий тэгээд бай хэвтэж бай орон дээр би одоохон гэхэд Сонхүн намайг мөс болон алчуур авчирахад гайхсаар байсан ч би зөрүүдэлсээр Сонхүнийг орон дээр хэвтүүлээд
- Цаашдаа надаас ийм зүйлсээ нуугаад хэрэггүй Сонхүнаа хэдий би чамтай хүчээр яах аргагүй гэрлэсэн байж болох ч би чамд хайртай эгчийн хайр минь алга болоогүйг битгий март тэгээд буйдан дээр унтаад байлгүй хажууд унт ойлгосон уу?
Ингээд би Сонхүний нурууг жаахан илж өгсөөр нэг мэдэхэд л Сонхүн унтчихсан би ч дагаад нам унтаад өгсөн байх нь тэр...
Ийнхүү бидний хуримын анхны шөнө эхлээд бие биенээсээ холдон гөжүүдлэн хол хэвтэж байсан бид нэг л мэдэхэд би Сонхүнийг араас нь тас тэвэрчихсэн Сонхүн миний гарнаас атгачихсан бие биенээсээ салах шинжгүй унтаж байх нь тэр...
Эхнэрийн хувиар хайргүй ч эгчийн хувиар хайртай...
4-р хэсэг төгсөв
Зиа ингээд дараагийн хэсэг маань орлоо та бүхэн юу гэж бодож байгаа сэтгэгдэлээ хэлээрэй админ нь завгүй ч гэсэн хичээлдээ явахаасаа өмнө оруулсан болохоор хайрлаж өгнө биздээ?
