3. Хамтдаа
-Хуримын өдрийн өмнөх орой-
Сонхүн маргааш хурим болох гэж байгаа болоод ч тэр үү догдлоод унтаж чадсангүйгээр үл барам хөрвөлзсөөр хэвтэнэ. Нүна одоо яг юу хийж байгаа бол? Ингэж байхаар босоод маргааш яаж эгчийн гарнаас атгаад зогсох оо бэлдэх үү хэмээн сандарсаар босон жаахан хүүхэд шиг Ханиг хэрхэн өөдөөс нь ирж буйг бодон төсөөлсөөр нүүрэнд нь мишээл тодроно... Үнэндээ Сонхүнд сайхан байсан юм, хэсэг ч болтугай хажууд нь байна гэхээс...
Сонхүн өрөөндөө ганцаараа инээд алдан сууж байгаад том өрөөрүүгээ орон суухдаа гэнэт л хачин ихээр ганцаардаж буйгаа мэдэрсэн юм. Одоо түүний дэргэд хэн ч байхгүй, хэн ч түүний дэргэд үлдээгүй... Хэрвээ ээж аав нь одоо байсан бол ээж нь хэрхэн баярлаж хүүгээ ямар том залуу болсон талаар ярин хөөрцгөөх байсан бол дурсамжаар дүүрэн байрандаа орь ганцаар санаа алдан буйдан дээр суугаад
- Ээж аав та хоёр одоо жаргалтай байна уу? Хүү чинь хүссэн хүнтэй чинь маргааш албан ёсоор хуримаа хийх гэж байна ийнхүү ханан дээр өлгөөтэй зурагруу харан гунигтайгаар ийнхүү өгүүлээд
- Та хоёрынхоо нүүрийг улайлгахгүйгээр би сайн нөхөр байхаа амлаж байнаа...
-Одоо-
-Үнэхээр үзэсгэлэнтэй байна!
⁃ Жонү?
⁃ Яасан намайг ирэхгүй л гэж бодрж байсан уу? Түүнийг ийнхүү хэлэхэд яг би яг л өөрийгөө гэмтэй мэтээр санагдаж байлаа. Хурим хийхээр бол зөвхөн өөдөөс минь хараад хамгийн гэрэлтэй инээмсэглэлээр урьдын адилаар инээх энэ залуутай л гэрлэхийг хүсч байсан ч ингээд ямар ч хайргүй хүнтэйгээ гэрлэх гээд сууж байх ч гэждээ...
⁃ Яагаад чи надад ямар ч жаргалгүй харагдаад байгаа юм бол?хэмээн надруу ойртоод гивлүүрийг минь арагшлуулаад намайг сайн ширтэнгээ нүдрүү минь харсаар
⁃ Чамайг үргэлж л минийх байх болно гэж баттай итгэдэг байсан болоод ч тэр үү алдахаас хэзээ ч айж байгаагүй юм байна харин одоо чамайг өөр хүнийх болж байгаа гэж бодох төдийд харамлаад байх юм хэмээн чихэнд минь ойртон шивнэх нь тэр... Чи үнэхээр тэр жаахан хөвгүүнтэй намайг орхиод гэрлэж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
⁃ Жонү
⁃ Итгэлгүй байвал одоо ч больж болно шүүдээ хоёулаа Америкруу хамтдаа зугтчихья гэсээр чихэнд минь шивнэн хэлэхэд би түүнрүү гайхсан харцаар харахад Жонү чанга инээсээр
⁃ Заа тоглосон юмдаа Хани-яа яагаад ингэтлээ гайхсан харцаар хараад байгаа юм? Үнэхээр намайг чамайг дагуйлаад зугтчихаар мангар гэж бодоогүй биздээ? Айгаад хэрэггүйдээ жаахан хөвгүүнтэйгээ аз жаргалтай байгаарай мэдээж намайг мартахгүй биздээ? гээд надаас холдохдоо хацран дээр минь уруулаа шүргээд өнгөрөх нь тэр...
Түүнийг өрөөнөөс гарснаас хойш би яагаад ч юм шийдвэртээ улам л эргэлзэж яах учираа мэдэхээ больж эхэлсэн юм. Үнэхээр Ким Жонү надад хайртай байсан бол яах вэ? Би ингээд түүнийг үүрд алдаж байгаа бол яах уу? Ийнхүү бодох төдийд л нүднээс минь нулимс урсах шахаж байсан юм...
Удалгүй хуримын танхимд хүмүүс цугларч дууссан болохоор хуримын гол эзэд болох сүйт бүсгүй, сүйт залууг дуудахад Сонхүн түрүүлэн гарч алхахад удалгүй аав өрөөнд минь ирэн хацар дээр минь үнэсээд
-Миний охин миний зулзага миний амин эрдэнэ хамгийн хөөрхөн нь байна өнөөдөр чи минь жаргалтай байгаарай!гээд гарнаас минь атган хуримын танхимруу орлоо...
Хуримын танхимруу ороход хамгийн захад Сонхүн яг л ханхүү шиг ялимгүй сандарсан ч нүүрэндээ мишээл тодруулсаар зогсож байлаа. Яагаад ч юм энэ замд зөвхөн Пак Сонхүн л гэрэлтэж харагдаж байсан юм...
Аав бид хоёр Сонхүний дэргэд ирэхэд намайг дахин нэг тэврэн үнэрлээд нүдэндээ баярын нулимстайгаар гарыг минь Сонхүнд өгөх нь тэр...
Сонхүн миний гарыг атгасан чигээрээ надруу инээмсэглэх агаад яагаад ч юм энэ мөчид би гайхалтайгаар их амар амгаланг мэдэрч эхэлсэн юм. Хурим хөтлөгч
-Хосууд бөгжөө солилцоно уу хэмээхэд Сонхүн гаранд минь жижигхэн ч эрдэнийн чулуутай гялтагнасан бөгжийг зүүлгэн өгөхөд би сандарсаар Сонхүнд бөгжийг нь зүүлгэж өгөөд хэсэг бие биерүүгээ харж зогсоход хүрэлцэн ирсэн зочид биднийг
-Үнэсэлцээрэй гэцгээхэд Сонхүн надруу харан гивлүүрийг минь арагшлуулаад зөвшөөрөл эрсэн харцаар ширтэхэд би түүнрүү ойртож анх удаа хурим дээрээ бид үнэсэлцэж үзсэн юм
Эхлээд л түүний уруулд уруул минь хүрэх агшинд эв хавгүй эхэлсэн үнэсэлт минь Сонхүнийг өөдөөс минь үнэсэж эхэлхэд л чихэрлэг,зөөлхөн,ялдам болон хувирсан юм... Нэг үгээр бал бурам шиг л... Зүрх минь гарч ирэх нь үү гэлтэй хүчтэй цохилж гэдсэн дотор минь ямар нэгэн зүйл эргэлдэж буй мэт л мэдрэмж төрж хөл минь газраас хөндийрч би эгээтэй л хөөрч байна уу гэлтэй хачин ихээр сандарч байлаа... Ямар гээчийн хачин мэдрэмж төрж байгаагаа ч ойлгох сөхөөгүй байхад Сонхүн надаас аажим аажимаар салан нүүдээ нээн харахад өөдөөс минь инээмсэглэхэд ирсэн зочид ч биднийг харан алгаа ташицгааж байлаа...
Хүмүүс бидний замд цагаан сарнай цацан баяр хүргэцгээж бид шууд л хуримын хүлээн авалтруугаа явцгаасан юм.
Бидний хурим болж байхад хуримаа хийж буй бид хоёроос ч илүүтэйгээр хүмүүс инээлдэн хөөрөлдөж байсан нь хачин жирийн хайр сэтгэлээрээ хуримаа хийсэн хүмүүс яадаг бол ямар байдаг бол тэдэнд энэ хорвоогийн хамгийн том аз жаргал л ирсэн мэт санагддаг байхдаа? Намайг Сонхүний хажууд ёозгүйхэн сууж байхад аав босон үг хэлэхээр голд ирэх нь тэр...
- Өнөөдөр миний охины хуриманд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст маш их ихээр баярлалаа гэдгээ хэлмээр байна! Охин минь энэ жил 22 нас хүрсэн мэдээж энэ нас бол хэн нэгний хувьд хурим хийхэд хэтэрхий эрт харин хэн нэгний хувьд яг л таарсан нас... Гэхдээ үнэндээ нас хүний амьдралд ялангуяа насныхаа ханийг олоход үнэхээр хамаа байдаггүй би өөрийнхөө амьдралын туршилагаас хэлмээр байна. Миний охин бидэнд үнэхээр их хүсч ирсэн эрдэнэ мэт л ганц охин тиймээс ч үнэхээр үнэт эрдэнэ мэт хайрлаж ирсэн ингээд нөхөрт гаргаад хүний хүн болгож байгаадаа итгэж л яадаж байна. Гэхдээ охиноо аз жаргалтай байлгаж чадах найдвартай хүргэнтэй болж байгаадаа үнэхээр их баяртай хэмээгээд Сонхүн бид хоёрыг дуудан гаргаад
-Сонхүнийг би төрснөөс нь хойш мэднэ Сонхүний аав болон бид хоёр бараг л насаараа хамт байсан багын найзууд хэрвээ та хоёрыг одоо ийм байгааг харах юм бол үнэхээр их баярлах байсан гэдэгт итгэлтэй байна! Одооноос Сонхүнаа хүү минь бид чиний гэр бүл болсон гэр бүлд минь тавтай морил!хэмээн бид хоёрыг суудалдаа суух гэж байхад бид хоёрын багын бичлэг гарч ирэх нь тэр...
Сонхүн 6 байна уу 7 настай үе харин би 10 юм уу 11 настай байх үеийн бичлэг... Би Сонхүний хацар дээр үнэсээд
- Сонхүнаа хагалгаанд ороод гараад ирвэл нүна нь амттай зүйлс авч өгөх болохоор битгий айгаарай за юу нүна нь гарч ирээд дандаа хамтдаа байнаа хэмээн бие биенийхээ жаахан гарнаас атгалцан зогсох бидний багын бичлэг...
Энэ үед Сонхүн маш хүнд нүдний хагалгаанд орох гэж байсан юм үнэндээ түүнийг эсэн мэнд гарч ирээсэй гэж бүгд маш ихээр залбирч байсан юм. Би ч тэдний адил Сонхүнийг дахиад намайг харж чадахгүй болчихвий гэж үхэтлээ айж уйлж билээ...
Бичлэгүүд үргэлжилэн гарсаар бид хоёр инээлдсээр үзэн сууж байлаа... Сонхүн гэнэт инээмсэглэл тодруулсаар миний гарнаас ширээн доогуур зөөлхөн гэгч нь атгаад
-Үргэлж миний дэргэд байсанд баярлалаа нүна гэх нь тэр...
Ингээд харахад бид үргэлж л хамтдаа байсан Ким Жонүг миний амьдралд гарч ирэхээс өмнө...
3-р хэсэг төгсөв
Ингээд дараагийн хэсэг маань орлоо шүүдээ ямаравдээ? Тэгээд юу гэж бодож байгаа сэтгэгдэлээ хуваалцаарай! Админ нь тэрнээс л урам авдаг шүү... Одоо л дөнгөж бүх зүйлс эхлхэж гэж байнадаа... Та нар цаашдаа юу болно гэж бодож байна?
