2 страница28 сентября 2022, 19:15

2. Жинэхэнэ хайрын эзэн


Гартаа пайз барьсаар толгойдоо

"Миний бие Бэк Хани Пак Сонхүн гэх жаалтай гэрлэж чадахгүй болно" гэсэг пайз зүүн эсэргүүцлээ хоёр дахь долоо хоногтоо эсэргүйцэж байсан ч үнэхээр амжилт олоогүй юм. Би ээж ааваас нууцаар Америкруу нисэх онгоцны билет аваад тэгээд яг нисдэг даваан дээр маань аавын ажилтанууд намайг чирэн буцаад гэрлүү минь аваад ирсэн... Би аавыг ажилдаа явсан хойгуур ээжийг байхгүй хойгуур нууцаар гэрийн үйлчилэгч эгчээс хоол нууцаар авч идэж байгаа тулдаа л ёстой амьдарч байна тэгэхгүй бол би чинь ээж аавд өлсгөлөн зарлалаа гээд хэлчихсэн хүн шүүдээ...  Би чинь аавын ганц амин охин аав намайг нээрээ бараг нэг уйлахад л шууд хүссэн бүхнийг минь биелүүлж орхидог байсан гэтэл энэ удаа бүүр намайг өлсөж байна ч гэж тоохгүй байна шүү! Энэ бүхэн жаал гуайгаас л болсон!

Аав орой ажилаасаа тарж ирээд

- Бэк Хани одоо болно босоод ир хэмээхэд би жүжиглэсэн хэвээр буйдан дээр хөлөө чирсээр очилоо. Тиймээ би чинь аавын охин байхгүй юу? Аав намайг юу гэж л ийм байдалтай удаан байлгах уу тийм биздээ гэсээр инээдээ барьсаар буйдан дээр суутал аав өөдөөс минь харан
- Хани энэ хорин хоёр жилийн туршид чи үргэлж л өөрийнхөө дураар амьдарч ирсэн тийм үү? Чамайг дургүй байвал бид хоёр чамайг хүчилж эсвэл захиргаадаж үзээгүй. Америкруу ч гэсэн чи өөрийнхөө хүслээр явсан . Чамайг өдий хүртэл юугаар ч дутааж, зовоож үзээгүй гэж бид хоёр боддог тийм үү?хэмээн ихэд тайван ч залхсан байртай хэлэхэд би толгой дохиход аав үргэлжлүүлэн
        - Өөрөө ч мэдэж л байгаа юм байна. Чамаас бид хэзээ ч онц сур эсвэл хамгийн шилдэг нь байгаадах гэж шаардаж, шахж байсан удаа байхгүй айлын хүүхдүүд бүгд хамраасаа цус гартал хичээлээ нойр шөнөгүй хийж байхад чи хүссэн цагтаа унтдаг байсан. Хариу нэхсэн юм биш гэхдээ одоо чи минь жаахан охин биш болсон аль хэдийн бүхнийг ойлгох насан дээрээ ирчихсэн шүүдээ. Аав ээж нь чамайг хүсэж хүсэж арай хийж хөгшиндөө төрүүлсэн ганц охин болохоор ёстой л амьдралын хар барааныг харуулалгүйгээр өсгөсөн. Тиймээс одоо жаахан том хүний өнцгөөр нэг хараад үз! Чамд одоо би Сонхүний талд орж байгаа мэт харагдаж байгаа ч гэсэн үнэндээ хоёулангийн чинь төлөө хэлж байгаа юм. Хэрвээ Сонхүнтай гэрлэж чадахгүй гэвэл ажилд ороод ажил хий өөрийнхөө амьдралыг өөрөө аваад яв. Тэгэж чаднаа гэвэл би чамайг Сонхүнтай гэрлэ гэж хүчилэхгүй...

Аав түрүүлэн босож харин би яг л мэдрэл хүн шиг шокноосоо гарч ядан сууна. Яг юу болчихов оо? Аав бараг л сая намайг загиначихсан уудаа? Намайг ёстой хэн гэж бодоов би хүссэн бол хийдэг хүн шүү үнэхээр мөнгөгүй болчихвол яаж ч чадахгүйгээр Сонхүнтай гэрлэнэ гэж бодоод байгаа юм байхдаа? Ёстой тийм ч хайр байхгүй байх шүү!

Долоо хоногийн дараа

Хөл толгойн мэдэгдэхгүй хоолны газарт бүгд л инээлдэн баяртайгаар хоол идэх бол би чийгтэй муухай үнэртэй арын гал тогоонд хөлнийхөө өвдөлтийг арай хийж тэвчин уйлахгүйг хичээн зогсоно... Хамаг хүчээрээ л угааж байхад өнөөх аяга таваг нь үнэхээр барагдахгүй байсан юм. Сүүлдээ тэр газарын захирал нь орж ирээд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлсэнд нь би миний тэвчээр барагдан доороо бараг л хадаастай гэмээр усны гуталыг нь тайлж хаяад өөрийнхөө тухтай сайхан гуталаа өмсөөд балиар зоогийн газарыг орхин эргэж харалгүйгээр хаашаа ч юм мэдэхгүй гүйлээ. Гүйсээр цуцан суусаар цурхиртал уйлахад хэн нэгэн татан босгоод энгэртээ тэвэрч байсан юм.

Пак Сонхүн...

Хэдий намайг ийм байдалд оруулчихсан нэгэн байсан ч гэсэн би түүнд хатуурхаж эсвэл уурлаж чадсангүйгээр үл барам яагаад ч юм түүний тэвэрт амар амгаланг мэдэрч саяхан л хорсон өвдөж байсан сэтгэл минь хормын дотор л тайвширч эхлэх нь тэр... Миний мэддэг жижигхэн Сонхүн хэзээ ийм том болчихсог юм болдоо... Өмнө нь би л түүний гарнаас атгаад дээрээс нь хардаг байсан бол одоо бол бүх зүйлс эсэргээрээ болчихож энд өөрчилөгдөөгүй ганц л зүйл байна түүнээс үнэртдэг үнэр... Том болсон ч гэсэн яг л хэвээрээ байна шүү...

Үнэндээ үүнд хэний ч буруу байхгүй шүүдээ. Эцэг эхчүүд л үүнийг хүссэн болохоор ямар ч арга түүнд байгаагүй тэглээч Сонхүнд гэрээслэл дээрээ хүртэл сүүлчийн хүсэл нь гэж захисан байхад түүнд тэрийг нь зөрчиж чадах зориг байна гэж үүдээ?

Сонхүн удалгүй энгэрээсээ намайг салгаад нулимсыг минь арчиад

- Нүна надтай гэрлэ гэхэд би түүнрүү муухай харсаар хариу хэлж амжаагүй байтал Сонхүн үргэлжлүүлэн
- Гэрлээд тэгээд сал намайг ашигла нүна би таныг ингэж зовж байгааг хармааргүй байна.
- Болох юм уу? Үнэхээр салсан ч болох юм уу ?
- Мхмм харин нэг жил л надтай тэвчээд та өөрийнхөө хүссэнээр амьдар би ч бас өөрийнхөө хүссэнээр амьдръя. Томчуудад зүгээр л сайн байгаа мэтээр л харагдахад болно. Тиймээс одоо битгий уйл заа

Ийнхүү бид хоёр гэрлүү алхсаар гэрийн үүдэнд ирэхэд Сонхүн
- Ордоо хэмээн толгойгоороо дохиод гарнаас минь гэнэт татан
- Нээрээ хэдий хүчээр гэрлэж байгаа ч гэсэн гээд халааснаасаа бөгж гаргаж ирээд дам хуруунд минь зүүлгээд
- Надтай гэрлээч гэх нь тэр...

Бөгжрүү хэсэг харж зогсож байх зуур Сонхүн

- Аав ээжид өгч байсан сүйн бөгж гэсэн үүнийг ээж танд өгөхийг хүссэн байхаа гэх нь тэр...

- Ээж ч бас энэ бөгжийг тань дээр л очиосой гэж хүссэн байхаа одоо жинэхэнээсээ ордоо гэсээр гэрлүү орохыг минь хараад үлдэх нь тэр...

Гэртээ ороход ээж гал тогоонд цай уучихсан суух бөгөөд

- Өрөөндөө ороод амардаа өнөөдөр их хэцүү байсан байлгүй гэхэд нь би ээжийн дэргэд очин суугаад
- Ээж та аавтай гэрлэх гэж байхадаа яаж байсан бэ?
- Гэнэт яагаад ийм асуулт асуугаад байгаа юм?
- Үгүй ээ зүгээр л жаргалтай байсан уу?
- Мэдээж! Би хуримын даашинзаа өмсөж үзээд л догдолсоор унтаж чадахгүй байсан... Аавын чинь гарнаас атгах мөчидөө жаргалтай байж чадна гэдгээ мэдэрч байсан юм.
- Ээж, би Сонхүнтай гэрлье ийнхүү хэлэхэд ээж ч нэг их гайхсан царай гаргалгүйгээр тайвнаар
- Тэгвэл одоо орж амардаа маргаашнаас хуримын бэлтгэлээ хийж эхэлцгээе гэхэд би зүгээр л толгой дохиод дээшээ шатаар алхаж байтал ээж ардаас минь
- Миний охинд бөгж нь ёстой их зохиж байна гэх нь тэр...

Би бүх зүйлсийг сэтгэлээсээ хийх ёстой гэж боддог зарчимтай хүн болохоор хэдий шахалтаар хийж байгаа хурим ч гэсэн Сонхүнийг надад талийгаач ээжийнхээ хуримын бөгжийг өгсөн болохоор ч тэрүү бүүр ч их хариуцлага хүлээх шаардлагатай гэж бодон зүгээр л хуримандаа хуумгай хандахгүйгээр чин сэтгэлээсээ бэлдэж эхэлсэн юм.

Сонхүн бид хоёр өнөөдөр хуримын даашинз болон хослолоо өмсөж үзэх учираас цаг товлон даашинзны газар ирээд байлаа. Хуримыг энэ сарын сүүлээр хийж байгаа болоод ч тэр үү их яаравчилж байгаа болохоор хүмүүс ч их гайхаж байсан юм.

Бид хоёр шиг хоорондоо ямар нэгэн зүйлс ярилцалгүйгээр хуримын даашинз болон хослолоо сонгодог хүмүүс байдаггүй бололтой мэдээж шүүдээ хэн л бид хоёр шиг хүчээр гэрлэх үү?

Ингээд Сонхүнийг хүлээж суух зуураа би даашинзаа сонгочихоод сууж байтал хөшиг ч нээгдэн Сонхүн гарч ирэхэд... Би үнэхээр гайхширалд орох нь тэр... Пак Сонхүн хэзээдээ ийм том залуу болчихоо вэ?

Миний өмнө үргэлж л жаахан гэж боддог байсан хөвгүүн аль хэдийн том залуу хархүү болчихсон зогсож байсан юм...

- Зиа сүйт залуу нь ямар байна үнэхээр царайлаг биш байна уу гэхэд нь би юу гэж хэлэхээ мэдэхгүйгээр зүгээр л толгой дохиход Сонхүн эргэлзсэн харцаар надруу харсаар
- Яасан нээх зохихгүй байна уу гэхэд нь би түүн дээр ойртон очиод жаахан эргэсэн байсан захыг нь ажилтан эмэгтэй янзлахаас нь өмнө янзалж өгөөд нүдрүү нь ширтэнгээ
- Үгүй ээ надад таалагдаж байна нөхөр минь гэхэд Сонхүн гайхсан ч удалгүй инээмсэглэл тодруулан
- Тэгвэл энийг өмсөхөд болох юм байна гэх нь тэр...

Удалгүй би өөрийнхөө сонгосон мөр ил гарсан даашинзаа өмсөөд сандарсаар хөшиг нээгдэхийг хүлээхэд Сонхүн сандарсаар сууж байгаад надруу ширтсээр хэсэг гацаж орхиод удалгүй урд минь ирэн үсийг минь чихний минь ардуур хийн инээмсэглээд

- Хамгийн үзэсгэлэнтэй нь гэсээр нүдээ анин духан дээр минь үнэсэхэд би түүнийг болиулахыг хүссэнгүй... Биднийг харж байсан хуримын даашинзны газарын ажилтнууд бидний энэ байдлыг хараад
- Үнэхээр зохицсон хөөрхөн хосууд байна гэх нь тэр...

Ингээд бид шууд л анхны өмсөж үзсэн хувцаснуудаа өмсөхөөр болж цаг хугацаа ч урссан мэтээр өнгөрсөөр нэг мэдэхэд хуримын өдөр болох нь тэр...
Би ч өглөөнөөс хойш сандарсаар нүүрээ будуулж байхдаа ч уйлахгүйг хичээн суусаар хувцасаа өмсөж байлаа. Хурим гэдэг ийм зүйл байдаг байх нь ээ хэн нэгний эхнэр болно гэдэг ийм байдаг байхдаа хүмүүс ихэвчлэн их тэсэн яадан хүлээсээр ирдэг бол бидэн шиг ингэж ирдэг хүмүүс хэр их байдаг бол? Сонхүн яг одоо юу бодож байгаа бол? Намайг нүүр будалтаа дуусгаад зочидыг хүлээн аван зурагаа даруулсаар цэцгийн баглаагаа барин сууж байхад миний төсөөлөөгүй хүн орж ирэх нь тэр... 

Ким Жонү... Миний жинэхэнэ хайрын эзэн...

2-р хэсэг төгсөв
Зиа ингээд дараагийн хэсэг маань орлоо таалагдаж байвал сэтгэгдэлээ харамгүй хайрлаарай❤️ админ нь түүнээс л урам авдаг шүү

2 страница28 сентября 2022, 19:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!