1. Инээж байна...
2020 оны 12 сарын нэгэн өдөр
Шөнийн гурван цагт Нью Йорк хот тэр чигтээ унтах бол шөнийн клубд амьдрал өдөр шиг л үргэлжилсээр л... Богино долгионтой үстэй, бэлхүүсээрээ татсан богино цамцтай сул том жинс өмсөн маргааш гэж байхгүй юм шиг л бүжиглэн цэнгэлдэх хүн бол би Бэк Ханни...
Хэн нэгэн бэлхүүснээс минь барьсаар би муухай харан эргэж харахад саяхан ширүүссэн харц зөөлрөн түүний өөдөөс инээмсэглээд хүзүүгээр нь тэврэхэд
- Өнөөдөр ч бас сэтгэл татам байна ийнхүү хэлэхэд нь би эмэгтэй хүнийхээ зальжин зангаараа дахин аальгүй гэгч нь инээгээд өлмийгөө өргөн чихэнд нь
- Чи ч гэсэн гэхэд өнөөх өндөр залуу намайг улам л энгэртээ наасаар чихэнд минь
- Чамайг ч санасан байна хэмээх нь тэр...
Хөндлөнгийн хүмүүс биднийг харах юм бол биднийг хосууд гэж бодохоор боловч үнэндээ бид ямар ч тийм харилцаагүй байсан юм би л түүний араас энэ олон жилийн турш уйгагүй гүйсээр байгаа нь энэ... Түүнийг анх Нью-Йоркд ирэхэд л Америкийг хангалттай үзэн яддаг байсан аталаа ганцаараа яваад ирсэн нь зөвхөн Ким Жонүгийн төлөө... Бидний ийм байдалтай зогсож байх зуур эмэгтэй найз маань биднийг маш хүчтэйгээр салган надад утас өгөхөд нь би бухимдсаар ойлгож ядан зогсох бол өнөөх эмэгтэй найз минь түргэвчилэн гарахыг шаардлаа.
Ийнхүү утасаа аван ярихад утасны цаанаас ээж
- Ханни хурдан гэртээ ир Пак ах эгч хоёр чинь осолд орчихлоо яг одоо Сонхүн дээр оч гэх нь тэр... энэ аймшигтай мэдээг сонссон даруйдаа би зүгээр л мэдрэл хүн шиг гэрлүүгээ таксидан хэрэгтэй бүх зүйлсээ аван Сонхүний амьдардаг хотруу ниссэн юм... Би Нью-Йоркд харин Сонхүн Чикагод уран гулгалтаараа хичээллэн амьдардаг байсан болохоор түүнтэй уулзах нь их ховор байлаа.
Сонхүнийг бодох төдийд л сэтгэл минь өмөрч яаж шуухан энэ тухай түүнд хэлэх учираа олж ядан нислэгийн турш байж ядана.
Утсан дээрх мапаа харсаар эвлэггүйхэн түүний гэрийн гадаа ирэн тогшиход хаалга шууд л онгойн цагаан малгайтай цамцтай надаас хэд дахин өндөр цав цагаан царайтай, өтгөнөөс өтгөн хөмсөгтэй, булбарай уруултай эр зогсож байх нь тэр... Бурхан минь гэж... Хэзээдээ ингэтлээ том болчихсон юм бэ Пак Сонхүн?
Сонхүн ч намайг харсан даруйдаа өөртөө наан тэврээд уртаар санаа алдах нь тэр...
Харин түүнийг намайг тэврэхэд би аль хэдийн түүний энгэрт жижигддэг болчихсон байсан гэдгээ анзаарсан юм... Би гараа нуруугаар нь гүйлгэн илсээр
- Зүгээрдээ мммм бүх зүйлс сайхан болно хэмээгээд хэсэг ийнхүү когсож байгаад бид хамтдаа шууд л онгоцны буудалруу яван Сөүлийг зорьсон юм.
Нислэгийн туршид Сонхүн цонхоор л харан суусаар байх бөгөөд надтай ч олигтой зүйлс дуугарахгүй байсан юм. Түүнийг унтаж байх хооронд түүнрүү бага зэрэг харахад Сонхүн намайг налсаар унтах бөгөөд улам л надруу шигдсээр байлаа...
Биднийг Сөүлд газардахад бүрхэг манантай өдөр биднийг угтаж авах нь тэр... Ингээд ээж аав маань Сонхүн бид хоёрыг ирэн тэвэрсээр юу ч хэлэлгүйгээр эмнэлэгийн зүг явж байлаа... Сонхүнд юу бодогдож байгаа бол гэхээс ч аймар...
Бүх зүйлс үнэхээр бодож байснаас ч долоон дор байсан учираас Сонхүн сүүлийн удаа аав ээжтэйгээ салах ёс хийн эцсийн удаа тэднийгээ үнэсэж буй төрхийг нь хараад сэтгэл минь эмтэрч байлаа...
Бүх зүйлс өнгөрөн одож буяны ажил ч дуусан Сонхүны байдал улам л дордон өрөөнөөсөө ч цухуйхаа больсон байсан юм. Би ч өрөөнд нь орон чимээгүйгээр хажууд нь хэвтээд нуруугаар нь тэвэрлээ...
Сонхүн надаас 4 насаар дүү... Би түүнийг бага байхад унтаж чадахгүй байхад нь үргэлж ингэж бүүвэйлж унтуулдаг байсан бол одоо Сонхүн 18 нас хүрч миний тэвэрт багтахаа больсон том эр болжээ...
Хоол хийхийг үнэн голоосоо үзэн яддаг би Сонхүнийг өвдчих болов уу гэсээр хоолыг нь байнга хийж өгч ээж ч мөн ирээд хамаг зүйлсийг нь хийж өгнө. Ингээд бараг л 2 сар хугацаа өнгөрч би ч Америкруугаа буцахаар болж , Сонхүн ч Сөүлд үлдэн үргэлжлүүлэн уран гулгалтаараа хичээллэхээр шийдсэн байхад нэг л өдөр бүх зүйлс орвонгоороо эргэчихсэн юм! Ээж аав намайг гэнэт л том өрөөний буйдан дээр суулган их л чухал зүйлс хэлэх гэж байгаа аятай надруу нухацтай хараад
- Хани чи буцаж Америк явах шаардлагагүй гэхэд би гайхсан царай гаргасаар аав ээж рүү хартал аав үргэлжлүүлэн
- Эндээ сурч төгс одоо чамд Америк явах шаардлага байхгүй
- Айн юу гэсэн үг вэ?
- Эндээ үлдээд Сонхүнтай хамт бай гэхэд би бүүр ч гайхсаар
- Би яахаараа Сонхүнтай хамт байх ёстой гэж гэхэд аав надруу их л чухал харсаар
- Сонхүнтай гэрлэх учираас
- Ааваа ээжээ та галзуурчихаа юу!? Би яахаараа Пак Сонхүнтай тэгээд тэр жаахан хөвгүүнтэй гэрлэнэ гэж та хоёр чинь мэдрэл чинь муудчихсан хэрэг үү?гэхэд аав надруу хараад
- Яг одоо байрандаа суу Бэк Хани!
- Үгүй ээ би сууж чадахгүй яахаараа би зүв зүгээр суудаг юм би яг одоо Америкруугаа буцах болно!гэхэд аав
- Аль хэдийн тэнд байсан зүйлсийг чинь ийшээ шилжүүлчихсэн болохоор чи яваад ч ямар нэмэргүй
- Та үнэхээр яачихаад байгаа юм бэ!?
- Ханни энэ бүхнийг угаасаа бид их дээр үеэс ярилцаж байсан юм чамайг төрөхөөс эхсүүлээд л яригдсан асуудал тиймээс хүлээн зөвшөөр
- Та миний ч бодлыг асуулгүйгээр намайг тэгээд тэр жаалтай гэрлүүлэх гэж байгаа хэрэг үү? Тэр чинь тэгээд надаас дөрвөн насаар дүү шүүдээ! Эрэгтэй хүн ч биш миний хувьд ер нь намайг өөр хэн нэгэнд хайртай болов уу гэж бодож үзсэн юм уу? Хараал ид гэж! Би энийг чинь яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй ээ!гэсээр хэзээ ч байгаагүйрээ аав ээжтэй муудалцан өрөөндөө ортол тэд дэмий л санаа алдан үлдэж, аав харин араас минь түүнтэй гэрлэхгүй бол надад нэг ч сохор зоос өгөхгүй гэдгээ хатуухан хэлээд авав.
Ээж өрөөнд минь орж ирээд уйлж буй намайг аргадаад
- Хани миний үрээ чамд ямар хэцүү байгааг ойлгож байна гэхдээ энэ бол сүүлчийн захиас нь байсан Пак ахын чинь амин ганц хүүг нь халамжилах нь... Та хоёрыг л гэрлүүлэхийг хүсдэг байсан сүүлчийн хүсэл нь шүүдээ... Тэглээ ч одоо Сонхүнд маш их хэцүү байгаа чи түүнд хэрэгтэй Хани миний охион?
- Ээжээ гэрлэхгүйгээр байж болохгүй юм уу би сайн эгч байж болно шүүдээ ээжээ би, би өөр хайртай хүнтэй шдээ гэхэд ээж үргэлжлүүлэн үсийг минь илсээр
- Сонхүн их сайн хүү чи минь яалт ч үгүй түүнд татагдаад хайртай болно гэдэг ээж нь итгэлтэй байна
- Гэхдээ тэр зөвшөөрсөн юм уу?Жаал гуай зөвшөөрөөгүй биздээ?
- Сонхүн аль хэдийн зөвшөөрчихсөөн тиймээс л бид хуримыг төлөвлөөд байгаа юм
Бурхан минь гэж! Пак Сонхүн үнэхээр галзуурчихаж л дээ! За яахав одоохон би чам дээо очиод ямар гээчийн гэрлэж болохгүй хүн гэдгээ харуулаад орхъё л доо...
Ийнхүү би гэрээсээ такси барин түүний байгаа мөсөн гулгуурын талбайруу уур минь савсалзсаар орсон юм... Би орсон даруйдаа
- Хөөе Пак Сонхүн чи яг одоо гараад ир! Гэсээр орилсоор ороход Сонхүн чихэвч зүүчихсэн мөсөн дээр гулган явж буйг нь хараад уурлаж байсан гэдгээ ч мартаж орхилоо түүнийг эргэх тоолонд уначихвийдээ хэмээн түгшисээр байж байтал
Сонхүн сүүлийн эргэлтэн дээрээ нэлээн хүчтэй унахад би гүйсээр түүн дээр очин зүгээр эсэхийг нь шалган хамтдаа мөсний талбайнаас гарцгаалаа. Сонхүн их л өвдөж байгаа бололтой ярвайхад нь би түгшисээр
- Зүгээр үү? Эмнэлэг явах уу?
- Зүгээрдээ хөлөө жаахан эвгүй болгочихлоо одоо ингэж байгаад зүгээр болчих байхаа үргэлж л ингэж байдаг юм гэхэд нь би түүнд уурлахаар ирсэн гэдгээ мартан
- Нөгөө нөгөө Сонхүнаа чи үнэхээр надтай гэрлэмээр байгаа юм уу?гэхэд Сонхүн хээв нэг толгой дохиод
- Анхаа
- Хөөе галзуурчихаа юу би чамд сайн биш! гэхэд Сонхүн намайг сонссон ч ёолоход нь би шууд л хөлийг нь барьж өгөөд
- Болохгүй юм бишүү өвдөж байна уу?гэхэд Сонхүн инээмсэглэл тодруулан
- Манай эхнэр ч халамжтай юмаа гэх нь тэр...
Энэ бүх хугацааны дараа Сонхүн анх удаа ийм гэгээлэгээр надруу хараад инээмсэглэл тодруулж байна! Эцэст нь Пак Сонхүн инээмсэглэж байна шүүдээ... Үнэхээр манай бяцхан Сонхүн инээмсэглэж байна...
1-р хэсэг төгсөв
Зиаа ингээд админ нь албан ёсоор эргээд ирлээдээ! Тэгээд шинэ өгүүллэгтэй шүү үнэхээр энийг оруулахгүй бол болохгүйн гээд л оруулчихлаа та нар намайг мартаагүй биздээ? Энэ семестер харьцангуй гайгүй байгаа болохоор өгүүллэгээ тасралтгүй оруулнаа тэгвэл сэтгэгдэлээ үлдээгээрэй❤️
