5 страница11 января 2023, 18:30

5. Power in cocktail hour




Хэзээ хамгийн сүүлд ингэж тухтай унтсан гэдгээ ч мартаж орхих хүртэлээ ядарсан байсан бололтой... Хүсээгүй хуримаа хийхгүй гэж уйлж ч шаналж ч тэмцэж ч үзсэн өнгөрсөн өдөрүүд... Нүдээ нээгээд хартал Сонхүн тухтай гэгч нь өөдөөс минь харчихсан унтаж байлаа. Өтгөн хар хөмсөг, уртаас урт сормуус, хөөрхөн бумбагар ягаан уруул, цав цагаан арьс гээд л өөлөх зүйлгүй миний нөхөр... Миний багаасаа хамтдаа өссөн жаахан дүү минь гэдгээс бусдаар хэн ч харсан үхэтлээ дурламаар тийм л залуу... Хэзээнээс энэ хүүхэд ийм том болчихсон юм бол? Тэврүүлэхэд би ханхар энгэрт нь багтаад барахгүй бүр жижигдэхээр өндөр том залуу болчихсон байна билээ...

Сонхүн сэрсэн даруйдаа л нүдээ нээгээд надруу харахад нь бантсандаа дээрээс нь мэдрэл муутай хүн шиг л түүнийг ширтэж байсныгаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ галзуу хүн шиг л түүнийг орноос түлхэж орхиход Сонхүн яг л нөгөө хөхөрчихсөн байсан нуруугаараа газар унасан болохоор ёолсоор

⁃ Босгомоор байсан юм бол зүгээр л бос гээд хэлчихгүйдээ яагаад түлхээд байгаа юм бэ ёоооё нуруу өвдөөд байна

Түүнийг ийнхүү бараг л үхэх гэж байгаа юм шиг ёолоход би ч санаа зовсоор орноос буун

-Түрүүлээд усанд орлоо шүү гээд нойлын өрөөрүү бараг л сүнс харсан хүн шиг гүйж орхилоо

Түг түг түг... Галзуурах гэж байгаа юм шиг л хурдан цохилох зүрхээ дарж ядсаар

Мангартаад байгаарай зүрх гуай чи чинь одоо тэр жаахан амьтаныг хараад догдлоод байгаа юм уудаа? Тэр чинь эр хүн биш жаахан хүүхэд шдээ!

Шууд сэрээд л усанд орохгүй бол шатаж үхэхээр халуун юмаа ёстой нээрээ гэж өөртөө итгүүлсээр усанд орчихоод гялс гарч ирлээ. Одоо л нэг юм арай дээрдээд цонхруугаа хартал далайн давалгаа цэнхэртэн харагдаж, чихийг минь баясгах сайхан үзэмжийг цонхоороо харах нь тэр... Өчигдөр хэтэрхий их ядарсандаа тэр сайхан муухайг нь ч амжиж хараагүй бололтой...

Сонхүн намайг уснаас гарч ирэхэд эхлээд дээрээс минь доош нэг харчихаад харцаа шууд л өөр тийшээ эргүүлээд жаахан сандарсан өнгө аястайгаар

-Болчихсон уу тэгвэл би бас усанд орлоо шүү бурхан минь ээ шатаж үхэх нь байна яасан ч халуун юм бэ дээ гэсээр хажуугаар нэг л их хөгшин хүн шиг үгэлсээр зөрөн өнгөрөх нь тэр...

Түүнийг уснаас гарч ирэхэд үснээс нь бага зэргийн ус дусалчихсан үсээ жижиг алчуураар арчиж байгаа нь яагаад ч юм үнэхээр хараал идмээр халуухан харагдаж байсан юм. Уучлаарай гэхдээ би чинь бас эмэгтэй хүн юм болохоороо ийм сайхан залуутай нэг дор хамт байхаар чинь сэтгэл минь догдлоод хэцүү байх юм байна шүүдээ. Гэхдээ бодоод үздээ? Ямар ч эмэгтэй хүн байсан Пак Сонхүнтай хамт байх юм бол огт догдлохгүй байж чадах уу? Хэцүү л байх болов уу?

Ингээд бид хоёр усанд орчихсон болохоор гэнэт л яах учираа олохгүй хоёр талдаа утасаа хий дэмий эргүүлэн сууж байтал гэнэт л Сонхүн утасаа ширээн дээр тавиад цаашаа яван орлуу очиод хэвтээд өгөхөд нь би ч утасаа ширээн дээр тавин зочид буудлын өрөөний үйлчилгээрүү залгаад

- Сайн байна уу манай өрөөрүү өглөөний цай явуулаад өгөөч бас анхаа америк маягийн өглөөний цайндаа бэйконоосоо ихийг хийгээд өгөөрэй

Сонхүн маханд дуртай болохоор...

Сонхүн ийнхүү намайг захиалга өгсний дараа босоод хажууд минь ирэн суухад нь би түүний арзайчихсан үсрүү нь харан инээгээд

-Чи үсээ хардаа алив хатахаас нь өмнө нүна нь сэнсдээд өгье гэхэд Сонхүн бага зэрэг гайхаж байсан ч удалгүй хүлээн зөвшөөрөөд би түүнийг дагуйлсаар угаалгын өрөөний урд байх гоо сайхны ширээн дээр суулгаад үсийг нь сэнсдэж өгөнгөө

-Саяхан л гарнаас минь атгаад дөнгөж алхаж байсан үеийг чинь би яагаад ч юм тод санаад байдаг байхад одоо ингээд ийм том болчихсон байх гэждээ одоо ч итгэхгүй юм чамайг ийм том болчихсон байгааг нь харах ёстой сайхан байна

-Би одоо жаахан байхаа больчихсон шүүдээ

-Хөөе тэгсэн ч гэсэн надад чи хэзээд миний хөөрхөн өхөөрдөм жаахан Сонхүн хэвээрээ л байх болно гэхэд Сонхүн миний гарнаас гэнэт л өөрлүүгээ татаад

-Би жаахан хүүхэд байхаа больсон нүна

Бид хоёрын хооронд бараг л зай үлдээгүй байсан болохоор би хурдан хурдан нүдээ цавчилж байтал гэнэт л намайг аврах гэсэн шиг хаалганы хонх дуугарч миний саяхан захиалсан өглөөний цай ирсэн байлаа.

Дахиад л эвгүй байдал биднийг бүрхэн авсан ч бид хоёрын эвгүй байдлыг эвдэн Сонхүн

-Хөөх ийм их бэйкон захиалчихсан юм уу яг өлсөөд байсан юм өндөгтэйгээ хамт иднээ гэсээр инээмсэглэл тодруулан идэх аж...

Бид хоёр өглөөний цай дахин уучихаад дахиад л бие биерүүгээ харан юу хийх талаараа хэлж яадан сууж байхад гадаа далайн эрэг дээр сайхан гэгч нь аз жаргалтайгаар тоглож буй хүмүүсийг хараад би шууд л санаа алдан Сонхүнийг дагуйлан

- Сонхүнаа хоёулаа явж зугаалья алив гарцгаая гэхэд Сонхүн гайхсан ч би хөөрсөр түүнийг дагуйлан далайн эрэгрүү зүгэллээ...

Сонхүн зүгээр л ундаа уунгаа миний хэрхэн усруу орон явахыг харах бол би удалгүй дээгүүр өмссөн байсан сул цамцаа тайлан усны хувцастайгаа усруу орон тоглож байтал Сонхүн хажууд минь ирээд хамтдаа тоглож байгаад сүүлдээ бид хоёр ядраад дахиад далайн эрэг дээр элсэн дээр сүүдэрт сууж байтал Сонхүн миний дээгүүр алчуур нөмрүүлээд

- Арьс чинь харлах нь байна бишээ түлэгдэх нь байна гэхэд би инээгээд чи бас түлэгдэх нь байна гээд түүний хөл дээр алчуур нөмрүүллээ.

Ингээд бид хоёр хамтдаа хоол идэнгээ тэр хавиар зугаалангаа явж байтал нар жаргах болж тэнгэрийн хаяа ч улаарч ягаарсаар үнэхээр үзэсгэлэнтэй харагдана... Ийм л үеийг үргэлж хайртай хүнтэйгээ хамтдаа харахыг хүсдэг байсансан... Хэдий одоогоор Сонхүнтай харж байгаа ч гэсэн ирээдүйд хайртай хүнтэйгээ харах өдөр ирэх байхдаа...

Нэг мэдэхэд л бид бие биенийгээ дэрлээд би бүр түүний энгэрт наалдчихсан унтаж байх нь тэр... Биднийг сэрэхэд нар аль хэдийн шингэчихсэн Бали арлын үзэсгэлэнт тэнгэрт одод түгэсэн байв. Сонхүн бид хоёр цаг ч орой болсон учираас зочид буудлынхаа өрөөрүү орохоор явж байгаад гэнэт л өдөржин нар шарсан Балигийн сэвшээ салхинд мансуурсандаа би өөрийн мэдэлгүйгээр дэлгүүрээс хэдэн лааз шар айраг аваад далайн эрэг дээр суунгаа ууж эхэллээ...

Сүүлийн хэдэн сар үнэхээр л сэтгэлд минь ямар нэгэн зүйлс хурсаар намайг бага багаар идэж байсан бол тэнгис далайн давалгаа энэ бүхнийг угаах шиг болж байлаа... Сонхүний хажууд байх хэцүү биш байна л даа гэвч би түүнд хайртай биш шүүдээ... Тэр миний хайртай залуу биш... Энэ л хэцүү байна... Сонхүнаас болж би уяагдаад байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хүсэхгүй байсан ч өөрийн мэдэлгүй түүнийг тийм байдалд оруулаад байгаа өөрийгөө ч үзэн ядсаар байсан юм. Цаашдаа ч ийм мэдрэмжтэйгээр түүнтэй яаж нэг жилийг өнгөрөөхөө ч төсөөлөшгүйн.

Сонхүн ч намайг гүнзгийгээр санаа алдаж байхыг минь анзаарсан бололтой шар айрагнаас минь нэгийг аван задлан уухад би инээмсэглэл тодруулан түүний анх удаа шар айраг ууж байгаа төрхийг харан шоолсоор нэг мэдэхэд л бид хамтдаа 10-иад лаазыг хөнтөрчихсөн байв.

Юу болж өнгөрч байсан гэдгийг сайн санахгүй байсан ч нэг мэдэхэд би Сонхүнийг тэврэн тайвшируулсаар бид үнэсэлцэж эхлээд удалгүй өрөөндөө орж ирээд бидний үнэсэлт улам ширүүсэн бид давж болохгүй давааг давчихсан байсан юм...

Энэ бүгдээс л бүх зүйлс орвонгоороо эргэлж эхэлсэн байх...

5-р хэсэг төгсөв

Миний хөөрхөнүүд сайн сууцгааж байгаа биздээ? Сэтгэгдэлээ үлдээж байж админ нь дараагийн хэсгийг нь оруулна шдээ... Тиймээс заавал сэтгэгдэлээ үлдээгээрэй❤️

5 страница11 января 2023, 18:30

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!