~ 15-р хэсэг - Жирэмсэн?? ~
Аль хэдийн 1 сар өнгөрчээ. Тэхён орон дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Хэдий 1 сар өнгөрсөн ч гэсэн бие нь энэ тэндээ хөндүүрлэн хөдлөхөд маш бэрх байв. Тэр өмнөхөөс ч илүү маш их турж яг л анорекси* гэх өвчин туссан юм шиг л байх нь тэр. Гэхдээ нэг сонин юм нь түүний гэдэс өдөр ирэх тусам томорсоор л...
Өрөөнд улбар шар үстэй залуу орж ирэн Тэхён руу дөхөн очив. Тэхён бондгос хийн цочин залуу руу айдастай харцаар харлаа.
- Надаас айгаад хэрэггүй ээ, би чамайг яах ч үгүй, - хэмээн залуу хэлтэл Тэхен жоохон тайвшрах шиг болов, - намайг Жон Хусог гэдэг, Хоби гэж дуудахад болно, - Хусог нар мэт инээмсэглэлээрээ инээхэд Тэхёны айдас ул мөргүй алга болох нь тэр, - хоол идмээр байна уу? - гэж асуутал Тэхёны нүд нь гэрэлтээд л маш их баяртайгаар толгойгоо дохив.
Хусог инээмсэглэсээр өрөөнөөс гарлаа. Тэхён хоол гэдэг үгийг сонсоод хэт их баярласнаасаа болж дэвхцэх нь холгүй юм болж байв.
Жонгүг 1 сарын турш нэг ч удаа Тэхён дээр ирээгүй. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй хаашаа ч юм алга болчихсон. Тэхён Жонгүгийг өөр дээр нь ирэхгүй байгааг мэдээж баярлаж байгаа. Гэхдээ л нэг сонин мэдрэмж түүний сэтгэлийг их зовоож байв....
Тэхён дээр өдөр болгон нэгэн сүнс нь хайчсан юм гэмээр туранхай залуу орж ирэн Тэхёныг асран хамгаалдаг байв. Тэхён нэрийг нь асуутал өөрийн жинхэнэ нэрээ хэлэлгүй өөрийгөө "БэмБэм" хэмээн танилцуулсан.
БэмБэм ч их дуугаа хураасан сааралдуу хүн болохоор төдийлөн Тэхёнтэй яриа өрнүүлдэггүй. Энэ нь Тэхёныг гонсойход хүргэдэг ав чиг Тэхён өөрийг нь асарч тойрдогт нь маш ихээр талархдаг.
БэмБэм Хусогийг гарсны дараа тавцантай хоол барьж орж ирэн Тэхёны хажууд тавьчихав.
- Хоол идэхгүй гэсэн юм хүлээж авахгүй шүү. Ам руу чинь өөрийн гараар цутгана гэж мэд, - хэмээн Тэхёныг үг дуугүй загнав.
- Ёоое, заза, - Тэхён нүдээ эргэлдүүлсээр халбага шүүрч аван будаа халбагадаж ам руугаа чихэж гарав.
- Би чамайг ямар гахаж үх гээ юу? Тайван идээч! - БэмБэм шогшсоор хажууд нь суулаа, - гэдэс чинь улам бүр л томроод байх юм...
- Харин..миний таамаг биш л байгаасай гэж хүсэж байна.. - Тэхён өөрийн гэдэс рүү харан хүндээр санаа алдав. Тэр маш их айж, хэрвээ жирэмсэн бол яана гэсэн бодол түүний толгойд эргэлдэнэ.
- Шалгаж үзэх үү? - БэмБэм сандлаас босон халааснаасаа нэг сонин урт цаас шиг юм гаргаж ирэв. Тэхён ч тэр зүйл рүү "энэ яг юу юм?" гэсэн сониучхан нүдээр харлаа, - энэ бол жирэмсний тест. Шалгачхаад ир, - Бэм Тэхёны гарт атгуулан орноос босгов. Тэхён нэг Бэм рүү харан нэг тест рүү харан угаалгын өрөө зүглэлээ.
10 минут өнгөрлөө. Тэхён гарч ирсэнгүй, бүр нэг ч дуу угаалгын өрөөнөөс гарсангүй. БэмБэм сандран:
- Хооё! Тэхён, чи наана амьд уу?? - хэмээн угаалгын өрөөний хаалгыг онгойлгон ортол Тэхён нус нулимсандаа хутгалдсан юм хүйтэн шалан дээр сууж байв, - хүүш, бурхан минь! - Бэм гялс Тэхёныг гараас нь түшин шалнаас түргэхэн шиг босгов, - яагаад уйлсан?? Айн??
- Хён...б..би..жирэмсэн болчихож эээээ... - Тэхён нүүрээ хоёр алгаараа даран улам бүр эхэр татан уйллаа, - би одоо яах юм?? Иииииии...
- Тэхён, тшш, тайвшир, - хэмээн БэмБэм Тэхёныг энгэртээ наан тэврэв. БэмБэм Тэхёны нурууг илэн үе үе "тайшир" гэж чихэнд нь шивнэнэ. Удалгүй Тэхён тайвшран улаан бутарсан нүдээ нухлан яг л жаахан хүүхэд шиг харагдах нь үнэхээр эгдүүтэй.
- Жонгүг яаж хүлээж авах бол?..Хүлээж авахгүй нь мэдээж....намайг хүүхдээ авахуул гэж шаардах байх тэ?...эсвэл намайг нүүр нүдгүй зодох болов-
- Тэхён! Битгий ийм балай юм ярь! - БэмБэм шууд яриаг нь таслан загналаа, - чи юун түрүүнд хүүхдээ бодох хэрэгтэй. Жонгүг хэзээ нэгэн цагт мэдэх л байх, гэхдээ тэгтлээ өөрийн хүүхдээ алах тийм хүйтэн хөндий новш биш. Тийм болохоор зүгээр л тайвшир, ингээд сандраад айгаад байх юм бол хүүхэд чинь л муугаар нөлөөлнө. Алив бос, - гэж БэмБэм Тэхёныг сугадан босголоо. Тэхён ч сулхан толгойгоороо дохин БэсБэмтэй хамт өрөөний зүг буцлаа...
Тэхён БэмБэм хоёр аль хэдийн үй зайгүй найзууд болсон нь илт~
__________________________
Өнөөдөр эсвэл маргааш өшөө 2 хэсэг өгнөө💕💕💕
Маш их удаасанд хүлцэл өчье🙈🌸♥️♥️
![Жинхэнэгүй [18+]](https://watt-pad.ru/media/stories-1/53b3/53b38e0977d2b73c49481d2102b01f2b.avif)