16 страница29 апреля 2026, 06:11

~ 14-р хэсэг - Тусламж ~

- Жин хён! Та намайг сонсолдоо! Таны тусламж маш их хэрэгтэй байна! - Жимин бараг өвдөг сөгдөх нь холгүй гуйж байлаа.

- Жимин! Чи юу гуйж байгаагаа ойлгож байна уу?! Би хэзээ ч өөрийн нөхөр хүүхдийнхээ эцгийг алуурчин болгохгүй! - Жин Жимин рүү жигшсэн харцаар харан ийн хэлэв.

- Хэн таньд Жүүн ахыг хүн ал гэж хэлсэн юм?! Зүгээр л...

- Үгүй гэсэн бол үгүй, Жимин!

- Хайрт минь..тайвшир, - түрүүнээс хойш хажууд нь чив чимээгүй сууж байсан Намжүүн ийн ам нээв, - би зүгээр л тэр газарт нь тагнуул хийнэ шүү дээ, би хүн алахгүй, тайвшир..

- Гэхдээ Жүүн...

- Жин, би яалаа гэж хүн алах вэ дээ, би тэгэхгүй ээ, - Намжүүн Жины дөнгөж жижигхэн товойх гэдсийг нь илэн, хацрын хонхойгоо гарган инээмсэглэв. Жин хүндээр санаа алдан:

- Болгоомжтой байна гэж амла.. - Жин гараа Намжүүний гар дээр алгуурхан тавин, илэв.

- Амлаж байна.. - Намжүүн Жины уруул дээр шоб хийтэл үнсэн анхаарлаа Жимин рүү хандуулав, - тэр хүнийгээ надтай уулз гэж хэлээрэй, - энэ үгэнд нь Жимин зүгээр л толгойгоо дохилоо.

***

Намжүүн том бор хаалга татан хар пальтогоо намируулан орлоо. Уртаас урт хүйтэн чийг үнэртсэн коридор түүнийг угтан авав. Намжүүн коридороор явсаар буланд байсан өрөөний үүд рүү дөхөн очилоо.

«Орох уу байх уу» - гэж тээнэгэлзэн зогслоо. Хэрвээ энэ хаалгаар орвол бүх юм дуусгавар болох юм шиг, эсвэл яавал гэж гэсэн бодол Намжүүний толгойг эргүүлсээр, - «үзээд л алдъя..»

Хаалгыг татан ортол урд нь нэгээ саарал үстэй залуу тамхи баагиулан буйдан дээр тэрийн сууж байлаа. Тэр Намжүүнийг нүднийхээ булангаар харан жуумалзав.

- Ким Намжүүн... - залуу буйдангаасаа босон Намжүүн рүү дөхөн очлоо, - суулдаа.. - хэмээн буйдан руу заав. Намжүүн ч нэг ч үг хэлэлгүй, дуугүй хэвээр буйдан дээр суув.

- Намайг Им Джебом гэдэг, - Джебом гараа сунгав.

- Өөрөө миний нэрийн мэддэг бололтой. Давтаад яахав, - хэмээн Намжүүн гараа зөрүүлэн сунган, тэд гар барилцав.

- За тэр ч яахав, гол яриандаа оръё, - Джебом арагш налан, дахин тамхи асаан татаж гарав, - Жимин чиний талаар надад бараг бүгдийг нь тоочсон гэхэд болно...ер нь би юу хэлэх гээд байна вэ гэхээр, чи миний доор ажиллахад хангалттай. Доор ч гэж дээ. Чи надаа туслах хэрэгтэй байна. Би чамайг Японы мафийн толгойлогч гэдгийг мэднэ. Гэвч чи тэрийгээ нөхрөөсөө нуудаг...

- Чи яг яах гээд байгаа юм?.. - Намжүүнд энэ жоохон сэжиг төрүүлэв.

- Гадарла даа, би чамайг яах гэж энд дуудсан? Чамаас яг юу хэрэгтэй юм? гээд бод. Чи Шин Мингёныг мэднэ, бүр маш сайн мэднэ. Тэр миний замд олон ч удаа гай болсон. Тийм болохоор би тэрнийг..газрын хөрснөөс арчихаар шмйдсэн. Харин чи надад туслах хэрэгтэй байна.

- Хэрвээ би үгүй гэвэл?..

- Өөртөө л гомдоорой...

_________________________

Hmgiin t1 hsg blaa😭

16 страница29 апреля 2026, 06:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!