15 страница29 апреля 2026, 06:11

~ 13-р хэсэг - Шинэ найз эсвэл сайн найз? ~

2008.11.07

Тэхён нүдээ нээтэл нүдийг нь хурц гэрэл зүсэх шиг болов. Тэр өөрийгөө хаана байгааг мэдэхгүй байлаа. Бас дээрээс нь юу ч санахгүй байв.

- Ёоое...толгой.. - гэнэт толгой руу нь ямар нэгэн хүнд юмаар цохчихсон юм шиг өвдөж эхлэх нь тэр. Магадгүй бие нь мэдээ орж байж магадгүй...

- ТЭХЁНА! Чи сэрчихлээ! Бурхан минь! - гэнэт хажуухнаас нь Жиминий нарийхан хоолой дуулдлаа. Тэхён Жимин рүү "энэ одоо хэн бэ" гэсэн харцаар харахад Жимин ойлгосон юм шиг худал хуурмаг нулимсаа арчина. Тэр их сайн жүжигчин юм...

- Чи хэн бэ?... - Тэхёны хоолойд жаахан сөөнгө өнгө аяс орж ярихад их бэрх байв. Аргагүй биз. Долоон хоног ухаангүй хэвтсэн юм чинь..

- Тэхён~...би чиний хамгийн сайн найз чинь байнаа~~ чи намайг санахгүй байгаа юм үү?? - Жимин бомбогор уруулаа унжуулан Тэхён рүү нүдээ бүлцийлгэн харав.

- Аан..би..би..миний толгойг аваад хамаг юмийн хаяад буцаагаад хийсэн юм уу?.. - Тэхёны хоолой урьдын хивэндээ орж арай гайгүй ярьж эхэллээ.

- Эмч хэлэхдээ чамайг бүх юмаа мартсан гэсэн...

- Айн?..тийм юм яаж байдаг юм? - Тэхён ихэд гайхсаар хөмсгөө байдгаар нь зангидав.

- Харин тиймээ..гэхдээ Тэхён~а чи миний хамгийн сайн найз юм чинь би чамайг бүх юмаа санахад тусалъя~ - Жимин том инээсээр сандлаасаа босон, - би эмч дуудаад ирье~ - гэсээр гараад явчхав.

Тэхён одоо болтол юу ч ойлгохгүй байв. Тэр яаж осолд орсноо, хэнтэй байснаа санахгүй байлаа. Гэхдээ Тэхён сэрэхдээ анх Жиминийг харсан болохоор яагаад ч юм түүнд л итгэмээр санагдаж эхлэв...

Удалгүй Жимин араасаа асрагч эгч дээрээс нь эмч дагуулан орж ирэв. Асрагч эгч ихэд баярласан шинжтэй Тэхёнд нэгэн Жонгүгийн талаар дуулгаад амжив. Жимин Жонгүг гэх нэрийг сонсоод хөмсгөө зангидан нэг юманд бухимдах шиг...

- Тэхён, ямар нэг юм чинь өдвөл хэлээрэй, - эмч үзэж дуусан ийн хэлснээр гараад явчхав. Асрагч эгч хажууд нь суусаар үргэлжлүүлэн Жонгүгийн талаар ярьсаар байв.

- Жонгүг гэж хэн юм? - Тэхён үгийн таслан асуутал асрагч эгч гэнэт нэр юм санах шиг болон инээсээр:

- Өө нээрээ, Жонгүг бол чиний хамгийн сайн найз чинь, гэхдээ өвдсөн болохоор эмчлүүлж байгаа юм..

- Гэхдээ миний сайн найз Жимин.. - Тэхён гайхсаар бүр ч их юу ч ойлгохгүй байв. Асрагч эгч нэг юм хэлэх гэсэн боловч Жимин албаар эмнэлгийн хайч аван гараа зүсчихэв.

- Аайй...Суни нуна... - Жимин гараа барин цурхиртал уйлж эхлэв. Асрагч эгч сандарсаар Жиминийг дагуулан явахад Жимин хорон инээсээр араас нь даглаа. Тэхён Жиминий араас маш их санаа зовсон харцаар харсаар үлдэв...

***

- Тэхён яасан бэ? Тэр сэрсэн үү эгчээ? - Жонгүг аль хэдийн сэрсэн байх бөгөөд эмчийг асуултуудаар булсаар байв.

- Чиний найз чинь одоо зүв зүгээр байгаа, санаа бүү зов, - эмч хөнгөхөн инээмсэглэсээр Жонгүгт дусал залган өрөөнөөс гарав. Жонгүг цагаан тааз руу ширтсээр зөвхөн Тэхёны талаар л бодно. Харин Тэхен чухам хэний талаар бодож байгаа бол?...

15 страница29 апреля 2026, 06:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!