~ 16-р хэсэг - Үнэн ~
/Энэ хэсгээс эхлэн зарим зарим нэг үйл явдал дүрүүдийн POV - оор өрнөнө/
JUNGKOOK
Би бүлх залгисан мэт дуугүй буйдан дээр яг л ээждээ загнуулсан хүүхэд шиг сууж байлаа. Харин урд минь ууртай нь аргагүй ийш тийш холхих Юнги «хуурай агсан» тавьина. Би өөрийгөө ямар буруу юм хийсэн гэдгээ мэднэ. Гэхдээ Юнгиг ингэж их уурлаж байгаа шалтгааныг би ерөөсөө ойлгохгүй байлаа...
— Одоо яая гэж бодож байна?! Чиний энэ хэнэггүй зангаас чинь болоод манай компани дампуурлын эрмэг дээр байна! Чи одоо яг яах гэсэн хүн бэ?! АЙН?! - Юнги чангаар орилон ширээн дээр байсан бүх юмыг өрөөгөөр нэг тараагаад хаячхав.
— Юнги-хён, жаахан тайвширчих тэх үү? Таны наад чанга дуунаас чинь болоод миний чих дүнгэнээд- — намайг хэлж дуусаагүй байтал ах нүүр лүү минь сонин шидчихэв.
— Чиний наад ямар ч үйрэг гүйцэтгэл байхгүй чихийг чинь ер нь тайрсан ч яадаг юм?! — одоо л нэг жаахан тайвширсан мэт Юнги сандал дээр суун тамхи сорж авав, — зайл..яг одоо зайл, миний нүдний бүх өнцөг булангаас наад хараал идсэн царайгаа яг одоо зайлуул...
Би яг л тэсрэх бөмбөгтэй өрөөнөөс зугтааж байгаа мэт хамаг хурдаараа гүйгээд гараад явчихав. Яг одоо миний уур бухимдал гэмшил гээд бүх юм зэрэг хөдлөн намайг байх газаргүй болгож байв.
«Ёох, яадаг юм! Тэр банкийг нь дэлбэлсэн ч яадаг юм!» — би бухимдсаар өөрийн өрөөнд орж ирэн жаахан бодлогошрон суув, «Нээрээ Тэхён юу хийж байгаа бол?...Шархнууд нь гаагүй байгаа?...» — би орноосоо босон буцаад өрөөнөөс гараад явлаа, — «Намайг хараад яах бол? Ер нь очих хэрэг байна уу?..».
Яг үнэндээ бол би Тэхёнд ямар их өвдөлт мэдрүүлж байгаагаа мэднэ. Гэхдээ энэ бүхэн хар тамхины үйлчилгээ гэдгийг тэр минь гадарла даг болов уу? Үгүй ээ. Би бүх буруугаа хар тамхинд чихэхгүй. Миний өөрийн хүлээцгүй тэнэг зан өшөө авалт гээд бас л байгаа. Хах...одоо магадгүй хэт их оройтсон байх тийм үү? Энэ бүхэн хэт их сунжирч бид бүхнийг аюулд унагааж байгааг би хожимдож ойлголоо...
Энэ цагаан хаалганы урд зогсоогүй яасан их удаав ээ? Тэр минь одоо энэ хаалганы цаана юу хийж байгаа бол? Унтаж байгаа бол уу? Эсвэл зүгээр л сууж байгаа бол уу?..
Би хүндээр санаа алдан хаалгыг түлхэв. Өрөө хав харанхуй байсан учир юу ч олж харсангүй. Дотогшоо ороход сарны гэрэлд гэрэлтэх Тэхёны царайг олж харав. Тэхён унтаж байв. Тэр нь ч сайн биз. Хэрвээ тэр сэрүүн байсан бол юу болох байсныг таалж ч мэдэшгүй...
Би түүний хажууд суун хэсэг ширтэв. Энэ гоо үзэсгэлэнгээр дүүрсэн царайг нь хараагүй яасан их удаа вээ? Ердөө 3 сар өнгөрсөн ч 30 жил хараагүй мэт мэдрэгдэв.
Намайг бодлогошрон сууж байх хойгуур би Тэхёныг сэрснийг анзаарсангүй.
— Чи яах гэж ирсэн юм?... — Тэхёны жаахан сөөнгө хоолой намайг бага зэргийн трансаас гаргаж чадав. Би юу ч хэлж чадахгүй гацчихав, — дахиж намайг зодох гэж ирсэн бол гуйя...энэ удаа л намайг зүгээр орхичих...тэхүү?.. — Тэхёны хацраар даган урсах нулимсыг хараад би зүгээр л зог тусав. Түүний мэдэр ч байгаа айдас өвдөлт намайг яг л алагдаад авах шиг болов.
— Тэхён...би зүгээр л чамайг харах гэж ирсэн юм..уучлаарай.. — би гялс босон өрөөнөөс гарах гэтэл Тэхёны бага зэрэг товойх гэдэс намайг зогсооход хүргэв, — энэ...юу вэ?..
Тэхён уруулаа хазлан хөнжлөөрөө гэдсээ нуучхав.
— Чамд хамаагүй...зүгээр л яваад өг...
Би юу болоод байгааг ойлгосонгүй. Рахитаар өвчилсөн гэж бодоход зөвхөн бага насны хүүхэд л рахитаар өвчилдөг. Тэгэхээр...арай...?
— БИ ЧАМАЙГ ЯВ ГЭЭД БАЙНА, ЖОН ЖОНГҮГ!! — Тэхён цурхиртал уйлан над руу дэр шидчихэв.
— Тэхён... — би буцаад түүний хажууд суун гараас нь барив, — энэ юу юм бэ?...
— Намайг тавь! Чамд ер нь ямар хамаатай юм!? Ингэж их тамлачхаад яаж...муу хүний үнэргүй амьтан! Яг одоо зайл!!
Би Тэхёныг бага зэрэг тайвшруулахын тулд шууд л тэврээд авлаа. Тэр эхэндээ намайг тийрч цохисон ч сүүл рүүгээ буугаад өгөх нь тэр...
— Тэхён..үнэнийг хэлчих...гуйя...
— Би чиний хүүхдийг тээж байгаа...одоо болов уу?...Шууд хэлчихье. Би хүүхдээ авахуулахгүй. Энэ миний хүүхэд. Тийм болохоор би хүүхдийнхээ хувь заяаг өөрөө шийдэх болно. Чам мэтийн новш нь мэдэх зүйл биш. Ойлгов уу??
Тэхёны хэлэх хатуу үгс миний зүрхийг хэд хэд сүлбэх шиг л болов. Гэхдээ энэ Тэхёны тэвчсэн өвдөлттэй харьцуулагдахгүй..
— Би чамайг хүүхдээ авахуул гэж шаардахгүй ээ...Харин би чиний хажууд байж болох уу?...
Тэхён магадгүй эсэргүүцэх байх.
— За яахав...хүүхдийнхээ төлөө би чамайг миний хажууд байхыг зөвшөөрье. Гэхдээ...долоо хоногт нэг л удаа. Болж байна уу?
Түүнийг зөвшөөрсөнд би итгэсэнгүй. Энэ зүүд биш байгаа?
— Болж байна, — би хэдэн жил инээгээгүй туулайн инээмсэглэлээрээ инээн өрөөнөөс гарлаа.
«Ингээд би аав болдог юм байж ээ...»
_______________________________
Hint:
Daraagiin hesegt vkook garahkui.
Za tgd amalsn yosooroo shine hesgee oruulla❤️
![Жинхэнэгүй [18+]](https://watt-pad.ru/media/stories-1/53b3/53b38e0977d2b73c49481d2102b01f2b.avif)