~ 9-р хэсэг - Хоёр тал? ~
- Пиз! Хараал идээсээй! - булчинлаг гэхэд арай л булчинлаг залуу амандаа хараал урсган том том алхан гудамжаар алхана. Тэр урдах замаа харалгүй доош харан алхаж байсан болохоор чемодантай явж байсан залууг мөрлөөд унгачхав, - еое! Бас юу вэ? Хөөе зүгээр үү?
- З..зүгээрээ.. - нөгөө залуу шалбарсан тохойгоо барин газраас босох гэсэн боловч хэд их сульдсан болохоор чадсангүй.
- Ишш..чаавасдаа, - залуу булчинлаг юм болохоороо чөрийсөн залууг нэг татаал босгочих нь тэр, - сорридчоорой.
- Зүгээр зүгээр, - чөргөр залуу өөрийгөө хүчлэн инээгээд цаашаа явах гэтэл нөгөө залуу гараас нь барьчхаад тавьсангүй.
- Би их соёлтой хүнлдээ, тэгээд би хүн гэмтээгээд хаяад явахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор би наад шалбарсан гарыг чинь боогоод өгье. Мэдээж эсэргүүцэл хүлээж авахгүй. Аан тийн, намайг Ван Жэксон гэдэг, - Жэксон бараг нэг амьсгаагаар илтгэл тавьж байгаа юм шиг л дуржигнатал яриад гарав.
- Аа..юу..тийм үү.. - Марк эсэргүүцэх гэсэн боловч «алуулахаа» мэдээд чадсангүй, - намайг..Марк Туан...
- Гадаад байсан юм уу? - Жэксон жаахан гайхсан байртай асуун, - ази л царайтай байн даа.. Заза тэр ч яахав, ойрхон аптек ороод наад шархыг чинь боогоод өгье. Энд, яг энд хүлээж байгаарай. Би одоохон, - Жэксон ийн хэлчхээд хаа тийшээ гүйгээд явчихав. Марк ч Жэксоны урмыг бодоод байрандаа зогссоор үлдлээ.
Удалгүй Жэксон гартаа перкис, маарал, хөвөн барьсаар зам гаран замын хажууд байх сандал дээр суух Марк руу зүглэлээ.
- Удаан хүлээсэн үү? Sorry, - сүүлийн үгээ англи дээр хэлэн шууд л Маркийн шалбарсан гарыг аван сурамгай гэг чинь эмчилж эхэллээ. Шархан дээр нь перкис түрхэнгүүт Маркд ихэд таагүй мэдрэмж төрөн хөмсгөө зангидсаар уруулаа хазлав, - заа болчлоо, - гарыг нь маарлаар ороогоод танан цагаан шүдээ гарган инээвхийлэв. Марк энэ инээмсэглэлд нь тэсэлгүй даагаад инээчих нь тэр.
- Баярлалаа, - Марк бөхөлзөөр, - за би ингээд явлаа, баяртай~ - Марк чемоданаа барин урагш алхах гэхэд Жэксон дахиад л зогсоов.
- Хүлээгээрэй, мм..утасны дугаараа өгчих тэхүү?? - Жэксоны их л найдвар тээсэн харцанд нь бас гэнэн инээмсэглэлд нь Марк яаж ч үгүй гэж чадсангүй.
- Тэгэлгүй яахав, - Марк утсаа гаргаж ирэн Жэксонд атгууллаа. Жэксон ёстой жоохон хүүхдэд дуртай тоглоомыг нь өгсөн юм шиг л царай гарган өөрийнхөө дугаарыг хийн залгаад дугааруудаа бие биенийхээ утсан дээр үлдээв.
- Май, баярлалаа, - Маркд утсыг нь эргэн атгуулаад, - одоо явж болно~
- Заа баяртай, - Марк дахиад нэг бөхөлзөөд цаашаа яваад өглөө. Жэксон өөрийн утсан дээр үлдсэн Маркийн дугаарыг харан тэнэг юм шиг инээн «Tuanie» гээд нэр өгчхөв.
Жэксон дурлачихлаа тэ??
__________________________
Жимин зогсолтгүй урсах нулимсаа гараараа арчин замаар алхана. Дээрээс нь бороо ороод байдлыг улам дордуулна. Жиминий хувцас шалб норж даарснаас болж ам нь чичрэх аж.
Тэр яг одоогоор хаана яваад байгаагаа мэдэхгүй байлаа. Танихгүй харанхуй гудамж. Эргэн тойрон ганц хоёр л хүн явж байгаа харагдана. Тэр төөрснөө одоо л ухаарлаа...
«Би хаана байнаа? Бурхан минь...» - эргэн тойрноо ажиглан харна. Үгүй ээ ядаж л автобусны зогсоол хүртэл алга. Гэнэт ар талаас нь нэг хүн гарч ирэн мөрөн дээр нь аяархан гараа тавих нь тэр. Жимин бондгос хийн цочин огцом арагш харлаа.
- Пак Жимин мөн үү? - гэж танихгүй эр асуухад Жимин аажуухан толгойгоо дохив.
- Энэ зурган дээрх хүнийг танина биздээ? - нөгөө залуу Тэхёны зургийг харуулахад Жимин ёстой шуудайтай мөнгө харсан юм шиг л нүд нь гэрэлтэн баяртай хоолойгоор «тийм» гэж толгойгоо дохиод гарав, - тэгвэл намайг дагаад яваарай. Би түүнийг хаана байгааг мэднэ. Тиймээс би таныг хүргээд өгье, - нөгөө залуу хэдэн метрийн цаана зогсох хар лимүзний зүг чиглэх нь тэр. Жимин яг л команд авсан юм шиг залуугийн араас даглаа. Залуу машины арын суудлын хаалгыг нээн Жиминийг суухыг бараг шаардах аж. Жимин ч зөвхөн Тэхёны л тухай бодож байсан болохоор ямар ч сэжигтэй юм олж сонсоогүй хараагүй тул зүгээр л залуугийн аясаар хөдөлж байв...
Удалгүй машин газраас хөдлөн араасаа хар утаа татуулан давхиж гарав. Жимин тасралтгүй цонхны зүг харах тул өөрийгөө сая ядуучуудын хороололд байснаа мэдлээ...
****
Цаг гарам явсны эцэст нэг баахан модтой газар ирэв. Жимин ч эргэн тойрноо ажин:
- Бид хаана байнаа? - гэж асуутал залуу машинаас гаран Жиминий суудлын хаалгыг онгойлгон Жиминийг буулгалаа.
- Намайг дагаад явна уу, - залуу урагш алхан нэг том хар байшингийн урд ирэн том бор хаалга онгойлгон дотогш оров. Жимин ч араас нь даган орж эргэн тойрноо ажина. Эргэн тойрноор баахан хайрцаг өөр юу байдгийн ёстой жихүүдэс хүргэм юмнууд байлаа. Урд явж байсан залуу хэд хэд эргэн нэг том хаалганы урд ирж зогсон:
- Орно уу, - гэж хэлэн хаалгыг онгойлгон Жиминийг урив. Жимин ч нээх их юм бодолгүй дотогш оров уу гүй юу хаалга тас хийтэл хаагдчих нь тэр. Жимин жаахан айж эхлэн урагш алхтал хэн нэгний ханиалгах дуу сонсогдох нь тэр.
- Хэн бэ? - Жимин чичирсэн хоолойгоор ассутал урд нь байсан арагш харсан сандал залуу руу эргэтэл Жимин эвэртэй туулай харсан юм шиг хөшчихөв, - чи..!!
- Удаан уулзсангүй шүү, мочи~....
__________________________
Zza ihenh unshigchid min ndaa gomdj bgaa bhaa. Tgeed bi gemee tsairuulaad dhiad neg zohiol bichih gj bgaa ymr ve? Ymr shipeer avmaar bain? Zovhn BTS bish Exo Got7 ntr bj bolnoo) ❤️
Zza tgd goe hairlaad ogooree uram ogoore tghku bol zohiolchn yg uhlee😭
![Жинхэнэгүй [18+]](https://watt-pad.ru/media/stories-1/53b3/53b38e0977d2b73c49481d2102b01f2b.avif)