~ 8-р хэсэг - Жантай гоймон (part2) ~
2004.08.21
Өндөр нам жижиг том гээд бараг бүх насны хүүхүүд нэг том ширээ тойрон суух ажээ. Бүгдээрээ чихцэлдэн, томчууд нь багачуудыгаа дээрэлхэн «бацаанууд доошоо» гэх мэтээр түлхэн өөрсдөө хамаг зай эзэлчихэв.
Тэр дундаас бусдаасаа хамгийн намхан гэх тодотголтой гурван хөвгүүн хөөгдөж шалан дээр хооллохоор болов.
- Жонгүга май энийг ид, - гээд арслан ч юм уу бар ч юм уу юу нь мэдэгдэхгүй зурагтай цамц өмссөн хүү нөгөөхийнхөө будаатай аяганд бор мах тавьчхав.
- Өөрөө идээ хён, - Жонгүг тодоос тод инээн буцааж тавих гэтэл Тэхён жижигхэн савхийг нь өөрийнхөөрөө цохиод:
- Дуугаа ид, дэмий шүү! - Тэхён уурлан үргэлжлүүлэн ам руугаа будаа чихэнэ. Жонгүг чимээгүйхэн гэмшсэн өнгө аястай өөртөө сонсогдохоор «уучлаарай» гэж шивнэн арай хөрч амжаагүй хоолоо үргэлжлүүлэн идэх аж.
Тэдний яриаг чимээгүйхэн хоолоо идэн чагнах памбайсан гар хөлтэй бондгор гэдэс бомбогор уруултай хүү гуниг дүүрсэн харцаар үе үе тэр хоёр луу харна. Тэр үнэхээр энэ хоёртой найзлахыг хүсэж байлаа..
- Мм..хоёроо... - нөгөө хүү сандарсандаа болоод бондгор хоёр гараа маажин, - би та хоёртой найзалж болох уу?
Тэхён Жонгүг хоёр найрсгаар инээмсэглэн толгой дохив. Нөгөө хүү ихэд баярлан аягтай хоолоо наашлуулан нөгөө хоёр луу ойртон хоолоо идэж эхлэв.
- Нээрээ чамайг хэн гэдийн? - гэж Тэхён нөгөө бондгор хацартай хүүгээс асуухад хүү инээн:
- Жимин, Пак Жимин..
2004.12.30
Жимин, Жонгүг, Тэхён гурав нийлээд аль хэдийн бүтэн 4 сарыг ардаа үджээ. Энэ хооронд гурвуулаа хамт унтаж, хоолоо идэж, бүр хэрэг тарьж амжив. Ёстой нэг асран хамгаалагч нарын толгойны өвчин болжээ. Яаж ч хэлээд нэмэргүй, бүр сүүлдээ алганы амт амсдаг аж.
Өнөөдөр мөн яалгаагүй өглөө том хүүхдүүдийн цагаан цамцан дээр будаг асгасан хэргээр асран хамгаалаг ч нараасаа нилээн хэд гөвшүүлээд авав.
- Ёоое бөгс өвдөөд яаг үхлээ.. - Жонгүг ёолон ташуурдуулсан бөгсөө илэн шалан дээр гэвтнэ.
- За юун сүртэй юм, - Тэхен ярвайн цус шүүрсэн шилбээ барин, - төрсөн өдрөөрөө ингэж шийтгүүлэх гэж..
- Та хоёр болилдоо, намайг хардаа бүдүүн Эри эгч бүр арай л дэндүү хамаг бие ороолгосон гээд бод, - хөөрхий Жимин хөхөрч цус шүүрсэн гэдсэндээ шархны тос түрхэн ийн хэлэв.
- Яах гэж том эгч нарын цамцан дээр будаг асагваа, би өрөө рүүгээ орлоо, - Тэхён уруулаа цорвойлгосоор өрөө рүүгээ яваад өгөхөд Жимин Жонгүг хоёр орон доороосоо цаастай хайрцаг гаргаж ирэн нэг юм хийж эхлэх аж.
30 минутын дараа
- Тэхенд таалагдах бол уу? Яах бол? Жонгүга ямар байна? - Жимин Жонгүгт өөрийн хийсэн түлхүүрийн оосрыг харуулахад Жонгүг мушилзсаар:
- Муухай болсон байна минийх илүү, - Жонгүг хэлээ гозойлгон өрөөнөөс гараад гүйчхэв. Жимин хөмсгөө зангидсаар уурлан араас нь гараад гүйв. Жонгүг Жимин хоёр хөөцөлдсөний эцэст хоёулаа эвлэрч үргэлжлүүлэн юмаа хийж гарав.
- Би гараад ирье, - Жонгүг хайчаа нэг тийшээ шидэн өрөөнөөс гараад өгөв. Жонгүг хорон инээсээр хаалгыг хаан цаанаас нь түгжчих нь тэр. Хөөрхий Жимин юу ч мэдэлгүй дуу аялан хийж байгаа юмаа үргэлжлүүлнэ.
Жонгүг гал тогоо руу дэгдсээр тогооч эгчээс уйлан дуулан барин байж зөвшөөрөл аван хоолны номоос нэг жангийн жор олж харан тэрийгээ хийж эхлэь. Болсон даруйд нь шууд л өөрийн хоолны сав руу цүл пал хийтэл нь хийж Тэхёны өрөө рүү бондгос бондгос хийн гүйлээ.
Жимин бэлэн болсон зүйл рүүгээ харан инээсээр хайрцагт хийгээд гарах гэтэл хаалга түгжээтэй байсан болохоор гарч чадсангүй.
- Юу вэ? - Жимин жоохон болохоор шууд л айж балмагдан хайрцагтай юмаа хажуудаа тавин хаалга онгойлгохыг гуйна. Жимин бүр сүүлдээ тэсэхээ байн уйлж хаалгыг байдаг чадлаараа балбана. Тэгээд ашгүй нэг асрагч эгч балбах дуугаар хүрч ирэн хаалгыг тайлтал Жимин хайрцагтаа юмаа шүүрч аван гэрлийн хурдаар гараад гүйчхэв.
Жимин бөмбөрөн урсах нулимсаа шувтран Тэхён Жонгүгийг хайна. Бүр тус тусынх нь өрөө рүү шагайтал аль аль нь ч байхгүй байлаа.
Хөөрхий Жимин нөгөө хайрцгаа барин нусаа татан тоглоомын талбайн барга хажуу талд явж байхдаа танил хоолойг сонсон ихэд баярлан тоглоомын талбайн хашааг онгойлгон ороход хэт их жаргалтай байсан Тэхен Жонгүгийг харан тэр хоёрыг түр зуур ажиглахаар шийдлээ.
- Пөөх~~ баярлалаа Жонгүга~ чи хамгийн шилдэг нь~ - гэж Тэхёны амнаас ийм үг сонссон Жиминий уур хүрч «миний бэлгийг хараагүй юм байж яагаад Жонгүгийг шилдэг нь гэж байгаа юм?» гэсэн бодол Жиминий толгойд эргэлдэнэ. Бүр сүүлдээ Жонгүг Тэхены хацар дээр үнсэхэд Жимин бүр ч их уурлах аж. Жимин өөрийгөө гуравдагч илүүд тооцох болов.
«Тэр хоёр чамтай жинхэнээсээ найзалж байна гэж бодоод байн уу? Чи ч үнэхээр гэнэн юм даа..» «Чи сүүлд нь гуравдагч илүү нь болно шүү Жимин..» «Наад хоёр чинь хоёулхнаа аз жаргалтай байгаа цусан тангарагт найзууд. Хөөрхий чамайг тоох болвуу даа?» - гэсэн том ах эгч нарын хэлсэн үгнүүд Жиминий толгойд эргэлдэнэ.
«Эгч ах нарын хэлсэн нь үнэн юм байна...тэгээд хоёулхнаа болоод байсан юм бол яах гэж анхнаасаа зөвшөөрдөг юм? Ёстой гомдмоор юм...гэхдээ би та хоёрыг салгахдаа л нэг салган даа...харж л байгаарай муу хоёр тэнэг...» - Жимин урсах нулимсаа цамцныхаа ханцуйгаар арчин, хуурамч инээд тодруулан тэр хоёр луу алхана...
__________________________
A/N: ene Jk bas muuhai bgz jiminiig tugjeed. Ern ali alin buruutai yum shg bgz.
Zza ern bainga taeiin zovj bgaag bichih sonirholgu baih geed iim uchir tailsan heseg oruulla~
Tgd goe comm bicheed idevhte bgaare mgdgu bi odor bolgn shine heseg ogj mgdgushte~~
Draagin heseg 60 vote 10 commos~ neg hun neg l comm shuu hhah~❤️
![Жинхэнэгүй [18+]](https://watt-pad.ru/media/stories-1/53b3/53b38e0977d2b73c49481d2102b01f2b.avif)