11 страница29 апреля 2026, 06:11

~ 10-р хэсэг - Осол ~

2008.10.31

Өнөөдөр асрамжийн газар их чимээ шуугиантай байх аж. Янзан бүрийн хувцас өмссөн хүүхдүүд инээлдэн тоглон наадацгааж байлаа. Асрагч нар хүртэл араг ясан хүн цус сорогч мэтээр хувцаслацгааж хүүхдүүдийг хөгжөөнө. Учир нь өнөөдөр Хэллоуин ий баяр.

Бяцхан Жимин ягаан тооройн хувцсаа өмсөн асрагч эгчээр нүүрэн дээрээ гахайн хамар зуруулан үсээ ягаанаар будуулсан байх аж. Жимин угийн л ичимхий нүүрэмгий биш болохоор зүгээр л тэрүүхэн тэндээ суун бусдыг ажиглана.

Харин Тэхён эрээн шаргалдуу өнгийн комбинезон өмсөн арслан баавгайн мэдэгдэхгүй чих зүүн мөн л уурлан барин байж сахал зуруулан ойр хавийн хүмүүсийг айлгах нь тэр. Гэвч хариуд нь өхөөрдүүлсээр байгаад л таарав.

Жонгүг бол их дотогшоогоо хүүхэд болохоор хэнээс ямар ч туслалцаа авалгүй өөрийн бүтэн хэдэн сар хийсэн туулайн чихтэй малгай, цагаан бөөрөнхий бондгор сүүлтэй саарал үслэг өмд, цамц өмсөн ёстой суурин дээрээ жинхэнэ туулай болж хувирав. Асрагч эгч нар Жонгүгийг хараад ихэд өхөөрдөн хацарнаас нь чимхэж нилээд ноолоод авав.

Удалгүй орой болж жинхэнэ баярын өрнөл эхлэх нь тэр. Хүүхдүүд ч инээлдэн хашхиралдан ийш тийш гүйлдэн бие биенийгээ айлгана. Харин ганц Жимин л нөгөө л суудаг газраа суугаад гүзээлзгэнэтэй сүү сорон сууж байв. Жонгүг Тэхён хоёр Жиминийг тоогчгүй хоорондоо нуугдаж тоглоцгооно. Мэдээж Жимин их л гомдож байлаа...

- Жонгүгааааа!! Намайг бариаараай!!! - Тэхен ход ход инээн Жонгүгээс зугтана.

- Хёён! Та арай л хурдан байнаа..шударга биш байна! - Жоэгүг гомдсон хоолойгоор гонгинох нь тэр.

- Чиний ийм удаан миний буруу бишээээ!!! Хаххааха!!

- Хён! - Жонгүг гомдсондоо болоод хөлөөрөө дэвслэн гараа эвхрээд хөмсгөө байдгаар нь зангидан зогсчихов. Гэвч Тэхён зогссоныг нь мэдэлгүй гүйсээр л байв, - Хён!! Зогсоочээ!! Хүүе!!

Тэхён сонсохгүй гүйсээр л байлаа. Бүр сүйл рүүгээ машин зам дээр гарснаа ч мэдсэнгүй.

- Хах! Намайг барьж чадахгүйгээ одоо л мэдэв үү?? Ааааай!!! - Тэхён пүүзнийх нь үдээс тайлагдан улаан зам дээр бүдрээд унчихав, - ёоое..Жонгүгаа... - хол нь бүр авах юмгүй шалбарчихсан болохоор босож чадсангүй.

- Хен! Одоохон! Би очлоо! Тэсээрэй!! - Жонгүг байдаг хурдаараа гүйнэ.

Гэвч амжсангүй...

- Хён!! Үгүй ээ!!

Машины чанга сигналдах чимээ гудамжаар хадан тас хийтэл юм мөргөчихнө тэр...

- Тэ!! Сэрэлдээ!! Гуйж байна..гуйя... - Тэхёны минут тутамд хөрөх цусанд будагдсан биеийг тэврэн ихэр татан уйлах Жонгүг. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс тэдэн рүү их л өрөвдсөн харцаар харан өнгөрнө. Асрагч нар мөн зарим нэг хүүхдүүд ирэн нулимсаа барин Жонгүг Тэхён руу харах аж. Тэдэн дунд Жимин ч бас байв гэвч тэр уйлах биш харин эсрэгээрээ баярлаж байв..

«Та хоёрыг салгахдаа л нэг салгана гэж хэлээ биз дээ...гэхдээ болоогүй ээ...та хоёрыг салгаад ч зогсохгүй бага багаар тамлан устгах болно...» - Жимин жуумалзсаар ийн бодон Жонгүг дээр очин тэврээд худлаа уйлж гарав.,

Та нар мэдээж гайхаж байгаа байх 10 хан настай юм байж ийм юм бодох? Тиймээ тэр найз нөхөрлөл хайр гэж юу байдгийг мэддэггүй өчүүхэн зүрх нь төрхөөс нь авуулаад чулуужсан...яагаад гэвэл тэр насаараа хайрлуулж үзээгүй ганцаардаж ирсэн нэгэн..

Удалгүй түргэний машин ирэн Тэхёныг носилк дээр хэвтүүлэн машины зүг түрэв. Жонгүг эмчээс гуйн барин байж хамт явахаар боллоо.

~~~

Жонгүг асрагч эмчийн хамтаар эмнэлгийн сандал дээр уйлан сууна. Тэхеныг хагалгааны өрөө рүү оруулаад бараг 3 цаг өнгөрч байв. Хагалгаа үргэлжисээр...

- Суни эгчээ...Тэхён зүгээр тэ?.. - Жонгүг сөөсөн хоолойгоор шивнэн асуув.

- Зүгээрээ Жонгүга, Тэхён маргааш гэхэд л сэрээд чамтай тоглоно. Тийм болохоор одоо тайвшир.. - хэмээн асрагч эгч Жонгүгийг тайвшруулахыг хичээнэ. Гэнэт сувилагч сандран хагалгааны өрөөнөөс маскаа аван ийш тийш харна:

- Тэхёны гэрийнхнээс хүн байн уу?

- Юу болсон бэ? Тэхён зүгээр үү? Хагалгаа амжилттай болсон уу? - гэж асрагч эгч сандлаас ухас хийн босон сувилагчийг асуултаар булж гарав.

- Хүүгийн бие муудсаар байна. Төрөлхийн бөөрний хорт хавдартай байж. Мөн осолд орсноос болж хавдар нь сэдэрчихжээ. Одоо яаралтай донор олох хэрэгтэй байна. Хүүгийн цус их ховор бүлгийнх болохоор манай эмнэлэгт харамсалтайн ийм бүлгийн донор байхгүй,- гэж нэг амьсгаагаар дуржигнатал хэлээд буцаад хагалгааны өрөөр рүү маскаа зүүн орчихов.

- Суни эгчээ..одоо яах юм бэ?..Донор олдохгүй юм бол яах вэ?.. - Жонгүг бүр ч их цурхиртал уйлж эхлэв.

- Жонгүг! Тайвшир! Тэхён сэрнэ гэж хэлээ биз дээ?! - асрагч эгчийн тэвчээр барагдаж эхэлж байв.

- Суни эгчээ..би нэг бөөрөө өгье тэхүү? Тэгвэл Тэхён амьдарна шүү дээ...гуйж байна..миний бөөрийг өгчих аваад өгчих.. - гэж Жонгүг том бүлтгэр нүдээрээ асрагч эгч рүүгээ харна.

- Жонгүг! Битгий балай юм яриад бай!

- Үгүй ээ!!! Үгүй!! Иии!!! Миний бөөрийг ав гэж байна!!! - Жонгүг орилон газарт уначих нь тэр, - гуйж байна!! Ии...аваад өгчхөд болно штээ!!

- Жонгүг! Хүмүүс хараад байна! Хардаа ямар тэнэг эрхийн балай хүүхэд вэ? Гэж байна. Алив...

- Харж л байг!! Яадаг юм!!

Асрагч эгч үсээ зулгаасаар шантран сандал дээр мэгшсээр суучихав. Жонгүг хүйтэн эмнэлэгийн шалан дээр цурхиртал уйлсаар л байлаа.

- За яахав, Жонгүга явъя, - гээд Жонгүгийг угз татан босгоод донорын тасаг руу дагуулаад явчихав.

Урт эмнэлэгийн коридороор Жонгүгийг дагуулан явсаар нэг өрөөний хаалгыг онгойлгон Жонгүгийг түлхээд оруулчихав. Дотор нь байсан эмч нүүрэн нулимснаас болон халтартсан царайтай нусаа татан уйлан зогсох хүүг хараад их л гайхав.

- Жаалаа? Яасан бэ? Юу болсон? - гэж эмч дөхөн очтол Жонгүг эмч рүү их л найдлага төрсөн нүдээр харан:

- Эмчээ, гуйж байна...миний найз машинд дайруулаад..тэгээд донор хэрэгтэй гэсэн..ховор цустай...миний бөөрийг найзад минь өгчих тэх үү? Тэгвэл тэр амьдарна.. - гэж Жонгүг хоёр жижигхэн гараа хавсран эмчээс гуйх аж.

- Хүүе, жаалаа юу яриад байна? Ээж аав чинь хаа байна? Алив ээж аав дээрээ оч! - эмч Жонгүгийн хаалга руу жоохон түлхэхэд Жонгүг эсэрэгүйцэн:

- Надаа ээж аав байхгүй! Надаа найз минь л байгаа! Би найзаа авармаар байна! Эмчээ гуйж байна!

Эмч бүр яахаа мэдэхгүй хаалганы зүг харахад асрагч эгч үг дуугүй толгойгоо дохив. Эмч хүнд санаа алдан Жонгүгийг сандал дээр суулгаад зүү гаргаж ирэн цамцных нь ханцуйг шамлаад:

- Жаалаа, бие суллаарай, бие суллах юм бол өвдөхгүй шүү, - гэж инээмсэглэн хэлэхэд Жонгүг бие суллахыг хичээв, - сайн байна, - эмч спирттэй хөвөнгөөр гарын ариутган тусгай бүсээр бүслээд зүүгээ судас руу нь хийв. Жонгүг хөмхийгөө зуун нулимсаа байдгаараа тэвчинэ, - заа боллоо, ямар мундаг юм бэ? - эмч Жонгүгийн толгойг илэн цустай хуруу шилийг аван нэг өрөө рүү орчихлоо. Жонгүг бинтээр боосон гараа эмчийн орсон өрөөний хаалга руу ээлж ээлжээр харна.

Хэдэн минутын дараа эмч нэг цаас барин гарж ирэн асрагч эгчийг дуудав:

- Цус нь таарч байна..Та итгэлтэй байна уу? Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ...

- Хамаа алга. Өөрөө л хүссэн, - гэж асрагч эгч санаа алдан ийн хэлэв. Эмч уруулаа хазлан «ойлгомжтой» гэж хэлээд нэг газар луу явчихав. Жонгүг дув дуугүй тэр хоёрын яриаг чагнан цомцойгоод сууж байлаа.

10 минут хэртээ болсны дараа сувилагч нар Жонгүгийг хагалгаанд бэлдэж байв.

«Хён..тэсээрэй..би таньд бөөрөө өгч байна..заавал амьдраарай..» - гэж Жонгүг зөвхөн Тэхены талаар бодсоор байв. Удалгүй Жонгүгт нойрсуулах тариа тарин унтуулчихлаа...

~~~

- Хагалгаа амжилттай боллоо. Хоёр хүүхдийн бие маш сайн..Гэвч харамсалтай нь Тэхён ослоос болж ой санамжаа бүрэн адсан, нэр насаа ч хүртэл умартан мартсан....

__________________________

Ziak mnii oguullegiig unshdg durtai humuus ih baidg yum bnaa. Bi mash ih bayartau bain. Tgd odoo esvl margaash neg heseg mash tom surprizetei hamt ognoo❤️❤️🌚🌚

11 страница29 апреля 2026, 06:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!