Part 26
Зохиолчийн талаас:
Сансрын хөлөг 14 хоног сансарт аялан эцэст нь нэг юм El dorado-г олж ирлээ. Аварга том гаригийг харан бага зэрэг сүрдсэн залуус бүгд чимээгүй болон гариг уруу ширтэнэ.
Тэхён эхэлж ам нээв "ээжийн өгсөн зүүлт байгаа болохоор та нар задгай агаарт зүгээр амьсгалж чадна, би өмнө нь ирэхдээ шалгасан энэ гаригийн тал бүрд нь байрласасн яг ижил 12 хаалга байгаа гэхдээ хаалга бүр өөр өөр хүчийг илтгэж байгаа болохоор хамгийн эхлээд зөв хаалгаа олох нь чухал, Инжигийн бодож байсан үнэн бол та нарыг өөрсдийн хүчээр чинь гаригийн хаалга дээр хүргэж өгье" гэхэд
Инжи "гэвч хаалгыг яаж ялгах болж байна, хаалга дээр зөвхөн гарын хэв л байсан түүнээс биш гэрэл, гал зэргээр нь ялгах аргагүй шүү дээ" гэж хэлэхэд Тэхён ч бас бодол хийлэн "тийм шүү усны дусал шиг адилхан 12 хаалга ямар нэг тэмдэг байхгүй байсан" гэж хэлэн санаа нь зовсон бололтой хөмсгөө үл ялиг зангидав.
Бэкхён тэднийг зоригжуулан "зүгээр дээ, юу ч гэсэн эхлээд хөлгөөс гарч гариг дээр очсон нь дээр, бас хаалгыг сайн шалгаж ойр хавьд нь хүчээр нь ялгасан тэмдэг байгаа үгүйг үзсэн дээр байх, бид өөрсдөө л хөдлөхгүй бол гариг нээгдэхгүй шүү дээ" гэж хэлэхэд залуус ч дуу нэгтэй дэмжив.
Мэдээж тэдний хувьд анх удаа задгай сансарт гарах гэж байгаа болохоор их айж сандарсан харагдана. Бүгд гар гараасаа барьсаар задгай сансар уруу гарлаа. Сүжиний хийж өгсөн зүүлтүүд гэрэлтэх үед залуус өөрсдийн бодлоор хүссэн зүгтээ хөдөлж чадаж байв. Тэдэнд хамгийн ойр байсан хаалга дээр очиход хэдэн тэр бум жил хэний ч гар хүрээгүй учир тоос шороонд хангалттай дарагдсан байв.
Залуус гараараа хаалганы тоосыг арчин сайтар ажиглана. Ямар нэг ялгах тэмдэг байж л таараа гэсээр өнцөг булан бүрийг нь ажиглаж байв.
Гэтэл Сэүн гэнэт нэг зүйл олов бололтой том нүдэлсээр "Кёнсүү ахаа битгий хөдлөөрэй" гэж ориллоо. Юу ч ойлгоогүй гайхсан Кёнсүү яг байсан газартаа таг зогсов. Хариулт шаардсан бололтой нүдээ эргэлдүүлэн Сэүн рүү харна. Залуус ч бас "яасан бэ??, ямар нэг зүйл олоо юу??" гэж асуухад
Сэүн Кёнсүү рүү ширтсээр "та нар харж байна уу?? тэр, тэр" гэсээр Кёнсүүгийн гар уруу заалаа. Залуус ч бүгд нүд нь томрон ангайж орхисон байв. Кёнсүү юу болоод байгааг үл ойлгон гайхсан бас бага зэрэг айдастай баруун гар уруугаа харахад түүний баруун гарын алга дээр ямар нэг шивээс шиг зүйл улам тодорно. Шивээс бүрэн тодрох үед бүгд маш ихээр гайхлаа учир нь түүний алга дээр нь утга нь үл ойлгогдох үсгээр бичсэн бичээс аажмаар дүрсээ сольсоор Кёнсүүгийн өөрийнх нь хүчний тэмдэг буюу ЭНТ-с гаргасан тэмдэгтэй тун ч төстэй нэгэн зураг алганд нь бүрэлдэв.
Ганц Кёнсүү ч биш бүгд шоконд орсон байв. Зүгээр л том нүдлэн бие бие рүүгээ ширтэнэ.
Лухан гэнэт ойлгосон мэт "бүгд баруун гараа хар даа Кёнсүүтай адилхан болсон байна уу?" гэж асуун өөрийн баруун гараа харахад зүгээр хэвийн байв. Бусад залуусынх ч бас ямар ч өөрчлөлт байхгүй байв.
Сэүн "яагаад биднийх гэрэлтэхгүй байна аа??? Кёнсүү ах л ганцаараа хамгаалагч гэж үү?" хэмээн гомдолсон маягтай хэлэхэд
Бэкхён Кёнсүү рүү харан нүд нь томроод байдгаараа инээсээр "би ойлгочихлоо" гэж хэлэх нь тэр
Залуус бүгд Бэкхёны зүг харахад Бэкхён Кёнсүү рүү заасаар "харж байна уу?? Кёнсүү яг одоо хаалганы дэргэд зогсож байна, тэгэхээр энэ хаалга Кёнсүүгийн нээх ёстой хаалга гэсэн үг тэгээд л түүний гар дээр шивээс гарч ирсэн харин биднийх байхгүй байгаа нь хаалгатай холбоотой, бид өөр өөрсдийн хаалга дээр очиж байж л бидний гар дээр шивээс гарч ирнэ" гэж хэлэхэд
Инжи "нээрээ тийм байна, бүгд хаалгаа зөв олчих юм бол тэнд байгаа гарын хэв дээр зэрэг дарах ёстой байх, тэгж л хаалга нээгдэх учиртай байж" гэж орилох шахам хэлэхэд залуусын нүүрэнд инээмсэглэл тодрон бүгд өөр өөрсдийн хаалгаа хайхаар ийш тийш тарав.
Бэкхён "Кёнсүү чи үлд хаалганаас битгий холдоорой, бид удахгүй өөрсдийн хаалга олно" гэж хэлэхэд Кёнсүү инээмсэглэн толгой дохиод хаалганы дэргэд үлдэв.
Тэхён хаалганы байрлал хаана хаана байгааг сайн мэдэх тул залуусд зам заан гаригийн энд тэндгүй очиж үзнэ.
Бэкхёны таамаглал үнэхээр үнэн байв. Дараагийн хаалга дээр очин бүгд нэг нэгээрээ хаалганд хүрч үзэхэд зөвхөн Чэний гар гэрэлтэн бас өөрийнх нь аянга цахилгааны тэмдэг шиг төстэй тэмдэг баруун гарын алга дээр нь гарч ирэв. Энэ мэтчилэн залуус хаалга бүр дээр очиж үзсээр бүгд нэг нэгээрээ хаалгаа оллоо. Кёнсүү, Чэн, Шиүмин, Чанёол, Крис, Лае, Сухо,Лухан, Кай, Тао, Сэүн гэсэн дарааллаар өөрийн хаалга болон тэмдгээ олсоор хамгийн сүүлд Бэкхён өөрийн хаалга оллоо. Залуусынх бүгд өөрийн хүчний тэмдэгтэй тун төстэй тэмдэг гарын алга дээр нь гарч ирсэн бөгөөд энэ нь Инжигийн таамаг 100% үнэн байсан гэсэн үг юм. Анхнаасаа л Сэүн-салхи, Чанёол-гал гэх мэт хүчтэй болж дебут хийсэн нь бүгд учиртай байж. Хэдэн тэр бум жилийн өмнө ертөнцийг бүтээсэн агуу гариг болох El dorado-н мөнхийн хамгаалагч баатрууд нь EXO байж. Одоо л домог бүрэн тайлагдаж байна.
12 хамгаалагчид бурхан чөтгөр хоёроос бүхэл бүтэн El dorado-г нуугаад зогсохгүй, өөрсдийгөө ч гэсэн хэдэн тэр бум жилийн турш гайхалтай сайн нуусан энэ байв. Тэднийг хэн ч олохгүй байсан шалтгаан нь 12 хамгаалагч баатар өөрсдийн ой ухаан дурсамжаа хүртэл El dorado-той хамт нуусантай холбоотой байж.Тэд өөрсдийгөө хамгаалагч гэдгийг ч мэдэхгүй байсан шүү дээ.
Тэхён ганц эвэртээ унан гаригийг бүтэн тойрч залууст бүгд хаалгаа олсон гэдгийг дамжууллаа. Залуус ч бүгдээрээ их сандарч байгаа харагдана. Бага зэрэг итгэл муутайхан гараа явуулсаар хаалган дээр байх гарын хээн дээр тэд бүгд гараа тавилаа. 12 хамгаалагчийн гар бүгд өөр өөрсдийн хаалган даа хүрэх үед El dorado-с эхлэн ертөнц даяар маш тод гэрэл нүд ирмэх зуур яван өнгөрөв. Саяхныг хүртэл сөнөсөн хэнд ч хэрэггүй мэт харагдаж байсан гариг хормын дотор өөрчлөгдөн. Очир эрдэнэ үнэт чулуугаар чимэглэсэн мэт гариг тэр чигтэй гялалзан дуу алдам сайхан болсон байв. Залуусыг хаалганаас гараа авахад El dorado гаригийг бүрхсэн байсан эрдэнийн чулуу шиг хамуу бүрхэвч алга болон, гаригийн агаар мандал нээгдлээ.
Залуус ч баярласаар "орцгооё " гэж орилолдон дотогш оров. Тэхён Инжи хоёр харин байрандаа гайхан зогссоор. Тэд гариг уруу ойртож ч ирсэнгүй.
Залуус тэднийг анзаарах сөхөөгүй гариг дотор орвол. Жинхэнэ диваажин гэж л El dorado-г хэлэх байх гэсэн бодол тэдний толгойд орж ирлээ. Тэнгэр дээрх үүлэн дээр нь суугаад хүссэн зүгтээ явж болох бөгөөд, бариг тэр чигтэй эрдэнэ гэлтэй. Гол мөрөн, далай, нуур нь алтан , усан дотроос үсэрч гарч ирэх загаснууд нь очир эрдэнэ. Гишгэх газар үгүй шигүү ургасан модод нь маргад эрдэнэ модноос ургасан жимс ногоо нь тэр чигтэй үнэт чулуунууд байв.Мөн араатан амьтан жигүүртэн шувуу нь хүртэл махан биетэй атлаа, үс хялгас, өд сод нь бүгд эрдэнийн чулуу аж. Мөн хамгийн сонирхолтой нь өдөр шөнө ч хамаагүй тэнгэрээр нь дүүрэн одод байх бөгөөд, El dorado гаригийн одод сансарт байдаг одод бус зөвхөн El dorado гаригийн тэнгэрийг чимэн оршдог хачирхалтай одод аж. Үүлэн дээр суун нисэх зуураа оддоос атга атгаар нь авч болдог гэнэ шүү.
Залуус хэзээ ч ийм хачин гариг хараагүй бүр байдаг гэж ч төсөөлөөгүй байсан тул нэг хэсэг яах гэж ирснээ таг мартан үүлэн дээр суун гаригийн өнцөг булан бүрд очиж тоглож наадсан байв.
Хэсэг зугаацаад сая л нэг хэрэг зориг, өөрсдийн асуултаа санасан тул , тал талаас цуглан тэдний асуултад хариулах зүйл хаана байгаа, тэдний хариулт хаана байгаа тухай ярилцав.
Тэгж тэгж тэнгэр дээрээс нэг гайхалтай зүйл олж харсан нь гаригийн яг голд нь дээрээс нь харахад сунан байрласан алтан нар шиг хэлбэртэй нарнаас цацарсан 12 цацрагтай асар том ордон байгааг харлаа.Тэнд л тэдний хариулт байгаа гэж бодон Ордны зүг нислээ.
Үлэмж том гоёмсог ордны өмнө газардаад тэд бас л гайхсан даа нүд нь бүлтрэх шахан бие бие рүүгээ харна. Учир нь орны төв хаалганы дэргэд 12 хамгаалагчийн хөшөө байх ба царай зүс өндөр нам бүр яг хэвээрээ залуусыг хуулсан мэт адилхан хийжээ. Тэгэхээр тэд анхнаасаа л 12 хамгаалагч байсан гэсэн үг, тэдний царай зүс өнгө төрх огт өөрчлөгдөөгүй хэдэн тэр бум жилийг ардаа үдсэн байна шүү дээ, тэд өөр өөр газар маш олон удаа эхээс төрж байсан байх гэвч тэдний гадаад төрх огт өөрчлөгдөөгүй нь гайхалтай.
Залуус болгоомжтойгоор ордны хаалгыг нээх ороход бас л нүд бүлтийж ам ангайлгасан асар том тансаг ордон тэднийг угтлаа. Ордноор нэг ийш тийш хэсэн явж үзэхэд ордон 12 жигүүрт хуваагдсан байх бөгөөд жигүүр бүрийн эхэнд тэдний хүчний тэмдгийг маш томоор хийн тавьсан байв. Тэгэхээр нар шиг харагдаж байсан ордны 12 цацраг нь нэг нэгээрээ залуусын гэр буюу тэдний жигүүр байсан аж.
Залуус бүгд өөр өөрийн жигүүрт орон хэдэн тэр бум жил эзгүй байсан орон гэрээ эргэв. Нэлээд удаан тэд өөр өөрсдийн жигүүрт байсны эцэст төв танхимд дахин уулзав. Төв танхимын яг гол нь тэдний 12 хүчийг илтгэх тэмдгүүд нь байх бөгөөд хүн бүр өөр өөрийн тэмдэг дээр очин зогсоход шал аажмаар доошлон тэднийг нэгэн нууц өрөөнд авч ирэв.
Өрөөнд маш олон өнгийн шилэн хавтан өрөөстэй байх ба өрөөний голд хээ хуар сийлэн хийсэн маш том алтан хундага байв. Мөн тус хундагад цэвэр ус дүүргэсэн байлаа. Залуус хундага дээр очих үед бүгдийнх нь нүд гэрэлтэн хэсэг зуур тэд ямар ч хөдөлгөөнгүй болон зогслоо.
Дараа нь тэдний нүд зүгээр болоход тэд ямар нэг зүйл ойлгосон мэт бие бие рүүгээ харан инээмсэглэнэ. Тэгснээ бүгд хундагыг тойрон гараасаа барин зогсоод утга нь үл мэдэгдэх хэлээр ямар нэг зүйл зэрэг хүүрнэн уншсаар.
Тэдний зан үйл зогсох үед усан дээр хоёр ханхүүгийн эхнэр болох ёстой охид харагдлаа мөн тэдний эцэг эх харагдав.
Усанд үзүүлснээр бол эхний гүнж аль хэдийн төрсөн байх ба хоёр дахь гүнж буюу Кай-н охин төрөөгүй байгаагаар харууллаа. Мөн Кай-н эхнэр болох бүсгүйг түүний фен байна хэмээн харуулав.
~~~~~~~~~~~~
Залуус асуултынхаа хариуг авсан тул сэтгэл хангалуун El dorado-с гарч ирэхэд гаригийн агаар мандал хаагдан дахиад л эрдэнийн чулуугаар бүрсэн мэт гоёмсог гадартай боллоо. Харин энэ үед Тэхён Инжи хоёрын нүд байдгаараа томрон тэдэн рүү харсаар.
Лэе "та хоёр яагаад орж ирээгүй юм, El dorado үнэхээр гайхалтай гариг юмаа бүр юу юу байсан гэж санана" гэж хэлэхэд залуус бас ам булаацалдан El dorado гаригийн тухай ярьж өгөв.
Бэкхён Инжигийн мөрөөр тэврээд "миний хүүхдүүд орохгүй яаж байгаа юм бэ? та хоёр л энэ гаригийг олсон шүү дээ, хамгийн түрүүнд орох ёстой хүмүүс байтал" гэж хэлэхэд
Тэхён бага зэрэг хачин царайлан "үнэн дээ та нарыг хаалга дээр гараа тавьсан цагаас эхлээд бүх зүйл алга болчихсон, гариг бүхэл дээ алга болсон бас та нар ч гэсэн" гэж хэлэхэд залуус бүгд гайхан El dorado-руу харахад байран даа байж байв.
Инжи үргэлжлүүлэн "тэгээд бид хоёр бүр яахаа мэдэхгүй энэ хавиар зөндөө ниссэн гэтэл сая гэнэт л та хэд гараад ирсэн" гэж хэлэн нүдээ томруулахад залуус ч бас маш их гайхаж байв.
Кёнсүү El dorado-руу гараараа заан "одоо та нарт харагдаж байгаа биз дээ?" гэж асуухад Тэхён Инжи хоёр толгой сэгсрэв.
Кай El dorado дээр очин налж зогсоод "одоо ч гэсэн харагдахгүй байна уу?? үнэхээр харахгүй байна гэж үү?" гэж асуухад Инжи "харахгүй байна, юу ч харагдахгүй байна,та нар гараа хүргэсэн цагаас эхлээд л гариг алга болчихсон" гэж хэллээ.
Залуус мэдээж маш их гайхаж байв. Яаж ч харсан нүдэн дээр нь энэ том аварга гариг харагдаад л байхад Инжи Тэхён хоёр бүр огт харахгүй байв.
El dorado ийм болохоор л ертөнцийг бүтээсэн гайхамшиг байв. Энэ гаригийг зөвхөн хамгаалагчид л харж чаддаг юм байна гэдгийг залуус ойлгосон юм.
Тэд асуултынхаа хариуг авсан тул дэлхий рүү буцлаа.
~~~~~~~~
Дэлхий дээр эргэн ирэхэд хоёр ихэр аав ах нараа маш их санасан байгаа нь илт, гүйж ирээд бүгдийг нь жижигхэн хошуугаараа шоб хийтэл үнсэн хүзүүгээр нь тэвэрнэ.
Андо "би жөндөө их санасан, нарнаас том" гэж хэлэн гараа алдлаад малийхад
Аргон "би бүр хоёр нарнаас том санасан" гэж хэлээд залуусыг инээлгэв.
Миний талаас буюу Сүжиний талаас:
Залуус минь хамгаалагч мөн байж бас тэд хөвгүүдийг аврах гүнжээ олсон шүү дээ. Энэ л үнэхээр гайхалтай байна.
Би "за тэгээд нэг бэр минь аль хэдийн төрсөн хэрэг үү?" гэж асуухад
Бэкхён "тийм ээ тэр яг төрж байсан, ээж аав нь аль гариг юм би сайн мэдэхгүй элф чихтэй, ногоон үстэй бас нүд нь цэнхэр" гэж хэллээ.
Би "хаана гэдгийг нь ойлголоо, энэ Марс гариг байна. Марс гаригийн хүмүүс бүгд элф чихтэй ногоон үс цэнхэр нүдтэй байдаг юм, хайраа чи гариг дээр очоод худынхаа гэрийг олно биз дээ?" гэж асуухад Бэкхён мундаг царайлаад "мэдээж ш дээ би бүгдийг нүдээрэй харсан хүн шүү" гэж томров.
Би "за за тэгвэл маргааш Инжи Тэхён хоёртой Аргоныг аваад явъя, залуусаа та нар Андог хараад үлдээрэй" гэхэд залуус дуртай зөвшөөрөв.
Инжи "нээрээ асуух гээд мартсан байна, хамгаалагч болох ямар байна?, яг ямар санагддаг юм байна?" гэж асуухад
Сэүний нүд томрон "бид гариг уруу ороод өөрсдийн ордон доо очих хүртлээ ямар ч мэдрэмж төрөөгүй зүгээр л гайхаад л яваад байсан гэтэл ордон доо ороод шидэт хундага дээр очиход бид бүгд өөрсдийн өнгөрсөн амьдралаа бүгдийг нь санасан, бүр El dorado-г хэрхэн бүтээж байсныг хүртэл шүү дээ үнэхээр гайхалтай байгаа биз??" гэсээр бөөн хөөр болон ярина.
Тао "бас бид одоо жинхэнээсээ өөрсдийн хүчийг гаргаж бас удирдаж чадна, яг одоо ч гэсэн би цаг хугацааг удирдах хүч дотор минь байгааг маш сайн мэдэрч байна" гэхэд Залуус бүгд "харин тийм, би ч гэсэн хүчээ мэдэрч байна" гэж дуу шуу болов.
~~~~~~~~~~~~~~
Маргааш өглөө нь Бэкхён бид хоёр Тэхён Инжи хоёртой хүүгээ аван Марс гариг уруу явлаа. Гариг уруу орох төдийд Бэкхён яг л энэ гариг дээр амьдардаг юм шиг замаа мэдэн хөлгөө залсаар хөдөө тосгонд байдаг эгэл жирийн нэгэн айлд ирэв.
Бид өөрсдийгөө танилцуулахад бидэнд мөргөж ёслон их л найрсаг хүлээж авлаа.
Гэрийн эзэн"эрхэм хаан хатан хоёр ямар хэргээр манай умгар гэрт ирсэн юм??" гэж асуухад бид хэлэхээсээ санаа зовон хэсэг сууж байгаад зориг гарган ихэр ханхүү төрсөн тухай яриа дэлгэв. Ихэр ханхүү гэдэг үгийг сонсох төдийд тэдний царайнд айдас тодорч эхэллээ. Бид хоёр аль болох тайвнаар болж өнгөрсөн бүхнийг тайлбарлаад Антосын номыг олж ханхүүтэй гэрлэх гүнжийг олсон тухайгаа хэлээд тэдний саяхан төрсөн бяцхан охин ирээдүйн гүнж болох тухай тайлбарлан хэлэв.
Тэд мэдээж маш их айж байсан ч бидэнд итгэсэн болохоор охиноо бидэнд өгч явуулахыг зөвшөөрөв. Энэ мэдээж тэдний хувьд асар том шийдвэр байсан байж таараа таван сайхан хүүтэй бөгөөд арай гэж ганц охин төрсөн нь Элис байв. Гэвч төрөөд хэдхэн хонож байхад нь бид охиныг нь авна гэсэн нь маш хэцүү байж таараа.
Тэднийг зөвшөөрүүлсэн хамгийн том шалтгаан нь Аргон байв. Аавынхаа өвөр дээр тоглоод сууж байсан хүү минь гэнэт л нүднээс нь гэрэл цацарсаар Элисийн аав ээж дээр очин хацарт нь гараа хүргэхэд тэд охиныхоо ирээдүйг харсан гэж бидэнд хэлсэн юм,тэгээд л охиноо бидэнд өгөхөөр болсон.
Элисийн ээж охиноо тэвэрсээр бидэн дээр ирэхэд манай хүний дэггүй ам дахиад л болохгүй үг хэлчихлээ.
Бэкхёны нүд томрон "ээ бурхан минь гэж энэ охин чинь цэнхэр юм байна ш дээ, яг аватар шиг, аав ээж нь зүгээр хүн шиг арьстай байхад яагаад гүнж цэнхэр байгаа юм бэ?" гэж орилж гарав.
Би түүн рүү муухай харан "болиоч дээ" гэж хэлнэ, бас Элисийн аав ээжээс санаа зовон яахаа мэдэхгүй сууж байтал
Элисийн ээж инээмсэглэн "зүгээр дээ, манай гариг дээр хүүхдүүд цэнхэр өнгөтэй төрдөг юм тэд 16 хүрэх үедээ зүгээр бидэн шиг болдог юмаа" гэж хэлэхэд
Бэкхён "ёо ашгүй дээ цэнхэр бэртэй боллоо гэж айлаа" гэж хэлэн малийхад нь би түүнийг нудраад "чимээгүй бай" гэж хэлнэ.
Энэ хүн нээрээ яахаараа ийм хүүхэд шиг байдаг байна аа. Нүүр хийх газаргүй болгох юмаа.
Ямар ч байсан гүнжээ авсан, бас Элисийн аав ээжид хүссэн үедээ охинтойгоо уулзаж болно гээд гэрт нь бидэнтэй холбоо барих шидэт бөмбөлөг үлдээв. Хамгийн гайхалтай нь Элисийг авсан цагаас Аргон минь нэг л тайван сайхан ааштай болчих шиг өөрийн тоглоомоо хүнээс харамлаад уурлаад байдаг хүн чинь өөрөө тоглоомоо Элист өгөөд л ямар өхөөрдөм байгаа гээч. Бас байн байн Элисийг үнснэ.
Тэр бүрд нь Бэкхён гуай "цэнхэр байхад нь үнсээд яах юм бэ?" гэж хэлээд надад цохиулна.
Одоо удахгүй хоёр дахь гүнж минь төрөх байхаа. Кай өөрийн эхнэрээ ямар бүсгүй гэдгийг мэдсэн юм чинь дараа түүнтэй тааралдах юм бол заавал танилцах байх. . .
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)