Part 27
Элисийг гэртэй авч ирэхэд залуус ч бас цэнхэр байгаад нь гайхаж байгаа бололтой. "цэнхэр юм байна" гэх өгүүлбэр энд тэнд сонсогдоно. Гэтэл манай хүн нээх сүртэй баатарлагаар дээш босон Элисийг өргөөд "манай гүнж одоохон доо цэнхэр байгаа боловч 16 нас хүрэх үе дээ зүгээр энгийн арьстай болно тийм болохоор санаа зовох хэрэггүй дээ, Марс гаригийн хүүхдүүд бүгд ийм байдаг юм" гэж хэлэхэд залуус "мм, аан, ойлголоо" гэх зэрэг сэтгэл амарсан хариулт өгнө.
Хоёр бяцхан зулзага минь багаа боловч Элис гэх нялх охинтой болсон болохоор би дахиад л дөнгөж төрсөн эмэгтэй шиг завгүй болсон байв. Энэ хугацаанд Аргон минь өөрийн чадах бүхнээрээ ээж дээ тусална гээч, тийм юм аваад ир ийм юм аваад ир гэхээр нээх хөөрхөн гүйгээд аваад ирнэ, бас их найрсаг болсон гэж байгаа Андо яаж ч муухай аашилж байсан юм хэлэхгүй, уурлахгүй, гэхдээ Андо Элисийг тэвэрч үзнэ гэхээр харамлаад бөөн юм болно. Элисээс болж дайн үүсэж байгаа юм даа, манай Аргон Элисийг өгөхгүй гээд л Андо надад бас ийм мама авч өг гээд л уйлж гарна шүү дээ. Одоо бүр Аргон Элистэй хамт унтдаг болсон харин Андо "надад мама авч өгөөгүй, Аргонд авч өгсөн" гэж гомдлоно. Ёстой нээрээ ихэр хүүхдүүд хэцүү шүү яг ижилхэн юм л зэрэг авч өгөхгүй бол байнга булаацалдана, сүүл дээ уйлж орилж байж л сална шүү дээ.
Бид нар бүгдээрээ зочдын өрөөнд хамт кино үзэж байлаа. Элис гэнэт уйлаад эхлэх үед тэвэрч үзвэл орондоо шээсэн байв. Охиныг хуурайлах гээд Аргоныг өлгийний даавуу аваад ир гээд явуултал Андо бас авч ирнэ гээд ядаж байхад шүүгээн дотор ганц давуу байсныг ч хэлэх үү дахиад л бөөн хэрүүл болох нь тэр.
Аргоны нүүр улайн байдгаараа бачуурсаар "ЭЭЖ ЭНЭ АНДО ЧИНЬ МИНИЙ ЭЛИСИЙН ДАВУУГ АВАХ ГЭЭД БАЙНА" гэж орилоход
Андо "ҮГҮЙ ЭЛИСТ БИ ӨГНӨ, ЧИ МУУХАЙ ЗА ЮУ ДАНДАА ЧИ ӨГДӨГ БИЗ ДЭЭ" гэсээр хошуу нь өмөлзөн уйлаад эхлэх нь тэр.
Аргон хэлээ гаргаад "үгүй би өгнө, тэгээд ч Элис миний мама за юу" гэж хэлээд даавуугаа угз татан аваад эргэхэд
Андогын нүд гэрэлтэн "ЭЭЖ!!!!!!!!!!!! БИ МАМАТАЙ БОЛМООР БАЙНА, АРГОНД ХӨӨХӨН ЦЭНХЭР МАМА ӨГСӨН БАЙЖ НАДАД БАЙХГҮЙ БИ ХӨӨХӨН НОГООН МАМАТАЙ БОЛМООР БАЙНА" гэж орилоход түүний хүч юу юугүй гарах гэж байгааг анзаарлаа. Би хурдхан гүйж очин Андог тэврээд "Андо удахгүй хөөрхөн маматай болно за юу" гэж хэлээд хүүгээ энгэртээ тэврэхэд Андо "надад мама авч өгдөггүй муухай ээж" гээд бяцхан гараараа цээж рүү минь цохин өмөлзөн уйлахад би хүртэл дагаад хямарчих нь тэр.
Энэ хооронд Аргон Элис дээр очин аминдаа эрхлүүлээд байгаа бололтой хошуугаа цорвойлгоод "мама, жоохон мама" гэсээр хоёр нүдээ алга болгон малийхад Элис хүү рүү минь харан гар хөлөө савлана. Ямар эгдүүтэй гээч.
Андог миний өврөөс босож байгааг Аргон харан байдгаараа сандарсаар Элисийг тэврээд "чи цаашаа бай, энэ чинь миний мама" гэж хэлэхэд Андо дахиад л гомдолтой нь аргагүй өмөлзсөөр аав дээрээ очин "ааваа надаа Элис шиг мама аваад өг" гэж уйлахад Бэкхён Кай уруу чухал хараад "харж байна уу? Ким Кай-ши танаас болж энэ бяцхан амьтан ямар их зовж байгааг хараач, хурдхан шиг мамаг нь өгсөн нь дээр байх шүү" гэж томроход
Андо юу ч ойлгоогүй царайтай нүдэндээ доглон нулимстай Кай уруу харна.
Бэкхён үргэлжлүүлэн "миний хүү битгий уйл, удахгүй Жунин ах нь чамд Элис шиг хөөрхөн мама өгнө за юу" гэхэд Андогын нүд сэргэн "гоё доо гоё доо" гэж доороо үсэрч байснаа Кайн урд гүйж очоод "би Элис хөөхөн маматай болмоор байна, тэгэх үү" гэж хошуугаа өмөлзүүлэн асуухад Кай хүүг тэврээд "ойлголоо ах нь тун удахгүй хөөрхөн мама өгнө за юу" гэхэд Андо байдгаараа малийгаад "тэгвэл надаа ногоон өнгөтэй дөрвөн нүдтэй мама авч өгөөрэй за юу" гэхэд залуус пэр хийтэл инээлээ харин Кайн царай хачин болон "за за" гэж хэлэхэд Андо Кайг тэврээд "хэзээ авч өгөх юм, маргааш өглөө хамт дэлгүүр яваад авч өгөх үү?" гэж асуулаа.
Кай юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байгаа бололтой хэсэг чимээгүй байснаа хүүгийн хацраас зөөлөн чимхээд "чамайг Аргонтой муудалцахгүй, онц байхын бол авч өгнө, хэрвээ Аргонтой дахиж муудалцаад Элисийг авна гээд байвал мама өгөхгүй шүү" гэхэд Андо аминдаа л чухал царай гаргаад "за би одоо онц байна аа" гэж хэллээ.
~~~~~~~~~
Кайн тэгж хэлсэн өдрөөс хойш манай Андо ямар мундаг байгаа гэж санана. Аргонтой огт хэрэлдээгүй бас их эелдэг болсон тул хааяа нэг Аргоноос гуйж байгаад жоохон мамад хүрч үзнэ. Элисийн эгдүүтэй бумбагар хацарт хүрэх ямар дуртай гээч. Аргон Андо хоёрын Элистэй дотно байгаа хараад залуус Бэкхён бид хоёрыг дүү гаргаж өг гэж тоглоом хийдэг юм.
Аргон "ээжээ ээжээ мама баачихлаа, хатуу том баасан бас Андо бид хоёр баасан дээр нь цэрэгтэй тоглоомынхоо тугийг зоочихсон" гэж хэлэхэд нь идэж байсан хоолондоо хахаж цацан арай л элгээр явчихсангүй, энэ хоёр дэггүй амьтдыг яая даа байз
Би "мамагын баас чинь баба байхгүй юу, дахиж тэгж тоглож болохгүй шүү за" гэж хэлэхэд Аргон "гэхдээ тэр мама чинь өөрөө баасан дээрээ хөлөө тавиад байсан ш дээ, та очоод баба ингээд хэлээд өгөөрэй за юу" гэж их л чухал зүйл ярьж байгаа мэт хууч хөөрөн дээд давхар уруу өгсөнө.
Би "мама нь жоохон болохоор л мэдэхгүй байгаа юм, миний хөөрхөн хөвгүүд том агаа юм чинь дахиж тийм баба юм хийж болохгүй шүү за" гэхэд Аргон "за за" гэсээр мундаг царайлна. Өөдөсхөн чинээ жоохон юмнууд байж аминдаа том ах гэж дуудуулах ямар дуртай гэж санана. Том ах гээд хэлчих юм бол бөөн хөөр шүү дээ.
~~~~~~~~~~~
Зохиолчийн талаас:
Кай нойлын өрөөнд бие засаж байтал Андо гэнэт ороод ирэх нь тэр. Цочсон доо шээсээ түр таслаад "яасан бэ? ахын дүү юу хийж байгаа юм?" гэж асуухад
Андо чимээгүй малийсаар жижиг Кай уруу харна. Кай хурдхан өмдөө татаад "Андо гарч тоглъё" гэсээр угаалгын өрөөнөөс авч гартал Андо Кайн өмд рүү ширтээд л зогсоод байв.
Кай гайхсан даа гараараа бага зэрэг хаагаад "Андо юу хийгээд байгаа юм??" гэж асуухад Андо "би өөрийнхөө хөөхөн мамаг харж байна" гэх нь тэр.
Кайн нүд томрон "ю-юун мама, хэн чамд тэгж хэлсэн юм" гэхэд Андо "аав тэгж хэлсэн, намайг мамагаа авмаар байна гээд уйлаад байсан болохоор, чиний б***н дотор миний мама байгаа гэж хэлсэн,бас сайн хараад байвал хурдан гарна гэсэн, гэхдээ чи сая шээхдээ мамагаа гаргаагүй биз дээ" гэж санаа зовсон байдалтай асуухад Кайн хоёр чих улаа бутран үнэхээр ичиж байгаа харагдана.
Кай Андог дээш тэврээд "ахын дүү мама нь гарах арай болоогүй болохоор дахиж тийм юм хийж болохгүй шүү за юу" гэж ярьсаар доош бууж байтал
Андо "гэхдээ Кай ахаа, бүх эрэгтэй хүний б***н дотор мама байдаг юм уу?" гэж асуухад Кай ээрч муурсаар "тийм ээ" гэж хариуллаа.
Андогын нүд томрон байдгаараа баярлаад "тэгвэл миний б**н дотор ч гэсэн мама байгаа юу?" гэж асуухад кай зүгээр л толгой дохив. Түүнд үнэхээр ичмээр байгаа байх.
Андо харин чимээгүй болсонгүй улам олон юм асууна. "тэгвэл миний б**н дотор хэдэн мама байгаа юм гурав уу? дөрөв үү? эсвэл аруун зуу юу??" гэж асуух даа хэрдээ л өөрийн мэддэг тоогоо хэлээд байгаа бололтой гараа тоолж үзнэ.
Кай "мэдэхгүй байна аа" гэж хариулахад Андо "гэхдээ би мэднэ ш дээ, миний дотор арван дөчин зуун мама байгаа, миний дотор байгаа мама нууд ямар мама байгаа бол? улаан, ногоон, шар, хөх бас дөрвөн нүдтэй, зургаан чихтэй, бас... бас" гэсээр жоохон хүүхдийн худлаа ярьдаг зан нь хөдлөн ам хуурайгүй чалчиж эхлэх нь тэр.
Тэр хоёрыг доош буухад Бэкхён Аргонтой хамт зурагт үзэн сууж байлаа. Кай үнэхээр их уурласан бололтой Бэкхёны хажууд суугаад "та арай хэтэрч байгаа юм биш үү? хүүхдэд тийм юм зааж өгөөд байх даа яадаг юм" гэж уурлахад
Бэкхён юу ч болоогүй царай гаргаад "ааваа мамагаа авмаар байна, миний мама хаана байгаа юм?? гэж асуугаад салахгүй байсан юм чинь би яах болж байна, ямар эр эмийн ажил хийж байж гарна гэж тайлбарлах байсан юм уу?" гэж хээвнэг хэлээд гэмгүй царай гаргахад Кай уурлан амьсгаагаа гаргаж байгаа харагдав.

Тэдний яриаг сонсож байсан Аргон "ааваа эр эмийн ажил гэж юу юм??" гэж асуухад
Андо "би ч бас эр эмийн ажил хийж үзмээр байна" гэж хошуугаа унжуулав.
Кай залхсан царайтай Бэкхён уруу муухай хараад "та өөрөө тайлбарлаж өг би лав тайлбарлахгүй шүү" гэж хэлээд тэднийг орхин босож явлаа.
Харин Бэкхён нөгөө л нэг дэггүй инээмсэглэлээ тодруулаад "эр эмийн ажлыг та нар хийж болохгүй ээ, том болохоороо ээж аав шигээ том болоод л хийдэг юм за юу" гэсээр тайлбарлаж байгаа харагдав.
~~~~~~~~~
Миний талаас буюу Сүжиний талаас:
Элисийг унтуулаад өрөөндөө орж ирээд хайрыгаа тэврэн яг сайхан унтах гэж байтал Андо Аргон хоёр ороод ирлээ.
Би "миний хоёр зулзага унтаач ээ, Элис нь өрөөндөө ганцаараа айна ш дээ" гэж хэлэхэд тэр хоёрын нойр хүрэхгүй байна гэж хэлээд бид хоёрын голоор ороод ирэх нь тэр. Бүр унтах шинж тэмдэг алга харин ч дэггүйтэх гээд байхаар нь Бэкхён тэднийг загналаа.
Бэкхён "одоо явж унт, цаг аль хэдийн 12 өнгөрсөн байна, унтахгүй маяглаад байвал бай бай ингэнэ шүү" гэж уурлаж байгаа болоод хэлэхэд Андо нээх том хүн шиг үл тоосон царай гаргаад "за за Аргон хоёулаа явсан нь дээр юм шиг байна" гэж хэлээд бослоо.
Юу ч ойлгоогүй Аргон "яагаад??? аав ээжтэйгээ хамт тоглоно гэсэн биз дээ чи өөрөө" гэж хошуугаа унжуулахад
Андо "наад хоёр чинь биднийг хөөгөөд байгаа биз дээ, бодвол нөгөө эр эмийн ажиллаа л хийх гэж байгаа биз" гээд хамраа сөрөн элгээ эвхсээр хаалга уруу алхлаа. Би бүр сонссон зүйл дээ итгэж ядан том нүдэлсээр Бэкхён уруу харахад Бэкхён жуумалзан сууна.
Би "юу яриад байгаа юм чи!!! жоохон юм байж" гэж уурлахад Аргон ч бас хамраа сөхсөөр "Инжи Тэхён хоёр ч гэсэн бид хоёртой тоглохгүй ингээд хөөгөөд л гаргасан,Бас Инжи чинь Тэхён ахын хошуун дээр үнсээд л байсан муу баба аниа бодвол эр эмийн ажиллаа л хийж байгаа биз" гэж хэлээд хаалга саваад гараад явчих нь тэр.
Би бүр гүн шоконд орчихлоо
Би 0.О /Бэкхёныг ямар нэг юм хэлээч гэж нүдээрээ түүн рүү дохиход/
Бэкхён жуумалзсаар "тэд эр эмийн ажил гэж юу болохыг мэдэхгүй байгаа зүгээр л юу юм гээд асуугаад салахгүй болохоор нь том хүмүүс хийдэг ажил гээд хэлээд өгсөн юм" гэснээ бэлхүүсээр минь тэврэн өөртөө наагаад "харин хоёулаа утгыг ойлгож байгаа юм чинь яагаад хийж болохгүй гэж" гэсээр уруулыг минь эзэмдэв. Тэгээд л жан жан . . .
~~~~~~~~~~~~~~~
Зохиолчийн талаас:
EXO хамтлагийн гарын үсэг зурах өдөрлөг болж байв. Аль өглөөнөөс хойш эхэлсэн Фен уулзалт дуусах дөхөж байв. бараг сүүлийн арваад хүн үлдсэн байсан байх. Тэд ч фенүүд дээ гарын үсгээ өгсөөр.
ххх: Жунинаа хайртай шүү ^_^ гэж хэлэхэд Кай цочирдсон мэт дээш харахад нүд нь байдгаараа томров. /Андогын харуулсан дүрслэл дээр сонсож байсан хоолой яг мөн байв. Бас El dorado-д байх даа шидэт хундагад харсан бүсгүй дүрээрээ зогсож байх нь тэр/
Кай хэтэрхий их гайхсан даа үг ч дуугарч чадахгүй гацсан байлаа.
Кайн хажууд сууж байсан Бэкхёны нүд томрон "мамагын ээж мөн байна, ямар нэг юм хэлээч дээ" гэсээр Кайг нударлаа
Кай сандарсан бололтой нүдээ эргэлдүүлсээр "над уруу залгаарай " гэж сонсогдох төдий хэлээд цаасыг нь буцааж өгөхөд нөгөө охины нүд томорч ирснээ инээмсэглэн цааш явлаа.
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)