Last Part ♥
Орой нь манай гэр бүлийнхэн бүгдээрээ болзоонд явах гэж байгаа юм шиг л догдолсон хүмүүс. Гэрийн энд тэнд утас дуугарах л юм бол бүгдээрээ "юу болсон яасан бэ??" гээд л Кайн өмнөөс бүгд догдлоостой. Кайн эхнэр болох охин буюу бяцхан сахиусан тэнгэрийн ээж Кай уруу залгаагүй л байв.
Бэкхён хошуугаа унжуулаад "Ким Кай чи ер нь зөв дугаар өгсөн юм уу? сандраад байсан арай ганц хоёр тоог нь буруу бичсэн юм биш биз??" гэж гонгиноход
Кай хөмсгөө зангидан "зөв бичсэн санаа зоволтгүй, би сайн хянаж бичсэн, тэгээд ч тэр охин миний фен биш бололтой магадгүй би түүнд тийм ч их таалагддаггүй байх тэгээд л тэр юм залгахгүй байгаа биз" гэж бухимдсан маягтай хэлэхэд
Бэкхён хамраа сөхөн их муухай харсаар "тэгээд дургүй хүнийхээ урд ирээд байдгаараа инээж байгаад "хайртай шүү убба" гэж хэлдэг юм уу, тэр охин чамд хайртай нь тодорхой харин чи л дугаараа буруу бичээд өгсөн байх" гэж ширэв татахад
Кай бухимдан босож ирээд "БИ БУРУУ БИЧЭЭГҮЙ ГЭЭД БАЙНА, ТЭР САХИУСАН ТЭНГЭРИЙН ЭЭЖ БИШ БАЙХ ТЭГЭЭД Ч...." гээд л яг уурлаж эхэлж байтал Кайн утас дуугарах нь тэр. Кай утсаа хурдхан шүүрч аваад "байна уу?" гэж дуугарах үед бид нар бүгд нөгөө охиныг мөн байгаасай гэж бодон сандарсаар амьсгаа даран чимээгүй болов. Бас Кайн царайны хувирал цаана нь дуугарч байгаа хүн нь эмэгтэй юу эрэгтэй юу гээд л бүгд бөөн асуулт эргэлдсэн нүдээр Кай уруу ширтэнэ.
Гэтэл Кай бидэн рүү инээмсэглээд толгой дохилоо,бид нарч бараг л олимпын алт медал авсан юм шиг л бие биеэ тэврэн чимээгүй баярлана. Кай "өрөөндөө орлоо шүү" гэж бидэнд хандан шивнэн хэлээд инээд алдсаар "тийм ээ, харин чамайг ярихгүй болохоор гайхаад л..." гэсээр утсаар ярин дээш өгслөө. Кай-г өрөөндөө орсны дараа бид нар бөөн орилоон бүр оргилуун дарс буудуулж баярласан гээд л бод.
Энэ орой манай гэрийнхэн бүгд тэр охинтой танилцах гэж байгаа юм шиг их догдолсон гэдгээ хэлэх нь зөв байх. Бас Кайд маань ч тэр нөгөө охин нь гайгүй таалагдсан бололтой бүтэн шөнөжин утсаар ярьсан гээд л бод.
~~~~~~~~~~~
Өдөр хоног өнгөрсөөр аль хэдийн 5 сар гаран болсон байна. Энэ хооронд Кай, Инбинь /сахиусан тэнгэрийн ээжийг Пак Инбинь гэдэг юм байна лээ/ хоёр өдөр бүр утсаар ярьж бас нэлээд олон удаа бид нараас нууцаар болзоонд явсан.Бас тэд аль хэдийн танил эсвэл найзын хилээс хэтэрсэн гэдгийг бид хангалттай гадарлаж байсан юм. Гэвч бид нар бүгд мэдэж байгаа боловч мэдээгүй царайлдаг юм. Хамгийн гайхалтай нь өнөөдөр Инбинь манайд ирнэ.
Бид нар бөөн хөөр болон, шинэ жилийн ширээ засаж байгаа юм шиг л том ширээ засаж залуус Инжи Тэхён гээд л бүгд хоол хийж гэрээ цэвэрлэх гээд л өөр өөрсдийн хийж чадах ажилдаа тусалж жинхэнэ бүрэн хүчээрээ ажиллаж байна.
Хоёр ихэр хүртэл биднийг завгүй байхад Элисийг харж тусалж байгаа гээд бод. Гараа гаргаж бэлдэнэ гэдэг шиг л том жижиггүй бүгд чадах бүхнээ хийж байна. Хамгийн инээдтэй нь Бэкхён гэж дэггүй амьтан Андо "хэн ирэх гэж байгаа юм??" гэж асуугаад байхаар нь "хадам ээж чинь" гээд хэлээд өгсөн биш, хадам ээж гэдэг үгийн утгыг ч ойлгохгүй хүү минь "хадам ээж, хадам ээж" гэж гүйгээд бүр татааж байгаа юм чинь.
Кёнсүү "МАНАЙХААН МАНАЙ ХОЁР ИРЖ БАЙНА ГЭНЭ ЭЭ" гэж орилоход бид нар ажил зуун задгай байсан болохоор ийш тийш гүйлдэн бүр сүүлдээ янз бүрийн шид хэрэглэж ёстой л нэг үлгэрийн кино шиг юм боллоо. Арай гэж хамаг юмаа бэлэн болоод бүгд байр байрандаа суун тэднийг хүлээнэ. Бараг л хажуугаар нисэх ялааны чимээг сонсон бүгд тэр зүг рүү харсаар хаалганы хонх дуугарахыг амьсгаа даран хүлээнэ.
Азаар хүсэн хүлээсэн мөч минь ирж "хаалга дуугарах" гайхалтай чимээ бидэнд сонсогдов. Бэкхён тэвчээргүй гээрээ шууд л хаалга уруу гүйж очиход Кай Инбинь хоёр орж ирж байгаа харагдав.
Бэкхён байдгаараа ярзайсаар "сайн уу? Инбинь" гэсээр гар барихад Инбинь бага зэрэг ичсэн бололтой инээмсэглэн "сайн байна уу? убба" гэсээр бөхийлөө.
Кай "за ороорой" гээд Инбиний гараас хөтлөн хоолны өрөөнд орж ирэхэд бид нар бүгдээрээ бараг л амаа задартал инээж байсан байхаа, инээгээд л түүн рүү хараад байлаа. Магадгүй Инбинь их гайхсан байх, мэдрэл муутай юм шиг өөдөөс нь инээгээд байсан болохоор, бас намайг болон Инжи Тэхён хоёр ихэр гээд л бүгдийг танихгүй болохоор их ч гайхсан нь мэдээж харин тэр бидний хувьд ямар чухал хүн гэдгээ даанч мэдэхгүй нь харамсалтай.
Кай "мэдээж хамтлагийн залуусыг таньж байгаа байх" гэснээ Инбиний гараас атгаад "өнөөдөр би чамд маш том нууцаа дэлгэнэ гэж хэлсэн ш дээ" гэхэд Инбинь инээмсэглэн толгой дохих ба над уруу болон өөрийн ихрүүд Инжи Тэхён уруу хэн юм бол гэсэн харцаар дахин дахин харна.
Кай үргэлжлүүлэн "миний хайр маш тайван байх ёстой шүү, бас эхнээс нь дуустал нь сайн сонсоорой, магадгүй бид галзуу юм шиг эсвэл аймаар ч харагдаж магадгүй гэхдээ бидний хэлж байгаа бүгд үнэн болохоор заавал анхааралтай сонсож бас ойлгохыг хичээгээрэй за юу" гэж гуйсан маягтай хэлэхэд Инбинь бүр ч их гайхан нүдээ эргэлдүүлсээр "за за, хурдхан хэлэхгүй бол би бүр айгаад эхэлчихлээ" гээд инээмсэглэв.
Кай бидэн рүү сандарсан маягтай харахад бид ч бас сандарч түүнийг яаж хүлээж авах бол гэхээс айж байсан боловч "хэл" хэмээн толгой дохив.
Кай "эхлээд энд байгаа танихгүй хүмүүсийг танилцуулах хэрэгтэй байх, дараа нь энэ бүхний учрыг тайлбарлаж өгнө өө" гээд уртаар амьсгаагаа авч гаргаад над уруу заан "энэ үзэсгэлэнтэй эмэгтэй бол Бэкхён ахынх нь эхнэр бас мазотин гаригийн хатан хаан байгаа юм түүний Сүжин гэдэг" гэж хэлэхэд Инбиний нүд томрон хариугүй бүлтрэх шахан Бэкхён бид хоёр уруу ширтэнэ.
Кай "гайхаж байгааг чинь мэднэ ээ зүгээр л эхлээд бүгдийг сонс дараа нь асуултаа тавиарай за" гэж хэлэхэд Инбинь бүлтэлзсээр толгой дохив.
Кай Инжи рүү заагаад " Энэ бол Бэкхён ахынх нь том охин Инжи, харин хажууд нь сууж байгаа царайлаг залуу бол түүний нөхөр Аргустин гаригийн ирээдүйн хаан байгаа юм" гэснээ хоёр ихэр рүү өхөөрдсөн харцаар хараад "харин энэ хоёр дэггүй монди бол Бэкхён ахынх нь бага хөвгүүд Андо болон Аргон" гэснээ над уруу дохиход би Элисыг цаана тавьсан тэрэгнээс нь аажуухан тэвэрч тэдэнд харуулахад Кай "энэ бол Элис Аргоны ирээдүйн эхнэр, харин биднээс гарах ирээдүйн хүүхэд маш чухал гэж байсныг санаж байгаа биз дээ" гэхэд нэг дор хэтэрхий олон хачин зүйл харсан Инбинь зүгээр л таг гацсан байв.
Кай "бидний ирээдүйн хүүхэд" гэснээ Андо уруу заан "энэ бяцхан залуугийн эхнэр болох юм" гэж хэлэхэд Андо байдгаараа малийсаар "сайн уу хадам ээжээ" гэтэл Инбиний нүд бүлтрэх нь үү гэлтэй томорч байснаа ухаан алдаад уначих нь тэр.
Бид нар чинь сандран гэрээр нэг юм боллоо. Түүнийг сэрсний дараа эхлээд тайвнаар хооллоод дараа нь бид өөрсдийн үүх түүх болон ихэр ханхүүгийн тухай домог гээд л Инбиний мэдэх ёстой бүгдийг тайлбарлан ярьж өгсөн Инбинь мэдээж гүн шоконд орсон боловч ,биднээс айж зугтах аль эсвэл эсэргүүцэх зэрэг сөрөг үйлдэл гаргаагүй харин ч бидэнд бага багаар дасах гэж хичээж байгаа мэт санагдсан.
Бэкхён "ингээд л та хоёрын хүүхэд бидний амьдралыг шийдэх том аварч болоод байгаа юм" гэж хэлэхэд
Исүгийн хацар улайгаад "ойлголоо, мэдээж гаргаж өгнө өө, гэхдээ хэзээ жирэмсэн болохоо хэлж мэдэхгүй ш дээ" гэж хэлээд, өөрийн ярьсан зүйлээс санаа зовсон бололтой даашинзаараа оролдон доош харан чимээгүй болов.
Харин манай хүн байдгаараа малийсаар, юу ч болоогүй мэт "зүгээр дээ та хоёрт бүх зүйл чөлөөтэй ш дээ, яг одоо өрөөндөө ороод хийсэн ч болно, ганцхан шөнийн л ажил шүү дээ, амжилт Инбинь-а" гэхэд хажууд нь сууж байсан Кай ууж байсан юмандаа хахаж цацан бөөн юм боллоо.
Кай "ёо та одоо болиоч дээ ХЁН, надад л тийм тэнэг юмаа ярьдаг юм байгаа биз яаж миний хайрд"гэснээ "хайраа ахыг угаасаа ийм юмтай гэдгийг бараг л гадарладаг биз дээ" гэж хэлэхэд Инбинь чимээгүй хацар нь улаа бутран сууна.
Андо "хадам ээжээ чи надад мама авч өгөх юм уу?" гэж асуухад Инбинь бага зэрэг гайхсан шинжтэй Андо уруу харлаа.
Кай "Андо чимээгүй бай, ямар ч байсан удахгүй маматай болно за юу" гэж хэлэхэд
Инбинь бага зэрэг ичингүйрэн "тийм ээ, удахгүй маматай болох байх"
Андо "за за тэгвэл надад ногоон өнгөтэй дөрвөн нүдтэй мама авч өгөөрэй за юу хадам ээжээ" гэж малийхад Инбинь дахиад л их гайхсан янзтай Жунин уруу харлаа харин Жунин юу ч болоогүй царайтай "битгий тоо, Элис цэнхэр болохоор Андо ногоон гээд байгаа юм" гэж хэлэхэд Инбинь "аан" гээд хөнгөн инээмсэглэв.
Оройжин Бэкхёны мангар мангар яриаг сонсож Исү ч биднээс ичиж биеэ барих нь арай багасаж ирэв. Цаг нэлээд оройтсон байсан тул Инбинь-г хоноод яв гэж хэдэн талаас нь дуу нэгтээ орилсоор байж нэг юм хонуулахаар болсон. Бас яаж мэдэх вэ дээ энэ шөнө бяцхан сахиусан тэнгэрээ олох ёстой ч юм билүү :333
~~~~~~~~~~~
Зохиолчийн талаас:
Кай Инбинь хоёр унтахаар орондоо дөнгөж ороод байж байтал хаалга нүдэв. Инбинь дав хийтэл цочин нүд нь бүлтэлзсээр хөнжилдөө шургахад Кай хөмсгөө зангидан босоод хаалгаа нээвэл Бэкхён баахан шоколад барьсан зогсож байв.
Кай өрөөнөөсөө гаран хаалгаа хаагаад "хён!!! та юу хийгээд байгаа юм бас наадах чинь" гэж уурлахад Бэкхён жуумалзсаар "баттай үгүйг нь мэдэхгүй ч шоколад эмэгтэй хүний нөгөө юуг хөдөлгөдөг гэсэн, май сайн идээд тэгээд маматай болгоорой" гэж хэлээд Кайн гарт атгуулан нүдээ ирмээд алга болов.
Кай "үнэхээр ядаргаатай хүн шүү" гэж амандаа үглэсээр өрөөндөө эргэн ороход Инбинь "хэн байсан бэ??" гэж хэлээд хөнжлөөрөө нүүрээ дарав.
Кай "Бэкхён ах л байна, тэр дахиад л нөгөө тэнэг зүйлсээ ярьж байна" гэж хэлээд нөгөө олон шоколадыг орны хажуугийн жижиг шүүгээн дээр шидээд орон доо орлоо. Орон доо орон гэрэл унтрах үед Инбинь Кайн энгэрт наалдан хэвтэхэд Кай түүний эрүүг алгуурхан дээш өргөөд уруул дээр нь үнсэж эхлэв. . .
~~~~~~~~~~~~
Жилийн дараа:
Инбинь: ААА ААА T^T КАЙ БИ ҮХЛЭЭ, ЭМНЭЛЭГ ЯВЪЯ Л ДАА гэсээр Кайн гараас зууран орилно.
Кай сандрал дүүрэн нүдээр түүнийг ширтэн "болохгүй гэдгийг чи минь мэднэ ш дээ, Сүжин эх барьж чадна аа" гэж тайвшруулан гарыг нь үнснэ.
Инбинь: ААА T^T
Инжи "дүлээрэй эгчээ, дахиад сайн дүлээрэй"
Инбинь: ААААА
Би өмнө нь хүн төрүүлж үзэж байгаагүй ч гэсэн Инжи бид хоёр байдгаараа хичээн охиныг эх барьж авав. Мэдээж манай бяцхан сахиусан тэнгэр бидний төсөөлж байсан шиг эгдүүтэй бяцхан хадагтай төрсөн юм.
~~~~~~~~~~~~
Одоо Элис хөлд орсон бас ганц нэг үг хэлдэг болсон, ямар эгдүүтэй гэж санана. Харин маматай болохыг бүтэн жил тэвчээр алдан хүлээсэн Андо минь хамгийн их баяртай байгаа. Бүр шөнө Кай Инбинь Минёон гуравтай хамт унтдаг гээд л бод. Хоёр гүнжээ олсон болоод ч тэр үү хоёр хүү минь хоорондоо ч тэр бусад хүмүүстэй ч бас муудалцахгүй үнэхээр онц байгаа. Бас бусдыг халамжилдаг, аав ээж ах эгч нартаа анхаарал тавьдаг сайн хөвгүүд болсон.
Одоо л бидний амьдрал аз жаргалаар дүүрэн болж байна.
~~~~~~~~~~~~
Бэкхён чухал CD-гээ гэртэй мартсан байна зураг авалт болж байгаа газар хурдан аваад ир гэв. Гэрт Инжи Тэхён хоёр ихэр, гүнжүүд болон Исү үлдсэн болохоо би CD-г нь аваад хурдхан зураг авалтын талбай уруу явлаа. Юуны зураг авалт гэхээрээ тэгдэг юм бүү мэд ямар ч байсан зочид буудалд болж байгаа юм байна. Бэкхёны өгсөн хаягаар ирлээ.
Зураг авалтанд нь саад болохгүй гэсэндээ өлмий дээрээ гишгэн аяархан ортол хэн ч байсангүй гайхаад эргэн тойрноо харан өрөөнүүдийг нь шалгаж үзлээ, камер зураглаач, ажилчид гээд л хэн ч алга бүр Бэкхён ч алга, өрөө андуурсан юм байх даа гэж бодон гайхсаар эргээд гарах гэж байтал хаалга тас хийтэл хаагдах чимээ гарав. Үүдний өрөөнд очин харвал Бэкхён нүцгэн байгаа бололтой дан халаадтай жуумалзан зогсож байв.
Би 0.О "хайраа, зураг авалт чинь яасан бэ?? ямар зураг авалт гэхээрээ зочид буудалд болдог байна аа, бас зураг авалтын баг чинь хаана байна?" гэж асуухад Бэкхён өмнөх шигээ жуумалзсаар над уруу ойртон "харин л ямар зураг авалт зочид буудлын vip өрөөнд болдог юм бол, магадгүй Бэкхён Сүжин хоёрын халуухан шөнө гэдэг нэртэй тусгай нэвтрүүлэг юм болов уу" гэсээр бэлхүүсээр минь тэврэн уруулыг минь эзэмдлээ.
Би түүнээс уруулаа салган аваад "хайраа, юу яриад байгаа юм?" гэж хэдий дуртай байгаа ч гайхан асуухад
Бэкхён "Бюн хадагтай та арай л эрт хувь тавилантайгаа эвлэрээд байгаа юм биш үү, хүүхдүүдтэй л болохоос бид чинь гэрээд удаагүй залуу хос, тийм байхад бидний романтик шөнүүд хэтэрхий багасаад байна гэж бодохгүй байна уу?, хааяа ч гэсэн зөвхөн хоёр бие дээ зориулсан баг гаргаж байх хэрэгтэй, тэгээд хайр нь өнөөдөр өрөө захиалсан юм бас бус зүйл ч бэлдэн байгаа" гэсээр нэг хөмсгөө өргөн "өнөөдөр юу ч надаас асуухгүй шүү, чи зүгээр л миний мэдэлд орсон гэж мэд" гээд намайг хоёр гар дээрээ өргөн цааш авч орлоо.
Миний хайр шиг романтик залуу байхгүй байхаа ^_^
Бэкхён оройн зоог, бүжиг, оргилуун дарс, хөөстэй бүлээн ус гээд л бүх зүйлийг төгс гэх чинь бэлдсэн байв. Би ч түүний хэлснээр өөрийгөө энэ шөнө түүний мэдэлд өгсөн юм. Бид хамтдаа хоол идэж намуухан аян дээр шөнөжин бүжиглэн бас дарс шимэн хөөстэй ваннинд хэвтээд л яг л бал сараа өнгөрөөж байгаа хос шиг байсан, мэдээж энэ гайхалтай шөнийн төгсгөлд түүний яриад байсан халуухан шөнө нь ч болсон.

Энэ өдөр миний хувьд мартагдахааргүй гайхалтай шөнө байлаа.
Зүгээр л бүх зүйл төгс . . .
~~~~~~~~~~
Өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрч залуус минь толгой өндийх завгүй ажиллаж харин ихрүүд, гүнж нар болон үлдсэн хэд нь гэр зуур бяцхан жаалуудын хөгтэй явдлыг шоолон цаг хугацааг үдсэн байна.
Энэ жилийн хамгийн том ажил болох аялан тоглолтоо өнөөдөр дуусан гэртэй ирж байгаа залуу минь дуу шуу ихтэй, их ажлын ард гарсан даа бөөн баяр байлаа.
Инбинь бид хоёр тэднийг хооллоод залуус ч бяцхан жаалуудтайгаа эрхлэн наадна.
Гэтэл Инжи Тэхён хоёр тэд нартай ирж мэндэлсэнгүй.
Бэкхён "охин хүү хоёр яасан бэ?? аавыгаа санаагүй хэрэг үү?" гэж асуухад нь би тэднийг дуудах санаатай дээш өгсөж байтал тэд урдаас буугаад ирэх нь тэр.
Би "аав ах нар чинь ирчээд байна, хаашаа алга болдог юм" гэж зэмлэх маягтай хэлэхэд
Инжи жуумалзсаар "та нарт хэлэх гоё мэдээ байна ТА-ДААН" гэсээр гэдсээрээ ороосон байсан алчуураа авав.
Бүгд 0.О 0.О 0.О
Тэхён "бид хүүхэдтэй болсон, ЦА-РААН" гээд Инжигийн гэдэс рүү заалаа.

Бүгд: 0.О
Бүгд шоконд орсон доо юу ч хэлж чадахгүй зогсож байтал манай хүн гэнэт тэсрэх нь тэр
Бэкхён "ЯА НАМ ТЭХЁН ЧИ МУУ ЯАЖ МИНИЙ НЯЛХ ҮРИЙГ ХӨЛ ХҮНД БОЛГОЖ ЧАДАЖ БАЙНА АА, ӨНӨӨДӨР ЧИНИЙ БУЛШАА УХАХ ӨДӨР ШҮҮ" гэсээр Тэхён уруу дайрахад Тэхён хурдхан зугтлаа.
гүйж байх зуураа "ААВАА УУЧЛААРАЙ, ГЭХДЭЭ БИД ХОЁР Ч ГЭСЭН ХҮҮХЭДТЭЙ БОЛМООР Л БАЙНА Ш ДЭЭ" гэж орилон зугтаана
Харин Бэкхёны нүдэнд бараг гал дүрэлзэн "30 ХҮРЭЭГҮЙ ЗАЛУУХАН БАЙХАД МИНЬ ӨВӨӨ БОЛГОНО ГЭНЭЭ ЯДАЖ 40 ХҮРЭХИЙГ МИНЬ ХҮЛЭЭЖ ЧАДСАНГҮЙ ЮУ" гэсээр тэр хоёр гэрээр нэг гүйлдэнэ. Яг л ТОМ & Жерри гэсэн үг ^_^
Харин бид нар охин доо баяр хүргэлээ. Бид дахиад л бүл нэмж байна 10 жилийн дараа гэхэд EXO-н гэр бүл хэдэн гишүүнтэй болсон байхыг хэлж мэдэхгүй юм, магадгүй гэр дүүрэн олуулаа болсон байна байх.
~~~~~~~~~~~~~~
Урт удаан настай өгүүллэгийг минь үргэлж тэвчээртэй хүлээж уншдаг байсан бүх уншигчид даа баярлалаа. Мөсөн хатантай хамт бага ч болов ид шидийг мэдэрсэн байх гэж найдаж байна. Дахин баярлалаа <333
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)