25 страница1 мая 2026, 22:01

Part 25

Тэхён Инжи хоёрын сансрын хөлөг Мазотинд газардлаа. Мазотины ард түмэн ч тэднийг баяртайгаар угтан бал сараа сайхан өнгөрүүлсэн үү хэмээн асуусаар. Инжи Тэхён хоёр ч "тийм ээ сайхан байлаа" гэж хариулсаар ордонд ирэн Дэлхий рүү шууд явах шидэт хаалга дээр ирлээ.

Дэлхий дээр Бэкхёны өрөө:

Бэкхён Аргон Андо хоёрыг эрхлүүлэн орон дээрээ хэвтэж байв. Нэлээд удаан тоглосон болохоор бага зэрэг ядран хоёр хүүгээ унтуулах санаатай хоёр талдаа хэвтүүлээд өөрөө унтсан юм шиг нүдээ аниад хэвтээд байв. Гэтэл бяцхан хүү Аргон нүд нь бүлтийсээр хувцасны шүүгээ рүү харан "ааваа шүүгээ гэрэлтээд байх юм яах уу?" гэж их л чухалчлан асуулаа.

Харин Бэкхён хүүгээ унтуулах гэсэн дээ нүдээ ч нээсэнгүй түүнийг тэвэрч доош нь хэвтүүлээд "шүүгээ хэзээ ч гэрэлтдэггүй юмаа, худлаа яриад байлгүй зүгээр унт" гэж хэлээд хүүгээ бүүвэйлэх мэт гараараа зөөлөн товшлоо.Гэтэл Бэкхёны цаана хэвтэж байсан Андогын нүд томорсоор аавынхаа цаанаас гарч ирэн "ааваа нээрээ гэрэлтээд байна, бас хаалга нь онгойх гэж байх шиг байна" гэж бяцхан пампагар хуруугаараа шүүгээ рүү заан хэлэхэд, хүүхдүүдээ унтуулах гэсэн биш өөрийнх нь нойр хүрсэн Бэкхён нүүрээ үрчийлгэн нөгөө тийш эргээд Андог доош даран хэвтүүллээ.

Гэтэл Аргон дээш босож ирэн "хаалга нээгдчихлээ, бас дотроос нь яг Симба шиг үстэй аймаар царайтай эгч гарч ирж байна" гэж хэлэн Бэкхёнаас татахад Бэкхён "та хоёр одоо хүүхэлдэйн кино бага үзээрэй" гэж хэлээд нойрмоглон нүдээ нээсэнгүй.

Андо "үгүй Симба биш харин Мадагаскар дээр гардаг арслан шиг үстэй эгч, Онн бас нэг хөөхөн ах гарч иржийн" гэж хэлэн Бэкхён-с дахин татлаа.

Орон зайгаар шилжих үед Инжигийн үс гэрэлтэж дээш хөвсийн агаарт хөөрдөг байна гэвч тэр мөр ширгэсэн богино үстэй тул түүний үс нь хөвгүүдэд Симба шиг харагдсан байх.

Аргон "тэр эгчийн үснээс нь гэрэл асдаг, ааваа та хардаа" гэж Инжи Тэхён хоёрын зүг нүд салгахгүй ширтсээр хэллээ.

Бэкхён "бас юун гэрэл асдаг үс вэ??" гэсээр дуртай дургүй нэг юм дээш өндийхөд Инжи "ааваа" гэж гүйж ирэн Бэкхёныг тэвэрлээ. Бэкхён бага зэрэг нойрмог байсан болохоор өөрийгөө зүүдлээд байгаа үгүйг мэдэхгүй нүдээ томруулан охин уруугаа харж байснаа "Инжи, чиний бяцхан охин" гэсээр хацар дээр нь үнсэн түүнийг тэвэрлээ.

Инжи "санасан шүү ааваа" гэж хэлэн инээмсэглэнэ. Гэтэл хажуу талаас нь Аргон Инжи рүү өшиглөөд "энэ чинь миний аав, хол бай" гэж муухай аашиллаа. Тэгж дуусгаагүй байхад нь Андо Инжигийн гар уруу цохин "энэ чинь миний аав, буу чи!!! яагаад өвөр дээр нь суугаад байгаа юм" гэж аашлаад амжив.

Инжи сая л нэг хоёр ихэрт анхаарал хандуулав бололтой эгдүү нь хүрсэн янзтай инээгээд "яанаа Андо Аргон хоёр ийм том болчихсон юм уу?" гэсээр хоёр ихрийн хацраас зөөлөн чимхлээ.

Ихрүүд харин эгчийгээ танихгүй байгаа бололтой түүн рүү муухай харсаар аавыгаа хоёр талаас нь тэврэн "энэ чинь миний аав" гэж хэлээд хамраа шантайлгав.

Тэхён "сайн уу? Андо Сайн уу Аргон? ямар том болсон юм бэ?, ахыгаа таньж байна уу" гэсээр хөвгүүдийг өхөөрдөн толгойг нь иллээ.

Хоёр ихэр Тэхён уруу харан малийгаад "сайн" гэж хэлэхэд Инжигийн нүд томрон "юу вэ төрсөн эгч рүүгээ муухай хараад байсан юм байж хүргэн ах уруу гаа болохоор инээж байгаа юм уу тэ" гэж гомдлоход Бэкхён инээмсэглэн "Андо Аргон, энэ эгч нь та хоёрын хөөрхөн эгч байхгүй юу, эгчтэйгээ мэндлээрэй" гэж хэлэхэд ихрүүд Инжи рүү харж байснаа, Андо эхлэн "үгүй ээ би Симба эгчийн дүү болохгүй хөөхөн ахын дүү боллоо" гэж хэлээд Тэхён дээр очин хөлийг нь тэвэрлээ. Гэтэл Аргон араас нь "би ч гэсэн хөөхөн ахын дүү, Симба эгч муухай" гэж хэлэх нь тэр.

Үүнийг сонсон Инжи байдгаараа уурлан тэдэн рүү харвал Тэхён инээдээ арай гэж барьж байгаа харагдана.

Инжи Тэхён уруу муухай хараад "юун даа инээх гээд байгаа юм? тийм инээдтэй байна уу?" гэхэд Тэхён хоолойгоо засан төв царайлаад "үгүй ээ яалаа гэж дээ, ихрүүд чамайг сонгоогүй ч гэсэн би лав Симба эгчид хайртай, би Симба эгчийн нөхөр" гэж хэлээд псс хийтэл инээлээ.

Инжи ч уурлан шууд л өрөөнөөс гараад явчихлаа.

Бэкхён хоёр дэггүй хүүгээ харан санаа алдаад "та хоёр яаж байгаа юм бэ? эгч нь та хоёрыг зөндөө их санасан байхад" гэж хэлэхэд нөгөө хоёр буруугаа ойлгосон шинжгүй Тэхёны хоёр хөлөөс зүүгдэн малийсаар.

~~~~~~~~~~~~~

Миний талаас буюу Сүжиний талаас:

Оройн хоолоо хийн гал тогоонд ганцаараа байж байтал "би энэ хоёрын амийг аврах гэж байдаг, гэтэл энэ хоёр намайг Симба энэ тэр гэж доромжилж байдаг таарч даа" гэж танил бөгөөд удаан хүлээсэн хоолой сонсогдов. Итгэж ядан эргээд хартал хайртай охин минь байдгаараа уурлан хөмсгөө зангидаж хошуу ам нь унжсаар орж ирлээ.

Би "миний охин сайн явж ирсэн үү?, хэзээ ирсэн юм? сая уу? яагаад уурласан юм??" гэсээр нэг дор зөндөө олон асуулт тавьчихлаа.

Харин охины минь хошуу унжсаар "ёо ээж хоёр ихрийгээ хараач хүнийг арай гэж гэртэй ирж байхад Симба юу юу ч гэнэ үү доромжлоод байх юм, тэгээд намайг тоохгүй Тэхёнд наалдаад л байна даг " гэж хов зөөлөө.

Манай хүүхдүүд нээрээ яг аав шиг ээ хэзээ ч том болохгүй хүмүүс шүү хэхэ. . .

Би охиноо аргадан ойр зуурын юм яриад сууж байтал дээд давхраас залуус болон ихрүүд бууж ирж байгаа харагдав.

Сэүн "манай чарлаа цагаан хэзээ ирсэн юм? ирсэн бол ах нартаа хэлэхгүй яагаад чимээгүй сууж байдаг билээ" гэсээр Инжи араас нь тэвэрлээ.

Инжи инээмсэглэн "дөнгөж сая ирсэн, харин та нар минь ямар байв даа? ажил нь сайн уу? шинэ дуу чинь ёстой гоё юм байна лээ" гэсээр бүх ах нартайгаа мэндэллээ.

Лае "явсан ажил нь бүтэмжтэй юу?? нөгөө номоо олчихсон уу?" гэж асуухад

Лухан "тэр чинь ном биш гариг байсан гэсэн биз дээ? тэр гаригаа олсон уу?" гэхэд Инжи Тэхён хоёр инээмсэглэн "тийм ээ олсон" гэж хэлэхэд залуус орилолдон алга ташаад "ашгүй дээ" гэсээр Бэкхён бид хоёроос ч илүү баярлаж байгаа харагдана.

Чанёол "тэгээд тэр гариг нь ямар юм байна? гариг дээр нь бууж үзсэн биз дээ? асуултынхаа хариуг олсон уу?" гэж асуухад бид ч гэсэн яг энэ асуултыг тавих гэж хүлээж байсан тул бүгд амьсгаа даран Инжи рүү харлаа.

Инжи инээмсэглэн "гаригийг олсон, гэхдээ гариг уруу орохын тулд 12 хамгаалагчийг заавал олох хэрэгтэй тэгж байж л гариг уруу орно" гэж хэлэхэд бид бүгд "өө" гэсээр санаа алдан хүн бүрийн толгойд 12 хамгаалагчийг нь бас хаанаас олох билээ гэсэн бодол байгаа бололтой чимээгүй болсон байв.

Инжи инээсэн чигээрээ "гэхдээ тэр 12 хамгаалагчийг ч бас олсон тэднийг авах гэж л бид хоёр эргэж ирсэн юм" гэж хэлэхэд Чэн "хөөх тэр хамгаалагчид нь дэлхий дээр байсан байна уу? ашгүй дээ холоос хайх хэрэггүй амар юм" гэж хэлэхэд бид ч бас "тийм байна" гэж Чэнийг дэмжлээ.

Тэхён бидэн рүү жуумалзан харж байснаа "гэхдээ тэр хамгаалагчид нь энд байна" гэж хэлэхэд бүгд гайхан Тэхён уруу харлаа.

Тэхён ах нар уруугаа заагаад "тэр хамгаалагчид нь та нар, EXO-нхон" гэж хэлэхэд юм идээд тайван сууж байсан залуус бүгд хахаж цацан бөөн юм боллоо.Энэ бүгдээс хамгийн их хохирсон нь Чанёол байлаа. Яг урд нь сууж байсан Кёнсүү түүний нүүр рүү усаа цацаж хажууд нь сууж байсан Тао идэж байсан будаагаа цацаж орхисон байв.

Крис идэж байсан зүйл дээ хахаж цацан царай нь сонин болсоор "бид нар гэдэг чинь юу гэсэн үг юм?" гэж арай хийн асуулаа.

Үнэн дээ би ч гэсэн эднээс дутахгүй гайхаж байна. Бас юун 12 хамгаалагч гараад ирэв дээ? бас тэр хамгаалагч нь EXO гэдэг чинь бүр ч байж боломгүй сонсогдож байна.

Бидний гайхсан, цочирдсон энэ үйлдэлд Инжи тайвнаар хандан ярьж эхлэв "бид хоёр номын тухай мэддэг хүнийг оллоо гэж байсныг санаж байгаа байх, тэр хүн бидэнд нэг домог ярьж өгсөн юм" гэсээр ертөнцийн үүсэл хөгжил бурхад чөтгөр болон El dorado гаригийн тухай бүгдийг ярьж өглөө.

Инжи үргэлжлүүлэн "тэгээд л бид хоёр El dorado-г хайж эхэлсэн, эхлээд ид шидийн үүсэл эх болсон хамаг гаригийг шалгаж үзсэн дараа нь 12 хамгаалагч байж болох бүх гаригийг шалгасан, тэгж яваад бид Минус буюу жинхэнэ El dorado-г олсон юм, El dorado-г олох хүртлээ 12 хамгаалагч нь та нар гэдгийг мэдэхгүй байсан юм, хүн бүгдийн мэддэг хэнд ч хэрэггүй гэж боддог сөнөсөн гариг үнэндээ бүх хүмүүсийн мөрөөдөл болсон Артесын ном байсан, ийм болохоор л бид 2 та нарыг 12 хамгаалагч мөн гэдгийг мэдсэн юм, домог дээр гардаг бүх хүч бүр нэг нь ч зөрөхгүйгээр та нарт байгааг анзаарсан биз дээ" гэж хэлэх үед түүний нүд итгэж найдварын галаар дүрэлзэж байгааг анзаарсан юм.

Харин энэ үед залуусын хэн нь ч үүнд итгэхгүй байгаа харагдана. Бэкхён хүртэл хачин царайлсаар Инжиг аргадах маягтай "миний охин төрөөгүй байсан болохоор сайн мэдэхгүй байх гэхдээ бидний тийм хүчтэй гэдэг зүгээр л ЭНТ-с зохиож өгсөн түүх байхгүй юу" гэж тайлбарлан хэлэхэд залуус бүгд толгой дохилоо.

Инжи харин инээмсэглээд "мэднэ ээ тэр тусмаа та нар байх ёстой, юм бүхэн учиртай байдаг, та нар 12-лаа байгаа нь бас ЭНТ-с чинь тийм түүх зохиож өгсөн нь, орчлон дээр хар мянган хүчнүүд байхад яг домог дээр гарсан амьдралын эх үүсвэртэй адилхан 12 хүчийг сонгон та нарт өгсөн нь тэр чигтэй хувь тавилан. Магадгүй Сэүн ахыг салхи биш бодол уншдаг ч гэж зохиож болох байсан гэтэл Салхи гэж зохиосон нь зүгээр гайхалтай хувь тавилан, тийм болохоор та нар надад итгэж El dorado-д заавал 12-лаа очих хэрэгтэй байна ах нараа ааваа" гэж тэднээс гуйсан янзтай харлаа.

Бүгд итгэхгүй байгаа мэт харагдах боловч саяын хэлсэн зүйлээс нь хүн бүр юм бодсон шинжтэй харагдаж байлаа.

Залуус чимээгүй суусаар Инжи "гуйж байна надад итгэ л дээ" гэж тэднээс гуйна.Би тэдний хэнийх нь талд орохоо мэдэхгүй чимээгүй суусаар.

Бэкхён "аав нь охин доо итгэж байна аа, би лав El dorado-руу явна" гэж хэлэхэд чимээгүй сууж байсан залуус дундаас

Кай эхэлж ам нээлээ "би лав ихрүүдээ аврахын тулд боломжгүй зүйл байсан ч хийгээд л үзнэ,өөр гариг дээр очоод ирэхэд биднээс ямар юм унах гэж байгаа биш ямар ч ялгаа байхгүй зүгээр л хийгээд үзье бүтвэл сайн л байна бүтэхгүй бол тэр л биз, оролдож үзээгүйгээс дээр ш дээ" гэхэд

Лэе "тийм шүү, Кай н зөв оролдоод л үзье" гэж хэлэхэд залуус ч нэг нэгээрээ зөвшөөрч байгаагаа хэллээ. Хамгийн сүүлд нь хамгийн чухал царай гарган сууж байсан хүн болох Кёнсүү үлдсэн байв.

Тэр хэсэг чимээгүй сууж байснаа "би үргэлж супер баатар болохыг хүсдэг байлаа, гэхдээ 12 хамгаалагчийн нэг байна гэдэг супер баатраас ч чухал юм шиг байна ертөнцийн үүсэл хөгжил бидний гарт байна гэсэн үг шүү дээ, яагаад оролдоод үзэж болохгүй гэж, багийн мөрөөдөл минь биелэх ч юм билүү" гэж хэлэн инээхэд түүнийг татгалзах байх гэж айж байсан айдас минь үгүй болж, залуус ч "бид баатар байсан байх нь, ертөнцийг аврана аа" гэх зэргээр тоглоом хийн эргээд дуу шуу болов.

~~~~~~~~~~~~~~~

Артесын ном их хүчтэй шидтэй болохоор ихрүүдийг тэнд очуулж болохгүй байх, гэнэт чөтгөр тал нь сэргэвэл бид яаж ч чадахгүй шүү дээ, тиймээс би ихрүүдээ аваад гэртэй үлдэж байгаа мөн тэднийг ирэх хүртэл SM-н захирал болон ажилчид мөн фенүүдийг хариуцаж байгаа. Аль хэдийн захирлаас нь тэдэнд хэдэн сарын чөлөө авчихсан. Мөн фенүүддээ ч гэсэн EXO амрах гэж байгаа гээд зарласан байгаа. Гэвч энэ хооронд EXO-той холбоотой асуудал гарах юм бол зохицуулахаар би үлдэж байгаа юм.

Залуус Инжи Тэхёнтэй хамт мазотин уруу явах гэж байв. Би тэдэнд сүүлийн бэлгээ өглөө.

Би "залуусаа энэ зүүлтийг буцаж ирэх хүртлээ хүзүүнээсээ битгий салгаарай,энэ зүүлт та нарт задгай сансарт зүгээр амьсгалах болон хүссэн зүгтэй чөлөөтэй нисэхэд тусална, мөн юмыг яаж мэдэх вэ гээд энгийн сул дорой хүмүүсээр хооллодог Месоридээс хамгаалах шид ч гэсэн хийсэн байгаа" гэсээр өөрийн шөнөжин бэлдсэн шидэт зүүлтүүдээ залууст өглөө.

Миний зүгээс хийх зүйл энэ хүрээд дуусаж байна одоо тэдний хийх зүйл л үлдсэн. Инжигийн таамаг зөв байж залуус минь 12 хамгаалагч мөн байгаасай. . .

~~~~~~~~~~~~~~~

Сансрын хөлөг 14 хоногийн турш аялаад эцэст нь El dorado гариг дээр ирлээ . . . 

25 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!