Part 24
Сансрын хөлөг дотор:
Тэхён "за одоо Eldorado-г хайх ажиллаа албан ёсоор эхлэх үү? аав ээж рүү гаригийн тухай мэдсэн юмаа хэлсэн биз дээ?" гэж Инжигээс асуухад
Инжи инээмсэглэн "мхн хэлчихсэн, өнгөрсөн хэдэн сар хоёулаа ямар ч байсан хий дэмий тэнэсэнгүй, Антосын ном яг үнэндээ ном биш гариг гэдгийг мэдэж авлаа шүү дээ, энэ чинь гайхалтай дэвшилт байхгүй юу одоо хоёулаа энэ ертөнцийн бүх гаригийг нэгжээд ч хамаагүй Eldoarado-г олох л болно" гэж итгэл дүүрэн харцаар Тэхён уруу харахад Тэхён ч мөн адил итгэл дүүрэн харна.
Одоо л тэдний аялал албан ёсоор эхэлж байна.
Инжигийн талаас:
Бид Eldorado-г хайх аялалдаа гараад аль хэдийн зургаан сарыг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд ертөнцийн бараг л ихэнх гариг дээр очиж үзлээ. Гэвч Eldorado болон 12 хамгаалагчийн ул мөр ч алга. Бид уг нь их эмх цэгцтэй хайлт явуулсан. Хамгийн эхлээд Eldorado байж болохоор ид шидийн эх үүсвэр гаригууд дээр очиж үзсэн гэвч тэд биш байсан. Дараа нь 12 хамгаалагч нуугдсан байж болох хамгийн их дүрвэгсэд байдаг гаригуудаар зочилсон бас л байгаагүй. Дараа бусдын нүднээс нуугдмал байдаг 100 000 орчим гариг дээр очиж үзсэн. Бүр сүүл дээ Eldorado-г гариг биш од байж магадгүй гэж бодоод идэвхтэй байгаа болон шатаж дууссан бараг бүх одон дээр очиж үзсэн. Одоо л жинхэнэ арга мухардаад байна даа.
Тэхён ч бас ядарсан бололтой хөлгийн удирдлагын хэсэг сандлаа налан чимээгүй сууна. Би түүний өвөр дээр очиж суугаад "хайраа бид заавал олох болно оо, бууж өгч яасан ч болохгүй шүү" гэж хэлэх хацрыг нь илэхэд Тэхён нүдээ нээн над уруу хараад "мэднэ ээ, бууж өгөхийг хүсэж байвч бидэнд бууж өгөх эрх байхгүй, бид чинь ертөнцийг аврах гэж явж байгаа шүү дээ" гэж хэлэн санаа алдлаа.
Би "тийм шүү, бас бидний бяцхан дүү нарын амь настай холбоотой хэрэг" гэж хэлэхэд Тэхён "хэрвээ бидний дүү нартай холбоогүй байсан бол юу л болов л болог гээд орхих байлаа, гэхдээ би тэдэнд хайртай бас тэдэн шиг хөөрхөн хүүтэй болмоор байна" гэж хэлэн дэггүй гар нь юбкан доогуур минь орж ирлээ.
Би "Яа Нам гуай маяглаад байгаарай" гэж хэлэн гараас нь атгахад Тэхёны нүүрэнд илүү дэггүй инээмсэглэл тодрон "бид чинь бал сарын аяллаар явж байгаа хос ш дээ ийм зүйл заавал байх хэрэгтэй үгүй бол бал сар биш болно" гэж хэлээд намайг тэврэн унтлагын өрөө рүү явлаа.
Муу зальтай амьтан.
Энэ үед миний талаас буюу Сүжины талаас, дэлхий дээр:
Бэкхён орон дээрээ хэвтэн "Eldorado-г одоо болтол олоогүй юм байх даа, сүүлийн хоёр сар бүр ямар ч мэдээ ирсэнгүй, араас нь явж хамт хайдаг юм билүү? Инжи минь одоо юу хийж байгаа бол охиноо санаад байна аа" гэж жоохон хүүхэд шиг хошуугаа унжуулна.
Би түүний хажуугаар орж хэвтээд "манай хоёр чадна аа, би итгэж байна жоохон л хүлээхэд болох байх" гэж хэлэн Бэкхёныг тэвэрлээ.
Бэкхён "тэгсэн ч гэсэн охиноо санаад байна аа" гэж хошуугаа унжуулна.
Би "тэр удахгүй ирнэ ээ, харин одоо өөр зүйлд анхаарлаа хандуулсан нь дээр байх шүү" гэж хэлэн Бэкхёны дээрээс гаран үнсэж эхэллээ. Манай хүн ч гэсэн ийм юманд дуртай болохоор яаж татгалзах билээ өөдөөс минь улам шунан үнснэ. Үнэхээр гайхалтай мөч дээрээ явж байтал хажуу талд бөмбөг дэлбэрч байгаа юм шиг л аймаар их чимээ, юу байдаг билээ гээд бид хоёр хар хурдаараа гүйн ихрүүдийн өрөөнд ортол OMG!!! 0.О
Араас залуус ч бас гайхсан янзтай орж ирлээ.
Чанёолын нүд байдгаараа томорчихсон "сая юу байсан бэ? дайн болоод байгаа юм уу? газар хөдөлсөн үү? юу байсан бэ?" гэж үглэсээр өрөөнд орж ирээд амаа ангайн гацаж орхилоо. Ганц Чанёол ч биш бусад залуус ч бас гайхсан даа хөдөлж чадахгүй байгаа харагдана. Бэкхён бид хоёр ч гэсэн нэлээд гайхлаа.
Учир нь ихрүүдийн өрөө дайны талбар шиг л болчихсон байлаа. Өрөөний хана энэ тэндээ цуурсан, хамаг тавилга эд зүйл нь эвдэрч унасан байв. Байдлыг хараад байхад Аргон Андогын тоглоомыг булаагаад авчихсан бололтой Андогын Superman-г Аргон барьсан байгаа харагдав. Харин өрөөний хувьд хана цуурч тавилга нь эвдэрсэн байгааг харахад Андо маань уурлан өөрийн хүчээ буюу өрөөндөө цахилгаан цахиулсан бололтой, тэгээд л ийм их чимээ гарсан байх. Хоёр ихэр маань аль хэдийн нэг нас хүсэн /нэг нас таван сартай/ одоо л жинхэнэ дайсны цэргүүд болж байгаа өдөр болгон нүд салгахгүй л харж байхгүй бол хаа таарсан газраа шидээ хэрэглэх гээд үнэхээр хэцүү шүү ялангуяа гадаа явж байх даа хүчээ хэрэглэх гээд айлгаад байдаг болсон. Ядаж байхад ганцхан настай жоохон юмнуудыг чинь байнга загнаад байх хэцүү, зодож ч болохгүй учирлаж хэлээд ч ойлгохгүй үнэхээр хэцүү үе дээрээ байгаа.
Би "яасан бэ? Аргон яагаад Андогын тоглоомыг авчихсан юм? " гэж асуухад Андогын нүдэнд нулимс цийлгэнэн "миний сүпимэн" гэж хошуугаа унжуулан гомдолтой нь аргагүй бидэн рүү харна.Хамгийн инээдтэй тэр одоо аавтайгаа ямар адилхан харагдаж байна гээч, хэдхэн минутын өмнө аав ч гэсэн эгчийг нь санаад байна гээд яг ийм инээдтэй царай гарган сууж байсан гэж бодохоор инээд хүрэх шиг.
Би "Аргон чамд batman байгаа шүү дээ яагаад дүүгийнхээ тоглоомыг авч байгаа юм, буцааж өг " гэж бага зэрэг өндөр дуугаар хэлэхэд
Аргон уурласан бололтой хөмсгөө зангидан над уруу харахад өрөөнд хуй салхи бүрэлдэж эхэллээ. Салхи улам томорсоор би ч болохоо байж байгааг нь мэдсэн тул Аргон дээр очин бөгс рүү нь зөөлөн алгадаад "бага маяглаарай чи, уурлаад шидээ гарга гэж хэн та хоёрт зааж өгсөн айн " гэж загнахад Аргоны нүдэнд нулимс дүүрч ирэн "би ч гэсэн сүпимэн авмаар байна" гэж хэлэн энгэрт минь наалдлаа.
Энэ хооронд Андогын санаа амарсан бололтой өөрийн superman-ээ тэврэн инээсээр аавынхаа өвөр дээр очин суулаа. Би нэгийг нь загнаад нөгөө нь зүгээр үлдээвэл бас л дайн болно гэдгийг мэдэж байгаа тул Андо уруу харан "дахиж чи шидээ хэрэглэсэн байвал бөгсийг чинь улайтал алагдана гэж мэдээрэй" гэж загнахад Андогын хошуу өмөлзсөөр "Алгон чинь өөлөө миний сүпимэнийг өгөхгүй байшин биз дээ иии" гэсээр аавынхаа цээжинд наадан уйлж эхэллээ.
Энэ хоёрыг яая даа байз superman-ч гэж хэлж чадахгүй хоёр нусан буу чинь гэрээ буулгаж хаях гээд байх юм . . .
Чэн "сүпэр хүчтэй хүүхдүүдтэй байх хэцүү юмаа тэ хаха, би бүр газар хөдлөөд байна л гэж бодсон"
Шиүмин "би ч гэсэн"
Лэе "за за би лав явж унтлаа шүү, сайхан амраарай ихрүүдээ" гээд хоёр хүүг минь үнсээд өрөө рүүгээ явлаа. Бусад залуус ч гэсэн цаг орой болсон байсан тул өрөө өрөөндөө орлоо.
Бэкхён өөрийн шидээ ашиглан тэдний өрөөг дахин засаж шинэ тавилгууд хийж байлаа. Тэр хооронд нь би тэднийг шийтгэж байв. Ингэхгүй л бол юм л бол шидээ хэрэглээд хүн гэмтээх гээд байгаа хоёр доо.
Би "алив гараа дээш нь өргөөч" гэж ууртай хэлэхэд тэд хоёулаа нээх эгдүүтэй бяцхан гараа дээш өргөн хана налан зогсоно. Тэднийгээ харахаар эгдүү хүрэн үнсээд авмаар санагдах боловч жоохон хатуу байж айлгаж байхгүй бол дэггүй зулзаганууд минь гэрээ буулгаж хаях гээд байгаа.
Андо "миний сүпимэн" гэж хэлэн Аргон уруу хэлээ гаргав /энэ хүүхэд өөрөө ингэж өдөөд л нөгөөх нь уурандаа булааж аваад байгаа юм байна л даа/
Аргон "үгүй миний сүпимэн" гэж хэлэн хөмсгөө зангидлаа
Андо "үгүй сүпимэнийг надад өгсөн чамд бэтмэн байгаа биз дээ" гэж хэлэн хамраа сөхөн шантайхад
Аргон "үгүй бэтмэнийг чи ав би сүпимэн авмаар байна" гэж хэрэлдэж байгаа сонсогдоно. Манай хоёр их сайн ярьдаг шүү, хэл ам нь гүйцэгдэхгүй гэж мэд хэхэ, магадгүй тэд дэлхийн хүүхэд биш болохоор ийм байдаг байх.
Бэкхён өрөөг нь өмнөхөөс нь илүү гоё зассан байлаа бас тэдний орны дээр нь яг адилхан superman-ны зураг хүртэл зурсан байв.
Би "хөөх хайраа ямар гоё юм бэ, ёстой мундаг" гэж хэлэн түүнийгээ тэврэхэд Бэкхён "уг нь Аргоныг batman-д илүү дуртай юм шиг байхаар нь batman авч өгсөн юмсан дараагийн удаа бүх зүйлийг нь яг адилхан байлгах хэрэгтэй юм шиг байна тэгэхгүй бол өнөөдрийнх шиг зодоод их гарах шинжтэй" гэж хэлэн өрөөний гадаа гараа өргөн шийтгүүлж байгаа хөвгүүд рүүгээ харан инээмсэглэлээ.
Би "тийм шүү яг адилхан л байхгүй бол энэ хоёр хүүхэд чинь бие биеэ гэмтээх нь байна"
Бэкхён "харин тийм ээ, одоо хөвгүүдээ унтуулсан нь дээр байх" гэж хэлэхэд нь би бас нэг зүйл хийх ёстойгоо саналаа.
Би "хайраа энэ нь дээр байх" гэж хэлэн тэр хоёрын өрөөнд шид хязгаарлагч хана хийлээ. Үл үзэгдэх энэ хана дотор байгаа цаг ихрүүд маань шидээ хэрэглэж чадахгүй.
Бэкхён ч гэсэн миний шийдвэрийг зөв гэж бодсон бололтой инээмсэглэн нүдээ ирмэлээ.
Бид хоёр ихрүүдээ нэг нэгээр нь тэврэн оронд нь оруулаад аав нь дуу дуулж байгаад унтууллаа. Тэд минь усны дусал шиг адилхан юм. Бүр унтаж байгаа байрлал нь хүртэл адилхан гээч, ийм өхөөрдөм амьтдыг мангас болж магадгүй гэж бодохоор л дотор харлах шиг болох юм.
~~~~~~~~~~~
Гэрийн хаалга дуу гарахад ихрүүд маань аав болон ах нарыгаа хүлээгээд бөөн баяр хамгийн түрүүнд Сэүн орж ирэхэд Аргоны нүд томрон "Шэүн ах ижийн" гэсээр доороо үсэрнэ. /Сэүн ах ирж байна гэж байгаа юм хэхэ/
Сэүн "танай хүүхдүүд чинь яахаараа дандаа миний нэрийг Шэүн гэдэг байна аа "с" үсгийн асуудалтай мангар хүүхдүүд" гэж тоглоомоор хэлэхэд Бэкхён араас нь толгой уруу цохиод "нэрийг нь мэдэж байгаа нь их юм" гэж хэрэлдсээр орж ирэв.
Хоёр ихэр "би аавдаа эхэлж үнсүүлнэ, үгүй би" гэж муудалцсаар Бэкхён уруу уралдан очиж байгаа харагдана. Томрох тусмаа л хамаг юмаа булаацалдаад байх юм одоо бүр аавынхаа үнсэлтийг хүртэл би эхэнд чи эхэнд гэж хэрэлддэг болсон байна.Яая даа байз. . .
Аргон "ээж энэ аав чинь намайг эхэлж үнссэнгүй" гэж хэлэн газар өнхрөөд уначихлаа. /энэ бяцхан эгдүүнүүдийг яах вэ?/
Андо "аав намайг эхэлж үнссэн ^_^ гоё доо гоё доо" гэж доороо үсэрнэ
Бэкхён Аргон дээр очин "аав нь өчигдөр хүүгээ эхэлж үнссэн ш дээ тийм болохоор өнөөдөр Андогын ээлж байсан маргааш аав нь хүүгээ эхэлж үнснэ за юу" гэж хэлэн хацар дээр нь үнсэхэд Аргон тайвшран дээш бослоо.
Энэ хоёр хүүхдийн аргийг Бэкхён л сайн олох юм даа би бол чадах ч үгүй юм байна лээ.
~~~~~~~~~~~~~~~
Зохиолчийн талаас:
Сансрын хөлөг дотор Тэхён чихэвч зүүчихсэн юм үзэж байгаа бололтой инээмсэглэн явна. Харин Инжи арга ядсан царайтай цонхоор ширтэн гунигтайхан явна. Тэгж тэгж хөгжилтэй суугаа Тэхён дээр очин юу үзэж байгааг харвал EXO-Lucky one-ны клипыг үзэж байлаа.
Инжи "хайраа чи түрүүнээс хойш ийм юм хийгээд байсан юм уу?" гэж ууртай асуухад Тэхён байдгаараа ярзайсаар "тийм ээ, энийг үзэж байсан хадам аавынхаа дууг сонсож байна чи ч гэсэн сонсоод үзээрэй энэ дуу үнэхээр гоё юмаа" гэж хэлэн толгойгоо хөдөлгөсөөр дууг нь амандаа аялна.
Инжи "comeback-аа хийсэн байна уу? хэзээнийх юм" гэж бичлэг рүү нь анхаарлаа хандуулах үед хөлөг ямар нэг юмны сүүдэрт орчих мэт бага зэрэг бүрэнхий боллоо. Тэр хоёр гайхан цонхоор харвал бүр маш том аварга том гаригийн хажуугаар өнгөрч байв.
Инжигийн нүд томрон "хайраа энэ ямар гариг вэ?" гэж асуухад Тэхён тоосон шинжгүй "аан наадах чинь Минус гэдэг гариг аль 100 сая жилийн өмнө сөнөсөн гариг байгаа юм, чи өмнө нь харж байгаагүй хэрэг үү? энэ гариг үргэлж байраа сольж байдаг юм, дээр нь амьд амьтан ургамал ер нь юу ч байхгүй байж үргэж байраа сэлгэдэг нэг тойрог замдаа огт байдаггүй ямар хүчний нөлөөгөөр юм бүү мэд үргэлж л хаана ч хамаагүй хөвөөд явж байдаг юм их сонин гариг л даа, наад гариг дээр нь хүн байтугаа сүнс сүг ч тоож очдоггүй шал хэрэггүй гариг байгаа юм, зарим хүмүүс ертөнцийн хогийн сав гэж шоолдог хаха, өнгө үзэмжийг нь хар л даа хэдий сөнөсөн гэхэд бүр арай л дэлбэрсэн гариг байгаа биз дээ" гэж хэллээ.
Хөлөг гаригтай улам ойртсоор бараг шүргэх шахан хажуугаар нь гарч байхад Инжи нэг зүйл олж харлаа.
Инжи "хайраа чи энийг хар даа" гэсээр цонх уруу заахад Тэхён тэр зүг нь харвал нэг жижиг хаалга шиг зүйл байв бас дээр нь хүний алганы мөр байлаа. Тэр хоёрын нүд томрон бие бие рүүгээ харна.
Тэд зэрэг "Арай Eldorado юм биш биз" гэж хэлэн нүүрэнд нь баярын инээмсэглэл тодорлоо.
Инжи "бид шалгаж үзэх хэрэгтэй хэрвээ энэ Eldorado мөн байгаад саяын жижиг хаалга Eldorado-д орох хаалга юм бол яг ийм хаалга 12 байх ёстой 12 хамгаалагчид байдаг юм чинь" гэж хэлэхэд Тэхён "тийм шүү би одоохон шалгаад ирье" гэж хэлэн шидэт бөгжөө гарган өөрийн мөсөн хүлгээ дуудлаа. ганц эвэртээ унан хөлгөөс гарч Минус гаригийг хэдэнтээ сайн тойрлоо. Харин энэ хооронд Инжи Lucky one-ны клипыг үзэн нүд нь томорно.
Нэлээд хэдэн цагийн дараа Тэхён буцаж ирлээ.
Тэхёны нүүрэнд баяр хөөр дүүрэн харагдана, түүний нүд гялалзсаар "хайраа мөн байна саяын бидний харсантай яг адилхан 12 хаалга гаригийн тал бүрд байна яг 12 хаалга" гэж орилон Инжийг тэврээд "хайраа бид Eldorado-г олчихлоо шүү дээ, одоо бид 12 хамгаалагчийг олоод л болоо" гэж Инжийг дээш өргөн эргүүллээ.
Инжи ч бас нүүр дүүрэн инээсээр "би 12 хамгаалагчийг олчихсон" гэж хэлэхэд Тэхён гайхан "яаж? хаанаас? хэзээ?" гэж асуулаа.
Инжи "сая эндээс" гэж notebook дээрх бичлэг рүү заахад Тэхёны инээж байсан инээд бага багаар алга болон "хайраа энэ чинь" гэтэл Инжи үгийг нь таслан "харж байна уу энэ хэсэг дээр Сухо ах Шиүмин ах хоёр усаар аяга хийж байгаа бас аав гэрэл удирддаг бас Чэн ахын цахилгаан,Чанёол ахын гар Сэүн ахын салхи, Кёнсүү ахын хүч гээд л бүгд мөн байгаа биз дээ, нөгөө өвөөгийн яриад байсан 12 хүч мөн байгаа биз дээ" гэж орилох шахам хэлээ./lucky one дээр ч гэсэн 12 байгаагаар биччихлээ :)/
Тэхёны царай бага зэрэг итгэлгүй хачин болсноо "хайраа энэ чинь зүгээр л компьютер график ш дээ, тэгээд ч ааваас бусад нь ийм хүчгүй энэ чинь зүгээр ЭНТ-с нь зохиосон худлаа зохиол байхгүй юу" гэж тайлбарлахад
Инжи инээсээр "мэднэ ээ, тэр тусмаа мөн, нөгөө өвгөн анх газрын зураг гээд чихрийн сав өгсөн байсныг санаж байгаа биз дээ?" гэхэд Тэхён "санаж байна аа, биднийг сайхан хуурсан шүү өөдгүй өвгөн чинь" гэж хэлэхэд
Инжи "үгүй ээ тэр хуураагүй харин ч бидэнд тусалсан байна, газрын зураг гэж энгийн чихрийн сав өгсөн нь бүх зүйл энгийн шүү гэдгийг чи бид хоёрт хэлэх гээд байж, тэгээд л хүн бүрийн мэддэг хогийн савнаас доор үздэг энэ гариг Eldorado болж таарсан, тийм болохоор 12 хамгаалагч баатар хайх биш харин 12 энгийн хүнийг хайх ёстой байх, тэр хүмүүс нь мэдээ EXO шүү дээ тэдний бүх зүйл нь таарч байна" гэж хэллээ.
Тэхён ч гэсэн бүгдийг ойлгов бололтой "тийм байна одоо дэлхий рүү буцъя ах нарыг энэ гариг дээр авч ирэх ёстой" гэв.
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)