20 страница1 мая 2026, 22:01

Part 20


Крис: юу өгсөн гэж??


Бид мэдээж юу өгснийг нь сонирхон хүн бүр л дотроо маш олон зүйл төсөөлж байсан байх. Би хүртэл хүчний бөмбөлөг, шидэт баг гээд л маш олон зүйл төсөөлж байлаа. Гэвч Кай-н хэлсэн хариулт бүгдийг гайхуулж чадав.

Кай: хүүхэд

Бүгд: 0.О ЮУ???

Чэн: юун хүүхэд вэ?? дэлхийд ид шидийн бэлэг өгсөн байх ёстой гээд байхад юуны чинь хүүхэд

Чанёол: харин тийн, ямар нэг харь гаригийн хөлөг эсвэл кинон дээр гардаг шиг шидэт таяг, си жи 7 шиг сайхан сэтгэлтэй дэлхийд туслах бяцхан харь гаригийн амьтан ч юм уу, ер нь бол тиймэрхүү зүйл байх ёстой биз дээ?

Бүгд: харин тийн

Кай залхсан царай гаргаад: үгүй ээ яг хүүхэд байсан

"яг хүүхэд байсан" энэ үгийг сонсох төдийд толгойд байж боломгүй бодол орж ирэх нь тэр. Хэрэв миний энэ бодол үнэн бол харин ч хамгийн гайхалтай бэлэг гэсэн үг.

Би: ямар хүүхэд байсан бэ?? хүү юу охин уу? хүүхдийг хэр сайн харсан бэ? түүнд бусдаас ялгарах содон зүйл байсан уу?чамд яг юу харуулсан юм? нэгийг ч үлдээхгүй хэлээч.

Намайг ингэж чухал асуухад бүгд "яасан юм бол?" гэсэн түгшүүртэй харцаар над уруу харна.

Кай бодох мэт хэдэн секунд чимээгүй байснаа ярив: яг надад харуулсан зүйл гэвэл би төрөх дөхсөн нэгэн бүсгүйн гэдсэн дээр чихээ тавиад ямар нэг юм яриад нөгөө бүсгүйтэй хамт инээлдээд байсан гэхдээ юу ярьж байгаа нь надад сонсогдоогүй би яг л кино үзэж байгаа юм шиг тэднийг холоос харж байсан гэхдээ холоос харж байгаа ч гэсэн тэр бүсгүйтэй байхдаа өөрийгөө юу мэдэрч яаж байгааг маш сайн мэдэрч ойлгож байсан. Ер нь бол тэр бүсгүйтэй хамт байгаа Кай үнэхээр жаргалтай байсан инээмсэглээд л, гэтэл гэнэт бүсгүй өвдөж ус нь гарчихсан гэвч тэд эмнэлэг яваагүй би зүгээр түүний гараас атгаад суугаад байсан тэгээд удалгүй бүсгүй төрж охинтой болсон. Охин үнэхээр эгдүүтэй, гэхдээ тэр энгийн хүүхэд шиг биш дөнгөж төрсөн байж мөрөө шүргэсэн тас хар буржгар үстэй бас маш тод гэрэлтсэн цэнхэр нүдтэй. Түүний нүд рүү харах үед ертөнцийг тэр чигт нь харах мэт нэг тийм гайхалтай мэдрэмж төрдөг. Охин миний хацарт гараа наан инээмсэглэх үед би хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгаланг мэдэрсэн. Юунд ч санаа зовохгүй ямарч муухай бодол байхгүй яг л миний тархинаас сөрөг гэх бүх бодлыг минь устгах мэт, зүгээр л аз жаргалтай болсон.

Түүний энэ яриаг сонсоод миний бодол улам бүр батлагдах мэт.

Би: чи түүний аав байх

Бүгд: ЮУ?? /юу ч ойлгоогүй арван хоёр царай хэхэ/

Би: охин дэлхийд өгсөн бэлэг, бас тэр бусдаас тэс өөр, хүмүүст амар амгалан мэдрүүлж жаргалтай дурсамжийг сэргээж байна гэдэг бол харыг цагаан болгох гайхалтай хүч байна гэсэн үг, өөрөөр хэлбэл охин сахиусан тэнгэр байх. Тэр хөвгүүдийн минь дотроос гарах гэж тэмүүлж байгаа харын муу ёрын хүчийг устгаж тэдэнд минь амар амгаланг өгч чадах байх гэж бодож байна. Бас энэ бүхнийг Андо Кай-д харуулсан болохоор магадгүй Андогын эхнэр болох ёстой сахиусан тэнгэр нь Кай-н ирээдүйд төрөх охин нь байх

Бүгд: ЮУ??? 0.О

Бэкхён: шидэт номыг олж байж л сахиусан тэнгэрүүдийг олох боломжтой гэж бодсон юмсан 0.О

Бүгд: харин тийн

Би: би ч бас гайхаж эргэлзэж байна гэвч энэ таамаглал бараг үнэн байх гэж бодож байна.

Бэкхён царай гэрэлтэн, дөрвөлжин амлан инээсээр: хайраа хэрвээ энэ бүхэн үнэн бол бид нэг бэрээ олсон гэсэн үг үү??

Би: тийм л байх гэж бодож байна, хэрвээ таамаглал үнэн бол шүү дээ

Бэкхён намайг тэврэн дээш өргөөд: үнэн байхаа, ААА ЯМАР ГАЙХАЛТАЙ ЮМ БЭ, ОДОО НӨГӨӨ ХОЁР МИНЬ ШИДЭТ НОМОО ОЛЧИХ ЮМ БОЛ НӨГӨӨ БЭРЭЭ Ч БАС ОЛОХ НЬ БАЙНА Ш ДЭЭ ХӨВГҮҮД МИНЬ ҮХЭХГҮЙ БАС ЧӨТГӨР БОЛОХГҮЙ гэж гэрээр нэг орилсоор намайг бараг шидчих нь холгүй эргүүлнэ. /манай хүн үнэхээр их баярлаж байгаа бололтой, яг үнэн худал нь мэдэгдэхгүй ч гэсэн нэг сахиусан тэнгэрийг хаанаас олж болохоо мэдсэн болохоор Бэкхёнд минь байсан тэр их дарамтын тал нь ч гэсэн хөнгөрсөн нь мэдээж тэгээд л ийм баяртай байгаа байх, ямар л эцэг хүн төрсөн үрсээ ирээдүйд алж магадгүй гэсэн бодолтой тайван амьдрах билээ дээ/

Би: хэхэ одоо буулга би үхлээ

Бэкхён: ойлголоо, намайг доош буулгаад "ашгүй дээ 18 жилд ядаж нэг охиныг нь ч олж чадахгүй бол яанаа гэж үхтлээ айж байлаа" гэсээр хоолой нь зангиран намайг чанга тэвэрлээ.

Мэдээж бид бүгд магнай хагартал баярлаж байсан болохоор гэрээр нэг дуу шуу болон Кай Бэкхён хоёрыг худууд болох нь байна ш дээ гэлцэн инээлдэнэ.

Бэкхён Кай уруу харан малийсаар: Ким Кай чи яагаад ийм царайлаг юм бэ?? алив ах нь үнсье гэсээр хошуугаа цорвойлгон очиход Кай байдгаараа нүүрээ амаа үрчийлгэсээр "ахаа энэ арай хэтрэх байх шүү" хэмээн зайгаа барихад Бэкхён "ээ ганц үнсье л дээ худаа" гэсээр Кайг зочдын өрөөгөөр нэг элдэн хөөнө. Тэднийг харах бид бараг л савж унах шахаж байв. Ядаж байхад манай хүн дэндүү их баярласан болохоор бүр яг жинхэнээсээ үнсэх гээд дайраад Кай ч бас яг жинхэнээсээ дургүй байгаа бололтой зугтааж гүйгээд үнэхээр хөгжилтэй юмаа.

Тэгж тэгж манай хүн ядаргаатай хүссэн л бол заавал хийж байж салдаг зангаараа Кай-г хэд сайн шүлсдэж аваад инээдмийн жүжиг минь өндөрлөсөн дөө хэхэ.

Бид ч өнөөдөр болсон гайхамшгийг тэмдэглэн гэртэй бага зэргийн баяр зохиолоо. Мэдээж өнөөдрийн гол баатар маань Кай болоод байгаа болохоор Кай-нхаа дуртай тахианаас нэлээд хэдийг захиалаад шар айргаар даруулсан шиг ээ оройг гайхалтай өнгөрөөж байв. Гэвч манай нөхрийн тэвчээргүй занг яалтай билээ сайхан тайван ярилцаж байсан уур амьсгалыг эвдэн Кай-с хүүхэд нэхэж эхлэх нь тэр.

Бэкхён: Кай-ши миний царайлаг, ухаантай, хөөрхөн худаа :333

Кай: яав -_-

Бэкхён: найз охин нууцаар болздог хүүхэн байгаа биз дээ? хүүхэд хийх цаг чинь болсон юм шиг санагдахгүй байна уу? маргааш нөгөөдрөөс гялалзуулаад хаячих за *ирмэх*

Кай хөмсгөө зангидаад: та одоо юу яриад байгаа юм?? тийм зоргоороо юм гэж хаана байсан юм. Надад найз охин уулздаг эмэгтэй аль аль нь байхгүй болохоор та бага зэрэг хүлээх болж дээ.

/Хэдий одоо Кайстал ил болсон ч гэсэн өгүүллэгтээ оруулаагүй шүү дуртай хүн ч байгаа дургүй хүн ч байгаа тийм болохоор крисал нтр-г оруулаад шал дэмий гэж бодлоо, зохиомол дүртэйгээ л байсан нь дээр байх хэн хэнийхээ сэтгэлд амар хэхэ/

Бэкхён: ойлголоо би хүлээж байя /тийм байлгүй дээ миний хань ухаантай шүү гэж бодож дуусаагүй байтал араас нь ингэж хэлэх нь тэр/

Бэкхён: гэхдээ долоо хоног л хүлээнэ шүү, долоо хоногийн дараа найз охинтой болоод бас жирэмсэн болгосон байгаарай *чухал царай*

Кай: ЮУ??? ТА ОДОО ХҮҮХЭД ХИЙХ ТИЙМ АМАРХАН ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ? БАС НАЙЗ ОХИН ОЛОХ Ч ТЭР

Бэкхён: амархан ш дээ, жишээ нь би анхныхаа шөнө л Инжигээ хийж байлаа *мундаг царайлах*

Би: -_- ханиа одоо болно оо

Бэкхён: тэгээд ч чи заавал найз охин олно гэж цаг алдаж байхаар гараад хамгийн түрүүнд таарсан царайлаг эмэгтэйгээ жирэмсэн болгоход болоо ш дээ, дараа нь та хоёр сална уу нийлнэ үү надад хамаагүй ээ салсан байлаа ч би охиныг чинь төрсөн хүүхдээсээ илүү хайрлах болно. Ер нь хэлэх гээд байгаа зүйл маань товчхондоо бол хүүхдийг л наанаасаа гаргаад хүний орчлонд төрүүлээд өгчих *Кай-н өмд рүү заах* тэгээд л арыг нь би хариуцна *ярзайх*

Кай: бурхан минь гэж -_- та яагаад ийм юм бэ?

Бэкхён: дажгүй санаа байгаа биз дээ ^_^

Би: хайраа тэгж болохгүй байх аа

Бэкхёны нүд томрон: яагаад???

Би: хэрвээ ямар ч хамаагүй эмэгтэй бидний сахиусан тэнгэрийг төрүүлэх байсан бол Кай-д харуулсан тэр зураглал дээр охины ээж харагдах ёсгүй байсан зөвхөн охин л харагдах байсан гэтэл Кай охины ээжтэй тийм жаргалтай байгаагаар өөрийгөө харна гэдэг тэр эмэгтэй ч бас сахиусан тэнгэрийг төрүүлэх гэж цаанаасаа сонгогдсон бүсгүй байгаа бас Кай түүнд дурласан байх ёстой тэдний хайраас л жинхэнэ сахиусан тэнгэр мэндлэх ёстой түүнээс биш ямар ч хамаагүй арав хорин эмэгтэйг жирэмсэн болголоо гээд сахиусан тэнгэр төрнө гэсэн үг биш. Энгийн хүмүүст хүртэл өөрийн гэсэн хувь тавилан учрах ёстой хүн гэж байдаг тийм байхад сахиусан тэнгэрийг төрүүлэх эмэгтэй ямар ч хамаагүй нэгэн байх ёсгүй хувь тавилангаа дагах ёстой байх.

Бэкхёны царай барайн: за за гэхдээ хурдхан бэрээ хармаар байхад гэснээ гэнэт зальтай инээмсэглэл тодруулан: Кай чи Андогын харуулсан тэр эмэгтэйгээ хайж олоод л болоо юм байна ш дээ, нэг уулзаад авсан байхад дурлах цаг хугацааны асуудал байж таараа :333 охины ээж ямар хуу царайтай вэ? бид ч бас хайж олоход чинь тусалъя

Кай: мэдэхгүй ээ

Бэкхён: 0.О яагаад???

Кай: надад царайг нь харуулаагүй

Бэкхён: гайхалтай, энэ л жинхэнэ гайхамшиг байх -_- гэдэстэй нь ярьж байхын оронд дээшээ болоод царайг нь харахад яадаг байна аа -_-

Кай: би яаж мэдэх юм?? тэгээд ч би ямар өөрөө харъя гэж харсан биш Андо л харуулсан биз дээ

Би: тэр бүсгүйд чинь ямар нэг онцгой зүйл байсан уу? содон санагдсан зүйл ч юм уу?

Кай: харин л дээ, мэдэхгүй байна аа зүгээр энгийн л бүсгүй байх шиг байсан

Бэкхён: гайхалтай хамтдаа энгийн бүсгүйг хайя -_-

Кай: аан тийн, тэр үнэхээр гоё хоолойтой юм байна *малийх*

Бэкхён: дэлхийн энэ олон тэр бум хүмүүсийн хэд нь гоё хоолойтой гэж бодоод байгаа юм?? хаа сайгүй гоё хоолойтой хүмүүс байгаа ш дээ, өөр содон зүйл байгаагүй юм уу мэнгэ шарх сорив юу байдаг юм ер нь бол бодит таних тэмдэг байхгүй юу?

Бүгд: харин тийн

Кай: байхгүй ээ санаж байгаа нь түүний уянгалаг сайхан хоолой л байна ярьж байгаа нь хүртэл дуулж байгаа юм шиг тийм гоё :333

Бүгд: -_-

Бэкхён биднээс нэхээд нэмэргүй гэдгийг ойлгосон болохоор хооллож дуусаад хөвгүүд дээрээ очин инээдтэй инээдтэй зүйл асууна. Харин нөгөө хоёр нь өөдөөс нь эгдүүтэй царайлсаар.

Бэкхён: Андо миний хүү хадам ээжийнхээ царайг хадам аавдаа харуулж чадахгүй биз?? чиний төлөө хадам ээжийг чинь хурдан олох хэрэгтэй байна. Чи бас эхнэртэйгээ хурдан уулзмаар байгаа биз дээ? гэж асуухад Андо барьж байсан бамбаруушийн хаа чихнээс хазан нүдээ томруулсаар эрүүгээ хоёр тийш хөдөлгөнө. Ямар ч шүдгүй юм байж юм хазах дуртайг нь яав аа хэхэ. Тэгээд сайн хазагдахгүй болохоор нь бүр чанга хазах гээд байдгаараа чичрээд дайраад байдаг гээд боддоо хаха.

Бэкхён: аавыгаа сонсож байна уу?

Андо: да да *малийх*

Бэкхён: за за ямар ч байсан чамд бодож санасан зүйл байгаа л гэж найдъя

Андо: да да

Бэкхён Андогын цаана өөрийгөө саатуулан суух Аргон дээр очин: миний хүү ямар нэг юм хийхгүй юм уу? ах нь аль хэдийн эхнэрээ заагаад өгчихсөн миний хүү ч бас эхнэрээ хаанаас олохыг зааж өгч болохгүй гэж үү? уг нь чи эртхэн эхнэрээ заагаад өгвөл эгч ах хоёр нь сансраар тэнэж өөрсдийгөө зовоохгүй гэртэй эргээд ирж чадна ш дээ миний хүү хичээл дээ гэхэд Аргон эрүүгээ дагуулан шүлсээ гоожуулсаар газраас авсан хогоо амандаа хийн амттай юм идэж байгаа юм шиг бувалзана.

Бэкхён: чи арай туршлагагүй бололтой, гэхдээ уг нь заагаад өгвөл сайн л байна гэж хэлж дуусаагүй байтал Аргон төвөгшөөх мэт шалан дээр байсан цаасны тасархайг аван аавынхаа ам уруу хийгээд эгдүүтэй нь аргагүй яг аав шигээ дөрвөлжин амлан байдгаараа инээлээ.

Бэкхён амнаасаа цаасаа гарган хэлээ гараараа арчаад: Аргоон!!! боль л доо ханхүү юм байж яасан заваан юм бэ??

Аргон: да да ^_^ *тургих*

Бэкхён: энэ хүүхдэд хааны удмын хүн ямар байх талаар хичээл орох цаг нь болсон байна -_-

Бүгд: хаха

Залуус унтах нь унтаж, унтаагүй нь өөрсдийн хийх гэсэн зүйлсээ хийж байлаа. Хөвгүүд маань гэртэй ирээгүй хэд хоносон биш гэрээ бүр санасан бололтой байдгаараа хөөрөөд ёстой унтдаггүй дээ, нөгөө л нэг эгдүүтэй хүүхдийн хэлээрээ "да да" гэж үглэсээр ийш тийш мөлхөн хэрдээ л танхай загнаж байв. Хань бид хоёр ч хөвгүүдээ унтуулаад хурдхан унтаж амрах юмсан гэсэндээ тэднийг унтуулах гэж хичээнэ. Даан ч үр дүн 0% гэдэг шиг л унтуулах гээд аав нь дуу дуулж өгөхөөр хоёулаа өөдөөс нь "ДААА ДААА" гэж орилоод юун унтах, уг нь бол аавтайгаа хамт дуулж байгаа юм шиг байгаа юмаа хэхэ. Сүүл дээ бүр аавынхаа амыг дараад "ДА ДА" гэж орилоод салдаггүй шүү, гэрээр дүүрэн инээд. Хүүхэд гэдэг яалт ч үгүй аз жаргалын уурхай юмаа.

Лае: хаха манайх хоёр мундаг дуучинтай болж байгаа юм байна даа

Би: харин тийм ээ хэхэ

Бэкхён ч бууж өгсөн бололтой хоёр хүүгээ газар тавиад: унтахгүй юм байна өө -_-

Хөвгүүдээ нойр нь хүрэхийг хүлээгээд зурагт үзэн сууж байлаа. Залуус ихэнх нь унтчихсан Чанёол Лухан хоёр бидэнтэй хамт зурагт үзнэ. Гэтэл гэнэт Аргон Чанёол уруу зүтгээд эхлэх нь тэр.

Бэкхёны нүд томрон: ЁОЛ ХУРДАН ОЧ Л ДОО МАГАДГҮЙ АНДО ШИГ ӨӨРИЙН ЭХНЭРЭЭ ЧАМД ЗААЖ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА БАЙХ гэсээр бараг л доороо үсрэн орилоход бид ч бас нээрээ магадгүй юм гэж бодохын зэрэгцээ Чанёол гүйх шахам Аргон дээр очлоо. Түүний дээш тэврэх үед Аргон ч бас Чанёолын хацарт гараа хүргэв.

Бид хэдийн нүд ёстой л 0.О ийм болчихсон, юу юугүй хоёр дахь сахиусан тэнгэрийг оллоо доо гэж баярлаж байтал Аргон төв царайтай болохын оронд харин ч эсрэгээрээ малийсаар амандаа байсан бөөн шүлс болсон том цаасаа Чанёолын ам уруу хийгээд юу ч болоогүй юм шиг буухаар газар уруу зүтгэлээ. Чанёол бүр шоконд орсон байдалтай хүүг доош нь буулгаад гэнэт ухаан орсон мэт оргиж орилсоор нөгөө цаасыг амнаасаа гаргана. Лухан ах бүр саваад уначихсан харин Бэкхён бид хоёр яг элэг хөших гэж байсан ч гэсэн манай хүүхдийн тарьсан хэрэг болохоор инээдээ барин хоёр бие рүүгээ жуумалзана.

Чанёол: ЁО ЭНЭ ЗАВААН ХҮҮХЭД ДЭЭ ЯМАР НЭГ АРГА ХЭЖЭЭ АВААЧ ДЭЭ "огих" тэрний бүх шүлс миний аманд "огих"

Бид хоёр: уучлаарай /бараг л инээх гээд байлаа одоо инээх юм бол гал дээр тос нэмсэнтэй адил болох тул бараг л өөрийгөө чимхэн байж тэвчинэ/

Бэкхён: гэхдээ хүү чиний хацарт хүрсэн ш дээ ямар нэг юм харуулаагүй юу?

Чанёол: ЮУ ХАРУУЛДАГ ЮМ ТАНАЙ ЗАВААН ХҮҮХЭД ХОГ АМАНДАА ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭХ БИШ

Бэкхён: хихи уучлаарай андаа, гэхдээ чи хэсэг гацсан ш дээ тэр үед юм хараагүй юм уу??

Чанёол: БӨӨН ШҮЛС БОЛСОН ТОМ ЦААС АМ УРУУГАА ЧИХҮҮЛСЭН ХҮН ГАЦАХГҮЙ ӨӨР ЯАХ ЮМ, БИТГИЙ МӨРӨӨД ТАНАЙ ХҮҮ НАДАД ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ

Бэкхён: за за хихи :333

Чанёол: ЯВЖ УНТЛАА гээд шууд дээшээ гарлаа.

түүнийг дээд давхар уруу гараад л Бэкхён бид хоёр тэвчиж байсан инээдээ шууд гаргалаа.

Бэкхён: ХА ХА ХА тэр царайг нь харсан биз дээ

Лухан: тэр огиж байгааг нь ээ, энэ хэзээ аав болно оо хахаха

Өнөөдрийг ийм бүтэлтэй ч юм шиг бүтэлгүй ч юм шиг хөгжилтэй өнгөрүүлэн бүгд зүүдний ертөнцөөр аяллаа. Хоёр ихэр минь ч гэсэн нам унтсан. Өглөө охин уруугаа нэг сахиусан тэнгэрийг олсон тухайгаа мэдээ явуулна аа. Тэд минь яаж явдаг юм бол доо аян зам нь аюул бага л байгаасай билээ гэж залбирсаар орондоо орлоо.

ݎ

20 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!