19 страница1 мая 2026, 22:01

Part 19

Бид дэлхийд ирээд шууд Зело ахын гэрлүү явлаа. Надад түүнд өгөх бэлэг байна. Нэгэнт би өөр хүний хүн болсон тэр ч бас өөрийн зөв гэсэн замаар явж байгаа тул хамгийн сүүлийн удаа түүнийг хайрлах сэтгэлээ ид шид болгон өгөх гэж байгаа юм.

Биднийг гэрийнх нь ойролцоо ирэхэд ах нөгөө эмэгтэйгээ түрчихсэн дэлгүүрээс ирж байгаа бололтой бүсгүйн хөл дээр ууттай юмнууд байв. Тэд ойр зуурын зүйл ярин явах ба бүсгүй үнэхээр жаргалтай байгаа харагдана. Өвчтэй тахир дутуу хүн биш цоо эрүүл цовоо сэргэлэн хүн шиг харагдана. Харин ах инээж байгаа боловч үл ялиг гуниг нүднээс нь харагдана. Тэднийг ширтэн нам зогссон намайг Тэхён гараас минь зөөлөн атган бодлоос минь салгалаа.

Тэхён: очиж уулзахгүй юм уу? түүнд өгөх бэлэг байна гэж хэлсэн биз дээ? гэсээр намайг ямар үйлдэл хийх бол гэсэн харцаар харна.

Би: үгүй дээ би түүнтэй уулзахгүй, миний өгөх бэлэг бодит бус зүйл болохоор нууцаар өгөх ёстой юм гэж хэлээд нүдээ анин сэтгэл дотроо ахын жаргалтай байгаа төрхийг дүрслээд шидэт тарина аа уншлаа. Миний шидийн тоосонцор агаарт үл харагдах бүдэг бас чимээгүй хөөрсөөр тэдний дээрээс уналаа. Үүнийг мэдэрсэн мэт тэр хоёр хоёулаа зэрэг тэнгэр лүү хараад эргээд инээмсэглэн юм ярьсаар гэртэй орцгоолоо.

Харин би ахыг сүүлийн удаа шуналтайгаар эр нөхрөөсөө ч санаа зовохгүй эрээ цээргүй ширтсээр сэтгэл дотроо чимээгүйхэн салах ёс гүйцэтгэлээ.

Тэхён миний энэ байдлыг эвдсэнгүй чимээгүй намайг ширтэн зогсоно. Ах угийн гэртэй орсон болохоор нүдэнд бага зэрэг бүрэлцэн цийлгэнэх нулимсаа нүдээ хурдан хурдан анивчин цааш залгиад Тэхён уруу харан: явах уу? гэж хүчээр инээмсэглэн асуухад Тэхён намайг тэвэрлээ.

Би түүнийг өөрөөсөө түлхэх боловч тэр намайг тавьсангүй харин ч улам чанга тэврээд: ямар хэцүү байгааг ойлгож байна, цаг хугацаа бүгдийг эдгээх болохоор битгий санаа зов, бас надад итгээрэй би чамайгаа заавал аз жаргалтай байлгана, шархалсан зүрхийг чинь заавал эдгээж өгөх болохоор жоохон л хүлээчих гэсээр үсийг минь илнэ. Би юм хэлэх гэсэн ч хэлж чадсангүй саяхан тэвчиж байсан нулимсаа зөнд нь орхин ил гаргалаа Тэхёны энгэрт наалдах уйлах нь ганцаараа уйлахаас хамаагүй дээр юм. Зүрх минь хүртэл арай бага өвдөх шиг.

Бид хэсэг тэгж зогсоод би тайвширсан тул түүний тэврэлтийг тавиуллаа.

Би: одоо зүгээрээ, чи миний хажууд байгаа нь ямар сайн хэрэг вэ? чамд тэврүүлсэн болохоор сэтгэл минь хурдан тайвширлаа гээд инээмсэглэн Тэхёны гараас хөтлөхөд тэр ч бас инээмсэглээд толгой дохилоо.

Бид дэлхий дээр ирсэн гэдгээ аав ээжид хэлээгүй болохоор шууд аялалдаа гарлаа.

Сансарт нисэж байхад Тэхён чимээгүй байснаа гэнэт: нууц биш бол чи түүнд ямар бэлэг өгсөн юм? гэж асуугаад санаа нь бага зэрэг зовсон бололтой харцаа бурууллаа.

Би: би түүнийг хайрладаг хайраа ид шид болгон түүнд өгсөн юм гэж хэлэхэд Тэхёны нүд томрон "хайраа өгсөн гэдэг чинь юу гэсэн үг юм??" гэж асуух нь тэр.

Би: хаха хартай залуу байх нь ээ, миний сэтгэл дотор байсан тэр хүнийг гэх хайрыг зүгээр л түүнд буцаагаад өгчихсөн одоо миний зүрх сэтгэл илүү сул чөлөөтэй байхаас гадна яг одоогийн байдлаар сэтгэлд минь нэг залууг хайрлах хайрын оч дөнгөж үүсэж эхэлж байх шиг байна гэж хэлээд зүрхэн тушаагаа дарахад Тэхён байдгаараа малийсаар намайг тэврэн дээш өргөөд "тэр нэг залуу чинь би мөн биз дээ??" гэж асуулаа.

Би толгой дохиод: тийм ээ, миний амьдралд хүчээр орж ирсэн тэр өөдгүй залуу л одоо миний сэтгэлд байгаа харин ахын хувьд гэвэл сайхан дурсамж болон үлдсэн гэж хэлэхэд Тэхён намайг доош буулгаад дахин тэвэрлээ.

Тэхён: баярлалаа намайг бүрэн хүлээн зөвшөөрсөнд, би үнэхээр аз жаргалтай байна.

Би: чамд ч гэсэн баярлалаа, чи үнэхээр хүлээцтэй уужуу сэтгэлтэй болохоор л энэ түүх ийм жаргалтай үргэлжилж байгаа юм тэгээгүй бол магадгүй эмгэнэлт жүжиг болох байсан биз

Тэхён надаас холдоод: тэгээд хайрыг нь буцааж өгнө гэхээр яг яадаг юм??? миний бодлоор энэ боломжгүй юм шиг ээ

Би: мэдээж боломжтой, би түүнийг хайрлах хайраа түүнд өгсөн, хэрвээ тэр нөгөө өвчтэй бүсгүйгээ чин сэтгэлээсээ хайрлаж түүндээ дурлах юм бол бүсгүй хөлд орно, эрүүл болно. Миний түүнд буцааж өгсөн хайрын шид ийм л байна даа гэж хэлээд нүдээ ирмэлээ.

Гэтэл Тэхёны нүд томрон: нээрээ тийм байсан байна ш дээ, тэгж болох байсан байна, би харин Зелог өрөвдөөд байгаа хирнээ яаж туслахаа мэдэхгүй байсан юм миний хайр ч мундаг шүү гээд хацраас зөөлөн чимхлээ.

Би: тийм ээ тийн өлсөж байна уу? хоол хийгээд өгөх үү? гэсээр гал тогоо уруугаа орлоо.
/та бүхэн арай бид хоёрыг луу унаад сансраар нисээд байгаа гэж бодсон юм биш биз дээ хаха, мэдээж ертөнцийг луу ганц эвэрт унаад туулах хэцүү бас олон жилийг ардаа үдэх тул гэртэйгээ явж байгаа гэхэд болно дотроо арваад өрөөтэй сансрын хөлгөөр явж байгаа шүү харин бидний үнэнч туслахууд хамт нисэж байгаа/

~~~~~~~~~~~~~~~

Бүх зүйл миний талаас буюу Сүжиний талаас:

Охины хурим дууссан бас тэд хүндхэн аялалдаа аль хэдийн гарсан болохоор бид гэр бүлээрээ эргэн гэртэй ирлээ. Мэдээж дэлхийд ирэхэд бөөн шуурхай мэдээнүүд биднийг угтлаа. Мазотин Аргустины тооллоор гурван хоног үргэлжилсэн найр минь дэлхийн тооллоор бараг есөн хоног үргэлжилсэн гэсэн үг. Их оддын баярт анх удаа оролцсон дэлхий мэдээж маш их цочролд орсон бөгөөд эрдэмтэд шинжээчид нь ес хоног нар огт жаргаагүй шидэт тоосонцор дунд байснаа тайлбарлах гэж толгойгоо гашилгаж байгаа сурагтай. Бараг зурагтын бүх сувгаар ертөнцөд болсон гайхамшигтай ес хоногийн тухай мэдээлэл баримтат кино тасралтгүй гарч байлаа.

Бэкхён: гэртэй ирсэн чинь гоё байна шүү гэсээр буйдан дээр тэрийн уналаа гэтэл хажууд нь сууж байсан Андо "да да да" гэж амандаа үглэсээр аавыгаа дуурайн тэрийн уналаа.

Бүгд: хаха

Сэүн: манай Андо ч гэсэн гэрээ санасан бололтой

Би: харин тийм ээ гэж хэлж дуусаагүй байтал Аргон "да да на да" гэж шүлсээ гоожуулан юм хэлснээ хойшоо биш урагшаа унаад өгөх нь тэр гэрээр нэг бөөн инээд хаха

Чанёол: энэ яг аав шиг ээ мангар гар байна ш дээ хаха гээд инээж байтал Бэкхён байдгаараа Чанёол уруу муухай хараад "юу гэнээ чи??" гэтэл хоёр хүү минь бас бяцхан хөмсгөө зангидан Чанёол уруу хараад "да да" гэх нь тэр бас л бөөн инээд хоёр бяцхан минь бүр яг аав болоод байх юмаа. Ялангуяа сүүлийн хэд хоног аав нь юу хийнэ яг түүнийг нь дуурайдаг болоод бүр эгдүү хүргээд салахгүй байгаа.

Чанёол: хаха за за энэ гурав бүр барьж идлээ.Бэкхён хэлээ зажлан: миний бяцхан үрс ямар хөөрхөн юм бэ?? гэсээр хоёр хүүгээ тэврэн үнсээд эргэн тойрноо гүйлгэн харснаа санаа алдаад: одоо миний бяцхан охин байсан бол бас гүйж ирээд үнсүүлэх байсан даа гэж хэлэн хананд өлгөсөн охиныхоо зураг уруу ширтлээ.

Лухан: хүний гэргий болчихсон том охиноо бяцхан гэнэ шүү хэхэ, одоо дасах хэрэгтэй эцэг эх бүр охин оо хүний хүн болгон үдэж өгдөг ш дээ хүссэн хүсээгүй ийм өдөр ирэх л байсан

Гэхэд манай хүний хэрүүлч зан нь хөдөлсөн бололтой Лухан уруу муухай хараад: тэр эцэг эхүүд чинь тав хүрээгүй охин оо хүний эхнэр болгодоггүй л байх шүү бяцхан охиныг минь юу юу гэнэ үү том охин гэнэ шүү ах та нээрээ гэж жөрвийсөөр хоёр хүүгээ газар тавилаа.

Лухан: хаха ойлголоо чиний бяцхан бичил үр чинь одоо ертөнцөөр аялж дүү нараа аврах гэж байгаа

Бэкхён: мэдээж ш дээ ямар мундаг охин билээ.

Бид гэртэй ирсэн болохоор ойр зуурын юм идээд зурагт үзэх нь үзэж зарим нь тоглож зарим нь ном уншина.

Кай: ингэхэд их оддын баяраар гариг бүрд ид шидийн бэлэг өгдөг гэсэн биз дээ манай дэлхийд юу өгсөн бол??
гэхэд залуусын сонирхол хөдөлсөн бололтой бүгд л "юу өгсөн бол, та нар хаан хатан нь юм чинь мэдэхгүй юу" гэх мэтийн олон асуулт асууна.

Би: мэдэхгүй ээ, шидтэнүүд маань зүгээр л тухайн гаригт хамгийн хэрэгтэй байгаа чухал зүйл нь болоорой гээд л шидэт тарина аа уншин тухай гариг уруу явуулдаг. Тэдний явуулсан тоосонцор тухайн гариг дээр очихдоо тэр гаригийн ирээдүйд маш их тус болох амин чухал зүйл болон хувирдаг юм. Тийм болохоор дэлхийд чухам юу хэрэгтэй тэр шидэт бэлэг хэнд очсон гэдгийг бид огт мэдэхгүй

Бүгд: өө тийм үү

Гэтэл Андо гэнэт Кай уруу гараа сунган зүтгээд эхлэх нь тэр манай хоёрыг хараад ЕХО-гынхон угийн хэлгүй болчихдог юм болохоороо Кай хэл амаа зажилсаар "яасан бэ? манай өөлкөн Андо" гэсээр хүүг авахад хүүгийн нүд гэнэт гэрэлтэн Кайн хацарт гараа наалаа. Энэ үед хажуугаас нь харж байсан бид гайхах айх сандрах зэрэгцэнэ, энд чухам юу болоод байгаа юм бол?? Кай хүртэл яг тийм зомби шиг л Андо уруу гөлрөн ямар ч хөдөлгөөн хийсэнгүй бид айсандаа Андог Кайс авах гэж оролдох үед тэр хоёрыг тойрон шидэт шугам татагдан тэр шугам уруу би хүртэл нэвтэрч чадсангүй. Бид бүр яахаа мэдэхгүй сандарч байлаа. Арай хүүгийн минь чөтгөрийн хүч сэргээд байгаа юм биш биз дээ Кайд ямар нэг муу зүйл тохиолдох юм бол яах болж байна аа гэж бодон бараг уйлахын даваан дээр байж байтал Андо Кай-с гараа авлаа. Түүний нүд эргээд зүгээр болон юу ч болоогүй мэт эгдүүтэй инээмсэглэл тодруулан Кайн хүзүүнд нүүрээ наалаа. Харин Кай хэсэг гөлөрч зогсож байснаа гэнэт толгойгоо сэгсрэн бодит байдалдаа эргэн ирэх шиг болов.

Бид нар бүгд сандран: юу болсон бэ?? зүгээр үү? Андо чамайг өвтгөсөн үү? сая яг ямар мэдрэмж төрсөн гээд л түүнийг асуултаар булаж эхэллээ.

Кай бидэн рүү харан инээмсэглээд: үгүй би зүгээр, харин ч их оддын баяраар дэлхийд ямар бэлэг өгснийг мэдчихлээ гэх нь тэр.

19 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!