18 страница1 мая 2026, 22:01

Part 18

Эр хүнтэй тэр тусмаа эр нөхөртэйгөө өглөө нэг оронд сэрэх үнэхээр сайхан юм. Сэтгэлд минь нэг тийм үгээр хэлэмгүй таатай бөгөөд тайван, амар амгалан байдал ажиглагдана. Гадаа наран аль хэдийн дээр мандсан тул өрөөнд нарны алтан цацрагтай хамт өглөөний цэвэр агаар орж ирэн, цээж дүүрэн амьсгалмаар сайхан мэдрэмж төрүүлнэ.

Тэхён бага зэрэг нойрмог нүдээ нухалсаар над уруу харан инээмсэглээд: сайхан амарсан уу? хайраа

Би: мм сайхан амарсан, харин чи минь сайхан амарсан биз дээ гээд түүнрүү харан лаг эмэгтэйлэг инээмсэглэх гэсэн боловч инээд хүрээд писс хийтэл инээчихлээ. "хахаха"

Тэхён: яасан бэ??

Би: зүгээр л чи минь гэсэн чинь ичмээр ч юм шиг инээд хүрээд байх юм, саяхан л аав ээж минь бие биеэ ингэж дуудахад үнэхээр дотно гоё сонсогддог байж билээ харин өөрөө хэлсэн чинь ичээд байх юм гэсээр нүүрээ Тэхёны энгэрт наалаа.

Тэхён намайг чанга тэврээд: ичих хэрэггүй ээ, харин ч гоё байна гээд үсэнд минь уруулаа наалаа.

Бидний нялуураад босож амжаагүй байтал өглөөний зоог ороод ирэх нь тэр. Би ч сандарсандаа хөнжлөө урдаа барин үйлчлэгч эмэгтэйгээс бага зэрэг ичингүйрнэ. Тэхён намайг бодвол хамаагүй олон жил амьдарсан юм гэсэн дээ билүү буурь суурьтай бүхнийг тайван хүлээж аваад байх шиг, тэр инээмсэглэн үйлчлэгч бүсгүйд "баярлалаа" гэж хэлээд ширээн дээр зассан хоолыг тонгойн үнэртээд "ваав ёстой гоё үнэртэж байна хайраа босоод ир хоолоо идье" гэхэд нь би өөрөөсөө бараг дөрөв тав дахин том хөнжлөөрөө биеэ ороосон чигтэй газраар нэг чирэн хааяа нэг хөнжил дээрээ гишгэн орооцолдож явсаар ширээнд очин суулаа.

Тэхён миний байгаа байдлыг харан инээж байснаа: наад хөнжил чинь чамд тээртэй биш байна уу? гэж асуув.

Би: мэдээж тээртэй байгаа ч гэсэн ямар хуримын тэр том даашинзыг дахиад өмсөлтэй нь биш би өөр хувцас авч ирээгүй ш дээ гэж хэлээд урд байгаа хоолноос амандаа хийлээ.

Тэхён: хоёулаа байхад зүгээр нүцгэн байсан ч болно ш дээ Би: 0.О энэ залуу чинь харин юу яриад байна аа, ноён Нам та жоохон гаж донтой юу үгүй юу *чухал харах*

Тэхён: хаха гаж донтой байхдаа яадгийн, чи яаж нөхрөө тэгж хэлж чадаж байна аа, зүгээр нүцгэн байж байна биз биед амраар нь *жуумалзах*

Би: ичмээр ш дээ  Тэхён: надаас ичээд байгаа юм уу??

Би: тэгээд өөр хэнээс ичих болж байна? тавагтай хоолноосоо ичих юм уу? *хэлээ гаргах*


Тэхёны нүд нэг томорсноо: хараад байгаарай хэрүүлч гэдэг нь гэсээр хацраас чимхээд: гэхдээ өчигдөр шөнөжин харсан биз дээ гээд цаанаа нэг дуртай байгаа маягтай инээмсэглэл тодруулна.


Би: тэр үед чинь шөнө байсан биз дээ одоо өдөр байхад чинь  Тэхён: шөнө байсан ч гэсэн сайн харсан юм чинь

0cee134214baecc206908013202e1620.avif

Би: за за энэ тухай ярихгүй байя хоолоо идье "аа" гээрэй гээд хоол аманд нь хийж өглөө. Би нөхөртэй болох юм бол заавал ингэж үзнэ гэж бодож байсан юм. Аав ээж хоёр ямар атаархмаар харагддаг байсан гэж бодно. Тэгээд л би хий атаархаад аавыг надад өгөөгүй гээд гомдчихдог байж билээ харин одоо би өөрөө нөхөртэй болчихсон тэгээд нөхөртөө яг аав ээж шиг ээ өгч байна шүү дээ гайхалтай

Тэхён миний өгсөн хоолыг амтархан идээд: ВООААА МИНИЙ ЭХНЭР АМАНД ХИЙЖ ӨГСӨН БОЛОХООР ХАМААГҮЙ ИЛҮҮ АМТТАЙ БАЙНА ШҮҮ

b258bbf97c76a338e8b287d1986c0746.avif

Би: Тийм байгаа биз хэхэ аав ээж хоёр яг ингээд байдаг байхгүй юу :333 одоо надад ААА *амаа ангайх*

Тэхён миний аманд хоол хийж өгөөд: ямар байна хайраа

Би: ММММ ЁСТОЙ ГОЁ БАЙНА *эрхий хуруугаа гозойлгох*

Бид хоёрыг маяглаад сууж байтал гэнэт аав ээжүүд минь ороод ирлээ. Би ч сандарсандаа хурдхан бостол Тэхён аймаар сүртэй гүйж ирснээ миний урд гараа алдалж зогсоод

2b314d90f2cab58eef44b69e9674e932.avif

"ААВАА ТА ЦААШ АА ХАРААЧ ЭЭ МИНИЙ ХАЙР НҮЦГЭН БАЙХАД ЧИНЬ ХААЛГА ТОГШИЖ ОРЖ ИРЭХЭД ЯАДАГ БАЙНА АА" гэж орилоход хадам аав минь сандран гялс цаашаа харлаа. Тэхён нүд ирмэх зуур хаанаас ч юм том алчуур авч ирээд миний ил гарсан байсан мөрөн хэсгийг ороон тэвэрлээ.

Тэхён: кмм *хоолойгоо засах* одоо харж болно оо ааваа

ээж: бид арай тохиромжгүй цагтаа ороод ирсэн бололтой
хадам ээж: харин тийм ээ, уг нь цаг бараг өдөр болж байгаа болохоор аль хэдийн боссон байх гэж бодоод аав ээжүүд нь хүрээд ирсэн чинь гэх үед хоёр аав ээж нар минь бүгд бага зэрэг мушилзана.

Аав: сайн байна миний охиныг үргэлж ингэж хамгаалж байгаарай, өөр эрэгтэй хүн ойртуулж ч болохгүй шүү, өөр залуус охин уруу минь хараад байвал болгоод өгөөрэй Ха хүргээн *чухал царай*

Тэхён: мэдээж тэгэлгүй яах вэ дээ ааваа, та надад итгэж болно

Аав: за за явж явж охиныгоо их зөв хүний гарт өгсөн байна шүү, ааваасаа хүртэл ингэж харамлаж байгаа юм чинь санаа зовох асуудалгүй юм байна *малийх*

Би: ааваа та -_-

Тэхён: тийм шүү ааваа, одооноос Инжи рүү нэг ч залуу харцаа унагааж чадахгүй 


Хадам аав: тэрч яах вэ, гол ажилдаа оръё


бүгд: нээрээ тийш дээ гэсээр их л чухал царайтай хүмүүс биднийг "хувцас аа өмс нэг тийш явах хэрэгтэй байна гэлээ" бид хоёр хоёулаа гайхан бие биерүүгээ хараад мөрөө хавчина. Ганц хүн ч биш аав ээжүүд минь бүгд ийм чухал царай гаргахаар үнэхээр дотор пал гээд л явчихдаг юм байна.

Ээж: бид гадаа хүлээж байя энэ сольж өмсөх хувцас чинь гээд цүнхтэй хувцас бидэнд өгөөд: гялс өмсөөд гараад ир, бал сарын аялалд чинь үдэн гаргах ёслол удахгүй болно түүнээс өмнө та хоёрт өгөх зүйл байна гэж хэлээд тэд гараад явчихлаа.

Бид хоёр: 0.О???

Ээжийн өгсөн цүнхтэй хувцасыг гарган хамгийн түрүүнд тааралдсан дотуур хувцас аа өмслөө
Гэтэл Тэхён над уруу харан жуумалзсаар:

48e58b8ea35ab6e6b55714c55af37eb2.avif

"хайраа наадах чинь муухай юм байна тэр ягаан нь илүү гоё юм байна, ягааныг нь өмсчих" гэсээр орон дээр гаргаад шидсэн ягаан дотуур хувцас уруу нүдээрээ заана.

Би: юу вэ? би ямар чамд гоё харагдах гэж хувцас өмсөж байгаа биш хурдхан өмсөөд гарах хэрэгтэй байна гадаа аав ээжүүд хүлээж байгаа гэж хэлээд эргээд хартал манай хүн аль хэдийн гомдсон царайтай зогсож байв.

Би: 0.О бас яасан бэ???

Тэхён: чи тэгээд надад гоё харагдах гээгүй юм бол өөр хэнд гоё харагдах гэсэн юм?? гээд байдгаараа хошуугаа унжуулан зогсоно.

Би: за за тоглож байхад чинь мэдээж чиний эхнэр юм чинь чамдаа л гоё харагдах гэж өмсөнө ш дээ гэж худлаа инээсээр нөгөө ягаан дотуур хувцасыг нь өмсөөд: одоо уур нь гарсан уу хайраа *итгэл тээсэн харцаар харан байдгаараа инээлээ*

Тэхён: үгүй -,-

Би: за уучлаарай дахиж тийм сонин юм ярихгүй ээ гээд хацар дээр нь үнслээ. Тэхён царай хормын дотор хувираад, над уруу ширтэн инээмсэглэн зогсож байснаа: миний эхнэр болсонд баярлалаа хайртай шүү гээд уруул дээр минь үнслээ.

aa3c33c1c61afe9a35a63ed9a4d0266a.avif

Би: мангар залуу *инээмсэглэх*

Бид хувцаслаж дуусаад өрөөнөөс гарахад ээж нэг шид хэргэлэн шууд үл таних газарт ирлээ. Бидний өмнө нь огт ирж байгаагүй газар байв.

Тэхён би: 0.О бид хаана байна аа? бас яах гэж??

0b9eba06088fb94958dc278e9558c123.avif

Хадам аав: энэ бол Моргетаны арал анх Аргустин Мазотин хоёр анх ургийн холбоо тогтоон ах дүүс болсон тэр цагаас бий болгосон нууц газар байгаа юм. Энэ луунууд болон ганц эвэртүүд хамт байдаг цорын ганц арал. Мазотинчуудын гол унаа анд нөхөр нь Луу харин Аргустинчуудых бол ганц эвэрт тэгээд л энэ нууц арал дээр хамгийн хүчирхэг луу ганц эвэртүүдийг үржүүлдэг юм. Үүнийг зөвхөн хааны гэр бүлийнхэн л мэднэ.
Хадам ээж: та хоёрыг бал сараар явж байгаа нэрийн доор Антосын шидэт номыг хайх гэж байгааг мэдэж байгаа /Антосын шидэт ном- хоёр ихэр ханхүүг аврах ном 11-р хэсэг дээр гардаг санахгүй байгаа бол дахин нэг сэргээгээд уншаарай /

Бид2: 0.О

Аав: өчигдөр танай аавтай муудалцаад хоёр ээжид чинь чирүүлээд явсан даа, тэгээд бид 4 хамт сууж байгаад сайхан ярилцаж дотно найзууд болсон юм бас тэд одоо ихрүүдийн тухай мэдэж байгаа бас чадах бүхнээрээ бидэнд туслана гэсэн. Тийм болохоор миний хүүхдүүд санаа зовох хэрэггүй дээ гээд инээмсэглэлээ.

Ээж: та хоёрыгоо алс холын хүнд аянд гарахаас өмнө та хоёрт тус болох та хоёрыг минь хамгаалах хамгаалагчдыг өгөх гэсэн юм гэсээр ээж надад Луун дээд талтай гоёмсог түлхүүрэн зүүлт өглөө.

2a0b1844661ef4dcbc569ff62733171c.avif

Ээж: энэ зүүлт дотор та хоёрт хэрэг болох Луунууд байгаа, хэрэг гарсан үедээ нэрийг нь дуудахад тэд гарч ирэх болно.

-энэ бол Аргусис галын эзэн, тэр маш хурдан нисдэгээс гадна галын шидийг гайхалтай сайн эзэмшсэн болохоор хэрэгтэй үедээ дуудаж байгаарай.

6a427df44e8dd609f1c1570dd96e610c.avif

– харин энэ бол аянгын эзэн Тургис

3559fb554fc2c2d56629459c90d7381e.avif

-энэ бол аянгын хатан Элсура

24104417183b17644202399ff4a2f98e.jpg

тэд бол нэгэн гэр бүл нэг бүхэл хүч юм тэдний хэрэг гарах юм бол хамтад нь дуудаж байгаарай.

– энэ бол Метрус. Тэр усны луу учир усан ертөнцөд очих шаардлагатай үедээ Метрусаар хамгаалуулаарай.

92bec4a04328dfa9b678f537259a8d9b.avif

-энэ бол харанхуйн ангууч Каскал тэр зүг чиг олохдоо маш сайн харанхуйн ертөнцөд та хоёрыг хамгаалж чадна.

6fa9f6f121326d3c1a1f36ab886fc4a7.avif

-харин энэ бол цагаан дагина Сафира- харыг цагаан болгох агуу хүчтэй, харанхуй дунд аюулд орох юм бол Каскал эсвэл Сафираг дуудаарай

593a316dacb3adab8e756d856bd50ef5.avif

-энэ бол дайны сахиус Оорлан хэн нэгэнтэй хүч үзэн тулалдах хэрэг гарвал түүнийг дуудаарай

772253e1645329cf367622d76728de90.avif

-Оорланыг дуудаад ч хүч чинь хүрэхгүй бол Факротын армиг дуудаарай. Хамгийн гол нь Факротын армиг ганцхан удаа л дуудах боломжтой гэдгийг сана, маш хүнд хэцүү зүйл тохиолдоогүй л бол түүнийг дуудах хэрэггүй боломж зөвхөн ганц л бий

1b62151297dd8e7f5a6fe8c6e4ced10d.avif

– хамгийн сүүлд нь хаан лууны эзний цорын ганц унаа, насан туршийн чинь хамгаалагч Лоран. Тэр бол энэ ертөнцөд цор ганц байдаг хоёр хүйст луу, түүний нэг тал нь эмэгтэй нөгөө тал нь эрэгтэй. Гал болон гэрлийн хүчтэй: Тэр маш мэрэн ухаантай болохоор алсын аянд чинь зөв замаа олоход туслах байх. Бас тэр чамайг аюулд орсон үед өөрөө туслах болно. Тийм болохоор түүнээс тусламж гуйх хэрэггүй тэр өөрөө туслах хэрэгтэй гэж бодсон үедээ л чамд туслах болно.

ed8c88b7bb02e8ec7cdade5a845dd4ac.avif

Бас луунуудыг Тэхён биш зөвхөн чи дуудах ёстойг санаарай. Чи Луу удирдах гэж төрсөн болохоор чи л тэднийг удирдаж чадна гэдгийг сана тэд чамаас өөр хүний үгэнд орохгүй. Бас зүүлтээ хүзүүнээсээ салгаж болохгүй шүү.Гэж хэлээд ээж нөгөө зүүлтээ хүзүүнд минь зүүж өгөх үед Лоранаас бусад нь бүгд утаа болон уусаад хүзүүний зүүлт рүү орлоо.

Ээж: бүгдийг ойлгосон биз дээ миний бяцхан охиныг луунууд болон Тэхён хамгаалах болохоор ээж нь санаа зовохгүй байна гээд нүдэнд нь нулимс цийлгэнэн намайг тэвэрлээ.

Би: санаа зовох хэрэггүй дээ ээжээ охин нь дүү нартай туслах замыг заавал олно Антосын шидэт номыг олох л болно.
Хадам ээж минь ганц эвэртийн толгойтой бөгж Тэхёнд зүүж өгөөд: энэ бөгжинд та хоёрыг минь хамгаалах ганц эвэртүүд байгаа бас эдгээр ганц эвэртүүдийг зөвхөн чи л удирдах ёстойг санаарай

3f097a27e8ceac932252bed8c25da323.avif

– энэ бол гүнж Лаяла. Тэр маш их мэдлэгтэй. Түүнд очоогүй газар судлаагүй түүх гэж үгүй ямар нэг үл мэдэх эртний зүйлтэй таарах юм бол түүнээс асуугаарай тэр та хоёрт учрыг хэлж өгнө.


– энэ бол Мубай. Тэр та хоёрт сарыг саатуулж өдрийг урт болгоход тусална: Аливаа зүйлд цаг хугацаа хэрэгтэй болох юм бол түүнийг дуудаарай.

8660c99781c74453fba32ed4ecf5f920.avif

– энэ бол Мөсөн хүлэг Таржа. Тэр маш хурдан хугацаан ямар ч том газар нутгийг мөсөн хөндий болгож чадна. Галын эсрэг тэмцэж байгаа үед түүнийг ашиглах нь зүйтэй.

5c01b8fc3aeb84c00c9995200e6e148d.avif

-энэ бол Хар сум Ваката. Тэр дайны морь учир дайн тулааны үед туслуулаарай. Гайхалтай дайчин байгаа юм.


-энэ бол Ойн шидэт дагина Нини. Тэр та хоёрыг ямар ч нууц газарт төвөггүй нэвтрүүлж чадна.


-энэ бол Тогосон саарал. Гэрлийн хурдаар хурдалдаг энэ хүлэг хүссэн газарт чинь нүд ирмэх зуур хүргэж чадна.


-хамгийн сүүлд нь Шинэ хааны хүлэг Маркусис. Тэр ч бас энэ ертөнц дээрх цор ганц мөсөн хүлэг. Тэр цахилгаан салхины хүчтэй. Чамд тусламж хэрэг болсон үед өөрөө туслах болно.

a160b6c0bc9ed953f2ea31de0264a5f5.avif

Хадам ээж: ээж нь хүүдээ итгэж байгаа заавал Антосын шидэт номыг олж бяцхан дүү нараа авраарай гээд Тэхёныг тэвэрлээ. Энэ үед Тэхёны бөгж гэрэлтэн Маркусисаас бусад нь утаа болон бөгж рүү орлоо.

Гэнэт аавын нүд томрон: бид хамгийн чухал хоёроо мартсан байна ш дээ гэснээ аав агаарт гэрлийн шид хэрэглэхэд дөнгөж төрсөн бяцхан луу гарч ирлээ.Аав: энэ бол ханхүү Запир тэр шилжих чадвартай тул ертөнцийн хаанаас ч байсан бидний хооронд мэдээ дамжуулж чадна. Өөрөөр хэлэх юм бол манай шууданч тагтаа гэсэн үг. Аан бас тэр маханд маш их дуртай болохоор ямар нэг юм хийлгэхийн өмнө махаар хооллох юм бол маш сайн хийнэ

Хадам аав аянгын хүчээ ашиглах үед ягаан өнгөтэй солонгон эвэртэй ганц эвэрт гарч ирлээ.Хадам аав: энэ бол Солонго. Тэр та хоёрыг гэмтсэн үед эмчлэх болно. Нэг гэм нь тэр маш дэггүй, чихэрт нугасгүй гэдгийг санаарай. Чухал зүйлсээ түүнээс нуусан нь дээр ялангуяа жижиг зүйлийг чихэртэй андуураад идчихдэг юм.
Ээж: бид та хоёртоо ингэж л тус болж чадах байна. Өөрөөр юу ч хийж чадахгүй хамаг найдвар та хоёрт байгаа шүү, бас миний хүүхдүүд маш болгоомжтой яваарай. Зөвхөн үлгэр домогт гардаг зүйлийг хайна гэдэг маш том аюул шүү үлгэр дотор юу ч байж болдог болохоор цаг ямагт сэрэмжтэй байж бие биеэ хамгаалж яваарай гээд бид хоёрыг үнслээ.

Хадам ээж: бас цаг хугацаа маш чухал гэдгийг сана, ганц секунд байсан ч маш урт хугацаа маш олон боломж юм шүү тиймээс өөрт байгаа цаг хугацаагаа зөв ашиглаарай ихэр ханхүү 18 хүрэхээс өмнө амжуулах ёстой. 18 жил гэдэг ертөнцийг бүрэн нэгжихэд дэндүү богино хугацаа гэдгийг санаарай. Хайртай шүү хоёр үрдээ гээд биднийг тэврэн үнслээ.

Дараа нь хоёр аавтайгаа салах ёс хийгээд эргээд Аргустинд очин хуримд ирсэн зочдоо үдэн албан ёсоор бал сарын аялал болох шидэт номыг олох хүндхэн аялалдаа гарлаа.

Тэхён: бид чадна аа дүү нартаа санаа зовох хэрэггүй гээд гараас минь атгана.

Би: тийм ээ бид чадна. Гэхдээ хоёулаа дэлхийгээр хурдхан дайраад явж болох уу?

Тэхён: яах гэж???

Би: тэр хүнд өгөх бэлэг байна. Би хэдэн жил ертөнцөөр тэнэхээ мэдэхгүй ш дээ

Тэхён: ойлголоо тэгвэл эхлээд дэлхий рүү явъя


З/Т: 20-с дээш зураг оруулж болдоггүй юм байна. Тийм болохоор сүүлд орох байсан хэдэн зураг орсонгүй.

18 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!