21 страница1 мая 2026, 22:01

Part 21

Ертөнцийн баруун хязгаарт орших Каскал хэмээх хэний ч үл мэдэх жижиг гариг дээр шинэхэн гэрлэсэн хосууд маань бал сараа үргэлжлүүлнэ. Касгал шиг хүний хөлөөс зайдуу бараг мартагдсан гэж хэлж болох хөгжил муутай жижиг гариг дээр энэ ертөнцийн хамгийн том гаригуудын ирээдүйн хаан хатан болох, ертөнцийг тэр чигт нь гайхшруулсан их оддын баярын эзэд шинэхэн хос хүрэлцэн ирсэн нь Каскал гаригийн хувьд бурхан буугаад ирэв үү? гэмээр гайхалтай үйл явдал болж байлаа.

Сансрын хэдэн хулгайч дээрэмчид наймаачин шидтэнээс өөр хүмүүс бараг л ирдэггүй энэ мартагдсан гариг дээр хаан угсааны тэр тусмаа домогт Хаан Лууны эзэн өөрийн нөхөртэйгөө ирсэн нь тэнгэрт хоёр нар гарахтай ижил зүйл байв. Гаригийн хаан Наактагаас авхуулаад сайд ноён ард иргэдгүй бүгд л хамгийн сайн сайхан идээ ундаагаа хосуудад барин, гаригийн арай нэр хүндтэй сайхан гэсэн газруудаараа дагуулан явна.


Гэвч залуу хос бал сар биш өөр зорилготой энэ гариг дээр ирсэн шүү дээ. Хүний хөл бараг л хүрдэггүй энэ гариг алс холоос зорин ирсэн нь учиртай. Бал сарын аялалд гарсан өдрөөс эхлэн Тэхён Инжи хоёр нэлээд олон гаригаар аялсан байна. Шидэт номыг сураглаж явсаар энэ гариг дээр ирсэн юм. Учир нь энэ гариг дээр шидэт номын тухай маш ихийг мэддэг гэх нэгэн өвгөн амьдардаг гэдгийг мэдээд ирсэн юмсанж.


Хүчирхэг гаригийн хаан хатан хоёрт тал засан гүйх Каскал гаригийн хаан Наакта. Тэдний урдуур хойгуур орж энийг ч үз тэрийг ч үз залуу хосод энэ ч таалагдана тэр ч таалагдана гэсээр хамаг л аятайхан хүний анхаарал татаж болохоор зүйлсээ тэдний өмнө барин гүйнэ.Бүтэн өдөржин түүний санал болгосон зүйлсийг дуртай хүлээж авч найрсан эелдэг байсан Тэхён "одоо цаг нь боллоо" гэж бодсон бололтой ам нээв.

Тэхён: ваав танай гариг миний бодож байснаас илүү сайхан юм гээч гэж хэлэхэд хэтэрхий баярласан даа амаа урагдтал инээх хаан Наакта "баярлалаа гэхдээ бидэнд хүндэдсэн магтаал байна" гэсээр ам нь чихэндээ хүрэх нь холгүй инээнэ.

Тэхён: танай гариг жижиг, хэмжээр бага боловч үзэж харах юм ихтэй сайхан гариг юм, бас сонин содон өмнө нь огт харж байгаагүй зүйлс ч их байна шүүНаакта: тийм шүү, манай гариг дээр ертөнцийн хаана ч байхгүй сонин содон амьтан ургамал их шүү, сонирхож байвал санаа зовох зүйлгүй асуугаарай, бас таалагдсан зүйлээ авсан ч болно гэж хэлэн бөхийлөө

Тэхён энэ л хариултыг хүлээж байсан мэт нүүр дүүрэн инээмсэглээд: мэдээж асуух зүйл их байна, бас авч явах зүйлс ч байна шүү, найзууддаа танай гаригийн тухай заавал хэлнээ тэд ч бас энд ирж байгаасай гэж хүсэж байна

Наакта: баярлалаа эрхэм дээдэс минь, та хоёр ч гэсэн хүссэн үедээ ирж байгаарай, бид үргэлж халуун дулаанаар угтаж авах болно.

Тэхён: баярлалаа, нээрээ сая очсон дэлгүүрт нэг сонин амьтан байсан тэр ямар амьтан бэ? ногоон өнгөтэй хүн шиг толгойтой

Наакта: аан тэр амьтныг Мунжок гэдэг юм хүн толгойтой гүрвэл биетэй их хачин амьтан байгаа юм тэгсэн хэрнээ өвс ногоо идэхгүй мах сүү хэрэглэхгүй зөвхөн жимсээр л хооллодог, ертөнцийн өөр хаана ч ийм амьтан байхгүй зөвхөн манай гариг дээр л байдаг юм. Мунжокын тухай нэгэн домог байдаг юм. Мунжок бол манай Каскал гаригийн анхны оршин суугчид байсан ба тэднийг зөн бэлгийн чадвартай гэж үздэг. Ялангуяа эм Мунжок өнгөө өөрчлөх юм бол маш том гай тохиох гэж байгаагийн шинж гэж ярьдаг. Гэвч энэ ердөө л домог төдий л дөө энэ олон сая жил хэн ч эм Мунжок өнгөө сольж байгааг хараагүй тэд үргэлж ногоон өнгөтэй байдаг, харин эр Мунжок нь бол өнгөө солино шүү, жил бүр үржлийн үе нь эхлэхээр эр Мунжокууд эмэгчин дээ таалагдах гэж өнгөө улаан, ягаан, цагаан болгож сольдог юм.

Тэхён: хөөх тийм байх нь ээ гайхалтай юмаа

Наакта: та нэгийг авмаар байна уу?

Тэхён Инжи: ҮГҮЙ ҮГҮЙ -_-

Тэхён: хэхэ хэрэггүй дээ баярлалаа, тэр яг хүн шиг толгойтой болохоор үнэхээр эвгүй санагдсанНаакта: аан зүгээр дээ *инээмсэглэх*

Тэхён: танай гариг үнэхээр сонирхолтой зүйлс их юмаа, аан нээрээ тийм би хүмүүсийн ярианаас хальт сонсож байсан юм байна Антосын шидэт ном хаана байдаг тухай мэддэг нэг өвөө танай гариг дээр амьдардаг гэсэн үнэн үү? гэж асуухад саяхан л ам нь урагдах шахан инээж байсан Каскалын хааны царай мэдэгдэхүйц өөрчлөгдөөд: үгүй ээ тийм хүн байхгүй гэж хурдхан хариулав.

Тэхён: тээр хайраа хэлсэн биз дээ, энэ гариг дээр биш Осутан гариг дээр байдаг гэсэн. Тэр мундаг хүн мэдээж энд байхгүй нь тодорхой. Осутан жижиг гариг ч гэсэн сүүлийн үед нэр хүнд нь их өсөж байгаа. Манай нэг найз Осутан дээр тэр хүнтэй уулзаж байсан гэсэн гэж хэлээд Инжи рүү хальт нүдээ ирмэлээ.

Тэхёны сая хэлсэн үг бүр нь цаана утга учиртай байлаа. Учир нь Осутан бол Каскалын хамгийн том өрсөлдөгч. Энэ хоёр гариг бүх зүйл дээр нэгийнхээ дээр гарах гэж тэмцэж байдаг бөгөөд хоёр хаан нь хоёулаа их хор шартайгаас гадна тэдний өдөг дээдэс хооронд цусан өшөө ч бий. Тиймээс нэгийнхээ дээр гарахын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс байгаа юм, тэгээд л Тэхён Каскалын хааныг барьц алдуулах гэж ам нээх бүрдээ Осутаныг магтсан хэрэг байв.Инжи ч түүний далд санааг гадарлав бололтой ам нээв.

Инжи: тэгвэл энэ гариг дээр юу хийгээд байгаа юм одоо шууд Осутан уруу явъя л даа хайраа, энд тэгвэл шал дэмий ирсэн байна ш дээ гэж хэлж дуусаагүй байтал Каскалын хаан инээд алдан тэдний өмнө бөхийгөөд "Антосын ном гэдэг үлгэр домгийн маш нууц зүйл гэдгийг та хоёр мэдэж байгаа байх тиймээс хэр баргийн хүмүүст бид найр тавьдаггүй асуудал гэвч та хоёрын алдар цууг мэдэх тул өвгөн багштай ганц л удаа уулзуулъя хоёр дахь боломж байхгүй шүү" гэж сануулав.

Тэхён Инжи хоёрын хүссэн зүйл тул: мэдээж ганц л уулзана гэсээр маш их баярлаж байлаа.Хаан тэднийг дагуулан бөглүү ой уруу ороод нэлээд удаан явлаа. Эцэст нь ойн цоорхойд ирэхэд хуучирч муудсан модон байшин тэднийг угтав.

Хаан: тэр байшин дотор өвгөн багш амьдардаг юм, хүн амьтантай уулзах дургүй хачин ааштай хүн байгаа юм, надтай ч уулзах дургүй тиймээс бид эндээ үлдээд та хоёрыг хүлээж байя харин та хоёр өөрсдөө ороод уулзаад ир гэж хэлээд дагуулж явсан барлагуудтайгаа ард нь үлдлээ.

Тэр хоёр байшингийн зүг явж байхад хаанаас ч гараад ирсэн бүү мэд бяцхан Мунжок тэднийг дагана. Мунжокын зулзага байсан тул тэдэнд арай гайгүй санагдан түүнийг хөөсөнгүй дагуулсаар нөгөө байшин уруу орлоо. Байшинд хаа сайгүй эмийн ургамал өлгөсөн байв. Бас бүх тавилга нь модон гэхдээ л тухтай харагдана. Магадгүй өвгөн багш нь эмч хүн байх гэж тэр хоёр бодон ийш тийш харж байтал хэдэн настай нь үл мэдэгдэх эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөн "та нар хэн бэ?" гэсээр нөгөө өрөөнөөс гарч ирэв.

Тэхён: сайн байна уу? өвгөн багшаа бид алс холын Аргустин гаригаас явж байгаа юмаа, эхнэр бид хоёр саяхан гэрлэсэн тэгээд л бал сараараа явж байгаа юм

гэхэд Өвгөн тэднийг суухыг урин сандал уруу заагаад: аан их оддын баярын эзэд байх нь тийм үү, тэгэхээр чи Аргустины ханхүү Матаяс байх нь харин энэ хөөрхөн охин Мазотины гүнж Элса байх нь тийм үү? гэж хэлэн инээх үед аманд нь ганцхан шүд л үлдсэн харагдана.

Тэхён: тийм ээ та үнэхээр сайн таньж байна шүү *инээмсэглэх* гэсээр Инжигийн хамт сандал дээр суулаа.

Өвгөн: тийм шүү би ертөнцийн сонин хачин, алдартай шидтэн шулмыг сайн мэднэ, тэгээд залуу хос миний умгар байшинд юу хийж байгаа билээ? уг нь бал сараа өнгөрөөж байгаа хүмүүс арай л өөр газар баймаар санагдах юм? гэж асуулаа.

Тэхён бага зэрэг сандран тэнэг дүү инээмсэглээд: харин бид танаас нэг зүйлийн талаар асуух гэсэн юм

Өвгөн: за сонсож байна асуу асуу

Инжи: өвөө бид хоёр Антосын шидэт номыг хайж байгаа юмаа. Энэ ертөнц дээр таныг л зөвхөн тэр номын талаар сайн мэддэг гэж сонслоо, бидэнд ном маш их хэрэгтэй байгаа юм та бидэнд номыг хаанаас олж болохыг хэлээд өгөөчгэхэд өвгөн огт сонсоогүй царайтай: яасан гэнэ ээ гэсээр мэдэхгүй байгаа царайлна.

Тэхён арай чангаар: ӨВӨӨ БИД АНТОСЫН ШИДЭТ НОМЫГ ОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ХААНА БАЙГААГ НЬ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ гэж орилоход Өвгөн бас ч юу ч сонсоогүй царайтай "ЮУ?? ЮУ ГЭСЭН БЭ??" гэж асуув.

Тэхён: ӨВӨӨ ТЭР— гэсээр бүр чанга орилох гэхэд 

Инжи Тэхёны гараас татан үгийг нь таслаад: энэ өвөө маш сайн сонсож байгаа зүгээр л хариулахыг хүсэхгүй байх шиг байна тиймээс зөөлөн ярилцъя гэхэд Тэхён толгой дохин чимээгүй боллоо.

Инжи: Антосын шидэт номыг хэн бүхэн нь аваад байдаггүй маш чухал ном гэдгийг бид сайн мэднэ, бас таныг ном муу хүний гарт орж ертөнцөд аюул нүүрлэх вий гэдгээс айж байгааг ч бас ойлгож байна. Гэхдээ бид тэр номыг буруу зүйлд ашиглах гэсэн юм биш ээ та бидэнд итгээд номыг зааж өгч болохгүй гэж үү хэмээн учирлан хэлэхэд өвгөн өмнөх шигээ сонсоогүй царайлсангүй чимээгүй сууж байснаа "надад та нарт хэлэх зүйл байхгүй ээ одоо яв" гэж ширүүн хэлээд сандлаас бослоо.

Инжи: яагаад та бидэнд итгэхгүй байгаа юм? та бидний хэн гэдгийг мэдэхгүй хэрэг үү? бид тийм итгэж болохгүй муу хүмүүс юм уу? гэж илт уурласан байдалтай асуухад

Өвгөн эргэж харан: Алдарт мөсөн хатны охин юм чинь би чамд яаж итгэх болж байна, ээж чинь энэ ертөнцийн хамгийн хэрцгий хатан хаан байсан тийм байхад чамаас тийм зан гарахгүй гэсэн баталгаа хаана байна? шидэт номыг олоод ааш зан чинь яаж ч хувирах юм билээ гэж хэлээд нүүр бурууллаа.

Инжи бүр ч ууртайгаар: та миний ээжийн тухай юу мэддэг гэж амныхаа зоргоор олон юм яриад байгаа юм? миний ээж энэ ертөнцийн хамгийн хүчирхэг шидтэн түүнээс өөр давхар хүчтэй шидтэн манай ертөнцөд байхгүй гэвч тэр өөрийн хүчээ ашиглаж бусад гаригийг эзэлж авах ч юм уу ер нь ертөнцөд хөнөөлтэй үйлдэл хийж байгаагүй. Түүний оронд өөр хэн нэгэн тийм агуу хүчтэй байсан бол өдийд ертөнцийн хэдэн гариг нь тэр хүний мэдэлд байгаа бол та бодож үзсэн үү? гэж асуулаа.

Өвгөн: би танай ээжийг маш сайн мэднэ. Би бол мазотин хүн, ухаан орсон цагаасаа л мазотины төлөө амь насаа зориулан ажилласан. Гэвч танай ээж хаан ширээнд суусан цагаас Мазотин яг л там шиг болж өөрчлөгдөж байсан. Миний өсөж төрсөн төрөлх гаригийг чиний ээж нүдэн дээр минь там болгож байсан, хаа сайгүй хатаж үржил шимгүй болсон газар, өлсөж ядуурсан ард түмэн, хаашаа ч харсан өвчин шаналал байдаг байсан гэвч тэр үед чиний ээж ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй харин ч 9999 хүүхдийн толгой шаардаж байсан хэрцгий эмэгтэй шүү дээ гэж илт үзэн ядсан байдалтай хариуллаа.

Инжи гүнзгий амьсгаа аван: та хэзээ Мазотиныг орхисон бэ? бас хамгийн сүүлд хэзээ Мазотинд очиж үзсэн бэ? гэж асуухад

Өвгөн: танай ээж 9999 хүүхдийн толгой нэхэж байхад л би Мазотиныг орхисон, учир нь -н шидэт номын тухай сонсох юм бол тэр номыг заавал олж ертөнцийг тэр чигт нь там болгох байсан болохоор номыг ээжээс чинь нуух гэж өөрийгөө энэ алс холын хаягдсан гариг дээр цөлсөн. Тэр өдрөөс хойш хэдэн мянган жил болоход нэг ч удаа Мазотинд хөл тавьсангүй. Тавих л юм бол ном аюулд орох байсан болохоор тэр.

Инжи инээмсэглэн: тэгвэл таныг байхгүй хугацаанд Мазотинд юу болсон тухай та юу мэдэх вэ? гэж асуулаа.

Өвгөн: энэ алс холын хаягдсан гариг дээр зочин гийчин ирэх нь тун ховор ирлээ ч гэсэн ойр хавийн жижиг гаригаас ирнэ үү гэхээс биш Мазотин Аргустин шиг том гаригуудаас огт зочин ирдэггүй юм. Тиймээс намайг явсан тэр эртний цагаас хойш Мазотинд юу болсон тухай мэдэхгүй юм, гэвч их оддын баяр болж ертөнц Мазотин Аргустины шидтэнүүдийн шидэт тоосонцорт будагдах үед хурим болж байгааг ойлгосон гэвч хүнийг хайрлах сэтгэлгүй хэрцгий догшин Мөсөн хатан хэнтэйгээ гэрлэдэг байна аа гэж гайхаж байлаа гэвч саяхан та хоёр энэ гариг дээр ирэх үед л Мөсөн хатан охинтой болсон тухай сонслоо бас Аргустины ханхүү Матаястай гэрлэсэн гэдгийг мэдсэн юм. Мэдээж маш их гайхаж байна 9999 хүүхдийн толгой нэхэж байсан хүн өөрөө яаж ээж болж чаддаг байна аа? Тэр аймшигтай хатныг ямар тэнэг нь хайрладаг байна аа? эсвэл Мөсөн хатан хөөрхий эрийг хүчээр өөрийн болгосон байх гэж бодож байлаа гэж хэлэхэд худал хэлсэн шинж огт байхгүй байв.

Инжи: өвөө та эхлээд суучих, надад танд ярих цоо шинэ түүх байна гэж хэлэн сандал уруу заалаа.

Өвгөн ч чимээгүй суув.

Инжи: таныг явсан тэр мөчөөс эхлэн яръя, ээж минь 9999 хүүхдийн толгой нэхсэн тэр цагаас эхлэн Мазотины иргэд ээжийг минь харааж зүхэж амь насыг нь хөнөөх гэж хичээх болсон. Тэр олон тэр бум хүмүүсийн хараал нь эртний аймшигт хараалыг сэрээж төд удалгүй ээж минь үзэшгүй муухай төрхтэй болон хувирсан юм, бас ээжийг муу зүйл хийх бүрд муухай төрх нь улам муухай болдог байлаа. Тиймээс ээж минь хэдэн мянган жил ордноосоо гараагүй өөрийгөө ордондоо хорьсон гэвч үзэшгүй муухай хэвээр байсан тул ээж минь өөрийгөө өөрчилж бага багаар хайрлахад суралцсан, тэр маш гайхалтай засарч чадсан болохоор Мазотины ард түмэн түүнийг аль хэдийн уучилсан байлаа.

Бас тэр улс орон төрөлх гаригтаа тавих анхаарал хайр халамж нь маш их болсон тул өдөр ирэх тусам Мазотин гайхалтайгаар өөрчлөгдөж хөгжин цэцэглэж байсан юм. Гэвч энэ бүхэн ээжийн минь царайг хэвийн болгоход хангалтгүй байлаа, учир нь ээж минь маш олон янзын хайрыг суралцсан боловч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биесээ хайрлах тэр агуу хайрд хараахан суралцаагүй байсан юм тиймээс түүний үзэшгүй муухай төрхийг нь үл харгалзан зүрх сэтгэлээ өгөх залууг хайн дэлхий гэх гариг дээр ирсэн тэгээд л тэнд аавтай минь учирч аав минь ч ээжийн муухай төрхийг үл тоон түүнийг хайрласан болохоор ээж эргээд өмнөх шигээ үзэсгэлэнтэй болсон. Бас би тэр их агуу хайраас төрсөн юм тийм болохоор надад Мөсөн зүрх байхгүй учир нь миний хайртай гэр бүл найз нөхөд ах эгч минь миний зүрхийг хөлдөх зав өгөхгүй үргэлж халуун дулаан хайраар дүүргэж байдаг болохоор та надад итгэж болно бас энэ таны мэдэхгүй Мазотин гээд хаан лууны хүчээ ашиглан яг одоо байгаа Мазотин болон дэлхий дээр хоёр ихрээ эрхлүүлэн суух ээжийгээ харууллаа.

Өвгөн үнэхээр мэл гайхсан байв.

Өвгөн: энэ үнэхээр гайхалтай юм, миний мэддэг байсан Мазотиноос хэд дахин гайхалтай болж бас хатан хааныг ийм уян зөөлөн байхыг нь огт харж байгаагүй юм байна гэснээ Инжи рүү нухацтай хараад: гэхдээ чи яаж энэ бүхнийг надад харуулж чадаж байгаа юм? энэ энгийн нэг шид биш байна, ямар нэг шидийн номоос олж авах боломжтой зүйл гэж бодохгүй л байна шүү гэж болгоомжлон асуухад

Инжи инээмсэглэн: та домог хууч яриа ихийг мэддэг байх, тэгвэл Хаан лууны тухай домог мэдэх үү гэж асуухад Инжигийн үсний өнгө солонгын долоон өнгөөр алаглаж хаан Лууны толгой хэсэг Инжигийн ард гарч ирлээ.

Үүнийг харсан өвгөн үрчгэр цэхэр нүдээ байж болох хамгийн том хэмжээгээр нь нээн гайхан харсаар: та чинь Хаан лууны эзэн хэрэг үү? бурхан минь гэж хэмээн уулга алдсаар Инжигийн өмнө мөргөн уналаа.

Инжи өвгөнийг түшин босгоод: одоо та бид хоёрт итгэх үү? бидэнд тэр ном үнэхээр их хэрэгтэй байгаа юм гэж гуйхад

Өвгөн хэтэрхий их баярласан эсвэл бахархсан харцаар Инжи рүү харан: надад ч бас та хоёрт ярих түүх байна гэв

21 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!