16 страница1 мая 2026, 22:01

Part 16

Өмнөх хэсэгт:


Би түүнийг өөрөөсөө түлхэн: чи намайг уучилсан гэж үү? үнэхээр их уурласан байсан,тэр өдөр миний хийсэн үйлдэл***

гэж хэлтэл тэр миний үгийг таслан уруул дээр минь үнсчихлээ. Удаанаар уруулаа салган "хайр гэдэг зүрх шархлуулахаас өөр ид шидгүй хэрэггүй зүйл мэт тэгсэн атлаа хайр байхгүй бол амьдрал утгагүй болоод байх юм, чамаас мэдрэх хайрын шаналал, чиний байхгүй миний ертөнцөөс хамаагүй жаргалтай санагдаж байна. Чиний дэргэд байх нь миний хувьд хэмжээлшгүй их жаргал бололтой" гэж хэлээд инээмсэглэлээ.

~~~~~~~~~~~~~~~~

Би түүнээс аажуухан холдоод: баярлалаа үргэлж миний дэргэд байдагт намайг ямар ч муухай ааш гаргаж байсан тэвчдэгт чинь маш их баярлалаа. Долоо хоногийн дараа хурим болно сандарч байна шүү тийм ээ мангар аа /түүнээс нүүрээ нуун чанга тэвэрлээ. Одоо би шийдсэн нэгэнт ах надаас нүүрээ буруулсан болохоор би ч бас түүнээс нүүрээ буруулах гэж байна. Намайг гэх хүний хажууд байвал ядаж сэтгэл тайван байна байх./

Хуримын бэлтгэл гээд сүр болоод байх зүйл байсангүй Тэхёний аав бүх зүйлийг аль хэдийн бэлэн болгосон байсан одоо бид хоёр л дутуу байх шиг байна. Тэхён ч яах уу маш олон жилийг ертөнцөд өнгөрөөсөн болохоор бүх зүйлийг сайн мэднэ. Харин надад мэдэх зүйл юу ч байхгүй тэр тусмаа Мазотин болон Аргустины ёс заншиг огт мэдэхгүй хурим нь чухам ямар байх ёстой, юу хийдэг гээд мэдэх зүйл байхгүй байсан тул энэ долоо хоногт би ёс заншил хуримын ёсонд суралцлаа.

Өнөөдөр бидний хуримын өдөр:

Аргустин гариг дээр гариг гаригаас уригдсан хэдэн тэр бум зочид хүрэлцэн иржээ. Бидний хурим бол их оддын баяр тиймээс аль хэдийн шидтэнүүд ертөнцийг тэр чигт нь гялалзуулах шидэт тоосонцор оо галактикт цацаад эхэлсэн байгаа мөн гариг бүрд ер бусын гайхалтай хүчийг агуулсан бэлэг тарааж байгаа. Аргустины төв талбай тэр чигтээ цэцэг ид шидийн гайхалтай гоёл чимэглэлд дүүрсэн байх бөгөөд бүгд хурим эхлэхийг хүлээн баярлаж байв.

Тэхён бид хоёр хамгийн түрүүнд Аргустины төв талбайд очин эхнэр нөхөр болон батлуулах ёстой дараа нь Аргустин даяар аялан ард иргэдтэйгээ мэндчилээд хайрын цэцэрлэгээр дайрч гэгээн хайрын модонд хайрын галаа асаагаад сарны төгөлд байдаг хайрын ордонд анхны шөнө өө өнгөрөөх ёстой. Бидний хуримын дараалал гэвэл ийм байна. Хурим эхлэхэд цаг хүрэхгүй хугацаа үлдсэн тул би хуримын даашинз аа өмсөн үс гэзгээ янзлуулаад ерөнхийдөө бараг л бэлэн болоод ёслол эхлэх газар байгаа минь энэ.

47225183efbc00e63be4bcfc415cba79.avif

/Инжи ийм харагдаж байсан гээд бодоорой хэхэ/

Үнэхээр их сандарч байна. Ингээд л хэдхэн минутын дараа хүний эхнэр айл гэрийн эзэгтэй, нэгэн гаригийн хатан хаан болох гэж байна шүү дээ. Мэдээж ах бодогдон сэтгэлд нэг тиймхэн хүнд дурсамж байгаа ч гэсэн өөрийн сонгосон зам тул амьдралд ганц тохиох хуримаа аз жаргал дүүрэн хэзээ ч мартахгүй сайхан өнгөрөөмөөр байна.

Сандарсандаа гүнзгий гүнзгий амьсгаа аван хоёр тийш алхаж байгаад "ус аваад ирээч" гээд эргээд хартал Тэхён мангар чинь байдгаараа инээчихсэн над уруу гөлөрч байх нь тэр.

46c5a013c9d9091956c14e18f6bb8b27.avif

Би түүнийг очин гар уруу нь цохиод "МАНГАР АА ХУРИМЫНХАА ӨМНӨ СҮЙТ БҮСГҮЙГЭЭ ХАРАХ ЧИНЬ МУУ ЁР Ш ДЭЭ ЮУГАА ХИЙГЭЭД ЭРГҮҮТЭЭД ХҮРЭЭД ИРСЭН ЮМ" гэсээр хөмсгөө байдгаараа зангидахад. Тэр над уруу ширтэн инээмсэглэсэн чигтэй: чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.

Би: юун үзэсгэлэнтэй энэ тэр вэ? яах гэж ирсэн юм? хуримын өмнө сүйт бүсгүйгээ харах муу ёр гээд байхад чинь *уурлах*

Тэхён: яагаад уурлаад байгаа юм? муу ёр биелээд бид салах байх гэж бодоод айгаад байгаа юм уу?

Би: х-хэзээ тэгсэн юм? зүгээр л хуримын өмнө хосууд уулзаж болохгүй гэж хэлтэл тэр намайг тэврээд "Хүмүүсийн мухар сүсэг бидэнд хамаагүй бид хүн биш, жоохон л ингээд зогсъё, одоо дэндүү жаргалтай байна гэвч энэ жаргал удахгүй байх гэхээс айж байна" гэсээр яг л үүрд мөнх салах гэж байгаа хүн шиг намайг улам чанга тэвэрнэ.

Би түүнийг өөрөөсөө түлхээд: яагаад байгаа юм бэ?? хуримын өмнөх хямрал уу? хачин байх чинь -_-

Тэхён миний уруул дээр үнсээд: магадгүй хурим болохгүй байх гээд гунигтай нь аргагүй над уруу харлаа

Би: 0.О яагаад болохгүй гэж? арай аав чинь гэнэт хурим хийлгэхгүй гэсэн юм биш биз дээ? гэхдээ бүх зочид ирчихсэн бас хоёр гаригийн шидтэнүүд ертөнц даяар бэлгээ тарааж огторгуйд шидэт тоосонцор оо цацаад эхэлсэн шүү дээ?

Тэхён гунигтай инээмсэглээд: тийм шүү бүх зүйл бэлэн одоо бид номлогч дээр очих л дутуу байгаа гэвч нэг асуудал байна. Би өөрийгөө бодоод энэ аз жаргалыг үргэлжлүүлмээр байгаа ч гэсэн чамайг ямар их шаналж байгааг чинь бодохоор үүнийг нуусандаа харамсаж байна. Уг нь тэр өдөр л хэлэх ёстой байсан юм гэтэл бүх юмыг тулгаж байж хэлж байгаад минь уучлаарай

Би: юу? юуг надаас нуусан гэж? чи юу буруу хийсэн юм? тодорхой ярь л даа

Тэхён санаа алдаад: эхлээд суучих, сууж байгаад ярилцсан нь дээр байх гэсээр намайг хөтлөн буйдан дээр суулгалаа.

Тэр үргэлжлүүлэн: Би маш муу хүн чиний өмнө их олон буруу зүйл хийсэн

Би: юу яриад балайраад байгаа юм? шууд хэл л дээ битгий тойруулаад бай гэж ширүүн хэлэхэд тэр "Зело чамд хайртай" гэх нь тэр.

Би сонсон зүйлдээ итгэж ядан түүнрүү чимээгүй ширтсээр хариулт шаардсан харцаар харна.

Тэхён үл ялиг инээмсэглээд: Зело чамд маш их хайртай, одоо ч гэсэн хайрласаар байгаа тэр чамтай гэрлэж насан туршдаа хамт амьдрахыг хүсэж байсан юм.

Би: юу? тэгвэл яагаад биш ээ яах гэж тэр хүүхэн~~
Гэхэд Тэхён миний уруул дээр хуруугаа тавиад: танай гэрээс явсан хэд хоногт намайг хаана байсан тухай асуухгүй юм уу?

Би: тэр ямар хамаатай юм. Ах яасан гэнэ ээ? яг юу болоод байгаа юм?

Тэхён: тэгээд би тэрийг чинь тайлбарлах гээд л намайг хаана байсан тухай асуу гээд байна ш дээ

Би: ойлголоо -_- чи хаана байсан юм?

Тэхён: Зелотой хамт амьдарч байсан

Би: 0.О ЮУ?? ЯАГААД? ТА ХОЁР ЧИНЬ, ЮУ БОЛООД БИШ ЭЭ ЧИНИЙ МЭДРЭЛ ЗҮГЭЭР ҮҮ? АХ ТЭГЭЭД ЧАМАЙГ ГЭРТЭЙ БАЙЛГАСАН ГЭЖ ҮҮ? гэсээр гайхсандаа толгойд орж ирсэн бүх асуултыг ар араас нь асууна.

Тэхён: Танай гэрээс явдаг өдөр би гэрээс чинь холдож чадаагүй бас Зелод үнэхээр уур хүрч байсан болохоор танайхаас гараад ирэхээр нь ална гэж бодоод түүнийг хүлээж байлаа. Тэгээд нэлээд орой бараг шөнө болж байхад тэр гарч ирсэн. Мэдээж танай гэрийн хажууд түүнийг алж болохгүй болохоор хол очиод хөнөөх тухай бодон түүнийг дагаад явж байсан юм. Тэр ч ийш тийшээ тэнээгүй шууд гэртэй очсон гэтэл түүний гэрийн гадаа нэг тэргэнцэртэй хүүхэн түүнийг хүлээгээд байж байсан. Би хэн гэдгийг нь мэдэхгүй болохоор зүгээр холоос ажиглаж байлаа.Гэвч тэдний яриа надад үнэхээр тод сонсогдож байсан болохоор бүгдийг сонссон.

Тэр бүсгүй Зелод хайртай болоод удаж байгаа бас байнга түүний араас гүйдэг гэвч Зело түүнийг тоодоггүй. Тэр өдөр ч бас бүсгүй түүнд хайраа илчилсэн харин Зело бүсгүйд эелдгээр татгалзсан хариу өгөөд хайртай бүсгүй байгаа гэдгээ хэлсэн тэд нэлээд удаан ярилцсаны эцэст бүсгүй доголон нулимстай буцаж Зело ч бүсгүйн байгаа байдлыг харан өрөвдсөн байдалтай гэртээ орсон юм.

Мэдээж би ямар зорилготой түүнийг дагасан билээ гэрт нь нууцаар орсон. Тэгээд алахын өмнө алах болсон шалтгаан аа хэлэх ёстой юм шиг санагдаад би түүнд чи миний сүйт бүсгүй бас чи бид хоёр үнэн хэрэгтэй хэн болох талаар бүгдийг явсан. Маш их гайхаж байсан ч тэр миний үгэнд итгэсэн. Тэгж түүнд амьдарлаа ярьсаар бараг гурав дөрвөн цаг болсон байсан. Оршил хэсэг дууссан тул түүнийг яг алах гэж байтал гэрийнх нь хонх дуугарч хаалгыг нь хэн нэгэн галзуу юм шиг нүдэж эхэлсэн.

Бид мэдээж гайхсан ч би түүнд хаалгаа тайлаад намайг найзаа гэж хэл гэхэд тэр миний хэлснээр хийсэн. Харин хаалга тайлагдах тэр мөчид нэг эмэгтэй орж ирэн шууд Зелог үснээс нь зулгааж хэлэх хэлэхгүй үгээр харааж эхэлсэн, арай гэж нөгөө эмэгтэйг тайвшруулаад юу болсон тухай асуухад тэр эмэгтэй нөгөө тэргэнцэртэй бүсгүйн эгч болж таарсан тэгээд бидэнд итгэмээргүй юм хэлсэн юм.

Зело хоёр жилийн өмнө машины осолд орж байсан юм байна лээ бараг үхлээс эргэж ирсэн гэж хэлж болно. Түүнийг машинд дайруулах үед нэг хүн араас нь түлхэж амийг нь аварсан хэрвээ тэгээгүй бол тэр газар дээрээ амиа алдах байсан гэсэн.Гэвч тэр сэрээд нөгөө хүнээ олоогүй гэтэл түүнийг амийг аварсан тэр хүн нь нөгөө тэргэнцэр дээр суудаг бүсгүй болж таарсан бас машины урдаас түүнийг түлхээд газар унахдаа хоёр хөлөө машинд дайруулсан юм байна лээ тэгээд ганц амийг нь авраад зогсоогүй хүнд түлхүүлээд тэр эрчээрэй замын хажуугийн төмөр хашлагат нэвт сүлбэгдсэн байсан

Зелод амьдрах найдвар бараг байгаагүй түүний нэг бөөр огт ажилгүй болж нөгөө бөөр нь ослын улмаас маш хүнд гэмтсэн их хэмжээний цус алдаж байсан гэсэн харин машинд дайруулан ухаан нь орж гарч байсан бүсгүй эмнэлэг дээр Зелотой хамт хүргэгдэж ирсэн бөгөөд эмч нар түүний нэг бөөр бүрэн ажилгүй болсон бас дотоод эрхтнүүд нь бүгд гэмтсэн болохоор нөгөө бөөр нь ч гэсэн найдваргүй зэрэг онош хэлж байхад нь хагас ухаантай байсан бүсгүй түүнийг нь сонсон юм байна лээ тэгээд л Зелогын донор болж чадахаар нэг бүлгийн цустай гэдгээ мэддэг байсан бүсгүй нэг бөөрөө Зелод өгнө гээд өгөхгүй бол ямар ч эмчилгээ хийлгэхгүй анхны тусламж ч авахгүй гэж зүтгэсэн гэсэн тухайн өвчтөн өөрөө сэрүүн эрүүл ухаантай байхад эмч нар хүчээр түүнийг хагалгаанд оруулж болохгүй болохоор хэлсэн ёсоор нь Зелод бүсгүйн бөөрийг өгсөн.

Тэгж л Зело амьд гарсан бас бүсгүй ямар ч төлбөр мөнгө нэхээгүй зүгээр л биеэ эдгэрэх үед эмнэлгээс гарч явсан бас эмч нараас түүний тухай Зелод хэлэхгүй байхыг гуйсан байсан юм. Харин яг тэр өдөр Зелог өөр бүсгүйд маш их хайртай гэдгийг сонсоод бүсгүй амиа хорлох гэж оролдсон байсан тэгээд л эгч нь дүүгээ эмнэлэгт хүргээд шууд Зело дээр ирсэн нь тэр байсан юм байна лээ. /уучлаарай би өөрөө эмч хүн биш болохоор осол болон эмнэлгийн тал дээр жоохон бодит бус бичсэн байж магадгүй шүү энэ зүгээр зохиол болохоор зохиол чигээр нь хүлээж аваарай хэхэ/

Тэр бүхнийг мэдээд Зело нэг хэсэгтээ л шоконд орчихсон нөгөө бүсгүйн эгч уйлаад түүнийг зодож цохиод "миний дүүг эрүүл болгож өг" гээд л чарлаад байсан харин Зело хөшөө шиг л бараг тав зургаан цаг суусан байх сүүлдээ нөгөө эгч нь залхаад яваад өгсөн тэр сууж сууж байгаад гэнэт гараад гүйсэн. Би юун алах гэж байсан ,таг мартчихсан араас нь санаа зовоод гүйж байгаа юм чинь тэгсэн Зело нөгөө бүсгүй дээрээ очсон эмнэлэгт ухаангүй байсан бүсгүйн гараас атгаад "уучлаарай" гээд л уйлаад байсан.

Бүсгүй ч удахгүй ухаан орж Зело харин нэг том шийдвэр гаргасан нь тэр бүсгүйг эв эрүүл болгож чадахгүй ч гэсэн аз жаргалтай байлгана гэж шийдсэн. Тэгээд л тэр чамд хайртай чамтай хамт баймаар байгаа хирнээ үргэлж чамаас зайгаа барьж холбоогоо тасалсан. Бас тэр надаас энэ бүхнийг нуугаад өгөөч бас чамайг харж хандаж байгаач гэж гуйсан тэгээд л би одоо чиний дэргэд байна. Гэвч чамайг зүгээр юм шиг инээж байгаа хирнээ цаана ямар их шаналж байгааг чинь хараад тэвчиж чадсангүй. Ядаж л чи одоо үнэнийг мэддэг боллоо. Одоо чи ямар ч шийдвэр гаргасан болно. Хурим хиймээргүй байвал хийхгүй байж болно. Би өөрийн амь насаараа хариуцах болохоор юу ч бодолгүй хийхийг хүссэн зүйлээ хийж хамт байхыг хүссэн хүн дээрээ оч гэж хэлээд доош харан чимээгүй боллоо.


Би: . . . /надад угийн хэлэх үг ч алга, ах намайг хуураагүй байх нь тэр надад одоо ч гэсэн хайртай, болдог бол яг одоо ч гэсэн ах уруу гүймээр байгаа ч гэсэн ахын гаргасан шийдвэрийг маш сайн ойлгож байна бас миний төлөө амиа золих гээд хариултыг минь хүлээн суугаа энэ залуугийн өмнө би ч бас ах шиг тийм шийдвэр гаргах ёстой./

Тэхён бид хоёр хэсэг чимээгүй суулаа, гэтэл гаднаас хурим зохион байгуулж байгаа авхай "хурим эхлэх боллоо Тэхён ханхүү түрүүлээд номлогчийн хажууд очих хэрэгтэй байна, бас Бэкхён хаантан одоо ирж байгаа тэгээд гүнж аавтайгаа гарна" гэж хэлээд гарлаа.

Тэхён миний гараас атган над уруу ширтээд: явмаар байгааг чинь мэдэж байна яг одоо яв, бидэнд бараг цаг алга энд болох зүйлд санаа зовох хэрэггүй дээ бүгдийг би зохицуулна гээд инээмсэглэлээ.

Би: намайг хурим хийхгүй явах юм бол чи амиа алдана.

Тэхён миний сэтгэлийг засах гэсэн бололтой худлаа чанга ингээд: зүгээр дээ надад үхэхэд харамсах зүйл байхгүй би хангалтай удаан амьдарсан. Би чиний бодож байгаагаас ч хөгшин гэж хэлээд мангар юм шиг инээсээр.

Мангар залуу чинь яагаад ийм сайхан сэтгэлтэй байдаг байна аа Т^Т яг уйлах гээд байсан ч нулимсаа хүчээр цааш залгиад: юу яриад тэнэгтээд байгаа юм? *цохих* хүн хурим эхлэх гээд баяртай байхад үхлийн талаар яриад байх юм. Хайртай гээд түүний уруул дээр үнслээ.

Тэхёны нүд байдгаараа бүлтийн над уруу харсаар: гэхдээ Зело гэхэд нь би үгийг нь таслаад "ах сонголтоо хийсэн би түүнийг сонголтыг маш зөв байсан гэж бодож байна тэр намайг сонгосон байсан ч хэзээ нэгэн цагт хаягдах нь тодорхой байсан ш дээ, учир нь би чинийх болохоор" гээд түүнийг тэврэхэд тэр итгэж чадахгүй байгаа бололтой намайг тас тэврэн "б-би ч гэсэн чамд хайртай" гэж дахин дахин хэлнэ.

Тэхён миний төлөө хангалттай их зүйл хийсэн болохоор би одооноос түүний төлөө амьдрах болно. Намайг хайрласан тэр их хайрын өрийг бага ч гэсэн дармаар байна

Биднийг тэврэлдээд зогсож байтал "КММ Ха хүргээн, явахгүй юм уу? хэдхэн минутын дараа эхнэр нөхөр болох гэж байж тэгж их бие биеэ санаад байна уу? нууцаар уулзаад нялуурч байгааг нь ээ" гэсээр аав бидний ард чухал царайлан зогсоно.

Би: тийм ээ ааваа санаад байна, хурим хийнэ гээд өнөөдөр огт уулзсангүй Аав: хнн сүртэй гэдэг нь ээж бид хоёр чинь лав ингэж байгаагүй юм

Тэхён: за би явлаа, баяртай ааваа гэж бөхийгөөд байдгаараа инээсээр өрөөнөөс гарлаа.

Түүнийг гарав уу үгүй юу аав над уруу харан уйлах гэж байгаа юм шиг царайлан: одоо ингээд миний охин хүний хүн боллоо ш дээ, бяцхан минь дээ одоо аав нь яанаа Т^Т

Би аавыг тэврээд: ааваа битгий уйл л даа таныг уйлаад байвал надад хэцүү ш дээ

Аав нулимсаа арчин инээмсэглээд: Нээрээ тийм юм байна шүү хэхэ миний охин зөв сонголт хийсэн шүү, аав нь хэдий Зело та хоёрыг дэмжиж байсан ч гэсэн чиний хийсэн сонголт түүнээс ч илүү бүр маш сайн байсан гэж хэлэх гэсэн юм Би: Т^Т ааваа хайртай шүү, та энэ дэлхийн хамгийн мундаг аав

Аав: чи ч гэсэн энэ дэлхийн хамгийн мундаг охин хайртай шүү *тэврэх*

Би: би ч гэсэн хайртай зөндөө их Туслах харуул орж ирэн: одоо та хоёр гарах хэрэгтэй гэж санууллаа. Аавынхаа гараас сугадан шинэ амьдралын зүг нэг нэг алхмаар урагшилна. Одоо сэтгэл санаа илүү гоё байна яагаад гэвэл бүх үнэнийг би мэдсэн бас Ах бид хоёрын салалт маш их утга учиртай байсан болохоор муухай салалт муухай хайр байсан гэж хэлж чадахгүй харин ч хамгийн гэгээлэг сайхан хайр бас маш олон хүнийг жаргалтай болгосон утга учиртай салалт байлаа. Яг одоо энэ урт замын төгсгөлд намайг догдлон хүлээж байгаа тэр залуу цаашдын минь амьдралыг үргэлж гэрэлтүүлж байна гэдэгт 100% итгэж байгаа болохоор би гунигтай биш харин ч жаргалтай инээмсэглэн түүнийхээ зүг алхаж байна.


Аргустины том талбайн урт удаан замаар алхсаар замын төгсгөлд ирэхэд яг бодож байсан шиг минь Тэхён намайг инээмсэглэн угтлаа.

95fe96f1759e299dbc126b86cc54e193.avif

Аав инээмсэглэн гараас минь атгаад над уруу ойртон "нөхөр нь нэг л муухай үг хэлэх юм бол аавдаа хэлээрэй аав нь болгоод өгнө, бас шинэ гэр чинь жоохон л таалагдахгүй байх юм бол шууд хүрээд ирээрэй, бас хадам аав ээж чинь дээрэлхээд байвал шууд аавдаа хэлээрэй, хадам аав ээжийн тухай эвгүй кинонууд их байдаг болохоор санаа зовоод байх юм. Хэрвээ хадам аав ээж чинь яг кино нь дээр гардаг шиг муухай аашлаад байвал аав ээж хоёр нь ч гэсэн тийм ааш гаргаж Тэхёныг сайн дарамтлах болно, амжилт" гэж хэлэх нь тэр. Хаха инээдтэй хүн шүү.

Би: ааваа та одоо, юу гэж тийм юм байх вэ дээ

Аав: за за харж л байя  Аав миний гарыг Тэхёнд өгөөд: охиныг минь жаргалтай байлгаарай, Ха хүргэн дээ итгэж байгаа шүү Т^Т

Тэхён: за ааваа Т^Т

Би: -_- /цуцу ааваас салж байгаа нэртэй дахиад нэг аавтайгаа гэрлэж байгаа юм байна л даа/

16 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!