Part 15
Тэхёны аав явж манай гэрийнхэн гэж шоконд орсон хэдэн хүмүүс суусаар хэн хэн нь ам нээсэнгүй, аав ээж хоёр надад санаа зовсон байдалтай миний өмнө гэм хийсэн мэт над уруу өрөвдсөн харцаар харна. Би ч өөрийгөө өрөвдөх шиг, яагаад би энгийн хүн байж болоогүй юм бэ? яагаад заавал би Аргустины ханхүүтай суух ёстой гэж өөрийн азгүй тавиландаа "яагаад?" гэдэг асуултыг дахин дахин тавина. Гэвч ингэлээ гээд ямар хувь тавилан минь өөрчлөгдөх биш дээ.
Тэгээд дараа долоо хоног гэхэд би аль хэдийн хүний эхнэр болсон байх нь байна. Үүнийхээ талаар ахад яаж хэлэх вэ? гэж толгой өвдөнө. Ядаж байхад сүүлийн хэд хоног ахтай холбоо бариагүй болохоор улам их санаа зовж байна. Би үнэхээр муу хүн юм. Яах гэж анхнаасаа энэ холион бантанг хутгасан юм бол? Тэхёныг гэрлэнэ гээд ирэхэд л ахад бүх үнэнээ хэлэх ёстой байсан юм. Гэтэл ийм хол явсныхаа дараа ахаа би таныг өдийг хүртэл хуурч байсан юмаа, нөгөө уурлаад гардаг залуу чинь миний үел биш сүйт залуу минь байсан юм, би дараа долоо хоногт хуримаа хийлээ салъя гэж хэлэлтэй нь биш. Хэлэхгүй ахаас салахгүй гэхээр ахын амь нас Тэхён аавын гарт байна, бүр бүх зүйлсээсээ татгалзаад хуримаа цуцлах юм бол Мазонтины ард түмэн тэнэг гүнжээсээ болж аймшигт дайны хөлд нэрвэгдэх болно.
Миний амьдрал үнэхээр ээдрээтэй болсон байна. Урд минь маш олон салаа зам байгаа ч гэсэн аль ч замаар явсан бүгд эмгэнэлтэй төгсөнө. Энэ дундаас арай дээр нь ахын сэтгэлийг шархлуулаад, өөрийн аз жаргалаа золиослох л байх шив дээ, үгүй бол нөгөө хоёр нь үхлээр дуусах зам байгаа шүү дээ, нэг нь миний хайртай хүний үхэл хоёр дахь нь миний ард түмний үхэл байх болно. Бүх зүйл миний тэнэг хувь тавилангаас үүдэлтэй болохоор энэ амьдралын хохирогч нь зөвхөн би л байх ёстой.
Намайг ийн бодох зуур гэрт анир чимээгүй байсаар, хайртай аав минь миний мэдэрч байгаа тэр шаналлыг яг над шиг мэдэрч байгаа бололтой сэтгэл нь зовсон харцаар над уруу харсаар ийнхүү хэллээ.
Аав: миний охин одоо шийдвэрээ гаргах хэрэгтэй бололтой, энэ чигээрээ хоёр амьдралын голд яваад байж болохгүй аль нэг амьдралыг нь сонго. Аль ч замаар явсан миний охинд шаналах шаналал, зовоох нулимс таарах байх гэхдээ охиноо ямар ч шийдвэр гаргасан аав нь дэмжих болно. Миний охин өөрийн хүслээр л амьдар, хайртай хүнтэйгээ баймаар байвал бай гэж хэлснээ үл ялиг санаа алдаад: би магадгүй маш муу хаан байх гэхдээ би сайн аав байж чадна надад чи минь л хамгийн үнэтэй эрдэнэ, чинийхээ төлөө аав нь амь насаа золиослоод ч хамаагүй шийдвэрийн чинь ард гарах асуудлыг шийдэж өгөх болно гэж хэлээд миний гараас атгалаа.
Аавын намайг Зело ахтай жаргалтай амьдар гэж хэлсэн энэ том шийдвэрийн ард аавд минь ямар их хариуцлага зовлон авч ирэхийг мэдэж байсан ч түүний миний төлөө гэх энэ сэтгэл намайг бага зэрэг зоригжууллаа. Би чинь Хаан Лууны эзэн шүү дээ, энэ ертөнцийн хамгийн хүчирхэг дайчин байж яагаад айх ёстой гэж өөрийн гаргасан шийдвэрийн төлөө ард түмнээ хамгаалан тулалдаж яагаад болохгүй гэж аав ээж минь миний талд байхад гэж бодох боловч үнэхээр дайн болох юм бол Тэхён бид хоёр хоорондоо тулалдана гэсэн үг гэтэл би тэр тэнэгийг гэмтээхийг хүсэхгүй байдаг яах вэ?? сэтгэл хоёрдоод яахаа мэдэхгүй байна, дайн эсвэл энх гэсэн хоёр сонголт надад байна. Дайныг даван гарч чадвал хайр намайг хүлээж байгаа, харин энхийг сонгох юм бол шаналал намайг хүлээж байгаа. Би яах ёстой вэ?
Би хэдэнтээ эргэлзсэний эцэст Дайныг сонголоо, би ахтай хамт байна , бас өөрийн гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг би өөрөө хүлээнэ гэсэн баттай шийдвэрийг гаргаад аавд "ааваа охин нь таны хэлсэн зүйлд урам орлоо" гэж хэлж дуусаагүй байтал ээжийн хэлсэн үг хийсэн үйлдэл намайг гайхшруулж орхилоо.
Аав бид хоёрын яриаг чимээгүй сонсон сууж байсан ээж минь гэнэт чанга орилон над уруу барьж байсан аягаа шидээд: ЧИ ЧИНЬ ГАЛЗУУРЧИХСАН ХЭРЭГ ҮҮ?? яаж дайн өдөөх тухай бодож чадаж байна аа??? гэснээ
Aав бид хоёр уруу үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай хүйтэн, ширүүн харцаар харан: та хоёрын энэ тэнэг шийдвэр хэдэн хүний амь насыг авахыг мэдэж байна уу? их ярих юм бол энэ ертөнцийг ч сүйрүүлж болох тийм шийдвэр шүү дээ, ертөнцийн хамгийн том хоёр гариг хоорондоо тулалдах үед ертөнцөд ямар байх тухай ядаж нэг удаа төсөөлж үзсэн үү? би шийдвэрийг чинь эсэргүүцэж байна. Би дайн болохыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй шүү, Инжи чи бол Мазонтины гүнж, чи анх төрөх үед л чамд гүнж хүний хариуцлага гэдэг зүйл чамтай хамт төрсөн гэдгийг санаарай. Эрт дээр үеэс л Мазотин Аргустин хоёр гариг ураг барилдаж ирсэн, тэдгээр ураг барилдсан өвөг дээдсийн чинь хэд нь хайр сэтгэлээр суусан гэж бодож байна даа гэсээр миний нүд рүү цоолох гэж байгаа мэт ширтсээр нэг нь ч хайр сэтгэлээрээ сууж байгаагүй юм бүгд л өөрийн хувь тавиландаа хөтлөгдөн суусан гэвч тийм хурим хийгээд сэтгэл хангалуун бус зовж байсан хүн нэг ч байхгүй цаг хугацааны эрхээр бүгд бие биедээ дурласан бас хэнээс ч илүү жаргалтай амьдарч чадсан юм. Тийм болохоор арчаагүй сул дорой байх хэрэггүй чи бол гүнж өөрийн биелүүлэх гэж төрсөн үүргээ биелүүлж байж үхэх хэрэгтэй гэж хэлээд өрөө рүүгээ алхлаа.
Ээжийн энэ хатуу үгсийг сонсоод өөрийн эрхгүй түүнд гомдож байлаа.
Би: ээжээ T^T
Ээж над уруу эргэж хараад: чи дайн эхлүүлээд түүндээ ялсан байсан ч хамаагүй, чамайг тийм шийдвэр гаргах үед би өөрийн гараар хайртай залууг чинь хөнөөх болно. Дараа долоо хоногт хуримаа хий үгүй бол би өөрөө чиний амьдралыг сүйтгэх болно шүү, сонголт чамд байна гэж хэлээд дээш өгслөө.
Би: ээжээ T^T
Аав над уруу харан сэтгэл нь шаналж байгаа бололтой өрөвдсөн харцаар харна, дараа нь гайхсан харцаар ээж рүү харан: ханиа гэхдээ бидний охин гэж хэлэхэд ээж үгийг нь таслан "энд бидний охин гэж байхгүй, зөвхөн Мазотины ирээдүйг гэрэлтүүлэх ёстой Элса гүнж л байгаа" гэснээ аав уруу илүү нухацтай хараад "чи хаан хүн байж ийм тэнэг шийдвэр гаргах ёсгүй байсан юм. Хааны гэр бүл гэж чухам юу болохыг ойлгоогүй гэж үү? эх гариг ард түмнийхээ төлөө үйлчлэх гэж төрсөн боолуудыг хааны гэр бүл гэдэг юм, тэдэнд хувийн амьдрал гэр бүл гэдэг зүйл байдаггүй юм тэд бүгд анх төрсөн өдрөөсөө эхлээд хаан, хатан, гүнж, ханхүү гэх өөр өөрийн хийх ёстой ажлыг нь заасан цол хэргэмтэй төрдөг юм" гэж хэлээд дээш өгслөө. Аав бид хоёрт хэн хэнд минь хэлэх үг олдсонгүй чимээгүй зогссоор үлдлээ.
Дахиад л эргэлзээ. Аавын минь намайг гэсэн агуу хайр, ээжийн минь ард түмнээ гэсэн агуу хайр яг тэнцүү байсан болохоор би хэнийг нь ч буруутгаж чадсангүй, тэдний хэн хэнийх нь зөв. Тэд өөр өөрсдийн шийдвэрээ гаргасан харин одоо би өөрийн шийдвэрээ гаргах ёстой байх.
~~~~~
Миний талаас буюу Сүжиний талаас:
Охиндоо байж болох хамгийн хатуу үгсийг хэлж хайртай хүнийг нь ална гэж сүрдүүлээд өрөөндөө орж ирэхэд надад үнэхээр аймшигтай санагдаж байлаа. Би яг одоо охиноо 100% үгүй ээ түүнээс ч илүү ойлгож байна. Яг одоо бяцхан охины минь сэтгэлд ямар аймаар зүйл болж байгааг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа боловч ганц миний охины амьдралтай тэнцэх Мазотины хэдэн тэр бум хүний амьдралыг бодсондоо ийм шийдвэр гаргалаа. Мэдээж би охиныхоо оронд байсан бол Бэкхёнаас сал өөр хүнтэй суу гээд байвал шууд л дайн дэгдээх байсан байх гэвч ингэж бодохоор охиныхоо талд орж сайн ээж болмоор байгаа ч Бэкхёнтай учрахаас өмнө байсан тэр Мөсөн хатныг бодохоор ард иргэдээ тэгж их зовоосон байж одоо миний охины төлөө дахиад үлдсэн амьдралаа там шиг өнгөрөөгөөч гэж хэлэх эрх надад байхгүй. Өөрийн хийсэн нүглээ охиндоо үрүүлж байгаа маш муу ээж.
Намайг өрөөндөө бачуурсандаа уйлан сууж байтал Бэкхён орж ирэн намайг тэвэрлээ.
Бэкхён: Бидэнд үнэхээр том асуудал тулгарсан бололтой. Би ганц охиноо бодоод илүү муу шийдвэр гаргах гэж байсан юм шиг байна одоо би чинь аав Бэкхёнаас гадна Мазотины эзэн хаан Бюн Бэкхён болсон шүү дээ тэр олон хүн надад амьдралаа даатгасан байхад би тийм шийдвэр гаргаж л байдаг үнэхээр муу хаан юм. Гэвч охиноо бодохоор шийдвэр минь зөв ч юм шиг бүр толгой эргэчихлээ гэж хэлээд над уруу харлаа.

Би: үгүй дээ чиний шийдвэр зөв, хэрвээ хоёулаа охиноо эсэргүүцээд байх юм бол охин минь бидэнд гомдсондоо илүү аймшигтай шийдвэр гаргах болохоор ядаж бидний нэг нь түүнийг дэмжих хэрэгтэй угаасаа энэ асуудалд байгаа хоёр гарц нь хоёулаа манай гэр бүлд хэцүү шийдвэр байх болно. Чи бид хоёр охиндоо итгэл болон хариуцлагын талаар зэрэг ойлгуулж чадсан болохоор охин минь одоо илүү ухаантай шийдвэр гаргах байх гэж хэлэн түүнрүүгээ харан инээмсэглэхэд Бэкхён "нээрээ тийм юм байна шүү" гэж хэлээд уруул дээр минь үнслээ.
Одоо бид охиныхоо шийдвэрийг л хүлээх үлдлээ.~~~~~~
Инжигийн талаас:
Би ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байсан болохоор эхлээд ахтай уулзаад бүх үнэнээ хэлэхээр шийдлээ. Тэгээд ахтай хамт ирээдүйгээ шийдэх болно. Яг одоо миний гаргах шийдвэрт ах л хамгийн их нөлөө үзүүлэх болно. Тэр надаас салж чадахгүй маш их хайртай гэх юм бол би түүний төлөө амиа өгсөн ч чадна. Ахтай уулзах гээд сургууль дээр нь очиход тэр байхгүй байлаа аль хэдийн гэртэй харьсан бололтой шууд гэр лүү нь явлаа. Гэрт нь ирээд хонхыг нь маш удаан дарлаа огт онгойлгосонгүй. Магадгүй тэр хэд хоног хаа нэг тийш ээ аяллаар явсан байх л даа гэж бодон тэдний үүдэнд суусаар. Яаж мэдэх үү хүрээд ирэх ч юм билүү гэж бодон суусаар аль хэдийн орой болсон байлаа. Сүүлдээ хөл минь мэдээ алдан чинэрэн өвдөнө бас гэдэс маш их өлсөж байна. Маргааш дахиад ирэхээс гэж бодон гэрийн зүг алхлаа. Гэтэл яг миний өөдөөс ах нэг тэргэнцэртэй эмэгтэйг түрчихсэн түүнтэй юм ярин инээлдэн алхана харин нөгөө эмэгтэй нь ахын гарыг илэн жаргалтай нь аргагүй түүнрүү харан инээмсэглэж байлаа.
Харсан зүйлээсээ болоод хэтэрхий их гайхсан даа яахаа мэдэхгүй явж байсан газраа таг гацсан байлаа. Хурдхан түүнийг харахаас өмнө зугтмаар байгаа ч хөл минь яг л газартай хадагдсан мэт тэдэн рүү ширтэн зогссоор.Тэгж зогсож байтал тэд над уруу улам ойртсоор ах сая л нэг харцаа нөгөө эмэгтэйгээсээ салган урагш буюу над уруу харлаа.
Намайг хармагц түүний инээмсэглэл алга болон нүд нь томорсон оо эргээд нөгөө эмэгтэй рүүгээ инээмсэглээд намайг огт танихгүй юм шиг хажуугаар зөрөх гэж байлаа. Би үг хэлэх гэсэн боловч нэг ч үг амнаас гарсангүй, хажуугаар гарах үед нь гараас нь зөөлөн атгалаа гэвч ах гараа хүчээр татаж аваад нөгөө эмэгтэйгээ "хайраа" гэсээр цааш түрэн явлаа.
Нулимс минь чимээгүйхэн урссаар гомдолтойгоор түүний араас ширтэнэ гэтэл тэр орц уруугаа орох гэж байх даа нөгөө эмэгтэйнхээ өмнө өвдөглөн суугаад намайг сайн хараад ав гэж байгаа юм шиг над уруу хальт хараад түүнийхээ уруул дээр удаанаар үнснэ. Нөгөө бүсгүй нь хэдий тэргэнцэр дээр байгаа ч гэсэн энэ дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй шиг харагдаж байлаа.
Би түүний төлөө бүхэл бүтэн ертөнцийг аюулд оруулах гэж байсан шүү дээ, түүний хайр л байх юм бол би ертөнцийн хязгаар уруу ч хамаагүй түүний төлөө явахад бэлэн байсан гэтэл тэр юу ч болоогүй мэт өөр эмэгтэйг нүдэн дээр минь үнсээд байж байх гэж. Хайр дэндүү сайхан, диваажин шиг хэрнээ нэг нүүр буруулах юм бол тамаас ч илүү байдаг бололтой. Ахыг хайрласан хайр минь тэр чигтэй мөс болон хувирч миний зүрх рүү улам бүр шигдэн орж аймшигтай их өвтгөнө. Хайраас үүсэх өвдөлтөө тэсэхгүй хий дэмий тэднийг харан уйлж байтал хэн нэгэн намайг өөрлүүгээ эргүүлэн чанга тэвэрлээ. Надад тэр хүн хэн байх нь хамаа байсангүй зүгээр л харахыг хүсэхгүй байгаа зүйлээ хүчээр хараад байгаа өөрийгөө өөр тийш хөдөлгөх гээд хөл минь хяналтаа алдан хөдлөхгүй зовоож байхад ирэн тусалсан энэ хүнд баярлаж байна. Би зүгээр л түүний энгэрт наалдан уйлсаар. Энэ нулимс хэзээ ч зогсохгүй мэт урссаар. . .
Гэтэл "тэд орчихлоо" гэх танил хоолой сонсогдон намайг нөгөө хүн өөрөөсөө түлхлээ. Танил хоолой миний бодож байсан хүнийх мөн байлаа. Намайг толгойгоо дээш өргөн харах үед Тэхён "хэцүү байна уу?" гэсээр баруун хацрыг минь зөөлөн илэн зогсоно.
Энэ олон хоног ор сураггүй байж байгаад гэнэт ийм үед гарч ирсэн Тэхёныг харан үнэхээр гайхширлаа гэвч яг одоо ийм хэцүү үед минь миний хажууд байгаад баярлаж байна.
Хацар даган урсах нулимсаа хурдхан шудраад: чи энд юу хийж байгаа юм? бас энэ олон хоног хаана байсан юм? бидний хурим дараа долоо хоногт болно гэдгийг мэдэж байгаа юу? гэх мэт асуултыг ар араас нь тавина.
Тэхён: ийм үед миний тухай асуулт асууна гэж бодсонгүй шүү гэж инээмсэглэсээр: би үргэлж чиний дэргэд байсан, чамаас нэг алхам ч холдож чадахгүй юм байна лээ чамайг харахгүй бол миний амьдрал тэр чигтэй зогсчих юм шиг байна гээд намайг чанга тэвэрлээ.
Би түүнийг өөрөөсөө түлхэн: чи намайг уучилсан гэж үү? үнэхээр их уурласан байсан,тэр өдөр миний хийсэн үйлдэл***
гэж хэлтэл тэр миний үгийг таслан уруул дээр минь үнсчихлээ. Удаанаар уруулаа салган "хайр гэдэг зүрх шархлуулахаас өөр ид шидгүй хэрэггүй зүйл мэт тэгсэн атлаа хайр байхгүй бол амьдрал утгагүй болоод байх юм, чамаас мэдрэх хайрын шаналал, чиний байхгүй миний ертөнцөөс хамаагүй жаргалтай санагдаж байна. Чиний дэргэд байх нь миний хувьд хэмжээлшгүй их жаргал бололтой" гэж хэлээд инээмсэглэлээ.

![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)