Part 14
Инжигийн талаас:
Би ч болж өнгөрсөн зүйлд цочирдсон чигтээ тэр оройг өнгөрөөлөө. Уг нь Тэхён их цайлган хүн бас удаан уурладаггүй болохоор оройдоо хүрээд ирэх байх гэж бодсон юм гэтэл тэр ирээгүй. Гэрээс яваад аль хэдийн 14 хонолоо. Тэр огт ирсэнгүй бас хаана байгаа юм бүү мэт дэлхий дээр үү эсвэл сансар ертөнцөөр тэнээд явж байгаа юм уу ёстой мэдэх юм алга.
Миний сэтгэл санаа гэж авах юм алга ядаж байхад сүүлийн хэд хоног ах хүртэл надаас дөлөөд ч байгаа юм шиг хааяа утсаа авахгүй эсвэл холбоо барихгүй ийш тийш алга болно ёстой нээрээ миний амьдрал яагаад ийм ээдрээтэй байдаг байна аа. Солиотой юм шиг хоёр эр хүний төлөө зэрэг санаа зовох гэж хэцүү юм. Уг нь Нам Тэхён гуай гай болохгүй ингээд алга болсонд харин ч баярлах хэрэгтэй байхад тэгэхгүй юм багахан хугацаанд ч гэсэн хамт байсан болохоор дассан бололтой. Манай мэдрэл хаагуур юу хийж байдаг болдоо гэж бодогдоод байх юм. Гэхдээ үүнээс том шаналал нь ахын хачин ааш гаргаад байгаа нь ямар нэг таагүй зүйл болсон байх гэж бодоод байгаа юм сүүлийн үед арай л сэтгэл нь таагүй байгаа харагдаад байгаа.
Би гэдэг хүн ингээд л тэнэг юм шиг хэн нэгнийг нь сонгож чадахгүй хоёр тийш балайрсаар байтал өдөр хоногч хурдан өнгөрөх юм даа. Хичээлээсээ тарж ирээд ах уруу уулзъя гэж мсж явуулсан ч хариу ирсэнгүй магадгүй тэр завгүй байгаа байх оюутан хүн шүү дээ ямар над шиг ахлах сургуулийн сурагч биш. Ээж ЭНТ-руу очих ажил байна гээд хоёр ирэхийг надад үлдээгээд яваад өглөө. Угийн надад хийх юм байхгүй болохоор Андо Аргон хоёрыг саатуулаад сууж байтал Андо нэг л сонин харцаар намайг ширтэнэ. Хэдхэн сартай бяцхан дүү минь нас биед хүрсэн хүн шиг чухал царайлан надаас харцаа салгахгүй байгаа нь намайг бага зэрэг айлгаж байлаа. Аргон зүгээр тоглоомоороо тоглоод "да да" гээд үглээд үнэхээр эгдүүтэй харин Андо эсрэгээрээ огт хөдлөхгүй зөвхөн намайг дагуулан харна. Харах харахдаа аймаар ч гэмээр сонин харцаар харна. Би яахаа мэдэхгүй айж айж түүнийг тоглуулахаар тоглоом аван хажууд нь очлоо.
Би: Андо бяцхан залуу минь яагаад эгчийгээ хараад байгаа юм хамт тоглох уу? гэсээр тоглоом гарт нь бариултал тэр миний эрхий хуруунаас тас зуурчихлаа би бага зэрэг цочсон ч илүү их гайхаж байсан тул түүнрүү харлаа. Гэтэл нүд нь тод гэрэлтэн намайг ховсдох шиг боллоо. Нэг л мэдэхэд би яг зүүдэлж байгаа юм шиг болчихлоо. Сургуулийнхаа дэргэд ахтай хамт хөтлөлцөөд бас уруул дээр нь үнсээд үнэхээр жаргалтай явж байх юм гэтэл гэнэт тэнгэрт аянга цахиж бид хоёрыг салгачихлаа, би ах уруу хурдан гүйсэн боловч бидний дунд том ангал үүсэж ах доошоо унах гэж байв би гараа өгөн ахын нэг гараас атгаж амжив. Тэгээд ахыг дээш татах гэж хичээж байтал ах миний гарыг өөрөө тавиулаад цааш өөр хэн нэгний гараас атгачихлаа.
Нөгөө хүнийх нь царайг харах гэж хичээсэн ч харагдсангүй би уйлсаар ахын араас үсрэх гэж байтал ах бид хоёрын дунд аварга тос аянган хана үүсэж хэн нэгэн намайг хойноос татах үед эргэж хартал Техён аймшигтай ууртай харагдах ба нүд нь тэр чигтээ гэрэлтэн алтан шаргал хуяг дуулгатай толгой дээрээ аянгын хүчийг нь илтгэсэн бадмаараг шигтгээтэй далавч эсвэл асаж байгаа гал ч юм уу? сайн мэдэхгүй юм ямар ч байсан энгийн титмээс арай өвөрмөц алтан титэм зүүсэн байлаа. Түүний энэ төрхийг харах үед би өөрийн мэдэлгүй түүний өмнө өвдөг сөхрөх ба Тэхён намайг дагуулан үл мэдэгдэх нэгэн газар уруу уусан алга боллоо.
Энэ хачин зүүд шиг зүйлээс сэрэх үед би аль хэдийн уйлсан байх ба ийм зүйл харуулсан Андо уруу гайхан хараад "Би Тэхёныг хэзээ ч дийлэхгүй бүх зүйл түүний хүслээр болно тийм үү? Тэр ах бид хоёрыг үүрд салгана тийм үү?" гэж нулимстай нүдээр асуухад Андо дахин гар минь хүрлээ. Түүнийг хүрэх төдийд би битүү сарнай цэцэг ургасан үзэсгэлэнт тал дундуур үнэхээр аз жаргалтай гүйж байлаа. Гэтэл санаандгүй нэг сарнай дээр гишгэн миний хөлөөс маш их цус гарна. Өвдсөн хөлөө барин уйлж байтал хэн нэгэн намайг гар дээрээ өргөөд авч явах юм гайхаад царай уруу хартал Тэхён өмнөх шигээ дулаахан инээмсэглэл тодруулан алхана, харин би гомдолтой нь аргагүй гишгэсэн сарнай уруугаа харахад нөгөө сарнайг чинь Зело ах гартай барьчихсан байх ба миний хөлөөс дуссан цусыг долоож байгаа харагдана. Учир нь үл мэдэгдэх энэ дүрсийг харуулаад Андо надаас гараа авлаа.
Би дахиад л бөөн шок саяны зүйлээр надад юу хэлэх гэсэн юм бол Андогоос хариулт хүлээсэн харцаар харахад тэр бага зэрэг инээмсэглээд миний гарт дахин хүрлээ. Түүнийг хүрэх үед би өөрийгөө толинд харан гунигтайгаар суух юм гэтэл ард нэг хүн ирэн толгойд минь яг Тэхёны зүүсэн байсан шиг хэрнээ ягаан өнгийн алмазан шигтгээтэй титэм зүүлгээд өрөөнөөс гарлаа. Би өөрийгөө дахин толинд харахад би илүү эрхэмсэг төгс төгөлдөр харагдах юм. Яг энэ үзэгдлийг харуулаад л Андогын аймаар харц энгийн болон эргээд юу ч мэдэхгүй жоохон дүү минь болон хувирах нь тэр. Миний өгсөн тоглоомыг аван амандаа хийн хазаж шүлсээ гоожуулан сууна.
Харин би харсан зүйлсийнхээ тухай эргэцүүлсээр. Андогын надад хэлэх гэсэн зүйлсийг бүрэн ойлгоогүй ч гэсэн миний ойлгосон зүйл гэвэл би хэзээ ч Тэхёноос салж чадахгүй бас би түүний хатан болох бололтой. Гэвч нэг л итгэж өгөхгүй юм. Ойлгохгүй байгаа бусад зүйлсээ ойлгох гэж бүтэн өдөржин бодол болон суулаа. Орой болж аав ээж ах нар бүгд хамт гэртэй ирэхэд би бас л тэнэг юм шиг юм бодсон чигтээ харин гэрээр нэг дуу шуу Андо Аргон хоёрыг санасан хүмүүс тэднийг өхөөрдсөөр.
Аав: миний бяцхан үрс өнөөдөр сайн байсан биз дээ эгчийгээ зовоогоогүй биз уйлаагүй биз дээ гэсээр тэднийг тэврэн үнсээд, дараа над дээр ирэн: миний охин ядарсан уу? дүү нар нь өдөр уйлаагүй биз дээ гэж асуухад би эргэн бодит байдалдаа ирлээ.
Сэтгэл шаналж байгаагаа нуун хүчээр инээмсэглээд: би зүгээрээ манай хоёр харин ч сайн байсан гээд аавд үнсүүлээд холдоход Андогын харц дахиад л үгээр тайлбарлаж болохооргүй хачин болчихсон намайг дагуулан ширтэнэ. Түүний энэ харцнаас би өөрийн эрхгүй айн одоо юу харуулах бол яах бол гэж бодон итгэл муутайгаар дахин гарт нь хүртэл тэр надад юу ч харуулсангүй тэгсэн хэрнээ над уруу сонин харсаар. Би түүний байгаа байдлыг тоохгүйг хичээн аав ээж ах нартай яриа өдөн ажил төрөл нь ямар байсан тухай асууна.
Гэтэл тэнгэрт аянга захиж аянгын үзүүр нь манай гэрийн хаалгыг цохилоо. Бид гайхан гэрээсээ гарвал ойр орчны бүх хүмүүс явж, зогсож байсан чигтэй хөшөө шиг гацсан байх ба удалгүй тэнгэрт аянга хүчтэй цахиж хаа сайгүй гэрэл цацарсаар гэрэл дундаас нисдэг морь хөлөглөсөн маш олон журамт цэргүүд шидтэнүүд цувааны гол хэсэгт их хааны сүйх залсан байхыг бодвол Тэхёны аав бидэн дээр ирж байгаа бололтой. Нисдэг морины цуваа манай гудамжийг дүүргэн аажмаар газардахад хааны сүйх голлон явсаар гэрийн өмнө ирэн хаалга нь нээгдлээ. Хаалга нээгдэхэд Аргустины эзэн хаан бууж ирэв. Бид бүгд гайхаж байсан ч гэсэн зочноо хүндэтгэлтэй хүлээж авах ёстой тул аав ээж минь инээмсэглэн эзэн хаантай мэндлээд гэртэй урилаа. Би ч бас түүнтэй бөхийн мэндлэхэд тэр над уруу тийм гэхээргүй хүчирхэг эрхэмсэг харцаар хараад манай гэрт орлоо

/Тэхёны аав нь ТОР шүү/
түүнийг дагалдан царц барлагууд нь ч бас хайрцагтай зүйлс барин гэрт орлоо.
намайг гэрт ороход аав ээж Тэхёны аавтай юм ярин сууна. Намайг хараад тэд хажуудаа суухыг урилаа.
Би гайхсандаа ээжийн хажууд суун "юу болоод байгаа юм?" гэж шивнэн асуухад ээж над уруу нэг л түгшүүртэй харснаа: хадам аав чинь чамд хэлэх мэдээтэй ирсэн байна гэж хэллээ. Би юу ч ойлгохгүй байгаа болохоор зүгээр л Тэхёны аавын өөдөөс харна. Тэр нар уруу харан үл ялиг инээмсэглээд: намайг энэ хүртэл бас ийм олон хүнтэй ирэхээр гайхсан байх, миний хэлэх гэж байгаа мэдээ гэвэл Тэхён та хоёрын хуримыг наашлуулсан гэдгийг хэлэх гэсэн юм. Дараа долоо хоногт манай Аргустин гариг дээр хурим эхлэх болно гэснээ хойно зогсож байсан царц уруугаа хартал тэр улаан даавуугаар бүтээсэн зүйл ширээн дээр авч ирэн тавилаа. Тэхёны аав бүтээлгийг аван "энэ титэм чинийх одоо чи Аргустины ирээдүйн хатан хаан болно, хуримынхаа өдөр үүнийг заавал зүүх ёстой шүү" гэлээ. Гэтэл нөгөө титэм нь Андогын надад харуулаад байсан толины өмнө сууж байхдаа зүүсэн титэм яг дүрээрээ байх нь тэр.

Андо ирээдүйг хардаг гэж үү? Энэ хүмүүсийг ирж байгаа болохоор л Андо түрүүнээс хойш над уруу сонин хараад байж шүү дээ. Одоо би яах ёстой вэ? ингээд миний хувь тавилан шийдэгдэж байна гэж үү?
Би: Т-Тэхён хаана байгаа юм? /тэр надад уурласан болохоор хуримаа урагшлуулж намайг чадах гэж байгаа юм болов уу?/
Т.Аав: тэрийг чи л мэдэх байхдаа, чи түүний сүйт бүсгүй биш гэж үү? гээд хөндий инээмсэглэлээ.
Би: Тэхён хуримаа хурдан хиймээр байна гэсэн юм уу? уг нь хурим хийх болоогүй байсан /за яадгын асуугаад л хаячихлаа/
Т.Аав: үгүй тэр хуримын талаар ам нээх ч үгүй байгаа тийм болохоор би та хоёрын тухай судалсан юм гэтэл бэр болох бүсгүй минь энгийн хүнд хайртай болж таарах юм, ийм байж болохгүй биз дээ, эртхэн дээрээ сал удах тусам чи тэр хүнээсээ холдож чадахгүй, миний мангар хүү яагаад бүгдийг мэдсээр байж та хоёрыг хүлээж зөвшөөрөөд байгааг мэдэхгүй юм тэр хайранд сохорсон бололтой, харин би илүү эрүүл ухаанаар асуудлыг шийдэж чадна. Хуримаа хурдан хий үгүй бол дэлхийн залуу үхнэ гэж хэлээд манай гэрээс гарлаа. Би дахиад л хэлэх үггүй болон шоконд орсоор үлдлээ
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)