13 страница1 мая 2026, 22:01

Part 13

Инжи Тэхён хоёр ноцолдож байсандаа бантан дээш босоход Зело ч гэсэн их гайхсан байгаа харагдлаа. Инжи сандарсандаа хэлэх үг нь эвлэхгүй байгаа бололтой ээрч байсан болохоор нь би түрүүлж ам нээлээ.

Би: танилц манай ахын хүүхэд байгаа юм Инжигийн үел ах нь энэ хоёр минь их дотно өссөн болохоор байнга ингэж ноцолдож байдаг юм гээд инээмсэглээд Тэхён уруу заахад 

Тэхён Зело уруу гараа сунган "Нам Тэхён гэдэг Инжигийн үел ах эгчийн хэлдэг үнэн шүү Инжи бид хоёр энэ дэлхий дээрх хамгийн дотно ах дүүс та хоёроос ч илүү дотно" гэж хэлэхэд Зело "Зэло гэдэг танилцсандаа таатай байна" гээд гар барилаа. 

Харин Тэхён Инжигийн мөрөөр тэврээд "сайн хараарай бид үнэхээр дотно" гээд мөрөөр нь чанга тэвэрлээ.

Инжи хөмсгөө зангидан Тэхёныг түлхээд: түүний хэлсний тоох хэрэггүй дээ, ахаа тийш ээ суу гээд Зэлог сугадан зочдын өрөө рүү орлоо. Тэхён бид хоёр араас нь даган ороход Зело ихрүүдийг харан жоохон гайхсан бололтой "юун хүүхдүүд вэ?" гэж асуув.Тэрхэн зуур Инжи бид хоёр юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй зогсож байтал 

Тэхён: миний хүүхдүүд байгаа юмаа 


Инжи бид хоёр түүний хэлсэн үгэнд гайхан түүнрүү харахад Тэхён тоосон шинжгүй үргэлжлүүлэн: хөөрхөн байгаа биз, хүүхдүүдийн минь ээж яг Ижни шиг ийм хөөрхөн эмэгтэй байгаа гэсээр Ижнигийн хацраас чимхэн өхөөрдөөд: эхнэр минь ажилтай ахынд ирж чадаагүй юм тэгээд л би хүүхдүүдтэйгээ энд хэд хоног зочилж байгаа юм гэж хэлээд бид хоёр уруу нүдээ ирмэлээ.

Бид хоёрт угийн хэлэх өөр хувилбар байгаа ч үгүй тэгээд ч Тэхёны хэлсэн тийм ч байж боломгүй зүйл биш болохоор амыг нь дагуулан "тийм шүү манай ихрүүд аавтайгаа амрах гэж ирсэн" гэсээр Зелогын асуултын нэг юм өнгөрөөлөө.

Би: за миний хүүхдүүд эндээ юм яриад байж бай ээж нь хоол хийж байгаа удахгүй болно гэсээр тэднийг орхин гал тогооны өрөө рүү явлаа.

Энэ үед зохиолчийн талаас:

Зело Инжирүү зөөлнөөр ширтэн ойр зуурын юм асуун инээмсэглэн сууна. Инжи ч бага зэрэг ичингүйрэн түүнрүү ширтэн зөөлөн ярилцана. Тэднийг хажуугаас нь харан хардан суух Тэхён хошуугаа унжуулан ихрүүд рүү хараад "Бюн Инжи та хэзээ ийм эмэгтэйлэг болчихсон юм? ахаа, ахаа гэж ирээд л нарийхан хоолойгоор урхидаж байгааг нь бас маяглаад үсээ оролдоод л шал тэнэг харагдаж байна" гэх мэтийг амандаа бувтнан ихрүүдэд ховлох мэт хий дэмий амандаа үглэнэ.

Инжи Зело хоёр Тэхёны тоосон шинжгүй ойр зуурын юм ярилцах ба хааяа нэг хайрын үгс бие бие дээ шивнэж байгаа сонсогдоно. Хэдийгээр тэд шивнэж байгаа ч гэсэн Тэхён харь гаригийн ханхүү тул тэднийг хэлсэн үг бүрийг тодоос тод сонсох ба байдгаараа нүүрээ үрчийлгэн сууж байснаа сайхан санаа олсон бололтой нүүрэндээ чөтгөрийн инээд тодрууллаа.

Төд удалгүй ихрүүдийг тэврэн тэдний өмнө очоод: Зело чи манай хүүхдүүдийг түр харж байгаа ч Инжи бид хоёрт чухал ажил байсан таг мартчихсан байна гэв.

Инжи тэдэнд саад болсонд уурлан бас түүний юу сэдээд байгааг мэдэхгүй байсан тул: ямар ажил билээ ахаа? гэж маш эелдэг инээмсэглэн асуух боловч түүнийг харц "чи үхсэндээ Нам Тэхён гэсэн аймшигтай харц байлаа"

Тэхён гэнэт царайгаа барайлган уйлах гэж байгаа юм шиг болон: хөвгүүдийн ээж надад гомдоод утсаа ч авдаггүй чи түүнтэй ярилцаж өгнө гэсэн ш дээ тэр яг одоо ажиллаа тараад гэртэй ирсэн байгаа болохоор завтай байгаа бэр эгчтэйгээ яриад бидний маргааныг засаад өгөөч тэгэх үү? хэмээн их өрөвдөлтэй асууна.

Инжи шүдээ зуусаар: бэр эгч өнөөдөр илүү цагаар ажилладаг ш дээ ахаа та мартсан бололтой би маргааш залгаад тайлбарлаад өгье за гэж хэлэхэд

Тэхён ч гэсэн бууж өгсөнгүй: Инжи чи мэдээгүй юм уу? өнгөрсөн долоо хоногоос хойш эгч нь илүү цагаар ажиллахаа больсон одоо яг завтай байгаа гэж шүдээ зуун хэллээ

Инжи хүчээр инээмсэглээд: гэхдээ ахаа яг одоо над дээр зочин ирсэн байгааг харахгүй байна уу? дараа болъё тэгэх үү?

Тэхён үнэхээр өрөвдөлтэй царай гарган Зело уруу хараад: чи уурлахгүй биз дээ Инжи удахгүй дээ тэр утсаар яриад та ахыг буруу ойлгосон байна гэж хэлээд л болоо, магадгүй өнөөдөр л эвлэрэхгүй бол эхнэр минь намайг хэзээ ч уучлахгүй байх тэгээд хүүхдүүд минь ээжгүй өснө гэсэн үг том асуудал биш байсан бол та хоёрт саад болохгүй л дээ гэтэл миний, үгүй манай гэр бүлийн амьдрал шийдэгдэх гээд байна гэсээр нүүрээ даран худлаа уйлж байгаа дүр үзүүлнэ.

Тэхёныг уйлаад байна гэж бодон Зэло сандран: тэг тэг хайраа чи ах даа туслаад ир хайр нь ахын чинь хүүхдүүдийг хараад байж байя надаас санаа зоволтгүй асуудлаа л сайн шийдээрэй гэж дуржигнуулан хурдан хэллээ.

Зелог ингэж хэлэхэд Тэхён байдгаараа малийсаар: баярлалаа чи үнэхээр сайн залуу юм. Чиний ачаар миний бяцхан үрс ээжтэйгээ үлдэх нь байна гэсээр Инжигийн мөрөөр тэврэн дээд давхар уруу явлаа.

Дээд давхарт Инжи Тэхён хоёр өрөөндөө оров уу үгүй юу Инжи Тэхёныг цохиж аваад: ЯА!! юугаа хийгээд эргүүтээд байгаа юм? гэж ууртай асуухад 

Тэхён хошуугаа унжуулсаар: чамайг хардаад, чи чинь өөрөө намайг нэг ч нүдээрээ тоож харахгүй байна ш дээ тэр муу Зелоруугаа хараад л убба убба гээд л гэсээр гэм хийсэн хүүхэд шиг доош харан зогсоно

Инжи залхсан царайтай Тэхён уруу хараад: чи л ийм амьдрал сонгосон биз дээ. Би анхнаасаа ахад хайртай гэдгээ хэлсэн гэтэл чи 3-лаа хамт амьдаръя гээд байсан. Чиний хүсээд байгаа гуравласан амьдрал чинь ийм л байх болно өдөр бүр ах бид хоёрын ийм дотно, биш ээ үүнээс ч дотно байхыг харж амьдрах болно ш дээ

Тэхён бага зэрэг итгэлгүй: гэхдээ олон жил хамт байх юм чинь чи жоохон бүр өчүүхэн жоохон ч хамаагүй надад татагдаж болно ш дээ тэгээд***гэхэд нь 

Инжи үгийг нь таслаад: хэзээ ч тийм юм болохгүй , би хэзээ ч чамайг хайрлахгүй, чамд боломж огт байхгүй тийм болохоор хий дэмий найдвар тэхээ болиод энэ хүрээд бүх зүйлийг дуусгавал яаж байна үнэндээ би чамаас залхаж байна. Чи хажууд сүйт залуу минь гээд байгаа болохоор би ахтай байхдаа ч тухтай байж чадахгүй ахыг араар нь тавиад байгаа юм шиг муухай мэдрэмж төрөөд байна. Найз залуугаа байнга хуурч амьдрах сайхан гэж бодож байна уу? Чи байсан бол найз охин чинь харь гаригийн залуутай нууцаар суух гээд бас болоогүй тэр залуугаа гэртэй авч ирэн бүр нэг оронд унтаж байгааг мэдвэл яах байсан бэ? Надад үнэхээр хэцүү байна хамгаас хайртай хүнээ байнга хуурч намайг гэх хайрыг нь уландаа гишгэж байна шүү дээ, магадгүй би энэ дэлхийн хамгийн өөдгүй охин байх.Инжиг ийнхүү уйлах шахам хэлэхэд нь 

Тэхён түүнийг тайвшруулах гэж энгэртээ зөөлөн тэврээд: у-уучлаарай чамд ийм дарамттай байгаа гэж мэдсэнгүй, одоо би хардахгүй та хоёр миний хажууд бие биенээ үнсэж байсан ч би тоохгүй юу ч хараагүй юм шиг байх болохоор битгий өөрийгөө зовоогоорой за юу, уучлаарай бүгд миний буруу хайртай хатнаа ингэж дарамттай байлгаж байгаа гэж мэдсэнгүй чиний хажууд байхдаа би дэндүү жаргалтай байдаг болохоор өөрийнхөө жаргалыг бодоод чинийхээ сэтгэлийг огт бодолцож үзээгүй юм байна уучлаарай хэмээн Инжиг аргадна.

Инжи Тэхёнд аргадуулсандаа ч тэр үү эсвэл аргагүй байдлаас болж зөвшөөрсөн хуримын дарамтаа тэсэх ээ байсандаа ч тэр үү улам омогтой болон Тэхёныг хүчтэй түлхэн өөрөөсөө холдуулаад: битгий надад хүр!! бас уучлалт гуйх хэрэггүй тэгж л их намайг бодоод байгаа юм бол зүгээр л эндээс явж үз үүрд мөнхгэж хэлэхэд 

Тэхён хэрэггүй юман дээр хэрэггүй үйлдэл хийж Инжиг уурлуулсандаа санаа зовон аль болох аргадах гэж хичээнэ, 

Тэхён Инжигийн гараас атгаад: Инжи битгий тийм зүйл ярь л даа, бүгд миний буруу гэж хэлсэн ш дээ одооноос би сайн байх болно чамд огт саад болохгүй гуйж байна гэхэд

 Инжи ууртайгаар гараа татаж аваад: больж үз, би бүх үнэнээ хэлээд чамаас холдмоор байна гээд байхад яагаад ядаргаа болоод байгаа юм? би чамтай гэрлэхгүй, хүсэхгүй байна гэж хэлээд байхад утгагүй зүйл ярьж улам дургүй хүргэхээ боль

Тэхён Инжигийн өмнө сөхрөн суугаад бэлхүүсээр нь тэврэн: үгүй хайраа битгий тэгж хэлээч дээ, би чамдаа маш их хайртай, чи л байхгүй бол би гэдэг хүн амьгүйгээс өөрцгүй болно, чи л байхгүй бол ганц секунд ч амьсгалж чадахгүй байх, сална гэж битгий хэлээч дээ, аан тийм хайраа би, би нөгөө Зелог үхэх хүртэл нь та хоёрын хажууд байж саад болохгүй нүднээс чинь арилах болно харин Зело та хоёрын амьдрал дууссан хойно би чам дээр ирье тэгээд хамт амьдарч хуримаа хийж болно ш дээ, би чамайгаа дахиж зовоохгүй болохоор надад ганц л боломж олгооч, ганцхан гэж хэлэн улам чанга тэврэхдээ нүүрээ нуун Инжигийн гэдсэнд нүүрээ нааж байгаагаас нь харвал тэр уйлж байгаа нь тодорхой.

Харин Инжид энэ бүхэн хөх инээдийг нь хүргэх шиг санагдан: хэхэ тэнэг юм хийхээ больж үз намайг мэддэг болоод хэр удсан гэж ийм юм яриад байгаа юм, чи зүгээр л ханхүүгийн сүүлийн тушаалаасаа болоод л надаас салж чадахгүй байгаа биз дээ? хэрвээ тушаалаа зөрчиж надтай гэрлэхээ болих юм бол чи үхэх болохоор ийм жүжиг тавиад байгаа биз дээ?гэхэд 

Тэхён нулимстай нүдээр Инжиг ширтэн: үгүй ээ тийм биш би үхлээс огт айхгүй байна тэр тусмаа чиний төлөө үхэх бол би хэдэн ч удаа үхэж чадна, зүгээр л чамайгаа алдмааргүй байна чамтай л байх юм бол би тамд байсан ч байж чадна гээд халаасаа ухан бөгж гаргаж ирэн үл ялиг инээмсэглээд: энэ их чухал бөгж байгаа юм. Харахад үзэмж муутай харагдах боломж энэ бөгж чиний төсөөлж байгаагаас илүү агуу хайрын гэрч байгаа юм би энэ бөгжийг ирээдүйн эхнэртэй өгөхөөр хадгалж байсан юм нэг үгээр бол чамтай гэрлэх үед өгнө гэж төлөвлөж байсан гэхдээ яг одоо чамдаа өгмөөр байна. Чамайг надад итгэхгүй байгааг чинь мэднэ ээ тийм болохоор энэ бөгжөөр өөрийн хайраа батлах гэсэн юм хэмээн бөгжийг Инжирүү өгөхөд Инжи уурандаа шууд л бөгжийг газар хаян дээр нь гишгэчихлээ. Түүнийг хөлөө авахад бөгжин дээрх эрдэнийн чулуу хэдэн хэсэг болон бутран унасан байгаа харагдана. 

Энэ зураглалыг харах төдийд Тэхёны нүд орой дээрээ гарах шахам томроод гар нь чичирсээр бутарч унасан бөгж рүү гараа явуулангаа: Инжи чи яаж** гэх гуравхан үгийг хэлээд хацрыг нь даган нулимс урслаа.

Инжи Тэхёны хажуугаар гарахдаа: наад бөгж чинь яг чиний хайр шиг хуурамч юмгэж хэлэхэд Тэхён дэндүү уурласандаа цээж нь хөдлөн хүнд хүнд амьсгаадах ба Инжигийн гараас угз татан зогсоогоод: МИНИЙ ХАЙРЫГ ДООШ НЬ ХИЙЖ ЮУ Ч БИШ МЭТ ГИШГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛНО ГЭХДЭЭ ЧИ ЯАЖ ЭНЭ БӨГЖИЙГ ИЙМ БОЛГОЖ ЧАДАВ АА? БИ ЧАМД ХЭЛСЭН БИЗ ДЭЭ ЭНЭ ҮНЭХЭЭР ЧУХАЛ БӨГЖ ГЭЖ !!! ӨӨРӨӨСӨӨ ХҮРТЭЛ ХАРАМЛАХ ШАХАМ ХАДГАЛЖ ИРСЭН БӨГЖ, ЗӨВХӨН ЭНЭ ЕРТӨНЦИЙН ХЭНЭЭ Ч ИЛҮҮ ХАЙРЛАХ ТЭР ХҮНДЭЭ ӨГЧ БАЙГАА АГУУ ХАЙРЫН БЭЛГЭДЭЛ ГЭЖ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ хэмээн Инжиг мөрнөөс нь барин сэгсрэхэд анх удаа Тэхёныг ийм ширүүн байхыг харсан Инжи айсандаа зүрх нь амаараа гарах шахан хурдан цохилно.

489713dde9f166669ad6c8bb4a34f505.avif

Тэхёны нүд гэрэлтэх шиг болон харц нь юу юунаас илүү хурц ширүүн болсон байх ба Инжирүү цоо ширтэж байснаа нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулан: за яах вэ чи надад эргэлзэж л бай би чамд хайраа батлах болно, үгүй би батлах биш харин чи надад дурлах болно бүр ухаангүй, гэснээ Инжиг татан өөртөө наагаад уруул дээр нь шунаглан маш хүчтэй үнснэ Инжи хэдий эсэргүүцсэн ч гэсэн юу ч хийж чадсангүй хаанаас нь гараад байгаа нь үл мэдэгдэх аймшигтай их хүч Тэхён-с гарна. Тэхён Инжигийн уруулыг бараг цус шүүртэл нь хүчтэй сорон үнсээд удалгүй хэлээ аманд нь оруулан түрэмгий үнсэлтээр эзэмдэнэ, үнсэлт удалгүй дуусаж Тэхён Инжигээс холдох үед тэдний хэн хэн нь амьсгаадан зогсоно. 

Тэхён өмнөх шигээ хүйтэн инээмсэглэл тодруулаад: чамайг надад ухаангүй дурлах тэр мөчид би яг чиний сая хийсэн шиг үйлдэл хийж хариугаа авах болно бас тэр үед чиний хайртай Зело чинь хажууд чинь байж чадахгүй байх гэхээс айж байна гэж хэлээд өрөөнөөс гарлаа.

Инжи сая сонсон үгс түүний хийсэн үйлдэлд цочирдон хий хоосон юм ширтэн зогсож, зогсож доош буулаа.гэтэл Зело болон ээж нь гайхсан бас түүнээс хариулт шаардсан нүдээр харан зогсоно.

Зело: хайраа юу болсон бэ? ахын чинь эхнэр уучлаагүй юм уу? ах чинь үнэхээр ууртай харагдсан бас намайг энд чамтай хоноод явж болно гээд байсан

Ээж нь /Сүжин/: бас тэр хаалга саваад гараад явчихсан

13 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!