10 страница1 мая 2026, 22:01

Part 10

Тэхён: хайртай шүү

Би: амаа тат

Миний талаас буюу Сүжиний талаас:

Матаяс хунтайжын гэрлэх саналыг хүлээж авахгүй бол ертөнцийг бүхэлд нь сүйтгэх хэмжээний том дайн болно. Хууль зөрчсөн тал гэж манайх уруу дарайх үед мэдээж Аргустины дагагч хэдэн мянган дагуул жижиг гаригууд бүгд манай гариг уруу дайрна. Манай гаригийн дагуул гаригууд ч тэднээс дутахгүй их боловч буруутан тал буюу хууль зөрчсөн тал зөвхөн цор ганцаараа дайнд орох ёстой. Эсвэл дайн хийхгүй байлаа гэхэд Хаан хатан хоёр амиараа төлөх ёстой. Ийм л ацан шалаанд ороод байгаа би гэдэг хүн хэдий сэтгэл өвдөж байв ч охиноо танихгүй залууд эхнэр болгон өгөхөөс өөр арга даан ч алга. Бяцхан охин минь дөнгөж хайраа олоод байхад түүнийг нь үгүй хийх гэж байдаг би ч муу ээж юм даа гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Ядаж байхад охины минь хайртай хүн энгийн хүн байдаг нь ямар харамсалтай хэрэг вэ, Зело яасан ч Матаясыг /Тэхёныг/ дийлэхгүй. 

Зело Инжи хоёрын хамт байж болох цор ганц арга нь ер дөө л энэ. Галактикын хуулийн дагуу нэг эмэгтэйд хоёр залуу зэрэг дурласан бол хэн хүчтэй нь түүнийг авах ёстой буюу залуусын дунд халз тулаан болоод хэн ялсан нь л Инжиг авах ёстой. Гэтэл Зело бол энгийн хүн харин Тэхён ертөнцийн хамгийн хүчирхэг залуу дайчдын нэг шүү дээ. Энэ хэзээ ч бүтэхгүй санааг охиндоо хэлсэн гэвч тэр минь үүнийг ойлгохгүй боломж байгаа мэт харах юм. Зело яасан ч Тэхёныг алж чадахгүй. Миний бодлоор Тэхён Зелог үхэх хүртэл Инжиг хажууд нь байхыг зөвшөөрсөн нь л нэгэн том аз юм шигээ ядаж л охин минь хайртай хүнийхээ амьдралын туршид хамт байж чадах нь байна. Энэ санал л хамгийн оновчтой санал юм шиг байна.

"Хай-раа юу бодоод хар өглөөгүүр босоод суучихсан юм" гэх Бэкхёны нялуун дуугаар гүн бодлоосоо түр завсарлан эргэж харвал хайртай хань минь нүдээ нухалсаар хажууд хэвтэж байгаа харагдлаа.

Би түүнийхээ өөдөөс харан хэвтээд: зүгээр л охиндоо санаа зовоод гэхэд тэр бас санаа алдан: хайр нь ч гэсэн санаа зовж байна бас охиныхоо өмнө буруутай юм шиг санагдаж байна гэж хэлснээ гэнэт орилж гарлаа: АААААА АААА АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ БИ БУРУУ ХАРААГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭЧ ХАЙРАА НАМАЙГ ЧИМХ ДЭЭ гэсээр орон дээрээ галзуу юм шиг дэвхцэж эхлэх нь тэр

би: 0.О яасан бэ хайраа??

Бэкхён байдгаараа ярзайсаар өмнө минь ирэн өвдөглөн суугаад: хайраа гэдэс чинь хэмээн дэндүү эгдүү нь хүрсэн юм шиг хошуугаа цорвойлгон хэллээ

би ч гайхан гэдэс рүүгээ хартал 0.О миний гэдэс томорчихсон байлаа, би: 0.О Хайраа энэ

Бэкхён байдгаараа ярзайсаар: ТИЙМ ЭЭ ХАЙРАА БИДНИЙ БЯЦХАН ХҮҮХЭД ГАРАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГОЁ БИШ ГЭЖ ҮҮ ААААА БИ ДАХИАД ААВ БОЛОХ НЬ ЭЭ гээд намайг гар дээрээ өргөөд доороо эргэж байтал хаалга онгойход залуус Инжи Тэхён гээд л бүгд зогсож байгаа харагдлаа.

Шиүмин шал нойрмог нүдээ нухсаар: яагаад хар өглөөгүүр орилоод байгаа юм бэ?
гэхэд Бэкхён намайг буулган зогсоогоод миний гэдэс рүү заан: ТА-ДАА гэж чанга ориллоо. Бүгд миний гэдэс уруу харан нүд нь томорсоор

Тэхён: хөөх удахгүй төрөх гэж байгаа юм уу? хадам ээжийгээ хөл хүнд гэж мэдээгүй юм байна баяр хүргэе танай хүүхэд чинь Салхи Цахилгааны хүчтэй юм байна гурван хоногийн дараа манай гаригийн нөлөөлөл эхлэх гэж байгаа ш дээ гоё юмаа хадам дүү минь надтай адилхан хүчтэй байх нь байна ш дээ ёстой гоё юмаа тийм ээ хайраа гээд Инжиг тэврэх үед Инжи байдгаараа муухай хараад: чамд л сайхан байгаа байх надад бол дүү нээх сонин биш байна гэж хэлээд өрөөнөөс гараад явчихлаа

Харин Тэхён араас нь: ХАЙРАА ХОЁУЛАА Ч ГЭСЭН ХҮҮХЭДТЭЙ БОЛОВ Л ЯАЖ БАЙНА БИ ХАДАМ ААВД ҮНЭХЭЭР АТААРХАЖ БАЙНА ШҮҮ гэсээр араас нь гүйлээ нэгэн бодлын хөөрхөн эгдүүтэй хосууд ч юм шиг хэхэ

Өрөөнд үлдсэн залуус бидэнд баяр хүргэнэ харин Бэкхён гавьяа байгуулаад шагнал авсан юм шиг л хамраа сөхөн их зантай төрх дөө ороод л баярлалаа гэж их бахдалтай нь аргагүй хэлнэ.

Би өглөө яагаад өөрөө анзаараагүй гэдгээ мэдэхгүй юм Инжи дээ санаа зовоод л тэгсэн байх

Би ч өглөөнийхөө цайг бэлдэх гээд доош буух гэтэл Бэкхён хажууд аймаар сүртэй гүйж ирснээ намайг хааж зогсоод эргэн тойрноо сайн хараад шалаар ямар нэгэн юм хайж байгаа юм шиг сүртэй харж харж байснаа: за за аюулгүй юм байна хайраа алхаж болно

би: юу?? 0.О

Бэкхён үнэхээр чухал царай гаргаад: төрөх дөхсөн энэ эгзэгтэй үедээ маш болгоомжтой байх хэрэгтэй шүү хайр нь одооноос эхлээд төрөх хүртэл чинь гишгэх газар бүрийг чинь шалгаж байж гишгүүлэх болно гэдэг байгаа

Манай нөхөр болсон хойно ийм л юм сэтгэсэн байж таараа цуцу нээрээ бүтэхгүй хүн шүү

би: Тэнэгтээд бай гэртэй байж юунаас болгоомжлох гээд байгаа юм -_-

Бэкхён миний гэдсэн дээр гараа тавиад: үгүй дээ аюул хаана ч байж болно аав нь бяцхан үрээ сайн хамгаалах болно гэсээр баатарлаг царай гаргаж байснаа төд удалгүй хэл амаа зажлан гэдсийг минь илнэ

Би: цуцу -_-

Бэкхён: ^_^

Гэдэс минь томорсон биш бүүр ч хэцүү болчихлоо одоо бүр хурдан ч алхаж болох оо больсон гээд л бод. Жоохон хурдан алхах л юм бол Бэкхён хажууд ирэн зөөлөн удаан гээд салахгүй ёстой ядаргаатай -_- бас болоогүй намайг төртөл хамгаална гээд 3 хоног ажлаасаа чөлөө авсан гээд л бод.

Бас нэгэн шинэ өглөө эхэллээ. Уг нь би эрт босож хоол хийх гэсэн болов ч Бэкхён босгоогүй өөрөө хоолоо хийж байгаа. Би жоохон хэвтэж байгаад доош бууж байв. Залуус ч бүгд сэрчихсэн сууж байлаа. Шатаар буух гээд хөлөө доош тавьтал "ХАЙРАА БОЛГООМЖТОЙ, ХАЙР НЬ ОДОО ОЧЛОО БИТГИЙ ХӨДЛӨӨРЭЙ" гэх аймшигтай чанга дуунаас болоод цочсондоо бараг л шат уруу уначихсангүй гэтэл манай нөхөр ягаан хормогч зүүчихсэн хацар нь гурил болсон бөөн сүр амьтан гал тогооноос гүйж ирснээ хажуугаас түшээд: за хайраа тайван, зөөөөлөн гишгээрэй, хүүе болгоомжтой зөөлөн, сайн байна зөөлөн_________ мхн сайн байна зөөлөн зөөлөн гэсээр би гэж хүрэх төдийд хагарах гэж байгаа юм шиг л бөөн сүр болж болж аравхан секундийн дотор буух шатаар бараг л арван минут буулгалаа -_-

Шатнаас буулгаад: сайн байна удаан зогсож болохгүй шүү амар гэсээр саяхан орноосоо боссон намайг дахиад л буйдан дээр аваачаад хэвтүүлчих нь тэр ёстой нээрээ хорвоо юмаа -_- ямар ингэж их сэтгэл гаргаж байхад нь болиоч гэлтэй нь биш үнэхээр л миний тэвчээрийг шалгах шиг болж байна дөө

Бэкхён үргэлжлүүлэн: алив наад зурагтаа унтраа наад чанга дуунаас чинь болж миний хайр хүүхэд хоёр минь бүүр ядарчихлаа гэсээр зурагт үзэн сууж байсан залуус уруу хялалзан зурагтыг нь унтраалгалаа

Залуус: -_-

Би: хэрэггүй хайр нь зү**

Бэкхён үг таслаад: санаа зовох хэрэггүй дээ чамайг яг үүнийг хүсэж байсныг хайр нь ойлгож байна зүгээр л манай хэдээс санаа зовоод хэлж чадахгүй байсан биз дээ гээд байдгаараа малийлаа

Халамжтай гэхэд арай л дэндүү халамжтай юмаа -_-

Би гэж бараг л хэвтэрт орсон амьтан уур хүрэн хэвтэж байтал азаар хоол болж намайг хоолоо ид гээд буйдан дээрээс босголоо. Тийм байлгүй дээ хөл дээрээ алхах ийм сайхан билүү л гэмээр байна шүү худалч хүнд бараг л 24 цагийн 20д нь хэвтэж байна сүүлийн хоёр хоног ч аймаар байна шүү, азаар маргааш хүүхэд минь гарч нэг юм хэдэн яс минь амрах байх гэж найдаж байна.

Бэкхён зочдын өрөөнд орж ирэн: за хоол болсон шүү манайхаан хоолоо идээрэй гэж хэлэхэд залуус ч дуу шуу болсоор гал тогоо уруу явлаа би ч өлсөж байсан тул хурдхан босоод явах гэтэл бас л

Бэкхён: ХАЙРАА ЗӨӨЛӨН БИТГИЙ ЧАНГА ГИШГЭЭРЭЙ ХҮҮХЭД МААНЬ ДОРГИОД ӨВДӨХ БАЙХ зөөлөн зөөлөн гэсээр хажуугаас түшин яст мэлхийнээс ч удаан хурдаар алхана. Гэтэл хойно биднийг харан гаслан гараа нуруундаа тулан зогсож байсан Инжиг Тэхён хажуугаас нь түшээд: миний хайр ч гэсэн болгоомжтой зөөлөн зөөлөн гэж хэлж байгаад толгой уруугаа тас хийтэл цохиулж байгаа харагдлаа хэхэ

Тэхён: ЯАЯ Л ДАА ХАЙРАА ӨВДӨЖ БАЙНА Ш ДЭЭ гэсээр хошуу нь газар хүртэл унжсан харагдана

Хариуд нь Инжи Тэхён уруу муухай хараад: юугаа хийгээд эргүүтээд байгаа эргүү амьтан бэ чи гэхэд

1eb8a2320e3cb76776a67a25bcce1548.avif

Тэхёны хошуу унжсан чигтэй: хадам аавд атаархаж байна би ч гэсэн чиний гэдэснээс бариад ингэж явмаар л байна ш дээ гэж жоохон гомдолтой хэлэхэд Инжи юм дуугарсангүй харин манай нөхөр ийм юмнаас яасан гэж хоцрох билээ дээ байдгаараа ярзайсаар: Ха хүргээн /Харь гаригийн хүргэн гэж байгаа царай нь өөрийнх нь зохиосон товчилсон нэр Зелог болохоор Дэ хүргэн гэдэг гээд л бод дэлхийн хүргэн гэж байгаа юм манай хүн нээрээ ална шүү хаха/ чиний атаархах чинь аргагүй аав болох гэж байгаа энэ мэдрэмж үнэхээр аз жаргалтай гэвч чи аав болох арай л болоогүй байна ойрын 100 жил дээ лав болохгүй байх хаха Дэ хүргэн байгааг санаарай гэж хэлээд хамраа сөхөн: хайраа яваад байгаарай гэсээр дахиад л хэдхэн алхаад орох газар хэдэн арван минут явууллаа.

Арай гэж нэг юм ширээндээ суугаад хоолоо идэх гэтэл бас Бэкхён: ХАЙРАА БАЙЖ БАЙГААРАЙ

би: 0.О яасан бэ? арай хоол идүүлэхгүй гэх юм биш биз дээ???

Бэкхён: яалаа гэж дээ харин ч жирэмсэн юм чинь илүү их идэх хэрэгтэй зүгээр л хайр нь үлээж өгөх гэсэн юм гэсээр хачир бүрийг будаатай хамт үлээж үлээж ам уруу хийнэ -_-

Гэдэс томорсноос хойш би гэдэг хүн нээрээ хайрынхаа хэтэрхий аймаар халамжаас болж улам ч их ядарч байна энэ 3 хоног миний хувьд 3 жил юм шиг л өнгөрч байна. Гэсэн ч би үнэхээр жаргалтай байна Бэкхёны бөөн сүр болж надад халамж тавих нь ямар эгдүүтэй хайр хүргэм гэж санана. Ёстой барьж аваад хага үнсээд хаямаар.

Тийм ээ өнөөдөр миний болон бидний бүгдийнх нь хүсэн хүлээсэн өдөр, өнөөдөр хүүхэд минь төрөх ёстой.

Өглөө дөнгөж нүдээ нээв үү үгүй юу Бэкхён хөнжил сөхөн хүүхдээ төрсөн үгүйг шалгасаар өнөөдөр эхэллээ.

Бэкхён: за хайраа өнөөдөр ер нь орноосоо босохгүй байсан нь дээр байх хүүхэд минь хэзээ ч гараад ирэх юм билээ. шатаар өгсөж бууж байсан чинь гараад ирвэл яана тиймээс огт босож болохгүй шүү

би: гэхдээ хайраа "хошуугаа унжуулах"

Бэкхён уруул дээр үнсээд: зүгээр ганцхан өнөөдөр л хайрынхаа үгэнд ор за юу гэхэд нь би ч бас өнөөдөр л өнгөрөх юм бол бүх зүйл дуусаж би эрх чөлөөтэй болно гэж бодоод "за" гээд толгой дохилоо

Бэкхён: сайн байна гээд духан дээр үнслээ

Бэкхёны өрөөнөөс гарах л юм бол шууд босно доо гэж дотроо бодож байсан бодол минь талаар болж Бэкхёны бас нэг хувилбар гэмээр хүргэн хүү Тэхён минь намайг хараад суучих нь тэр -_-

Яагаад Бэкхёны хувилбар гэсэн бэ гэхээр Бэкхён надад хоол унд авч ирж өгөх эсвэл охиндоо туслах хэрэг гараагүй л бол хажуугаас нэг ч алхам холддоггүй тэгээд арай гэж холд лоо гэхэд Тэхёныг намайг харж бай гээд өрөөнд үлдээчихдэг. Ядаж байхад Тэхён зүгээр л 2 дахь Бэкхён гэсэн үг намайг босоогүй орон дээрээ жоохон хөдлөхөд хүртэл "ЭЭЖЭЭ БОЛГООМЖТОЙ АЛИВ БИ ТУСАЛЪЯ" гэж орилж ирээд л гараас бариад авдаг гээд л бод.

Бас Бэкхён бараг таван минут бололгүй хүүхэд гарсан уу? гээд л хөнжил сөхөж үзээд хажуугаас нь Тэхён ээжээ таны биеийн байдал ямар байгааг үзье гээд дух дарж үзээд ёстой нээрээ би галзуурахад ганц хуруу л дутуу байх шиг байна дэндүү халамжтай нөхөр хүргэн хоёр минь намайг бараг л галзууруулж байв.Тэдэнд уур хүрсэн ч инээж байх ёстой жоохон л хөмсгөө зангидах юм бол нэг нь хайрын бие өвдөөд байна гээд л нөгөө нь ээжийн бие муу байна гээд есөн бусын эдгээгч шид хэрэглээд салахгүй за тэгээд яриад байвал дуусахгүй их юм байна оо -_-

Сүүлдээ бараг л хүүхэд минь гараад өгөөч гэж уйлах нь холгүй байна. Гэвч чин сэтгэлээсээ намайг асрах энэ хоёр гаж гэмээр залууст талархах ёстой байх.

Цагийн зүү мөлхөж байгаа юм шиг явсаар оройны 6 цагийн үед гэнэт гэдэс минь маш тодоор гэрэлтэн бас надад аймшигтай их өвдөлт мэдрэгдэж эхэллээ. Үнэхээр их өвдөж байгаа ч гэсэн хүүхэд минь гарах гэж байгаад би баярлаад бараг л уйлах нь, намайг ийм байдалтай байж байтал хажууд үүрэглэн сууж байсан Тэхён босож ирээд нүд нь бүлтрэх шахан томроод "ААВАА ЭЭЖ ТӨРЛӨӨ ШҮҮ ААВАА" гэсээр орооноос нүд эрмэх зуур гаран доод давхар уруу гүйлээ төд удалгүй өрөөний хаалга бараг л эвлэн 13 залуу өрөөнд тас түс хийн орж ирлээ. Харвал ЕХО-нхон Бэкхён Тэхён хөлс нь цувчихсан амьсгаадан зогсоно аргагүй шүү дээ гэмгүй байсан залуус минь Бэкхёны дарамт шахалтаар бүтэн өдөржин нааш цааш гүйж намайг асарсан юм чинь.

Удаач үгүй Инжи нүдээ нухалсаар: яасан төрчихсөн үү гээд орж ирлээ.

10 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!