Part 11
Нүд гялбам хурц гэрэл цацран гадаа хүчтэй салхи салхилж эхэллээ.Гудамжинд байх модод үндсээрээ сугарах шахан найган хийсэх бөгөөд хаа сайгүй хүмүүс орилолдон нуугдаж болох нөмөртэй газар уруу гүйлдэнэ.Салхины чанга исгэрэх улам тодрон сонсогдож голыг минь таслах шахам өвтгөх өвдөлт дундаас бяцхан үрийн минь цангинах хоолой сонсогдох үед нөгөө их өвдөлт гадаа салхилж байсан салхи бүгд агаарт уусах мэт алга боллоо.
Өрөөнд шуугилдах олон залуусын дундаас онцгойрон цойлж ирэн сонсогдох тэр бяцхан хүний хоолой намайг дахин ээж боллоо гэсэн баярт мэдээг зүрхэнд минь дуулгах үед бие сэтгэл минь тайвшрах шиг болов.
Хоёр хөлийн завсар хоолойн чадлаараа уйлах бяцхан хүнийг Бэкхён тэврээд аз жаргал нь багтаж ядах мэт нүд нь гэрэлтэн нүүр дүүрэн инээмсэглээд: Хайраа хүү байна, бид хөөрхөн хунтайжтай боллоо шүү дээ баярлалаа хайраа гээд духан дээр минь үнсээд хүүгээ надад өглөө. Хүүгээ аван хөхөө амлуулах үед ууртай нь аргагүй уйлж байсан бяцхан залуу бор ходоодоо дүүргэх гэж яарч байгаа бололтой хүчтэй хүчтэй сорон хоёр хацар нь бумбалзан хөхөө хөхнө.
Дэндүү эгдүүтэй харагдах хүүг минь, залуус бүгд өхөөрдөн өрөөгөөр нэг дуу шуу болон түүний тухай өхөөрдсөн яриа хаа сайгүй сонсогдоно.Өөр хоорондоо түлхэлдэж хүүгийн царайг ойроос харах гэж ноцолдоно.Би ч тэдэнтэй хамт хүүгээ өхөөрдөн сууж байгаад хажуу тийш харвал орны хажууд зогсох Инжи ямар ч нүүрний хувирал гаргасангүй харин илүү нухацтай царайлан: Ээжээ таны гэдэс чинь дахиад томроод байгаа юм шиг санагдахгүй л байна уу? гэж хэлэхэд бяцхан хунтайж дээр хамаг анхаарал нь төвлөрсөн байсан бүх хүмүүсийн нүд миний гэдэс рүү харлаа.Үнэхээр л саяхан төрөөд хэвийн болсон байсан гэдэс минь бага багаар томорсоор дахин төрөх гэж байгаа мэт маш том болчих нь тэр.
Бүгд миний гэдсийг харан нүд нь улам томорсоор зогсоно. Харин миний дотор пал хийгээд явчих нь тэр, айдсаар дүүрсэн зүрх минь хурдан хурдан цохилох нь улам ч илүү түгшүүртэй. Хүүхэд минь ихэр гэдэг нь нэгэнт тодорхой боллоо гэвч одоо төрөх хүүхэд минь охин л байгаасай гэж дотроо залбирна.Хүү байж яасан ч болохгүй гэж бодон түгшүүртэйгээр дахин дахин гэдэс рүүгээ харна.
Өрөөнд байх хүмүүс бүгд гайхаж байснаа "ихэр хүүхэд байна шүү дээ" хэмээн улам их баярлан Бэкхён бид хоёрт баяр хүргэн бөөн дуу шуу болно.
Тэр олон хүн дундаас Тэхёны царай ганцаараа барайсан байх бөгөөд цонхоор харагдах хүчтэй цахилгааныг харан хөмсгөө зангидаад: арай ихэр ханхүү юм биш биз дээ? гадаа үнэхээр хүчтэй цахилгаан цахиж байна. Хүүхэд яалт ч үгүй цахилгааны хүчтэй юм байна. Гэтэл гол хүч нь цахилгаан гэвэл эрэгтэй л хүүхэд байдаг шүү дээ, эмэгтэй хүүхэд цахилгааны хүчтэй байх бараг л боломжгүй гэж хэлэхэд түүний хэлсэн үг үнэхээр үнэн байсан тул би яахаа ч мэдэхгүй дэмий л нүдэнд нулимс цийлгэнэн, зүрх хурдан цохилно. /Аргустин гаригийн үндсэн хүч нь салхи цахилгаан болов ч эмэгтэй хүүхэд хэзээ ч цахилгааны хүчтэй төрдөггүй байна. Тиймээс Аргустин гаригийн нөлөөлөлтэй өдөр төрж байгаа охид бүгд салхины хүчтэй байдаг./
Харин энэ үед юу болоод байгааг мэдэхгүй байгаа нөхөр минь тэнгэрт нисэх нь холгүй "ваа ихэр хүүхэдтэй болж байгаа хэрэг үү?" хэмээн үнэхээр баяртай байгаа харагдана.Энэ бүх эмх цэгцгүй байдлыг сатааруулан гадаа цахих цахилгаан улам ихээр ширүүс ч гэдэс минь базлан өвдөж эхэллээ. Гадаа аянгад цохиулан шонгийн мод замын гэрэл зэрэг тас түс хийн газар унаж байгаа сонсогдоно.Гэдэснээс цацрах гэрэл гадаа буух аянга цахилгаан улам хүчтэй болсоор дахин нэг удаа бяцхан хүний уйлах дуу сонсогдох үед гадаа гудамж өмнөх шигээ нам гүм тайван боллоо.
Дөнгөж төрсөн хүүхдээ баярлан дээш өргөх Бэкхёныг харах би "охин байгаасай, охин л байх ёстой" гэж амандаа шивнэн хэвтэж байтал, Бэкхёны "Хүү байна, дахиад хөөрхөн хүүтэй боллоо" гэх өгүүлбэр толгой дундуур минь дэлсээд авах шиг л боллоо.Үгүй байлгүй дээ гэж хэчнээн бодлоороо эсэргүүцэх боловч өвөр дээр минь тавьсан бяцхан залуу бүх зүйл оройтсон гэдгийг хэлэхийн зэрэгцээ нүүрээ мушилзуулан сүртэй гэх чинь уйлна. Хэдийгээр хүү байгаад нь сэтгэл дундуур байгаа ч гэсэн бяцхан хүүгээ харах төдийд л сэтгэлд нэг тийм дулаахан мэдрэмж төрөн өөрийн эрхгүй түүнийг хайрлана. Хүүдээ хөхөө амлуулаад сууж байтал Тэхён айсан байдалтай аажуухан хойш алхаж байгаа харагдлаа.
Уур хүрэн: чи тэднийг алах гэж байна уу? гэж Тэхёноос асуухад бүгд гайхан бидэн рүү харав.
Тэхёны нүд томрон гараа нүүрнийхээ урд саваад: ҮГҮЙ ҮГҮЙ миний дүү нар байхад юу гэж алах вэ дээ, з-зүгээр л жоохон цочирдоод мэдээж ирээдүйд юу ч болдог байсан би дүү нараа хамгаалах болно оо, одоо би танай гэр бүлийн гишүүн тийм болохоор надад итгээрэй ээжээ би тэднийг хамгаална гэж их л сандран хэллээ
Түүнийг харахад л гэнэн цайлган гэдэг нь тодорхой байдаг болохоор би Тэхёнд итгэж байна, би инээмсэглээд: ойлголоо ээж нь итгэж байна гэж хэлэхэд Тэхён толгойгоо маажин жоохон мангар ч юм шиг инээлээ.
Бидний дунд өрнөсөн энэхүү яриаг бусад хүмүүс ойлгохгүй байсан тул бүгд л Тэхёнруу сонин харна. Энэ үед манай нөхрийн царай аминдаа л ширүүн болоод: сая юу болоод өнгөрөв? би юу ч ойлгосонгүй бас Ха хүргэн яагаад манай бяцхан хунтайжуудыг алах гэж байдаг билээ. Би уг нь Дэ хүргэнээс илүү чамайг хайрлаж байсан юмсан хадам аавынхаа хайрыг даахгүй байгаа бол**
гэж хэлэхэд Тэхёны нүд томрон: ҮГҮЙ ЭЭ ААВАА би юу гэж дүү нараа алж байх юм бэ?
гэхэд Бэкхён нөгөө чухал төрөхтэйгөө над уруу харан: хайраа энд чухам юу болоод байна. Дэлгэрэнгүй тайлбар авмаар байна шүү гээд өөдөөс харан суулаа.
Би нэг санаа алдаад: хэлэх гэж байна аа. Бүх зүйл ихэр хунтайж төрсөнтэй холбоотой, хааны гэр бүлд ихэр хунтайж төрөх нь тийм ч сайхан зүйл биш
гэхэд бүгд гайхан яагаад гэсэн харцаар өөдөөс харна, Бэкхён ч бас гайхсан бололтой: яагаад?? хэмээн үнэхээр ойлгохгүй байгаа харагдлаа.
Би: Ихэр ханхүү бол муу ёр гэж үздэг учир нь тэд дэндүү хүчирхэг боловч хагас нь шидтэн хагас нь чөтгөр гэж үздэг. Домог ёсоор ихэр ханхүү төрөх үед ертөнц даяар давж гарамгүй их аюул занал хийлнэ гэж үздэг. Учир нь тэд насанд хүрэх үедээ ертөнцийг тэр чигт нь үгүй хийнэ хэмээн зөгнөсөн байдаг. Тэд өсөж томрох тусмаа улам хүчирхэгжсээр байх болно эцэстээ18 нас буюу насанд хүрэх үед тэднийг дийлэх нэг ч хүнгүй болох ба төрсөн эцэг эхээ хүртэл ямар ч харуусалгүйгээр хөнөөдөг араатан болон хувирна гэж домогт бичсэн байдаг. Тиймээс л Тэхён бид хоёр айгаад байсан юм. Хүмүүсийн хувьд ихэр хүүхэд гэдэг хүсэн мөрөөддөг мөрөөдөл нь байдаг бол бусад гаригийн хувьд тийм биш харин ч заналт дайсан нь гэсэн үг. Дэлхийгээс бусад ямар ч гариг дээр ихэр хүүхэд төрж байгаагүй тэр тусмаа ихэр ханхүү. "Ихэр ханхүү" гэдэг энэ хоёрхон үг л гэхэд бүтэн ертөнцийг айдаст автуулж чадах хүчтэй. Хэрвээ ихэр ханхүү төрсөн гэдгийг өөр гаригийн хүмүүс мэдэх л юм бол эмх замбараагүй байдал үүсэн ертөнц тэр чигтэй хол толгойгоо олохоо болино. Бас хүн бүр бидний хүүхдүүдийг алах гэж, байдаг бүх аргаа хэрэглэх болно. Хэдэн сая жилийн өмнө Маргетон гариг дээр ихэр ханхүү төрж байсан гэвч тэднийг том болоод ертөнцийг үгүй хийнэ гэж айсан даа дөнгөж төрөөд байхад нь аав нь хөвгүүдээ өөрийн гараар хөнөөж байсан гэж хэлэхэд өрөө тэр чигтэй чимээгүй боллоо.
Бэкхёны нүдэнд нулимс цийлгэнэн: чи тэгээд энэ хөөрхөн амьтдыг чөтгөр гэх гээд байгаа юм уу? бас алах ёстой гэх гээд байгаа юм уу? Гэж асуув.
Би: үгүй би алах ёстой гэсэн юм биш зүгээр л бодит үнэнийг ярьж байгаа юм. Ихэр ханхүү дөнгөж төрсөн өдрөө ямар ч хүчгүй байдаг ба тэднийг анх бий болгосон хүн нь буюу аав нь тэднийг устгах ёстой байдаг. Домогт үрийг тарсан хүн өөрөө үндсийг нь тасалж авах ёстой гэж бичсэн байдаг тэр үрийг нь тарьсан хүн бол чи Бэкхён гэж хэлэхэд Бэкхён хөмсгөө зангидан босож ирээд: ЧИ ТЭГЭЭД ТӨРСӨН ХҮҮХДҮҮДЭЭ НАМАЙГ АЛ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЧИ ЕР НЬ ЭЭЖ ХҮН МӨН ҮҮ? ӨӨР ХҮН ИНГЭЖ ХЭЛЖ БОЛОХ Ч ГЭСЭН ЧИ ИНГЭЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ гэж хэлээд миний өвөрт байсан хөвгүүдээ надаас булаан аваад гарах гэж байв.
Би түүнийг дуудан зогсоогоод: ЗҮГЭЭР Л ХЭЛЖ БАЙНА, ЧИ БҮГДИЙГ МЭДДЭГ БАЙХ ЁСТОЙ ТЭГЖ БАЙЖ Л БИД ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ ЗАМЫГ ХАМТДАА ХАЙНА БИЗ ДЭЭ БАС ИРЭЭДҮЙД УЧРАХ АЮУЛЫГ Ч МЭДДЭГ БАЙХ ЁСТОЙ би ч бас хөвгүүдээ алдмааргүй байна гээд өөр үг хэлж чадсангүй уйлчихлаа.
Доош харан чанга уйлах намайг аргадах гээд учраа олохгүй байгаа бололтой залуус хий дэмий л хоолойгоо засан дороо түжгэнэн.
Бэкхён итгэлгүй хөлөө зөөж ядсаар миний дэргэд ирэн хөвгүүдээ хажууд тавиад намайг тэврэн: уучлаарай хайр нь харин бухимдаад түргэн зан гаргачихлаа. Одоо хэлэх гэсэн бүхнээ хэлж болно оо хайр нь уурлахгүй сонсоно бидэнд энэ муухай зүйлээс гарах арга байгаа биз дээ? хэзээ ч бүтэхээргүй хэцүү арга байсан ч болно зүгээр ядаж нэг ч гэсэн хувийн боломж байгаа тийм үү? гэж цөхөрсөн байдалтай асуулаа.
Нэг гүнзгий амьсгаа аван арай тайвшраад: арга ч байх нь байгаа гэхдээ тэр маш хэцүү
Бэкхёны царай гэрэлтэн: тийм үү? үнэхээр арга байгаа гэж үү? ямар арга юм? эсвэл тусалж чадах хүн байгаа хэрэг үү? яг одоо явж хөвгүүдэд минь туслах тэр хүнийг олъё хэмээн ам нь хуурай байдаггүй зангаараа надад ярих завдал өгөхгүй дуржигнуулж эхэллээ.
Би түүний уруулаас чимхээд: яа Бюн Бэкхён чи намайг бүрэн сонсох хүн үү? үгүй юу? гэхэд тэр толгой дохилоо.
Намайг гараа авахтай зэрэгцэн: за за хайр нь яг одоо жинхэнээсээ сонслоо гээд томоотой суулаа.
Би үргэлжлүүлэн: Тэр арга хэцүү гэж хэлсэн дээ
гэхэд Бэкхён толгой дохиод: гэхдээ яг ямар арга болоод гэхэд нь би түүнрүү муухай харахад тэр дуугүй боллоо.
би: Хөвгүүдийн тал нь чөтгөр тул чөтгөрийн муу талыг нь ариутгах сахиусан тэнгэрүүдийг олох хэрэгтэй гэхэд бүгдийнх нь нүд томрон манай хүн бас л чимээгүй байдаггүй зангаараа: тэгээд жинхэнэ сахиусан тэнгэр байдаг гэх гээд байгаа юм уу? ардаа далавчтай толгой дээрээ нөгөө бөөрөнхий гэрлэн цагирагтай юу? гээд асуугаад амжив. Би Бэкхёны уруул дээр чимээгүй байхыг анхааруулан хуруугаа тавиад: яг ч тийм биш ээ гэхдээ тэр сахиусан тэнгэрүүд бидний хөвгүүдийн зүрх сэтгэлийг бүрэн булаах ёстой нэг үгээр бол манай хөвгүүд насанд хүрч чөтгөрийн хүч нь ил гарахаас өмнө дэлхийн хүмүүсийн хэлдгээр бол заяаны ханиа олоод хуримаа хийж нэгэн бүхэл бие болон нэгдсэн байх ёстой, тэгж байж л чөтгөрийн хүч дарагдан сайхан сэтгэлтэй чигээрээ үлдэнэ.
Тэхён: хэрвээ тэд үнэхээр заяаны ханиа олж чадах юм бол харин ч ертөнцийг аюулд оруулах биш ертөнцийг тэр чигт нь хамгаалах бурхад болон хувирна.
Бэкхёны нүд томрон: хөөх тийм гэж үү? ямар гайхалтай юм бэ хүүхдүүд минь чөтгөр болон төрөөд бурхан болно гэсэн үг үү? 18 нас гэдэг чинь эд дурлалыг бужигнуулдаг нас шүү дээ энэ арга чинь харин ч амархан юм байна бидэнд санаа зовох зүйл огт алга гээд байдгаараа малийлаа.

би: тийм ээ гэхдээ Шидтэн хөвгүүдийн хувьд 18 нас гэдэг арай өөр нас тэдний хувьд охин сонирхох нас нь биш, энэ насандаа тэдний сонирхол зөвхөн шидийн хүчинд суралцахад төвлөрсөн байдаг, эмэгтэй хүнд ухаангүй дурлана гэж огт байхгүй. Яах вэ маш ховор тохиолдлоор шохоорхол байж болох ч хайр бол яасан ч байх боломжгүй энэ л энгийн хүнээс ялгарах том ялгаа болоод байгаа юм. Тийм болохоор энэ арга маш хэцүү гэж би хэлээд байхгүй юу хөвгүүд минь яасан ч 18 хүрэхээсээ өмнө хэн нэгэнд ухаангүй дурлаж бүр хуримаа хийнэ гэж байхгүй -_-
Бэкхён: зүгээр дээ аав нь хүн байсан юм чинь магадлалтай ч юм билүү хайраа жоохон өөдрөг байя за гээд намайг тэврэн хацар дээр үнслээ.
Тэхён: гэхдээ бүр дурлахгүй юмаа гэхэд Антосын шидэт номыг олж чадах юм бол тэдний заяаны хань болох гэж төрсөн охидыг олж чадна шүү дээ тэр ном нь дээр тэднийг олох тухай бичсэн байгаа. Хэрвээ сахиусан тэнгэрүүдийг олж чадах юм бол хуримаа хийж дурлаж амжаагүй байсан ч хамаагүй зүгээр л дэргэд нь байхад хөвгүүдийн харын муу хүчийг бариад байж чадна шүү дээ Гэж хэлэхэд
Бэкхёны нүд томрон: хөөх тийм боломж бас байгаа хэрэг үү? Ха хүргээн сайн байна хурдхан Антосын номыг олж бэрүүдээ олох хэрэгтэй
би: ном ч бас домог, олоход тийм ч амар биш болохоор ойрын 18 жилдээ олно гэсэн баталгаа байхгүй шүү дээ
Бэкхён: хайраа чи битгий ингэж бүх зүйлийг муу талаас нь бодоод байлдаа гээд хошуугаа унжуулан гараас атгалаа.
би: за за гэхдээ л бодитоор сэтгэх хэрэгтэй
Бэкхён: ойлголоо, бүгдээрээ ингэж шийдье номыг хайна бас түүнийхээ хажуугаар тэднийг охидтой аль болох хамт цагийг өнгөрүүлж дурлуулах тал дээр арга хэмжээ авна, бас энэ мэдээллийг бүгд нууцалж ихэр хүүхэд төрсөн гэдийг хэнд мэдэгдэхгүй болж байна уу? гээд инээмсэглэлээ.
Тэхён: мэдээж болно оо ааваа гэхдээ та нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Бид бүх аргаа хэрэглээд ч бүтэхгүй бол та тэднийг 18 хүрэхээс нь өмнө хөнөөх ёстой гэж хэлээд гэм хийсэн юм шиг доош харлаа.
би Бэкхёны гараас атган: тийм шүү хайраа, энэ үнэн хамгийн сүүлийн аргаа хэрэглээд ч бүтэхгүй бол чи тэднийг устгах ёстой гэж хэлээд санаа алдахад
Бэкхён хэсэг чимээгүй сууж байснаа: ойлголоо ямар ч байсан бүх байж болох аргыг хэрэглээд ч болохгүй бидний хүүхдүүд мангас болох гээд байвал би өөрөө тэднийг алах болно гээд хоолой нь зангиран хэлээд: тиймээс хүүхдүүдийг минь аврахад бүгд туслаарай гээд хүчээр инээмсэглэлээ.
бүгд: мэдээж ш дээ
Бэкхён: өө нээрээ хоёр ихэр хүү гэдгийг яаж нуух вэ? гэхэд бас л бүгд яах вэ гэсэн бодолд дарагдан чимээгүй боллоо.
Гэтэл Тэхён гэнэт орилоод: аан нэг арга байна.Дүү нарын нэгийг нь шид хэрэглээд гаднаасаа охин шиг харагддаг болгоод болоо юм биш үү хүмүүс яагаад хааны удамд ихэр хүүхэд төрөв өө гэвэл хадам аавыг өмнө нь хүн байсан болохоор удмаа дагаад хоёр ихэр гарсан бас охин хүү хоёр болохоор ямар ч аюулгүй гээд хэлэхэд болох юм байна.
Бүгд: нээрээ тийм байна.
Бэкхён: ухаантай шүү манай Ха хүргэн гээд Тэхён толгойг илээд: гэхдээ яаж охин шиг болгох вэ? Сүжин бид хоёр хэдий хүчтэй ч гадаад төрхийг бусад шидтэнд анзаарагдахгүй болтол нь тийм сайн шид гаргаж чадахгүй шүү дээ
гэхэд Тэхён байдгаараа ярзайгаад: хэдүүлээ чадахгүй ч гэсэн чадах хүн манайд байгаа шүү дээ мэдээж хаан лууны эзэн гээд Инжирүү заалаа
Инжи: ЮУ??? Би юу??
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)