Part 9
Нөгөө залуу чинь байдгаараа инээмсэглээд: би өөрийн хатан хаанаараа таны үзэсгэлэнтэй гүнж Элсаг сонгосон гэдгээ албан ёсоор хэлэх гэсэн юм
Бид 3: ЮУ ??? о.О
Бид гурав хэн хэн нь дэндүү их гайхсанаасаа болоод хэлэх үгүй болон өөд өөдөөсөө харан сууж байтал, нөгөө залуу чинь үргэлжлүүлэн: та гурвыг баяртайгаар хүлээж авна гэдгийг мэдээд байсан юмаа *малийх* би ч бас танай гэр бүлийн гишүүн болж байгаадаа маш их баяртай байна гэснээ гайхсандаа өөдөөс нь ширтэх намайг хараад: чи ч гэсэн баяртай байгаа бололтой би чамд таалагдаж байна уу? Түрүүнээс хойш бүр нэг ч удаа нүдээ салгасангүй ширтээд байх юм Би ч ухаан орон хэвийн байдалдаа ороод: ААВ ЭЭЖ БИ ЛАВ ГЭРЛЭХГҮЙ ШҮҮ
Тэхён: яагаад??? 0.О
Би түүнрүү байдаг муухайгаараа хараад: учир нь би хайртай хүнтэй өөрөөр хэлбэл найз залуутай Тэхёны гайхсан байсан царай харьцангуй тайван болоод: аан надтай гэрлэхгүй гээд байгаа шалтгаан чинь энэ юм уу?
Би: тийм /хайртай хүн байгаа бүр үерхэж байгаа гээд байхад сууна гэхгүй байлгүй дээ гэж бодон их л өөртөө итгэлтэй зогсож байлаа/
Гэтэл нөгөө залуу чинь байдгаараа малийсаар: наадах чинь асуудал биш ээ гүнжхэн минь, би чиний тухай бүгдийг судалсан тэгээд л чамтай гэрлэхээр шийдсэн юм. Чамайг найз залуутай гэж мэднэ ээ оюутан гэсэн байхаа? Ямар ч байсан энэ асуудлын талаар сайн бодож байж шийдвэрээ гаргасан байгаа. Чи тэр залуудаа маш их хайртай биз дээ бас тэр залуугаа үхэн үхтэл нь хайрласан хэвээр байх уу?
Би: мэдээж тэгнэ
Тэхён юу ч болоогүй мэт инээмсэглэсээр: би зөвшөөрч байна
Би: юуг??? 0.О
Тэхён: чамайг түүнийг хайрлахыг
Би: тэгээд ??? би баярлалаа гэх ёстой юу?
Тэхён: хэхэ чи нэг сайн ойлгохгүй байх шиг байна. Би сайхан тайлбарлаад өгье *малийх* мэдээж чи надтай гэрлэх ёстой гэхдээ би чамайг тэр залуугаа хайрлах болон хамт байхыг зөвшөөрч байна.
Бид 3: 0.О
Тэхён үргэлжлүүлэн: тэр залуу чинь дэлхийн хүн болохоор их л сайн даа 70 80 жилийн дараа гэхэд үхсэн байх болно тэр болтол 3-лаа хамт амьдар ч болно ш дээ. чи түүнийгээ хайрлаад л хамт байгаад л хажуугаар нь хүсвэл намайг хамт хайрлаж болно. Харин 70 80 жилийн дараа түүнийг үхэхээр хоёулаа зөвхөн бие биенээ хайрлаж бас хөөрхөн хүүхдүүдтэй болъё сайхан санаа биш гэж үү?
Бид 3: 0.О
Би: 0.О би чамайг анх хараад жоохон юмтай юм байна гэж бодож байлаа гэхдээ одоо бол жоохон ч биш бүр гажигтай юм байна гэж бодож байна
Тэхён байдгаараа ярзайсаар: миний тухай чиний анхны бодол чинь тийм ч сайхан биш байгаа ч гэсэн ч дөнгөж сая зөвхөн миний тухай бодсон байна ш дээ үнэхээр гайхалтай
Би: -_-
Тэхён гэнэт аав ээжийн өмнө бөхийж суугаад: Мазотины эрхэмсэг хаан хатан хоёр минь миний саналыг хүлээн аваач, тэгээд ч эрт дээр үеэс Мазотин Аргустин хоёр нэгэн гэр бүл мэт дотно ах дүүс гариг байсаар ирсэн билээ. Касандра хатан минь та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх аа бидний өвөг дээдсийн хийсэн 9 дахь үеийн ургийн холбоог яасан ч зөрчиж болохгүй хэрэв зөрчвөөс хоёр гаригийн дунд дайн дэгдэх болно гэдгийг та сайн мэдэж байгаа. Маркус хаан Улинда хатан хоёроос яг есөн үеийн дараа дахин хоёр гэр бүлээ нэгтгэж ертөнц дахь хамгийн хүчирхэг хоёр гариг эв нэгдлээ ертөнц даяар дахин зарлах ёстой гэсэн бидний дунд хийсэн гэрээ байгаа гэрээний дагуу Маркус хаанаас есөн үеийн дараах хаан гэвэл мөхөс би билээ тиймээс би эхнэрээ заавал танай гаригаас сонгох ёстой. Танай гаригийн гоо бүсгүйчүүд үзэсгэлэнтэй боловч хэрхэн таны хайртай гүнжийг гүйцэх билээ, тиймээс л би өөрийн хатан хаанаараа таны Элса гүнжийг сонгосон минь энэ.Бас энэ шийдвэр бол албан ёсны Агтет хууль. Миний эцэг Карал та бүхэнд хуримыг аль болох эрт хийж "Их оддын " баярыг хурдхан тэмдэглэмээр байгаагаа дамжуулсан шүү гэж хэлээд их л итгэлтэй нь аргагүй инээмсэглэн хойш суулаа.
Зохиолчийн тайлбар:
Аргустин гариг бол хэмжээгээрээ Мазотинтой адилхан бөгөөд ертөнцийн хамгийн хүчирхэг таван гаригийн нэг үндсэн хүч нь цахилгаан, Салхи. Тоо тооллын систем үүсэхээс ч өмнө ертөнц дээрх гаригууд дөнгөж үүсэн би болж байх цагаас эхлэн Мазонтин Аргустин хоёр гариг ах дүүсийн холбоотой байсан бөгөөд уг холбоогоо есөн үе тутамдаа нэг удаа ураг барилдан хамтын харилцаагаа баталгаажуулсаар ирсэн байна. Хэрэв энэ дүрмийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд уламжлалаа дагаагүй гаригийг нөгөө гариг нь бүрэн устгаж өшөөгөө авна хэмээн гэрээ хийжээ.
Агтет хууль- энэ бол шинэ хаан өөрийн хаан ширээнд зарлахын өмнө буюу хунтайж байх даа гаргаж байгаа сүүлийн тушаал /шийдвэр / бөгөөд уг шийдвэрийг нэг л баталсан бол өөрчлөх ямар ч боломжгүй. Аргустины хууль ёсоор өөрийн Агтет хуулийг зөрчсөн хунтайж амиа өгөх ёстой байдаг тиймээс Аргустинчуудын хувьд хунтайжын Агтет Хууль маш чухал зүйл юм.
Их оддын баяр- уг баяр нь есөн үе тутамд хийгдэх хоёр гаригийг нэгэн гэр бүл болон нэгдэж байгааг ертөнц даяар тэмдэглэх баяр бөгөөд маш ховор тохиох уг баяр нь ертөнцийн хамгийн том баяруудын тоонд албан ёсоор ордог байна. Уг баярыг ганц Мазотин Аргустин бус ертөнцийн том жижиг хамаагүй бүх гаригийн хүмүүс тэмдэглэдэг бөгөөд. Баярын өдөр Мазотин болон Аргустины шидтэнүүд ертөнцийн өнцөг булан бүрд таран гариг бүрд тусгай ямар нэг онцгой хүчийг агуулсан бэлэг өгдөг байна. Мөн уг баярын өдөр ертөнцийн хий хоосон харанхуй мандал тэр чигтэй Мазотин Аргустины шидтэнүүдийн шидийн тоосонцроор гэрэлтдэг бөгөөд уг тоосонцрын ачаар Их оддын баярын өдөр ямар ч гариг дээр шөнө болохгүйгээс гадна эрдэнийн чулуун дотор байгаа мэт бүх зүйл гялалзан харагддаг байна. /дэлхийн хүмүүс үүнийг мэдэхгүй учир нь хамгийн сүүлчийн хурим буюу Маркус хаан Улинда хатныг хурим хийж байх үед манай дэлхий үүсээгүй байсан юм/
~~~~
Түүнийг юу яриад байгааг би мэдэхгүй байсан тул гажигтай амьтан тэнэг юмаа л ярьж байгаа биз гэж бодон сууж байтал, ээж: хаан Каралд таны саналыг дуртайяа хүлээж авч байна. Бидний гэр бүл нэг байсаар ирсэн цаашдаа ч нэг гэр бүл байх болно гэдгийг хэлээрэй бас хүү минь чи хурим хийхээс өмнө хадмынхаа гэрт байх ёстойг мэдэж байгаа байх тиймээс өнөөдөртөө энд хоноод маргааш өөрийн эд зүйлсээ манайд авч ирж болно
Аав бид 2: 0.О????
Тэхён: баярлалаа ээжээ, би альс хол зам туулж ирсэн тул их ядарлаа эртхэн унтаж амармаар байна хатны минь өрөө аль билээ?
Ээж: дээд давхарт хамгийн цаад талын өрөө
Би: 0.О ЮУ ВЭ НААДАХ ЧИНЬ МИНИЙ ӨРӨӨ Ш ДЭЭ
Тэхён миний хацраас чимхээд: мэдээж чиний өрөө байлгүй яах уу өвөг дээдсийн хийсэн гэрээний дагуу чи бид хоёр аль хэдийн сүй тавьсан тиймээс би чинийхээ өрөөнд хононо гээд инээсээр дээш өгслөө би зүгээр л амаа ангайсаар үлдэв.
Ээжийг яагаад зөвшөөрсөн тухай мэдэх юм алга ах бид хоёрыг хамгийн их дэмжиж байсан хүн атал яагаад гэнэт шал танихгүй залууд намайг өгч байгаа юм бол?
Түүнийг дээш гарав уу үгүй юу аав бид хоёр ээжийг асуултаар булаж эхэллээ.
Аав: яагаад зөвшөөрч байгаа юм?
Би: та юу хийгээд байгаа юм бэ?
Аав: охин чинь найз залуутай шүү дээ?
Би: ах бид хоёр яах болж байна? Би лав ах байхгүй бол амьдарч чадахгүй шүү
Аав: чи уг нь Зэлод дуртай биз дээ яагаад танихгүй залууд шууд**
Би: та ямар нэг юм хэлээч дээ**
Ээж биднийг амыг дараад: чимээгүй дагаад яв гэсээр доор хонгил уруу буулаа. /дарсны зоорь/
Аав, би: одоо юу болоод байгааг хэл
Ээж санаа алдаад: юу ч гэсэн суу тэгээд ярьж өгье, энэ саналд бид татгалзаж болохгүй ээ
Бид2: яагаад???
Ээж: чимээгүй сонс, Аргустин бол маш хүчирхэг гариг бас түрүүн та хоёр сонссон байх Матаясын хэлсэн үнэн манай хоёр гаригийн хооронд есөн үед нэг удаа ураг барилдах энхийн гэрээ байдаг энэ гэрээг зөрчих юм бол манай гариг үгүй болно гэсээр бүгдийг дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.
Би: -_- тэгээд би хайргүй хүнтэйгээ гэрлэх болж байна уу? Ээж: уучлаарай охин минь ээж нь юугаар ч тусалж чадахгүй нь хатан хааны хувь ард түмнээ бодох ёстой харин ээж хүний хувьд чамд өгөх ганц л боломж байна
Би: юу? энэ бүхнийг өөрчлөх арга байгаа гэж үү?
Ээж: тийм ээ ганц л арга гэхдээ бараг бүтэхгүй_____ гэсээр тэр ганц аргаа хэлж өглөө
Бид2: 0.О үнэхээр үү?
Ээж: тийм ээ үүнээс өөр ямар ч арга байхгүй -_-
~~~~
Би гэж сэтгэл санаагаар навс унасан амьтан өрөөндөө ортол нөгөөх чинь миний унталгийн өмд цамцыг хүчээр чихээд өмсчихсөн бас болоогүй толгойгоо угаагаад миний ягаан туулайтай толгойн боолтыг зүүчихсэн хэвтэж байх нь тэр.
Би: чи бүр өөрийн юм шиг тухалсан байх шив "муухай харах"
Тэхён инээгээд: удахгүй бид нэг хүн болно тиймээс чиний юм бол миний юм, миний юм бол чинийх л гэсэн үг чи хүсвэл миний хувцасыг өмсөж болно
Би: болих уу даа -_-
Тэхён: өөрөө л мэд *малийх*
Би ч хичээлээ хийх санаатай ширээ рүүгээ явж байгаад нөгөөх рүү чинь хартал миний утсыг барьчихсан ямар нэг юм хийж байдаг байгаа уур хүрээд шууд булаагаад автал 0.О тэр ахтай мсж-лж байдаг байгаа -_-
Би: ЧИ ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ???
Тэхён: найз залуутай чинь юм ярьж байсан юм
Би: чи ахтай юугаа ярьдаг юм ЁО УУР ХҮРЧИХЛЭЭ
Тэхён: би өөрийгөө байна гэж хэлээгүй ээ зүгээр л чиний өмнөөс бичиж байсан юм
Би ч гайхаад чатаа хартал үнэхээр би юм шиг л ахаа ахаа гээд тэнэгтэж өгсөн байв
Би: чи одоо тэнэг юм уу ийм юм бичдэг нь яаж байгаа юм?
Тэхён мөрөө хавчаад: зүгээр л шалгасан юм
Би: чи юу шалгадаг юм ах бид хоёрын амьдрал чамд хамаагүй
Тэхён: үгүй дээ хамаатай одоо бид гурвын амьдрал болсон гэхдээ түүнийг үхэх хүртэл
Би: -_- гажигтай амьтан
Тэхён: ^_^
Би: би яаж яваад ийм тэнэг юмтай таарчихдаг байна аа танай гаригийн хүмүүс чамайг хараад гутардаг байхдаа ийм тэнэг хунтайжтай
Тэхён: гутардаггүй юм өө харин ч надад хайртай
Би: тэнэг -_- /хичээлээ хийхээр ширээний ард суулаа/
Тэхён: ханиа хамт унтъя л даа юу хийх гээд байгаа юм?
Би: муу гажигтай амьтан минь битгий саад болоод бай би хичээлээ хийх хэрэгтэй байна бас намайг ханиа гэж дуудаж болохгүй би ямар аваад суусан авгай юу
Тэхён: чи миний төсөөлж байснаас арай өөр юмаа жоохон бүдүүлэг хэхэ гэхдээ зүгээрээ би чинийхээ дутагдалтай талыг нөхөж амьдрах болно, унтлаа сайхан амраарай бас хичээлээ хийж дуусаад хажуугаар ороод ирээрэй за *wink*
Би: хэзээ ч үгүй -_-
Тэхён: хайртай шүү
Би: амаа тат
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)