6 страница1 мая 2026, 22:01

Part-6

Харин би тэднээс гараа аваад: хоол болчихсон сууцгаа гээд бүгд ширээндээ суун хооллож эхэллээ харин тэр 2 хошуугаа унжуулан хоёр тийш харсан хэвээр.

Хооллож байх хооронд хүртэл тэдний уур нь гараагүй бололтой бие бие рүүгээ хялам хялам хийн муухай харцгааж байлаа. Бас хэн нэг нь хачир авах гэхээр нөгөө нь түрүүлж булааж авах жишээтэй үнэхээр инээдтэй хүмүүс шүү хэ хэ.

Хоолны дараа ч тэд хэрэлдсэн чигээрээ байсаар:

Бэкхён гадуур хувцас аа өмсөн зогсон Инжирүү харан: надтай харьцахгүй тэр залуутайгаа л хамт баймаар байгаа юм биз дээ

Инжи ч мөн адил хамраа сөхөн тийм ээ хамгаас илүү хайртай ахтайгаа уулзахаар явлаа бас ирээдүйд гарах мундаг хүүхдэд чинь амжилт хүсье

Бэкхён: баярлалаа би бүр хүлээж тэсэхгүй нь болдогсон бол яг одоо гаргаад авах юмсан гэж хэлж дуусаагүй байтал Инжигийн дуу үл ялиг дээрдэн ХА ХА тийм юм гэж хэзээ ч байдаггүй юм даа аав минь дор хаяж 9 сар хүлээх болж дээ гэснээ цаанаа л нэг хорон инээмсэглэл тодруулаад 9 сар ч багадах юм байна бий болоогүй байгаа хүүхдийг чинь хэзээ бий болно гэж 9 сар хүлээх вэ дээ тийм биз дээ хаха Манай нөхөр ч мөчөөгөө өгсөнгүй гараа ташаандаа тулан хамаг нүүрээ үрчийлгээд: харж л байгаарай энэ долоо хоногтоо багтаад заавал чамайг дүүтэй болгоно

Инжи мөн адил гараа ташаандаа тулан: ХА ХА ХАРЖ Л БАЙЯ за за ааваа би явлаа амжилт хүсье таныг бий болоогүй хүүхдийнхээ талаар мөрөөдөж байх хооронд би өөрийнхөө жинхэнэ бодит хүн болох царайлаг ахтайгаа уулзаад ирье баяртай гэсээр ялалтын царай гарган хаалга саван гарлаа.

Харин Бэкхён Инжигийн хэлсэн хорон үгэнд багтарч ядан амьсгаадан зогсоно. Тэднийг холоос харж байсан залуус ч тэр би ч тэр инээдээ барьж ядна. Үнэндээ бол манай хоёр чинь амь байхгүй юу намайг хүртэл жийгээд байнга бие биедээ эрхэлж байдаг хоёр нялуун юмнууд ингээд хэрэлдээд бие биенийхээ дээр гарах гэж хичээж байгааг харан бидэнд үнэгүй хошин шиг үзсэнтэй л ижилхэн байлаа.

Хөмсгөө зангидан хаалга ширтэж байсан Бэкхён: ЁОО ЭНЭ ХҮҮХДИЙГ АНХ ҮЙЛДЭЖ БАЙХДАА ААШ ЗАНД НЬ АНХААРДАГ БАЙЖ ОДООНООС БИ ЯАСАН Ч ИНЖИТЭЙ ХАРЬЦАХГҮЙ ДЭЭ ТЭР ХАЙРТАЙ ЖУНХУН АХТАЙГАА САЙХАН АМЬДАРНА БИЗ хэмээн орилсоор бараг доороо дэвхцэх нь холгүй дээд давхар уруу өгслөө. Бэкхёны бөгс далд оров уу үгүй юу бид нар нэр хийтэл инээв.

Бүгд: ХА ХА ХА /үнэндээ аль түрүүнээс хойш инээдээ барих гэж ямар их зовсон гээч/

Бид дор дороо гэдсээ даран инээж байтал Шиүмин жуумалзсаар бид нарыг ойрт хэмээн дохилоо бид яасан бол гэж бодон түүн рүү ойртоход Инжи Бэкхён хоёрыг өдөх гайхалтай санаагаа хуваалцлаа, Шиүмин: ямар байна дажгүй санаа байгаа биз дээ энэ хоёрыг яахыг нь хармаар байна аа 

Чэн: би лав зөвшөөрч байна тэднийг яах бол гэхээс элэг хөшлөө

Чанёол: би ч бас зөвшөөрч байна

Лэе: би ч гэсэн Сүжин чи зөвшөөрнө биз дээ хэд хоног л нөхөр хүүхдээр чинь тоглоё л доо тэгэх үү?

Би: за за би ч гэсэн зөвшөөрч байна угийн энэ хоёрыг сайн хашраахгүй бол шал дэмий юмнаас хэрэлдээд зүгээр удахгүй миний утас чинийхээс том гэсэн зогсож байж магадгүй л хүмүүс шүү энэ удаад тэр хоёрын шарыг сайн малтахаас гадна тэднийг бие биедээ ямар хэрэгтэй чухал хүмүүс гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй байна.

Шиүмин: тийм ээ наадах чинь л байхгүй юу Сүжин-ши би наад санааг чинь л хэрэгжүүлэх гээд байна ш дээ бүгд зөвшөөрч байгаа биз дээ энэ гэрт ингэж хөгжилдөөгүй удсан байна *чөтгөрийн инээд*

Бүгд: зөвшөөрч байна аа

Биднийг ийнхүү ярьж байтал Бэкхён хувцас аа солиод бууж ирж байлаа. Бид нар ч ярьсандаа шүү гэлцэн бие бие рүүгээ ёжтой инээд тодруулан нүдээ эрмээд тал тал тийш тарлаа.

Бэкхён: за хайр нь ажилдаа явлаа шүү цаад эцэг эхийн ачлалын талаар юу ч мэддэггүй мөсөн зүрхтэй охиндоо аавынхаа сэтгэлийг шархлуулсан талаар нь миний хайр сайн загнаад хэлээд өгөөрэй за юу

Би: хэхэ ойлголоо битгий их ядраарай за гээд хүрмийг нь янзлан зогсоно гэтэл Бэкхён гэнэт аймаар чухал царай гаргаад: хайраа түрүүнд би Инжи ялагдсан тийм үү?

Би: т-тийм л байх гэж бодож байна

Бэкхён: ойлголоо хайр нь яг жинхэнээсээ шийдлээ Инжид яасан ч ялагдахгүй ямар ч байсан энэ долоо хоногтоо багтан хүүхэдтэй болно тийм болохоор өөрийгөө бэлэн байдалд байлгаж байгаарай одоо л жинхэнэ даан эхэлж байна Бюн Инжи бяцхан чөтгөр минь гэсээр охиныхоо зургийг гаргаж ирэн хараад: хайраа намайг ялахад чи минь гол үүрэг гүйцэтгэх болохоор ядарч болохгүй шүү бас маш их хайртай шүү гээд уруул дээр үнсээд гарлаа.

Өнөөдөр би нүүр будалтад гарахгүй амарч байгаа тул охиноо өдөр тарж ирэхэд нь хийж өгөх хоолоо бэлдэн үлдлээ.

15:58 минут

Инжи байдгаараа амьсгаадсан юм орж ирлээ, Инжи: ээжээ өлсөж үхлээ хоол байна уу? охин нь яараад байна аа гялс хоолоо идээд жинхэнээсээ Жунхун ахтай уулзахаар явлаа гэж орилсоор гал тогооны ширээн дээр цүнхээ хаяад ойр зуур байрлах шүүгээ ухан идэх юм хайна.Би: охин хүүхэд байж жоохон эмэгтэйлэг байгаач алмас шиг юм сэгсийгээд л гүйгээд байх юм тэр залуу чинь яаж чамайг тоосон байна аа, талх идээд байлгүй түр хүлээж бай хоол бараг болж байна.

Инжи хошуугаа цорвойлгоод: за за гэхдээ ээж та нээрээ арай шүү над шиг үзэсгэлэнтэй охиноо яаж алмастай зүйрлэж чадаж байна аа *малийх*

Би: хэ хэ миний охин аавтайгаа эвлэрэхгүй юм уу?

Инжи: үгүй яасан ч тэгэхгүй бидний дайн одоо л эхэлж байна *чухал царайлах*

Би ч залуустай ярьсан төлөвлөгөөнийхөө дагуу ярьж эхлэлээ: за тийм дээ миний охин зөв шийдсэн байна тэгээд ч ер нь танай аав чинь жоохон тиймэрхүү хүн ш дээ нээх олихтой аав биш дээ ядаж л чи бусад хүмүүст энэ миний аав гэж хэлж чадахгүй тийм л арчаагүй байдалд чамайг амьдруулж байгаа байхгүй юу тэгээд бодохоор харьцахгүй байх ч багадах юм шиг санагддаг юм танай аав шал тэнэг залуу ш дээ

Инжи гэнэт намайг ийм зүйл ярьсанд гайхсан бололтой үхэх гэж байгаа юм шиг талх ам уруугаа чихээд байснаа таг гацсан байгаа харагдана, Инжи: 0.О хээе мом та чинь гэнэт юу яриад байна аа би хэдийгээр аавд уурлаж байгаа ч гэсэн таны хэлсэн үг арай хатуу биш үү

Би хоолоо ширээнд тавингаа: үгүй хатуу биш харин ч голыг нь олоод хэлчихсэн байгаа байхгүй юу *инээх* би ч яах вэ угийн үүрд хамт байна гэж сонгосон хүн үйлийн үрээ эдэлдэг юм байж гэж бодоход чи бол аав шигээ тэнэг хүнтэй харьцаж хайран сайхан цагаа үрээд яах вэ дээ Жунхун ахтайгаа л хамт жаргалтай байхад болно тэгээд ч ээж нь Жунхун ахыг чинь харсан юун танай аав зүгээр л тасархай залуу байна лээ ш дээ танай аав бол хажууд нь миа гэх ч багадна

Инжи: 0.О гэхдээ ээжээ та аавын тухай ингэж бодож болохгүй байхаа

Би: яасан чи арай аавыгаа өмөөрөх гээд байгаа юм биш биз дээ?

Инжи: ҮГҮЙ ҮГҮЙ гэхдээ л аав энэ дэлхийн хамгийн мундаг аав ш дээ /сүүлийн өгүүлбэрээ сонсогдох төдийд зөөлөн хэлээд аавыгаа өрөвдсөн эсвэл санасан ч гэх юм уу нүүр нь бага зэрэг гунигтай болон доош харлаа/

Би охиноо нудраад: за юундаа ингэж гунигладаг юм Жунхун ах чинь байхад аав гэдэг бүх зүйлийг чинь хорьж ядаргаа болдог тэнэг юмтай хамт байх шаардлагагүй ш дээ тийм биз дээ

Инжи: гэхдээ хүүхдүүдэд чинь аав нь хэрэгтэй ш дээ -_-

Хөөрхөн шүү миний охин аавдаа бүхнээс илүү хайртай юм байж өөрийгөө хүчлэн үзэн ядаж байгаа дүр эсгээд л хамаг эгдүү хүргээд байх юм

Би: тэгээд ч аав чинь одоо чамайг тоохоо больсон ш дээ дүүд чинь илүү хайртай болсон

Инжигийн нүд бүлтрэх нь үү гэлтэй том болоод: БАС ЯМАР ДҮҮ ВЭ? ТА ЖИРЭМСЭН БИШ ГЭСЭН БИЗ ДЭЭ

Би: ээж нь жирэмсэн болчихсон өглөө мэдээгүй байсан юм чамайг гарч яваад удаагүй байхад мэдсэн аав чинь бөөн баяр юун чиний талаар бодох бүр ажилдаа ч явахгүй ээжийнх нь гэдсийг илээд үнсээд байгаад байсан юм чинь тэгээд менежер ах нь загнаж байж арай гэж аавыг чинь авч явсан /би жирэмсэн болоогүй ч Инжигийн шарыг ингэж хөдөлгөхөөс өөр арга байсангүй/

Инжигийн нүүр дэлбэрэх гэж байгаа гарт уул шиг болчихсон: АРАЙ Ч ДЭЭ ТА ИЙМ ХУРДАН ЖИРЭМСЭН БОЛЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЖУРАМТ БАЙДАЛ ЯАХ БОЛЖ БАЙНА АА,БИДНИЙ ДАЙН ЭХЛЭЭЧ ҮГҮЙ БАЙХАД БИ ЯЛАГДАХ БОЛЖ БАЙНА УУ? БАС ЯМАР ХУРДАН ЭЭЖИЙН ГЭДСЭНД ОРДОГ ЗЭВҮҮН ДҮҮ ВЭ ЧИ *миний гэдэс рүү хуруугаараа заан* БИ БАЙР СУУРИА ТИЙМ Ч АМАРХАН ӨГӨХГҮЙ ШҮҮ ЭЭЖ ТА ОДОО БОЛГООМЖТОЙ БАЙХГҮЙ ДЭЭ ДӨНГӨЖ ӨЧИГДӨР ИРЭЭД Л ЖИРЭМСЭН БОЛЧИХДОО ЯАХ ВЭ ДЭЭ Т^Т *доороо тийчлэх*

Би: яах вэ дээ ээж нь ямар болъё гэж болсон биш гэж хэлээд юу ч болоогүй юм шиг хоолоо амтархан идэх минь Инжигийн уурыг улам хүргэж байгааг анзааран инээдээ барьж ядна
Инжи ширээнд гараа тулан надад ойртоод: маам та үнэнийг нь хэл дээ дүү гарах юм бол аав хэнд нь илүү хайртай байх бол арай би ингээд л аавын охин байхаа больж байгаа юм биш биз дээ?

Би: мэдээж дүүд чинь л илүү хайртай байна ш дээ ямар сайн даа өглөө ээжийг нь тэврээд салж чадахгүй байх вэ дээ. Яг үнэнийг хэлэхэд чамайг гэдсэн байхад ч аав чинь ингэж байгаагүй ш дээ чамайг лав нээх тоодоггүй байсан тэгээд л бодоод үзэхээр тодорхой байгаа биз дээ миний охин одоо аавыгаа мартсан нь дээрээ тэгээд ч та хоёр чинь бие биетэйгээ харьцахаа больчихсон юм чинь өөр өөрсдийн зам мөрөө хөөгөөд зүгээр юм биш үү одоо миний охин аав гэдэг ядаргаагаа тоохгүй хүссэн үедээ Жунхунтайгаа уулзаж болох нь байна ш дээ сайхан биш байна уу?

Инжигийн царай уур атаархал гомдлоор дүүрсэн харагдаж байв: Жунхун ахтай уулзах нь гоё л доо гэхдээ аав ЁООО БИ ААВД ЖИНХЭНЭЭСЭЭ ДУРГҮЙ БОЛЛОО. МУУХАЙ ААВ ШИНЭ ХҮҮХДЭЭ ХАРААД НАМАЙГ МАРТАЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ӨӨДГҮЙ ААВ хэмээн үснээсээ зулгаан орилсоор өрөө лүүгээ орчихлоо /би шарыг нь тултал нь малтаж чадлаа хэхэ харин залуус яаж байгаа бол/

Бэкхёны талаас:

Comeback дөхсөн тул амрах завгүй бэлтгэлээ хийнэ. Гэвч охиндоо уур хүрч байгаа ч хөөрхөн охиноо өглөө үнсэж чадаагүй болохоор сэтгэл санаа цаанаа л нэг муухай байна. Эрч хүч муутай ч гэх юм уу мэдэхгүй юм даа

Сухо ахын залуусаа түр амраад хоолоо идье гэх дуугаар хариугүй салж унах гэж байгаа бие минь амрах шиг болж үл ялиг инээвхийлэн хоол уруу зүглэлээ.

Хооллож байхдаа элдэв бусын зүйл ярин хөгжилдөн сууна:

Сэүн хоол идэж байснаа гэнэт надад хандан: нээрээ та Инжитэй харьцахгүй гэсэн билүү?

Би: тийм ээ харьцахгүй

Лухан: ёстой зөв шийдсэн байнаЛухан ахын хэлсэн үгэнд үнэхээр цочирдлоо, би: 0.О яагаад?

Крис: яг үнэнийг хэлэхэд Инжи тийм ч сайн охин биш ш дээ жоохон юм байж бүхнээс илүү хайрладаг аавыгаа тоохгүй нэг залуу дагаад л маяглаад байгаа бас цаг үргэлж чамайг үл тооно Жунхун ах мундаг аав тэнэг гээд л байдаг биз дээ

Би: тэр нь ч тийм л дээ гэхдээ л миний охин чинь*

Гэтэл Лае ах үг таслан: бид нар эндээ гэж хэлэхэд танай охин чинь чамайг нээх хайрладаггүй ш дээ зөвхөн мөнгө хэрэгтэй болсон үе дээ ааваа гэж нааддаг биз дээ
Кай: таны шинэ хүүхэдтэй болно гэдэг үнэхээр зөв шийдвэр шүү Инжи шиг ачлал муутай охинтой байснаас Инжигээс шал өөр хөөрхөн ааштай найз залуу гэж таныг хаяхгүй илүү хөөрхөн хүүхэдтэй болсон нь дээр биз дээ

Би: тийм ээ гэхдээ миний охин чинь муу охин биш ш дээ

Сухо: үгүй ээ Инжи муу охин ш дээ төрөөд 2 3 жил ч болоогүй залуу хараад аав баяртай гэж байгаа охин чинь 20 30 жил амьдрах юм бол чамайг тоохоо ч болих байлгүй

Би: айн???

Тао: ах нарын хэлдэг үнэн шүү ахаа би ч бас тэгж бодож байна тэгээд ч Ижни нөгөө залуутайгаа ёстой гал халуун үе дээрээ явж байгаа гэсэн юун таны тухай бодох өдийд Бэкхён гэж хэн билээ болсон байгаа байлгүй Кёнсүү: тийм шүү манай үел дүү Инжитэй нэг сургууль мэднэ биз дээ?

Би: мэднэ /бас юу гэж, миний үрийг муулах гэж байгаа бол доо Инжи хэдийгээр Жунхун ах гээд гүйгээд байгаа ч гэсэн тэр нь надад хамаагүй ээ зүгээр л миний гүнж аавдаа хамгийн чухал эрдэнэ болохоор/

Кёнсүү үргэлжлүүлэн: өнөөдөр за ер нь ганц өнөөдөр ч биш өдөр бүр л тэр залуу нь Инжигийн сургууль дээр ирдэг гэсэн тэгээд тэр хоёр хүн амьтнаас ч ичиж зовохгүй үнсэх тэврэх гээд л аз жаргалдаа умбаж байдаг гэсэн Инжигийн сургуульд Жунхун тэр хоёрын тухай мэдэхгүй хүн нэг ч байхгүй тэд үерхэж эхлээд удаагүй байж шууд л тренд хос болсон гэсэн шүү бас Инжи аавынхаа талаар дурсахыг ч хүсэхгүй байгаа гэнэ лээ Жунхунтайгаа л хамт байвал болоо юм байх аа :3333

Би: ЮУ???? /арай үгүй байлгүй дээ миний охин арай ч тэгэхгүй байлгүй дээ/ ИНЖИ ЖИНХЭНЭЭСЭЭ ТЭР ЗАЛУУТАЙГАА ТИЙМ ЖАРГАЛТАЙ БАЙГАА ЮМ УУ?

Бүгд: тийм ээ Чанёол: одоо чи бол мартагдсан амьдрал болсон ш дээ охин чинь өөрийн аз жаргалаа олсон гээд мөрөн дээр цохилоо

Би: /одоо харин уур хүрч байна мартагдсан амьдрал гэнээ Бюн Инжи та өөрийгөө үхсэнд тооцож болно/

Чэн: тэр хоёр ёстой гоё байгаа юм шиг байна лээ би ч бас хэн нэгэнд тэгж дурлаж үзэх юмсан гоё байх даа гэсээр ярзайтал инээн дотроо юм төсөөлөх Чэн ёстой дургүй хүргэм харагдаж байлаа болдог бол цохиод л авмаар байлаа.

Би: БИ ОДООНООС ИНЖИГ ХАЙРЛАХ АГУУ ИХ ХАЙРАА ТАТАЖ АВЛАА БҮХ ХАЙРАА ИРЭЭДҮЙД ТӨРӨХ БЯЦХАН ХҮҮХЭД ДЭЭ Л ЗОРИУЛАХ БОЛНО.

Миний талаас буюу Сүжиний талаас:

Инжи өдөр Жунхун ахтайгаа уулзсан хирнээ л ууртай харагдаж байлаа. Мэдээж юунаас болоод ингэж уурлаад байгааг би мэдэх тул юм асуусангүй чимээгүй л байж байв.

Төд удалгүй залуус шуугилдсаар бөөндөө орж ирэхэд Бэкхён бас л ууртай харагдаж байв. Түүний шарыг ч бас сайн хөдөлгөөд авсан нь илт харагдаж байв.

Бид ярьсан ёсоороо тэднийг бие биерүү нь огт ойртуулсангүй бас ам нээх бүрдээ нөгөө хүнийг нь ямар жаргалтай байгаа тухай ярьж шарыг нь хөдөлгөнө. Манай хоёр бие биедээ гомдон ууртай байцгаах боловч нөгөө талаасаа харин ч бие биенээ санаж өмнөх шигээ нялуурмаар байгаа нь тэдний нэг нэгэн рүүгээ алсаас харах өрөвдөлтэй харцнаас нь харагдаж байлаа.

6 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!