Part 7
Бид ярьсан ёсоороо тэднийг бие бие рүү нь огт ойртуулсангүй бас ам нээх бүрдээ нөгөө хүнийг нь ямар жаргалтай байгаа тухай ярьж шарыг нь хөдөлгөнө. Манай хоёр бие биедээ гомдон ууртай байцгаах боловч нөгөө талаараа харин ч бие биенээ санаж өмнөх шигээ нялуурмаар байгаа нь тэдний нэг нэгэн рүүгээ алсаас харах өрөвдөлтэй харцнаас нь харагдаж байлаа.
Миний талаас буюу Сүжиний талаас:
Тэднийг хол байлгаад долоо хонолоо. Одоо бүр нууцаар уулзах гэж оролдог гээд л бод. Ёстой л хийхгүй болгоныг хийж байгаа.
Гал тогооны хажуугаар өнгөртөл Инжи хэн нэгэнтэй МСЖ-лж байгаа харагдлаа. Найз залуутайгаа харилцаж байгаа байх гэж бодогдон нээх анхаарсангүй харин өрөөндөө ортол манай хүн нэг л сэжиг бүхий дахин дахин утсаа оролдож байснаа гэнэт ам нь цангаад байгаа тул доошоо буулаа гэдэг байгаа энэ үед л Инжи Бэкхён хоёрыг МСЖ бичиж байсныг ойлгосон юм.
Мэдээж их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий гэдэгтэй адил нэгэнт тэр хоёроор тоглосон юм чинь сайн тоглоод авах хэрэгтэй гэж бодон Бэкхёныг яг гарах гэж байхад нь: хайраа би аваад ирье миний хайр өдөржин тоглолт гэсээр байгаад ядарсан биз дээ хэвтэж бай ус өөр захих зүйл байгаа юу
Бэкхён гараа нүүрний урдуур саван: ҮГҮЙ ЭЭ хайраа зүгээр би буугаад аваад ирьеБи Бэкхёныг улам өдмөөр санагдаад: үгүй хайраа чи минь ядарч байгаа би мэдэж байна орондоо ороод хэвтэж бай хайр нь нэг мөсөн цай амттан бэлдээд аваад ирье
Бэкхён гэнэт доош хэвтэн газар хэд сунайснаа: хайраа харсан биз дээ хайр нь зөв зүгээр огт ядраагүй гялс буугаад**
Гэхэд нь түүнийг гараас нь татаад хөтөлж явсаар хүчээр оронд нь оруулаад: хайраа сая сунайгаад ядарчихлаа шүү дээ тэгээд ч гал тогоонд нөгөө ядаргаатай ачлалгүй охин чинь аз жаргалтай нь аргагүй хайртай залуутайгаа мсж-лээд байж байна лээ тийм болохоор миний хайр буугаад яах юм. муу өөдгүй охиныг хараад сэтгэл чинь л өвдөхийн нэмэр найз залуу гээд аавыгаа мартсан золиг шүү дээ гээд л амьсгаа авах зайгүй дуржигнуулаад хаячихлаа манай хүн хэлэх үггүй болсон бололтой хошуугаа унжуулан орондоо хэвтсээр үлдлээ.
Намайг доош буухад яг бодож байснаар минь Инжи аавыгаа байна гэж бодсон бололтой сүрхий инээгээд над уруу харснаа буцаад урвайсан амьтан утас уруугаа харлаа.
Би ч цай чанаад амттан бэлдэж байтал Инжи бас л сэжигтэй нь аргагүй өлмий дээрээ гишгэх нь холгүй дээш өгсөж байгаа харагдлаа.
Бал өдмөөр санагдаад: ИНЖИ ЭЭЖИЙН ОХИН ЭЭЖДЭЭ ТУСЛААЧ гээд орилтол
Инжи: ЭЭЖ БИ ОДОО ЗАВГҮЙ БАЙНА АА
Би: ЗАВТАЙ БАЙГААГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙГАА БОЛОХООР ЯГ ОДОО ХҮРЭЭД ИР
Хэдэн секундийн дараа, Инжи: яасан бэ? -_-
Би: ээждээ амттан бэлдэхэд туслаач
Инжи: за *үхэл царайлах*
Би: миний охинд ямар нэг зүйл тохиолдсон юм уу? яагаад байдгаараа урвайчихсан юм?
Инжи: ээж та одоо болтол аавын тухай муухай бодолтой хэвээрээ юу?
Би: тийм ээ тэгээд юу гэж? Танай аав чинь угаасаа л ажлаас өөр юм мэдэхгүй мангар амьтан ш дээ
Инжи: гэхдээ ажлаас өөр та бид хоёрыг мэддэг л биз дээ бас байнга халамжилдаг бараг л үгүй жинхэнэ супер аав ш дээ Би: чи аавдаа дургүй гээд байсан юу болоо вэ?
Инжи: үгүй яах вэ дээ дургүй гэхэд ч хаашаа юм миний л аав юм чинь зүгээр л /шууд аавтайгаа эвлэрсэн уулзмаар байна гэж хэлж чадахгүй хий дэмий л тойруу замаар аавыгаа надад рекламдаж аав сайн хүн түүний тийм ч юм гоё ийм юм гоё гэж магтсаар/Би болон хамтлагийнх нь Бэкхён Инжи хоёрын хараалыг идэж байгаа гэж хэлж болно яаж л уулзах боломж хоорондоо харилцах боломж байна тэр бүгдийг нь үгүй хийж байгаа шүү мухахаха
Инжигийн талаас:
Би: АХАА БИ ОДОО ЯАХ БОЛЖ БАЙНА АА ААВТАЙГАА Ч УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ ИИИ ИИИ
Ах намайг тэврээд: тайвшир даа чи зүгээр л ээж дээ бүх үнэнээ хэлээд аавдаа маш их хайртай болохоор аавтайгаа уулзмаар байна гээд л хэлчих тэгээд болоо за юу
Би: Т^Т гэх дээ л манай ээж аавд дургүй намайг аавтай муудалцсанд үнэхээр баяртай байгаа байнга надад аавыг ирж муулаад л бид хоёрыг тусдаа байгаад хөөрч байрлаад л ёстой нээрээ миний амьдрал яаж байгаад ийм ээдрээтэй болчихдог байна аа. Энэ дэлхийн хамгийн хайртай хүнтэйгээ уулзаж ч чадахгүй ёстой там л гэж энэ байх
Зэло: /ахыг найзууд нь Зэло гэж дууддаг гэсэн энэ нэрэндээ ч дуртай болохоор ахаа гэж хэлээгүй үедээ Зэло гэдэг/ ээж чинь аавд чинь дургүй байсан бол юу гэж одоог болтол хамт амьдрах билээ дээ зүгээр л чамд жоохон сургамж өгөх гэж тэгсэн байх би аавтайгаа муухай харьцаж аавыгаа гомдоосон ш дээ
Би: гэхдээ л
Зэло: тийм болохоор зүгээр л ээждээ бүх үнэнээ хэлээд аавтайгаа уулзуулж өгөөч гэж гуй за юу
Би: за
Зэло: сайн охин одоо явж наад шалаар нэг унасан сэтгэл санааг чинь жоохон дээш өргөх араг хэмжээ авъя болж байна уу?
Би: за
Ах намайг дагуулан хаашаа ч юм явна. Би гэдэг хүн сэтгэл санааны гутрал дээд цэгтэй тулсан амьтан дуртай дургүй ахыг дагаад л яваад байлаа. Одоо би ухаарч байна аав минь надад ямар чухал хүн гэдгийг бас би аавгүйгээрээ хэн ч биш -_-
Доош зам ширтэн алхаж байтал нэгэн том дулаахан гар гараас минь атгахад ахтай хамт хөгжилдөх гэж байгаагаа санаад нэг уртаар санаа алдчихаад ах уруу харлаа. Харин тэр юу ч болоогүй мэт инээмсэглэн алхах ба: би сэргэлэн цовоо Бюн Инжид хайртай гэдгийг санаарай түүнээс биш одоогийнх шиг өвдсөн юм шиг сул дорой Инжид дургүй тийм болохоор өнөөдрийн дотор аавынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй шүү за.
Би: за, гэхдээ ахаа би ээжээс айгаад байна аа ээж хэрвээ зөвшөөрөхгүй бол яах вэ? Аавтайгаа харьцахгүй гэсэн чигтэй битгий харьц гэвэл яах болж байна аа
Зэло: үгүй дээ тийм юм огт болохгүй харин одоо ах нь чамд орой ээждээ үнэнээ хэлэх зориг эрч хүч өгье дагаад яваарай гээд намайг хөтлөн гудамж ороогоод гүйчихлээ.Бид нэлээд гүйсний эцэст маш том цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Хаа сайгүй гэр бүл үр хүүхдээ дагуулсан хосууд гэр бүлүүд амрахаас гадна яг бидэн шиг үерхээд удаагүй байгаа гэмээр шинэхэн хосууд ч харагдаж байв.
Ах намайг хөтлөн явсаар цэцэрлэгт хүрээлэнгийн голд байрлах хосын дугуйнаас нэгийг аваад: энэ шидэт дугуй чи энэ дугуйтай хамт энэ цэцэрлэгт хүрээлэнг нэг л тойроход хангалттай чиний бүх уйтгар гуниг салхинд хийснэ. Бас чамд хүссэн бүхнээ хийхэд чинь хүч зориг нэмэх аз жаргалтай дурсамж нэгээр нэмэгдэнэ гэж хэлээд нэг л тийм үгээр хэлэхийн аргагүй дотно дулаахан инээмсэглэл тодрох нь тэр би түүний хэлсэн бүгдэд итгэх итгэл төрөн энэ дугуйг унаад хаашаа ч хамаагүй явмаар санагдаж байв.
Бид дугуй унан цэцэрлэгийг нэг бүтэн тойрлоо өнөөдөр шиг халуун өдөр дугуй унах үнэхээр сайхан юм бүлээн салхи нүүрийг минь илбэн намайг нэвтлэн гарах үед сэтгэл дотор байх бүх уйтгар гуниг ганцаардал гэмших сэтгэлийг хамт хийсгэх мэт ер бусын сайхан мэдрэмж төрнө.
Ахтай дугуй унаж дуусаад зайрмаг аван цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн хэсэгт суугаад урдуур хойгуур хаа сайгүй гүйлдэх бяцхан хүүхдүүд инээд баясал дүүрэн хүмүүсийг харан бас тэдний тухай таамаглал дэвшүүлэн ярилцаж байлаа.
Цаг ч орой болж нар жаргаж гадаа бүрэнхий болж эхлэхэд бидний болзоо дуусан гэрийн зүг алхана. Би шийдсэн. Ааваасаа яасан ч хол байж чадахгүй өнөөдөр ээжид заавал хэлнэ.
Ахын гараас хөтлөөд гэрийн зүг алхаж байхдаа надаас зоригтой хүн энэ дэлхийд байхгүй мэт их л дог алхаж байлаа харин гэрийн хаалга ойртох тусам алхаа минь удааширч өөртөө итгэх итгэл минь бага багаар буурна.
Аль болох удаан явъя гэсэн ч явж л байгаа хойно гэрийн үүдэнд ирж намайг зоригжуулдаг баатар минь буцах болж харин би хаалганыхаа гадаа айдас эргэлзээ хоёртойгоо үлдлээ.
Зэло: за явлаа шүү амжилт гээд хацар дээр үнсээд явах гэхэд нь би гараас нь татан зогсоогоод: гэхдээ ахаа би *хошуугаа унжуулах*
Зэло: чи чадна хэрвээ өнөөдөр асуудлаа шийдэж чадсан байвал ах чамд гоё бэлэг өгнө *инээмсэглэх*
Би: нээрээ юу?
Зэло: мм
Би: ойлголоо би заавал асуудлаа шийднэ вүү уртаар амьсгаагаа гаргаад одоо л дайнд бэлэн боллоо.
Зэло: манай Инжи чадах юм шиг харагдаж байна ах нь бэлгээ эртхэн бэлдэж байсан нь дээр бололтой гээд хацар дээр үнсээд: баяртай сайхан амраарай бас амжилт
Би: за
Дахин нэг гүнзгий амьсгаа аваад гэрийнхээ хаалгыг татлаа. Гэрийн хаалгаар оров уу үгүй юу аавын: БИ ОХИНТОЙГОО ХАМТ БАЙМААР БАЙНА ИНЖИГҮЙГЭЭР БИ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ НЬ ОДОО ТА НАР БИД ХОЁРЫГ ХОРИХОО БОЛЬ гэх өгүүлбэр хамгийн түрүүнд чихэнд сонсогдлоо
би ч бүр хөл газар хүрэхгүй бөөн баяр амьтан нүдэнд баярын нулимс цийлгэнэн: ААВАА БИ Ч ГЭСЭН ТАНГҮЙГЭЭР АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ХАЙРТАЙ ШҮҮ ААВАА гэсээр зочдын өрөөнд гүйж орон аавыгаа чанга тэвэрлээ.
Бүх зүйл миний талаас буюу Сүжиний талаас:
Өнөөдөр залуус ажилгүй амарч байсан тул гэр бүлээрэй сайхан өнжлөө охин мэдээж найз залуу гээд явчихсан харин Бэкхён ямар нэг зүйлд бачуураад байгаа мэт их л ууртай байх ба надтай нээх юм ярьсангүй. Инжиг найз залуутайгаа уулзах гээд явсан болохоор тэгж байна даа гэж бодон нээх ач холбогдол өгөөгүй байтал. Оройн хоолны дараа зочдын өрөөнд бөөндөө суугаад кино үзэж байтал гэнэт хэн нэгэн зурагт унтраачих нь тэр.
Бүгд л хэн бэ? хэмээн уурлаж ийш тийм харахад манай хүн их шийдэмгий бидний өмнө зогсоод "би унтраасан юм, та нарт хэлэх чухал зүйл байна " гэдэг байгаа.
Бид нар ч анхааралтай нь аргагүй чимээгүй сууж байтал
Бэкхён: БИ ОХИНТОЙГОО ХАМТ БАЙМААР БАЙНА ИНЖИГҮЙГЭЭР БИ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ НЬ ОДОО ТА НАР БИД ХОЁРЫГ ХОРИХОО БОЛЬ хэмээн өрөөгөөр нэг орилж гарлаа
бид нар инээх гайхах хоёр давхардсан хачин юмнууд сууж байтал ярилцсан мэт охин минь гэнэт л гарч ирээд: ААВАА БИ Ч ГЭСЭН ТАНГҮЙГЭЭР АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ХАЙРТАЙ ШҮҮ ААВАА гэсээр хүзүүнээс нь зүүгдэн аавыгаа тэвэрлээ зүгээр л нөгөө юу гэдэг билээ кино кино гэдэг нь л байх хэхэ.
Бэкхён, Инжи: Т^Т *тэврэлдсээр*
Бүгд: -_- /ямар арав хорин жил уулзаагүй хүмүүс байгаа биш дээ арав хүрэхгүй хоног л биенээсээ хол байсан шүү дээ манай хоёр гэж эцэг охин биш гээд хэлчих вий гэсэн шиг хоёулаа сүртэй гэж/
Бэкхён: аав нь хөөрхөн охиноо ямар их санасан гээч, аавыгаа уучлаарай дахин охинтойгоо муудалцахгүй ээ бас өөр хүүхэд ч хэрэггүй ганцхан чи л байхад болно Т^Т
Инжи: надад ч гэсэн зөвхөн та л байхад болно. Бүх зүйлд зөвхөн миний л буруу таны буруу огт байхгүй та бол энэ дэлхийн хамгийн сайн аав Т^Т
Бэкхён: үгүй чи хамгийн сайн охин харин би муу аав охиныхоо ч сэтгэлийг бодохгүй Т^Т
Инжи: үгүй би муу охин та хамгийн мундаг аав Т^Т
Бэкхён: одоо л би ойлгож байна энэ дэлхий дээрх юу юунаас илүү зөвхөн миний охин л аавдаа хэрэгтэй өөр хүүхэд хэрэггүй ганц чи минь байхад л болно
Инжи: надад ч гэсэн та л байхад болно дүү хэрэггүй *тэврэлдэх*
Энэ хоёрын яриаг сонсоод байсан чинь өнөөдөр дуусах шинжгүй бас миний бяцхан үрийг хэрэггүй ч гэх шиг хачин зүйл яриад байсан болохоор нь тэсэлгүй ам нээлээ: за уучлаарай хоёр адилхан царайт гуай саяхан л хэн нэгэн хүүхэдтэй болъё гээд амар заяа үзүүлэхгүй байсан шиг санагдаж байх юм гэтэл одоо миний бяцхан үрийг хэрэггүй гэнэ шүү угийн бий болсон хүүхдийг одоо тэгээд яах болж байна.
Бэкхён, Инжи: ЯМАР ХҮҮХЭД??? 0.О
Би чимээгүй гэдэсрүүгээ заалаа. Өнөөдөр өглөөнөөс хойш хэвлий минь гэрэлтээд байгаа. Энэ мэдээж юу гэсэн үг болохыг надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа биз дээ хэхэ
Бэкхён, Инжи:НААД ГЭРЭЛ ЧИНЬ??? 0.О
Би: тийм ээ би жирэмсэн
Бэкхён, Инжи: 0.О
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)