Part 5
Би: нээ убба -_- /ахыг даарах байх гэж бодоод цамцныхаа цахилгааныг тайлж дэлгээд нурууг нь хучин тэвэрлээ. Тэр аль хэдийн нь даарсан хүйтэн биетэй байлаа /түүнийг алхам алхмаар урагшлах бүрд бидний бие, биесээ дулаацуулан саяхан хүйт даасан байсан түүний нуруу халуунаар төөнөж намайг дулаацуулна.
Бид нээх юм ярьсангүй зүгээр л би түүний хүзүүгээр тэврэн хацраа хацарт нь наан явна харин ах нэгэн жигд удаан алхах бөгөөд надтай илүү удаан хамт байх гэсэн мэт дэндүү удаан урагшилна.
Ямар нэгэн зүйл эхлээд дуусдаг жамтай учир хэдий удаан алхсан ч гэсэн бид манай гэрийн үүдэнд ирсэн байлаа.
Жунхун: өнөөдөр ямар байсан таалагдсан уу?
Би доошоо харан: мхн гоё байсан Жунхун: ашгүй дээ одоо ор доо аавын чинь өгсөн цаг дууслаа гээд хацар дээр үнсээд явлаа
Би гэж нисэх нь холгүй инээд алдсаар гэртэй орлоо аавд хурдхан цагаа бүртгүүлэхээр өрөөлүү нь явж байтал Сэүн ах гэнэт намайг бариад авлаа.
Би: яасан бэ? убба 0.О
Сэүн ах намайг мөрөөр тэврээд өрөөлүү минь чиглээд явангаа: ороод хэрэггүй байх аа
би: яагаад??? 0.О аавд цагтаа ирсэн гэдгээ хэлэхгүй бол би маргааш алуулна ш дээ
Сэүн: үгүй хэрэггүй би аавын чинь өмнөөс чиний цагийг бүртгэсэн болохоор одоо өрөөндөө орж амар даа
Би: за за 0.О гэхдээ яагаад гэнэт, аавд арай ямар нэг юм болсон юм биш биз дээ?
Сэүн ах гараа урдуур савлан: үгүй үгүй ёстой тийм юм байхгүй
Би түүн рүү нухацтай хараад: за за та тэгж байгаа бол би орлоо. Харин маргааш аав намайг загнах юм бол бүгд таны буруу шүү
Сэүн: мэдээж энэ үед
зохиолчийн талаас:
Инжи гайхсан чигтэй өрөөлүүгээ явахад санаа нь амарсан бололтой Сэүн уртаар амьсгаагаа гарган тайвширлаа.
Доод давхар уруу буухад нь Кай Лае хоёр түүнээс юм асуухаар хүлээж байсан мэт харж зогсоно
Кай: яасан Инжи юу гэж байна?
Сэүн: юу гэдгийг орж болохгүй гэж ширлэсээр байгаад оруулсангүй. Маргааш аав нь уурлах юм бол миний буруу гэнэ ээ
Лае: Манай хоёр нээрээ шууд эхлэхдээ яах вэ дээ цаг эрт байхад гэсээр жуумалзан дээш харна
Энд чухам юу болоод байгаа вэ? гэхээр Бэкхён уурлаад Сүжин том хүний тоглоом тоглож байгааг санаж байгаа биз дээ тэр чинь шүү дээ хэхэ
Сэүн: үр хүүхдээсээ ичдэггүй задарсан амьтад шүү нээрээ хихи

Кай: олон сар хол байсан юм чинь аргагүй биз дээ хэмээн залуус Бэкхён Сүжин хоёрыг шоолж инээлдэж байгаад өрөө өрөөндөө орлоо
Миний талаас буюу Сүжиний талаас:
Нөхөртэйгөө өнгөрөөсөн халуухан шөнийн дараа бага зэрэг ядарсан байдалтай өглөө эрт бослоо. Уг нь унтмаар байв ч залуус даа ажилдаа явахаас нь өмнө халуун хоол бэлдэж өгөх хэрэгтэй.
Доош буун хоолоо хийж байтал хоёр гар алгуурхан гулссаар орж ирэн араас тэврээд нүүрээ хүзүүнд наалаа
Би: унтахгүй юугаа хийж байгаа юм бэ? дахиад цаг ч гэсэн унтаад авбал зүгээр юмсан өнөөдөр шахуу хуваарьтай байгаа ш дээ
Бэкхён нүүрээ хүзүүнд наасан чигтээ: үгүй миний хайр ч гэсэн ядарч байгаа ш дээ шөнө бараг унтаагүй гээд жуумалзан: тийм болохоор хайр нь хоол хийхэд нь туслахаар ирлээ Би түүн рүү нухацтай хараад: шөнөжин унтуулаагүй гэмээ царайлах гэж ирээ юу ноён Бюн Бэк
Бэкхён намайг улам чанга тэврээд: яалаа гэж дээ харин ч гэмгүй хэвтэж байсан намайг садар самуунд уруу татсан хүн нь хадагтай Мөсөн хатан гуай л байх шүү гэж хэлээд бах нь ханасан мэт инээлээ

Ямар зэвүүн үгтэй юм бэ? ёстой дотор байсан гал дүрэлзээд эхлэх нь тэр, би түүнээс холдоод: ЯГ ОДОО ЯВЖ УНТ НАДАД ЧИНИЙ ТУСЛАМЖ ОГТ ХЭРЭГГҮЙ
Бэкхён хажууд зогсон ногоо хэрчингээ: үнэнийг нь хэлэхээр уурлаад байгаа юм уу гээд дахиад л жуумалзлаа
Би: үнэн гэнэ шүү чи болохоор гэгээн амьтан харин би гаж донтон юм байна л даа -_-
Бэкхён хацар дээр үнсээд: битгий уурлаа угийн тоглоом гэдгийг мэдэж байгаа биз дээ хайраа
Би: үгүй мэдэхгүй байна -_-Бид хоёр ийнхүү хэрэлдэх нялуурах хослон ноцолдсоор ямар ч байсан хоолоо хийж бараг л дууслаа. Буцалж буй шөлөө амсаж үзэн нааш цааш холхих үед Бэкхён намайг цоолох нь уу гэлтэй дээрээс доош гүйлгэн хараад бас болоогүй ээ амандаа нэг юм бувтнаад байгаа юм даа.
Би ч эхэндээ тоохгүй л ажиллаа хийгээд байлаа сүүлдээ хүн чинь гайхна биз дээ, аргагүйн эрхэнд юу болоод байгааг асуулаа: хайраа яасан бэ? яагаад ингэж аймаар сонжиж хараад байгаа юм?
Бэкхён гэнэт хошуу нь унжиж ирээд урд зогсон: хайраа гэрэл хаана байна аа?

Би: 0.О ямар гэрэл?
Бэкхён: бидний шөнийн гэрэл
Би: 0.О /бас юун шөнийн гэрэл вэ? Энэ хүн чинь одоо юугаа яриад байна аа/ ямар шөнийн гэрэл? /аан ширээний гэрэл яриад байгаа юм болов уу?/ хайраа тэр үү? гэсээр зочдын өрөө лүү ордог хаалганы хажуу дахь ширээний гэрэл рүү заалаа
Бэкхёны хошуу улам унжин: үгүй ээ хайраа бидний шөнө хийсэн гэрэл хаана байна аа?

Би: 0.О хоёулаа хэзээ гэрэл хийсэн гэж? Шөнө нөгөө юмыг л гээд чимээгүй боллоо
Бэкхён намайг татан сандал дээр суулгаад нэлээд сүрхий царай гарган ярьж эхэллээ: хайраа тэр гэрлийг чинь хийх гэж л хоёулаа шөнөжин хөдөлмөрлөсөн биз дээ
Би: юу???
Бэкхён залхсан царай гаргаад: яах вэ дээ манай Инжигийн дүү хаана байна аа л гэж байхгүй юу даа гэсээр толгой сэгсрэн урд суугаад: чи зузаан хар цамц өмсчихсөн болохоор харагдахгүй байгаа юм болов уу гэсэр миний цамцыг дээш сөхөн гэдсийг минь эргүүлж тойруулан харна.
Би: 0.О мангартаад байгаа ч дээ гэрэл гэрэл гээд байснаа одоо болохоор хүүхэд болчихсон байх юм чи одоо унтаа байна уу? сэрүүн байна уу?
Бэкхён: үгүй хайраа би уг нь хийчихлээ л гэж бодсон юмсан гэтэл даан ч гэрэлтэхгүй байна

Энэ эгдүүний мангасыг яая даа, би хайрынхаа хацраас бариад: ганц хийгээд л болно гэж юу байх вэ? дээ тэгээд ч Инжиг дүүтэй болгох эрт байна гээд уруул дээр нь үнслээ

Бэкхён урамгүй царайлан: гэхдээ л охиноо анхныхаа шөнө л хийсэн биз дээ гээд цааш ярих гэхэд нь уруул дээр нь хуруугаа тавиад: болох ёстой байсан бол болж л таараа болоогүй гэдэг чинь цаг нь болоогүй байна гэсэн үг шүү дээ одоохондоо хүүхдийн тухай ярихгүй байя
Бэкхён: ээ хайраа хоёулаа Инжи шиг хурдан өсдөггүй энгийн хүн шиг хүүхэдтэй болъё л доо Инжи чинь найз залуутай болсон болохоор намайг тоохгүй ш дээ тэгээд ч Инжи муухай за

Би: охин яасан гэж?Бэкхён: намайг цэвэрлэгчийн хувцастай кинотеарт байхад тэр нэг залуу нь тэр хүн бид нар уруу хараад байна яах вэ гэж ирээд л /Жунхуны хоолойг дуурайх/ тэгсэн чинь Инжи наадах чинь лав мэдрэл муутай тэнэг хүн байх гээд байсан юм чинь./Мазонтин хүмүүс дэлхийн хүнээс хэд дахин сайн сонсголтой гэдгийг санаж байгаа байх одоо Бэкхён маань жинхэнэ Мазотин хүн болсон тул сонсгол нь ч гэсэн маш сайн болсон тэгээд л Жунхун Инжи хоёрын яриаг сонссон/ Анхныхаа болзоон дээр аавыгаа тэнэг мангар гэж нь дуудаж байгаа хүн удаан үерхэх юм бол намайг бараг мартах биз гээд үнэхээр гомдсон царай гаргалаа.
Би: ХАХА Инжи чамайг гэж мэдээгүй юм чинь аргагүй ш дээ
Бэкхён: гэхдээ л аав охины нарийн холбоо байдаг даа гээд гар хөлөө сонин хөдөлгөөд аймаар сүртэй ярьж байлаа: гэдсэн нь байхад нь илүү ойлголцдог байж дээ -_- одоо бол нэгт Жунхун убба /эмэгтэй хоолойгоор дуугарах/ хоёрт мангар аав нь байдаг болсон биз тийм болохоор л чамаас гуйж байна ш дээ хоёулаа хөөрхөн хүүтэй болъё л доо надтай хамт тоглох хүү "ярзайх" аа ааан гээд жоохон хүүхэд шиг дороо дэвхцээд суучихлаа
Би хоолоо гаргаад, Бэкхёны урд очин: за за үнэхээр хүсээд байгаа бол Инжи дээ бяцхан дүү гаргаж өгье
Бэкхёны нүд нь сэргэн босож ирээд намайг дээш өргөн: НЭЭРЭЭ БИЗ ДЭЭ ЧИ ӨӨРӨӨ ХЭЛСЭН ШҮҮ ЯМАР ГОЁ ЮМ БЭ? гэсээр намайг эргүүлж байтал Инжигийн нүд бүлтийчихсэн биднийг харан зогсож байлаа.
Инжи: 0.О та хоёр чинь юу хийгээд байгаа юм бэ? ичиж зовдоггүй юм уу?
Бэкхён намайг буулган төв царай гаргаад: ичээд байх юу байгаа юм. Гарсан хүүхэд нь огцом том болоод найз залуутай болсон болохоос биш бид хоёр гэрлээд удаагүй эд халуухан дээрээ явж байгаа залуу хосууд Инжи шоолон жуумалзаад: за за залуу хосод саад удсанд уучил намайг, гэхдээ юунд тэгтлээ баярласан юм?
Гэж асуухад нь Бэкхён эрүүгээ дээш өргөн Инжирүү нүдний булангаараа хараад аминдаа л их сэхүүн төрх гаргах боловч яг үнэндээ базаад авмаар эгдүүтэй харагдаж байлаа, Бэкхён нөгөө төрхөө гаргасан чигтэй: бид хүүхэдтэй болох гэж байгаа
Инжи ууж байсан усандаа хахаж цацан: ЮУ?? ЭЭЖ ЖИРЭМСЭН ЮМ УУ?
Бэкхён нөгөө төрхөө гаргасаар л: үгүй ээ удахгүй жирэмсэн болно. Чи найз залуутай болоод намайг тоохгүй байгаа болохоор би ч гэсэн өөр хүүхэдтэй болоод чамайг тоохоо болилоо
Инжигийн хошуу унжин: тэгж л байхгүй юу муухай аав гээд элгээ эвхээд бага зэрэг хажуу тийш ээ хараад суучихлаа
Бэкхёныг охиноосоо уучлалт гуйх байх гэж бодтол гуйх нь битгий хэл улам дордуулаад хаячихлаа, манай хүн нөгөө л нэг хэрүүлч төрхдөө ороод: тэгнэ ээ тэгнэ бас удахгүй болох бидний хүүхэд чам шиг цагаар өсдөггүй яг насандаа өсдөг бас аавдаа чамаас илүү хайртай за гээд хэлээ гаргаад нөгөө тийш ээ хараад суучихлаа.
Инжи ч аавын охин биш гэчих вий гэсэн шиг яг нөгөө хэрүүлч төрхийг нь гаргаад: сайн л биз та өөр хүүхэдтэй болчих юм чинь би танаас хамааралгүй болж байгаа юм байна л даа
Бэкхён /хэрүүлч төрхтэйгөө/: тийн хамааралгүй болж байна залуу хадагтай
Инжи: өө баярлалаа тэгвэл одооноос танаас асуухгүй ахтай хүссэн үедээ уулзаж болох юм байна гээд сандлаасаа бослоо
Харин Бэкхёны нүд томрон: ТИЙМ ЮМ ГЭЖ ХААНА БАЙСАН ЮМ ЁСТОЙ ТЭГНЭ ГЭЖ САНАСНЫ ХЭРЭГГҮЙ ШҮҮ
Инжи чөтгөрийн инээд тодруулан: тэгнэ гэсэн л бол тэгнэ тэгээд ч одоо та бид хоёр чинь нээх хамааралгүй хүмүүс ш дээ гэж хэлээд хэлээ гаргалаа.
Бэкхён буцаад нөгөө сэхүүн төрхөө гарган: за за тэг дээ угийн ирээдүйд гарах миний хүү үнэхээр өхөөрдөм аавынхаа үгэнд сайн ордог байх юм чинь
Инжи: тийм л юм байгаа биз тэгвэл манай Жунхун ах танаас илүү хөөрхөн юм чинь
Бэкхёны шар хөдөлсөн бололтой хөмсгөө зангидсанаа эргээд хэвийн байдал даа орон: тэгвэл ирээдүйд гарах миний хүү чамаас 100 дахин хөөрхөн юм чинь "хоёр чихнээсээ татаад хэлээ гаргах"
Инжи: тэгвэл манай Жунхун ах танаас 1000 дахин халамжтай юм чинь
Бэкхён: тэгвэл ирээдүйд гарах миний хүү чамаас 10'000 дахин эгдүүтэй юм чинь хэдийгээр чиний хөөрхөн царайны өмнө би яаж ч чадахгүй бууж өгдөг ч гэсэн одоо бүх зүйлс өөрчлөгдсөн
Инжи: хнн тэгвэл манай Жунхун ах танаас 100 000 дахин хайр татам юм чинь
Бэкхён: ЮУ ЯАЖ ЧИ ААВЫГАА ТЭР ЗАЛУУТАЙГАА ХАРЬЦУУЛЖ ЧАДАЖ БАЙНА АА
Инжи: ТА ӨӨРӨӨ ЯАЖ НАМАЙГ БИЙ БОЛООГҮЙ БАЙГАА ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАРЬЦУУЛЖ ЧАДАЖ БАЙНА АА
Энэ хоёрыг болиулахгүй бол дэлхийн 3-р дайн манай гэрт болох шинжтэй шүү, би тэр хоёрын чихнээс татаад: одоо болно хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг хоёр адилхан юм чинь адилхан царайлаад өөд өөдөөсөө хараад хэрэлдээд байгаа шүү бас хоорондоо хэрэлдэх сайхан байна уу гээд улам чанга чимхлээ
Тэр 2: ААА ААА ӨВДӨЖ БАЙНА Ш ДЭЭ ТАВИАЧ ДЭЭ ҮХЛЭЭ гэх мэт орилсоор харин залуус одоо л сэрж байгаа бололтой бүгд бидэн рүү хархан гайхсандаа бүлтгэнэн зогсоно.
Харин би тэднээс гараа аваад: хоол болчихсон сууцгаа гээд бүгд ширээндээ суун хооллож эхэллээ харин тэр 2 хошуугаа унжуулан хоёр тийш харсан хэвээр.
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)