4 страница1 мая 2026, 22:01

Part 4

Би: хамаагүй ээ гээд хувцас аа тайлаад өвөрт нь орчихлоо манай хүн дургүй байгаа дүр эсгэн цаг эрт байна тийм байна ийм байна гэж аман дээрээ үглэх боловч түүний дэггүй хуруунууд нь аль хэдийн биеэр минь гүйгээд эхэлсэн байлаа.

Бүх зүйл Инжигийн талаас:

Би: ааваа та одоо уйлах гээд байгаа юм уу даа /хошуугаа цорвойлгон аав уруу харлаа/

Аав: үгүй үгүй аав нь уйлахгүй одоо миний охин яв даа гээд гунигтай ч юм шиг эсвэл баярлаж байгаа ч юм шиг нэг л өөр инээмсэглэн үлдлээ. /намайг болзоонд явахад уйлж байгаа хүн гэрлэх юм бол яах болж байна аа./

Намайг гарахад Жунхун ах машинаа налан зогсож байв

Би: сайн уу? ахаа удаан хүлээсэн үү уучлаарай

Жунхун: үгүй дээ удаан хүлээгээгүй чи үнэхээр хөөрхөн харагдаж байна гэж хэлээд машины хаалгаа онгойлгож өглөө. /романтик гэдэг нь хэхэ/

Жунхун ах машинаа асаан кинотеарт руу явж байхдаа зүгээр л энгийн ойр зуурын юм ярьж байлаа. Хичээл нь ямар байна? Ойлгохгүй зүйл байна уу? төгсөх шалгалтдаа бэлдэж байгаа юу гэх мэт ойр зуурын л юм асуусаар кинотеатрын урд ирлээ.

Биднийг кинотеатрт орход хамгийн эхний кино нь 20 минутын дараа эхлэх байлаа. Ах билет авахаар явж харин би бөөн догдлол болсон амьтан ийш тийш харан инээд алдан зогсоно. Болдог бол энд байгаа бүх хүнд тэр царайлаг залуутай би болзож байгаа гэж хэлээд гайхуулмаар л байна.Хэтэрхий их догдолсондоо галзуу юм шиг л инээж ахыг одоо юу хийх бол надад юу гэж хэлэх бол гэхээс сэтгэл гэгэлзэн яаравчилна.

Төд удалгүй ах гартаа хоёр билет барьсаар инээмсэглэн ирээд: амттан юу авмаар байна хамт явж авъя

Би: за гээд ярзайтал инээсээр ахын хажууд алхааг нь гүйцэх гэж алхах шогшихын хооронд явна. Хажуугаар өнгөрөх ганган ганган эгч нар Жунхун ах уруу харц хаялан хааяа нэг өдөхийг нь харахад бага зэрэг хардах сэтгэл төрөх боловч нөгөө талаасаа өөрийгөө улам мундаг болсон мэтээр төсөөлнө.

Энэ гоё эгч нар манай ахтай юм ярьж ч үзээгүй байхад ах надад сэтгэлээ илчлээд зогсохгүй бид анхныхаа болзоонд явж байна гэж бодохоор л халз тулаанд ороод ялсан мэт сайхан сэтгэгдэл төрж байлаа.

Би гэдэг хүн ойр хавийн бүсгүйчүүдтэй харцаараа тулалдаж байх хооронд ах юмаа авсан байлаа.

Жунхун: кино бараг эхлэх гэж байна танхимдаа орох уу?

Би: а-аан тэгье ээ

Бид зэрэгцэн алхах зуураа хааяа хааяахан харц тулгаран хэн хэн нь ичингүйрэн өөр тийш харна. Танхимд ороход хүмүүс ихэнх нь суудлаа эзэлсэн байв. Танхимын бүдэг гэрэлд өөрсдийн суудлыг хайн явсаар баруун талын хойноосоо 4 дахь эгнээний хамгийн захад буюу хананд тулж суулаа.

Уг нь кино үзэхэд голын суудал гоё боловч яг одоо бидний суусан суудал хамгийн тохиромжтой санагдаж байв олон хүний анхаарал татахгүй захад байхаас гадна биднийг улам дотно тухтай байлгахаар гайхалтай зохицсон мэт байв.

Бид суудалдаа сууж ундаагаа сандлынхаа хажууд тавиад попкорноо ах өвөр дээрээ тавилаа. Үзэх кино маань 3D байсан тул шилээ зүүх хэрэгтэй. Би өөрийн шилээ зүүх гэтэл арзгар үс минь саад болоод нүүр ам уруу ороод болдоггүй, ахын хажууд cool харагдах ёстой байтал эсрэгээрээ бүтэлгүй тэнэг амьтан шиг харагдаад байх юм гэж бодон амандаа үсээ үзэн ядсан үгс урсган бувтнаж байтал нэг гар зөөлөн орж ирэн үсийг минь илээд хойш болгон шилийг минь зүүж өглөө. Мэдээж тэр зөөлөн дулаахан гар бол Жунхун ахыг гар шүү дээ.

Саяхан л арзгар үсээ үзэн ядаж байсан би нөгөө үсэн дээ хайр зарлачихсан ахтай илүү романтик байдал үүсгэж болох гайхалтай боломж олгосон гоё үс гэж бодон нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулан сууна.Кино ч эхлэлээ миний хамаг анхаарал зөвхөн ах дээр төвлөрсөн тул кино чухам ямар хэсэг дээрээ яагаад байгаа тухай мэдэх ч юм алга хүмүүс инээх юм бол дагаж инээгээд орилох юм бол орилоод л жинхэнэ жүжиг тавьж байна даа би ч хэхэ

Нүднийхээ булангаар ах уруу ширтсэн чигтэй гараа доош явуулан попкорн авах гэтэл ах миний гараас атгачихлаа. Би ч сандран толгойгоо хөдөлгөж ядсаар ах уруу хартал тэр гараас барьсан чигтэй над уруу тонгойгоод: киногоо үзэхгүй юм уу? намайг үзэх гэж ирсэн бол гэрэлтэй газар ширтэлцэх үү?

Бурхан минь гэж ах намайг түүнийг ширтээд байгаа гэж яаж мэдсэн юм бол доо? Уг нь би шилтэй байсан ш дээ. Хэтэрхий бантсан даа гараа татаж аваад: у-уучлаарай одоо би тан уруу харахгүй ээ гээд жоохон урам хугарсан эсвэл ахын өмнө тэнэг байдалд орсон доо ичсэн ч гэх юм уу ямар ч байсан жоохон ааш муутай хэлчихлээ.

Түрүүнээс хойш үзээгүй болохоор юу ч ойлгохгүй уйтгартай санагдан худлаа үнэн дэлгэц рүү ширтсэн болоод сууж байтал, Жунхун ах гэнэтхэн: уурлаагүй биз дээ? Зүгээр л би ч гэсэн чамайг ширтмээр байсан болохоор л тэгж хэлсэн юм. Үнэндээ бол би түрүүнээс хойш киног биш зөвхөн чамайг л харж байлаа гээд гараас минь атган инээмсэглэлээ.

Саяхан л уур хүрч байсан чинь одоо тэнгэр нисэх нь холгүй байн байн хөтөлсөн байх гар уруугаа харна. Бас болоогүй ээ ахыг яаж байгаа бол гэж бодон хальт түүн рүү хялам хийнэ. Намайг харах бүрд ах инээмсэглэн над уруу харсан байх нь надад таалагдаж байв ч бас өөрийн эрхгүй ичингүйрнэ.

Гэтэл Жунхун ах: биднийг тэр цэвэрлэгч түрүүнээс хойш хараад байх юм гээд толгойгоо хойш эргүүлэхэд нь би ч хэрэгт дуртай юм болохоороо суудлаасаа бага зэрэг өндийн хартал кино гараад танхим тас харанхуй байхад нэг тэнэг юм нь шал угаагаад зогсож байлаа. Бас жоохон байж байгаад л бид хоёр уруу ч юм уу эсвэл энэ хавьд сууж байгаа хүн рүү хараад байгаа юм уу бүү мэд шалаа угаахаа болиод зогсчихсон байна. Тэгж байснаа л шалаа угаагаад эхэлнэ.

Энэ лав мэдрэл муутай амьтан байхаа. Тас харанхуйд юу харагдана гэж шал угаадаг байна аа.

Би: битгий тоо чааваас жоохон гажигтай юм байгаа биз эрүүл хүн лав ингээд тэнэгтээд байж байна гэж байхгүй байх.

Жунхун: тийм дээ

Бид хоёр кино үзэх биш зүгээр л хөтлөлцөн дэлгэц ширтэн сууна. Тэгж байгаад нөгөө галзуу амьтныг яасан бол гэж бодон эргэж хартал байхгүй байв, магадгүй асран хамгаалагч нь ирж авсан байлгүй дээ чааваас гэж.

Хөтлөлцөөд суух гоё байсан боловч өдөж байгаа юм шиг кино тэр дороо л дуусчихлаа.кино дуусан гэрэл асахад ахаас гараа салгамааргүй байсан ч дуртай дургүй гараа татаж аваад тахимаас гарлаа.Гарч ирээд цаг харвал 7:12 тийм ээ бидэнд цаг байгаа л юм байна. Ах арай гэртэй харъя гэхгүй байлгүй дээ. Аавын хэлсэн цаг болоогүй юм чинь өөр гоё зүйл хийх байх гэж найдан чимээгүй түүний дэргэд алхана.

Жунхун: өлсөж байна уу?

Тийм ээ тэр надтай байхыг хүсэж байгаа юм байна боломжийг яаж алдах билээ дээ мухаха, би: тийм ээ жоохон л  Жунхун: сайн байна одоо явж бяцхан ходоодыг чинь баярлуулъя эндээс холгүй үнэхээр амттай хоолтой мухлаг байдаг юм тэнд очвол ямар байна? Мэдээж чи хүсэх юм бол үнэтэй гоё ресторанд орж болно л доо гэхдээ юм энгийн байх тусмаа гоё шүү дээ тийм үү?

Би: тийм ээ би ч бас тэгж бодож байна /ааш энэ ахыг хараад байгаарай яг миний стили шүү намайг үнэтэй цайтай гоё газар биш энгийн өсвөр насны охидын хийдэг болзоонд явмаар байгааг яаж ийм сайн мэддэг байна аа, ингээд л хайр асгаруулаад байдаг юм ш дээ/
Бид кинотеатраас хоёр буудлын зайтай замын хажуугийн жижиг мухлагт очлоо. Би махан юманд дуртай болохоор мах мах гэсээр байгаад дан мах шахуу хоол л авлаа, хаалганы хажуугийн ширээнд суун хооллож байхдаа ойр зуурын зүйл ярина.

Жунхун: анх чамтай таардаг өдөр би ёстой уурандаа багтарч үхэх гээд явж байсан чинь чамтай мөргөлдөөд тэгээд хэн ч байсан зүгээр л дуусгана даа гэж бодож байтал

Би: байтал___ юу гэж?

Жунхун: аймаар ууртай охин юун би дуусгах нь байтугаа өөрөө алуулах шахсан хаха

Би хошуугаа унжуулан: юу вэ? Лаг хөөрхөн охин байсан энэ тэр гэх гэж байгаа юм байх гэж бодтол аймаар охин яасан яасан гэнэ үү? бүр хоол идэх хүсэлгүй болчихлоо /халбагаа ширээн дээр хүчтэй тавилаа/

Жунхун ах инээмсэглээд: анхны харцаар дурласан гэж хэлэхгүй ч чи үнэхээр содон охин харцаа чам дээр тусгахгүй байхын аргагүй хэт хээнцэр биш ч хэт даруу биш эсвэл хэтэрхий эв хавгүй ч биш зүгээр л бүх зүйл нь яг байх ёстой хэмжээн дээ. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр чамд эмэгтэй хүнд байж болох бүх шинж жигдхэн заяасан тийм дээ ч чи бусдыг өөртөө татаж чаддаг байх гэж хэлээд өөдөөс ширтээд суучихдаг байгаа би ч юун уурлах сандарсан амьтан хоолоо идэх гэтэл хахаж бариад бөөн л юм боллоо.

Энэ ах гуай сонин ш дээ өөрөөс нь болж хангалтай сандарч байхад ингэж ширтээд байх даа яах вэ дээ.

Би: а-ан тийм үү? *хоолондоо үл ялиг хахах*

Жунхун: ус уу? тайван идээрэй гээд аягатай ус өглөөБи ч уснаас балгаад сайхан боллоо, одоо л нэг хариу өгч болох нь, би: нүүрэн дээр юм наалдсан байна уу? яагаад ингэж удаан ширтээд байгаа юм

Гэхэд Жунхун ах нэг гараараа хацраа тулан маш тайвнаар: кино театр харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй тэгээд л одоо харж байна

Би: т-тийм үү *улайх*

Жунхун ах : май энийг идээд үз амттай юм байна гээд хачир аманд хийлээ /өө бурхан минь гэж тэр ямар халамжтай юм бэ?/

Би амандаа хоолтой: баярлалаа Жунхун: өө юм наачихсан байна гээд уруулыг минь эрхий хуруугаараа зөөлөн илэхэд бараг л ухаан алдаад уначихсангүй зүрхэнд байдаг нөгөө жижиг хүн нь ёстой л ЯАНАА ЯАНАА гээд л их л сандарсан байх даа хөөрхий сэтгэл догдлолоор дүүрэн гайхалтай оройн зоог барилаа. Хосуудыг гадуур хооллож байгааг хараад атаархаж байдаг байсан би нэгэнт том охин болж өөрөө хэн нэгний атаархлыг төрүүлэн хайртай хүнтэйгээ хамт байна шүү дээ энэ бүхэн зүгээр л гайхалтай юм.
Жунхун ах цагаа хараад: 8:25 бидэнд цаг байна аа гэхдээ энэ цагийг хамтдаа алхаж өнгөрөөвөл яаж байна танай гэр лүү хамт алхъя гадаа үнэхээр сайхан байна

Би: тэгье /ах минь дээ би танд үгүй гэж хэлж чадахгүй /

Жунхун: за тэгвэл алхъя

Би: гэхдээ та машинаа???

Жунхун: зүгээр дээ буцахдаа авна

Би: заза гээд газар ширтэн ахын хажууд алхаж байтал дулаахан тухтай мэдрэмж , тийм ээ тэр намайг хөтөлчихлөө би гайхсан маягтай түүн рүү харахад, Жунхун ах: гадаа хэдий дулаахан байгаа ч гэсэн удаан алхах юм чинь гар нь даарах байх даараагүй байгаа дээр нь дулаахан байлгаж байя гээд инээмсэглээд доошоо харлаа. /дебаккк юу вэ? Энэ ах чинь сая яг л дунд сургуулийн жоохон хөвгүүн хайртай охиндоо сэтгэлээ илчилж байгаа юм шиг эгдүүтэй байлаа/

Манай гэр ер нь бол нэлээд хол байсан болохоор бидэнд хангалттай урт зам байна. Замдаа бид өөрсдийн тухай бага сага зүйлс ярин явсаар бараг замынхаа дунд нь орлоо.

Саяхан л дулаахан байсан чинь одоо гэнэт л муухай хүйтэн салхи үлээгээд эхлэлээ. Ахтай хамт байгаа минь надад хангалттай дулааныг өгч байсан тул бага зэрэг даарсан ч юу ч болоогүй мэт юм ярин инээнэ. Гэтэл гэнэт ах миний хамраас зөөлөн чимхчихлээ.

Би: 0.О

Жунхун: даарахгүй сайхан байна би чийрэг хүн гээд л байсан даарчихсан л байна ш дээ алив эхлээд дулаацуулъя гээд дээгүүр өмссөн зузаан урт цамцныхаа цахилгааныг тайлаад хоёр гараа алдлаад зогсчихлоо.

Би яахаа мэдэхгүй хий дэмий л түүн рүү том нүдлэн зогсоно, Жунхун ах: дулаацуулъя гэж байхад гээд намайг өөртөө татан энгэртээ тэвэрлээ.Түүний энгэрт наалдах үед цамцаараа ороон тэврээд даараад цэв хүйтэн болсон хацарт минь хацраа наалаа.

Арай л романтик биш гэж үү? түүний тэвэр үнэхээр дулаахан хормын дотор хөрч хүйт даасан бие минь Жунхун ахын биеийн болон сэтгэлийн дулаанд халуу шатан дулаацлаа.
Бид хоёр гурван минут байхаа ямар ч байсан тиймэрхүү хугацаанд гудманд тэврэлдэж зогслоо. Хажуугаар өнгөрсөн хүмүүсийн харц зөвхөн бидэн дээр тусах үед бага зэрэг ичингүйрч байсан ч түүнээсээ илүү аз жаргалаар бялхаж байлаа. Бидний анхны болзоо үгээр хэлэхийн аргагүй гайхалтай сэтгэгдэл төрүүлж байна.

Ахын тэврэлтээс холдоход хангалттай дулаацсан байв. Хацар бага зэрэг улаа бутарна, гэхдээ энэ даарсандаа биш харин ахаас мэдэрсэн сэтгэл хөдлөлийн илрэл байх.
Ах надад цамцаа тайлж өгөөд: өмс

Би: үгүй ээ ахаа та өөрөө даарна ш дээ гэж хэлж дуусаагүй байтал ах надад цамцаа өмсүүлж өгөөд цахилгааныг нь татан малгайг нь өмсүүлээд: за явъя аавын чинь өгсөн цаг дуусан гэж байна гэсээр гараас минь чанга атган инээмсэглэн алхана.

Манай гэртэй нэлээд дөхөөд ирлээ би ч ахтай илүү удаан баймаар санагдан алхаагаа удаашруулан түүнийг эрээ цээргүй ширтэн алхана. Тэгж байгаад замын хашлагаас холби гишгээд шагайгаа мултлах шахлаа.

Жунхун ахын нүд томрон: зүгээр үү? Инжи

Би: зүгээр зүгээр сүртэй зүйл биш /гараа савлан худлаа инээлээ үнэндээ бол аймаар өвдөж байна/

Жунхун: алхаж чадах нь уу? би үүрье

Би: үгүй2 алхаж чадна гээд алхах гэтэл нэг л болдоггүй ээ дэмий бантсандаа: ахаа миний цүнхэнд гутлын запас өсгий байгаа гутлын өсгий хугарчихсан байна тэгээд л алхаж чадахгүй байна гэж хэлээд худлаа инээн өсгийгөө харлаа /үнэндээ бол энэ өсгий аль дээр л ийм болсон байсан солино доо гэж бодож шинэ запас өсгий хүртэл авсан байж хийхгүй явсаар байгаад өдий хүргэсэн минь энэ, миний залхуугийнх/

Жунхун ах: за_______за гээд гараа цүнхэнд хийснээ: ЮУ ВЭ АМЬТАН гээд гараа хурдхан сугалаад авлаа.

Би ч юун амьтан билээ гэж гайхаад цүнхээ ухтал 0.О бурхан минь тоглож байгаа гэж хэлээч Бэртуп л биш шүү, энэ аавыг дээ яая даа. Ингэхэд ах арай хатгуулсан юм биш биз дээ 0.ОБи: ахаа зүгээр үү? арай та хатгуулсан юм биш биз дээ?

Жунхун: мэдэхгүй ээ зүгээр хазсан ч юм уу эсвэл хатгасан байх час хийсэн

ӨӨ ҮГҮЙ ЭНЭ Л БИШ ШҮҮ

Би: 0.О /ах хатгуулсан байна гэдэг чинь хэдхэн минутын дараа үхнэ гэсэн үг, үгүй болохгүй би түүний аврах ёстой яаж аврах вэ? Аан тийм биед нь шингэсэн хорыг хийгээр сорж авах хэрэгтэй/

Гэж бодон ахыг юм хэлж амжаагүй байхад уруул дээр нь үнслээ, үнэндээ бол үнсэх биш л дээ хэлээ аманд нь хийж байгаад амыг нь нээгээд биед нь орсон хорыг хийн аргаар сорж авах хэрэгтэй байсан тул би ч хийх ёсоор нь хийлээ. Ахын нүд орой дээрээ гарах шаран бүлтгэнэж байснаа хүн хийг нь сорж аваагүй байхад өөдөөс үнсээд эхлэх нь тэр.
Би түүнээс холдоод: ахаа цаг алга хийг чинь сорж авах хэрэгтэй

Жунхун: ямар хий?

Би: та сая хатгуулсан биз дээ алив гарыг чинь харъя хэр гүн хатгасан байна гээд цүнхэнд хийсэн гарыг нь эргүүлж тойруулж сайн харлаа гэтэл хатгуулсан гэх ул мөр байсангүй, би: та хатгуулсан гэсэн биз дээ?

Жунхун: хатгуулсан л даа энд нэг өргөс шиг юм орсон байна гээд заатал Бэртуп-н өргөс -_-
Бэртуп нь биеийнхээ дээд хэсгээр маш нарийхан жижиг өргөстэй гэвч энэ өргөс нь ямар ч аюулгүй.

Би: та хатгуулаагүй байна аа -_- /би ч гэж би хатгуулсан үгүй нь сайн хараагүй байж шууд л барьж аваад үнсэж байдаг ёстой нээрээ мангар мангар -_- /

Жунхун: би нөгөө зүгээрээ битгий санаа зов

Би: тийм байна аа зүгээр байна -_-

Жунхун: энэ амьтан чиний тэжээвэр амьтан юм уу?

Би: т-тийм ээ / Бэртуп тэжээнэ л гэнэ шүү -_-/

Жунхун: за за одоо явъя гэхэд нь би ч за гээд алхах гэтэл нөгөө хөл өвөөд алхаж чадсангүй.
Жунхун ах чухал царай гарган: яг одоо надад үүрүүл хөл зүгээр гутал л болохгүй байна гээд байсан худлаа л байсан байна ш дээ "хөмсгөө зангидах"

Би: нөгөө*

Жунхун ах үг таслаад: яг одоо

Би: нээ убба -_- /ахыг даарах байх гэж бодоод цамцныхаа цахилгааныг тайлж дэлгээд нурууг нь хучин тэвэрлээ. Тэр аль хэдийн нь даарсан хүйтэн биетэй байлаа /

4 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!