Chapter three.
Би Чанёолоос дээвэр дээр гарах зөвшөөрөл хүсэхэд тэр зөвшөөрлөө. Би дуу хураагуурыг ганцаараа сонсох гэсэн юм. Би дээвэр дээр гаран буланд суулаа. Дуу хураагуурын ард шар цаасан дээр юм бичсэн байх нь тэр.
"Ара, үүнийг заавал сонсоорой. Гуйя."
Энэ Луханы бичиг байна. Хэдэн секунд харж байгаад би дуу хураагуурыг тоглууллаа.
"Сайн уу..." гэх Луханы сахиусан тэнгэрийх шиг хоолой дуулдлаа. Би түүний хоолойноос болоод түүнийг намайг хуурсан гэдгийг бараг л мартаж орхилоо.
"Намайг уучлаарай, Ара. Энэ тэнэг хэрэг гэдгийг мэдэж байна л даа гэхдээ би чамд хийсэн зүйлийнхээ дараа чамтай уулзаад нүдрүү чинь харж чадна гэж бодохгүй байна. Гэхдээ би чамайг үнэнийг мэдээсэй гэж хүсч байна. Чи мэдэх хэрэгтэй." хэмээн хэлчихээд тэр бага зэрэг чимээгүй байснаа дахин үргэлжлүүллээ. "Юна бид хоёр бэлгийн хамтрагчид. Чамтай уулзахаас ч өмнө тийм байсан. Гэхдээ бид нөхөрлөлөө сүйтгэхийг хүсээгүй учир өөр ямар нэгэн харилцаатай болохоос татгалзсан. Бид зүгээр л секс хийхдээ жаргалтай байсан юм." хэмээн хэлэхэд нулимс нүдийг минь дүүргэж байлаа.
"Гэхдээ чамтай уулзсаны дараа би чамд дурласан, Ара. Чамтай өнгөрөөсөн хором бүрт би чамд илүү гүн дурласаар байсан. Би Юнад чиний тухай хэлэхэд тэр зүгээр гэж хэлсэн. Чамтай үерхэж эхэлснээс хойш би Юнатай маш ховорхон уулзах болсон. Би цагийг үргэлж чамтай өнгөрөөж байсан болохоор тэр уурласан. Тэгээд л тэр өлөгчин шиг болж өөрчлөгдсөн. Намайг түүнтэй унтаж эсвэл хааяа хамт гадуур гарахгүй бол чамд өөрсдийнхөө талаар бүхнийг хэлнэ гэж тэр намайг сүрдүүлсэн. Би айсан, Ара. Би чамайг алдахаас айсан." хэмээн хэлэхэд нулимс хацрыг минь даган урслаа. Би уйлах ёсгүй юмсан.
"Энэ бол үнэн, Ара. Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай." хэмээн хэлээд тэр чангаар уйлж байхыг би сонслоо.
"Чамайг намайг уучилж эсвэл дахин боломж олгоно гэж би хүлээхгүй ээ. Гэхдээ би чамд маш их хайртай гэдгийг чамайг мэдээсэй гэж хүсч байна. Би чамд одоо ч хайртай бас үргэлж хайрласаар байх болно. Чамтай уулзаж үүнийг хэлээгүйд уучлаарай. Би чам шиг гайхалтай охиныг хүртэх эрхгүй бас чи над шиг адгийн новшийг ч хүртэх эрхгүй... Би явах болно оо. Би Хятад руу буцна. Тийм болохоор чи намайг сургууль дээр эсвэл өөр хаа нэгтээ харж бухимдах шаардлагагүй. Чи намайг харах тоолонд чиний бүтэн өдөр үгүй болно гэдгийг мэдэж байгаа болохоор би чиний төлөө явж байна. Гэхдээ үүнийг санаарай. Би холоос ч чамайг үргэлж хайрлах болно. Намайг дахиад уучлаарай." хэмээн хэлээд дууслаа.
Луханы хэлсэн үг бүр толгойд минь орж ирэн нулимс урссаар байлаа. Би түүнд уурлах ёстой гэхдээ би яг одоо тэнэг хүн шиг уйлж байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Би дуу хураагуурыг хажуудаа тавиад өвдөгөө тэврэн суулаа. Толгойгоо доошлуулан өвдгөндөө наагаад дахин уйллаа.
Хэдэн минут өнгөрсөн ч би энэ янзаараа л байв. Би хөдлөлгүй чимээгүйхэн уйлж байлаа. Дээврийн хаалга онгойх чимээ гарахад би тэр зүг анхаарлаа хандууллаа. Хэн нэгэн ороод ирлээ. Намайг уйлж байхыг харж болохгүй. Би хурдхан босоод нулимсаа арчилаа.
Би У эмчийг утсаар ярин орж ирэхийг харлаа. Тэр намайг анзаарсан бололтой утсаа доошлуулаад надруу харан "Чи энд юу хийж байгаа юм?" хэмээн асуухад нь нулимс дахин урсаж байгааг анзаарлаа. Би хурдхан нулимсаа арччихаад дээврээс гүйн буулаа. Намайг хажуугаар нь гүйхэд тэр мөрөнд минь хүрээд өнгөрөх нь тэр.
Тасагтаа орж ирэхэд Чанёол байх бөгөөд би шуудхан түүнийг тэвэрч авлаа.
"Чи зүгээр үү?" хэмээн тэр асуугаад нурууг минь тойруулан илж байлаа.
Би түүний цээжинд нүүрээ наан толгой сэгсрээд "Би ийм байдалтай байх ёсгүй. Уйлах ёстой хүн нь Лухан байтал би яагаад ингэж их өвдөөд уйлаад байгаа юм бэ? ШУДАРГА БИШ БАЙНА." хэмээн би уйлан хэллээ.
"Өвдөж байгааг мэдэж байна гэхдээ тайвшир, Ара. Уйллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Чамд тусалхгүй шүү дээ. Хэдий хэцүү сонсогдож байгаа ч гэсэн чи урагшлах хэрэгтэй." хэмээн хэлээд намайг өөрөөсөө холдуулаад нулимсыг минь арчлаа.
"Чи түүнээс илүү хүнтэй уулзах болно оо. Чам шиг төгс охиныг хүртэх эрхтэй өөр хэн нэгэнтэй."
Нулимс дахин урссаар байсан ч би Чанёол ах руу харан толгой дохилоо. Түүний зөв. Үргэлж л түүний зөв байдаг. Би түүнийг дахин тэврэн "Баярлалаа." хэмээн шивнэн хэллээ.
Би түүнээс холдон түүнрүү харан инээмсэглэж байхдаа өнөөх дуу хураагуурыг дээвэр дээр мартсанаа саналаа. Би Чанёолд дуу хураагуурыг мартсанаа хэлэхэд тэр намайг байж бай гэж хэлээд өөрөө гараад явлаа. Миний бие болоод сэтгэлзүй хоёул ядарч байсан ч би түүнийг хүлээж байлаа. Би ядарч болохгүй шүү дээ. Тэгвэл би ухаан алдана.
Орлуугаа алхаж байхдаа хөл минь чичирч толгой минь өвдөж байхыг мэдэрлээ. Дараа нь бүх зүйл харанхуй болов.
-----------------
Удаанаар нүдээ нээхэд бага зэрэг нүд бүрэлзэж байлаа. Нүдээ аниад дахин нээхэд арай дээрдэв. Юу болсон бэ?
Чанёол орны минь баруун талд суун гарнаас минь барьж байсан бол Бэкхён түүний хажууд зогсон надруу санаа зовсон янзтай харж байлаа. Харин зүүн талд минь У эмч болоод Ким сувилагч нар байлаа.
Би босох гэж оролдтол Ким сувилагч намайг хэвтээд амар гэж хэллээ.
"Чи 7 цаг ухаангүй байлаа, хатагтай Пак." хэмээн Ким сувилагч хэллээ.
Долоо цаг гэнэ ээ? Нээрээ юу?
"Чи жаахан ч ядарч болохгүй, хатагтай Пак. Бас чи хэт их сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Тэгвэл чи улам л их ядрана. Одооноос сэтгэл хөдлөлөө хяна." хэмээн У эмч хэллээ.
Би яг л эцэг эхдээ загинуулсан бяцхан хүүхэд шиг толгой дохилоо.
"Одооноос эхлээд ухаан алдахгүйн тулд хийх ёстой зүйл бол амрах. Энэ аюултай нөхцөл байдал биш тул санаа амар байж болно." хэмээн Ким сувилагч хэллээ.
"Ойлголоо." хэмээн Бэкхён хариулахдаа их гунигтай сонсогдож байлаа.
"Бид ингээд явъя даа." хэмээн У эмч хэлчихээд надруу харан "Болгоомжтой бай." хэмээн надруу ойртон шивнэлээ. Түүний халуун амьсгал хацарт минь мэдрэгдэж байлаа. Тэгээд тэд тасгаас минь гарлаа.
Тэднийг гарсны дараа би Бэкхён руу харвал тэр санаа зовсон бас айсан харагдаж байлаа.
Тэр миний хацарт хүрэхэд "Намайг уучлаарай, Бэк..." хэмээн би түүнээс өнөөх маргааны төлөө уучлалт гуйлаа. Тэр толгой сэгсрэн "Хэрэггүй дээ.." хэмээн хэллээ.
A/N: За тэгэхээр Лухан ийм л зүйл хэлсэн байна даа? Сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.
