5 страница1 марта 2020, 13:31

Chapter four.

Би эмнэлэгээс гарснаас хойш хэдийн нэг сар болжээ. Бэкхён бид хоёр дахин маргалдаагүй. Бас би сайн амарсан болохоор хамаагүй дээрдсэн. Тиймээс би буцаад сургуульдаа явж болно. Би сургуулиа маш их санажээ.

Бид гурав сургууль дээр ирчихээд өөрсдийн ангируугаа салан явцгаалаа.

Хонгилоор явж байгаад би найзуудыгаа харлаа. Боми Инжи хоёр байна.

"Сайн уу"

"Сайн уу." хэмээн тэд хоёул мэндэллээ. Тэд надруу гүйж ирэн хажууд минь алхлаа.

"Бид чамайг санасан, Ара. Чи их удаан ирсэнгүй." хэмээн Боми хэлэхэд "Одоо чи зүгээр үү?." хэмээн Инжи асуулаа.

"Би ч гэсэн та нарыг санасан. Бас би хамаагүй дээрдсэн." хэмээн хэлээд тэдэн рүү инээмсэглэлээ.

Боми надад лекцийн дэвтрээ өгөн "Май, Ара. Миний лекцийн дэвтэр. Чи хуулж болно." хэмээн хэлэхэд би баярласнаа хэлээ авлаа. Тэдэн шиг найзуудтай байх сайхан биш гэж үү?

"Ингэхэд Лухан та хоёр зүгээр үү?" хэмээн Инжиг хэлэхэд Боми бид хоёр түүнрүү харлаа.

Би хэдэн секунд юу гэж хэлэхээ мэдсэнгүй чимээгүй зогслоо.

"Бид аль хэдийн дууссан. Тэр аль хэдийн Хятад руу буцчихсан." хэмээн хэлэхэд "Өө, уучлаарай." хэмээн тэр хариуллаа.

"Зүгээр дээ."

Бид ангидаа ороход хүн бүр биднийг толгойноос хөлийн хуруу хүртэл шүүж байгаа мэт харж байлаа.

"Тэд яачихсан юм?" хэмээн Инжи асуухад Боми мөрөө хавчлаа.

Сургуулийн хамгийн хөөрхөн мөн солиотой охин болох Дэяагийн хажуугаар зөрөхөд тэр гарнаас минь барих нь тэр.

"Сайн уу?" хэмээн би хэллээ.

"Сургуулийн сониныг унш даа." хэмээн хэлээд тэр надад сургуулийн сонинг өглөө.

Би аваад эхний гарчигийг уншлаа.

"Чи энэ мэдээний талаар юу гэмээр байна?"

Би Юнагийн дүү болох Жиагийн бичсэн мэдээг уншлаа. Юнаг охидын ариун цэврийн өрөөнд савтай эмний хамт үхсэн байдалтай олдсон гэдгийг уншаад ойлгох хүртэл хэдэн секунд боллоо. Юна амиа хорлочихсон юм уу? Мэдээний хажуудах зургийг хараад нүд минь томорлоо.

Би Дэяа руу харан "Энэ яагаад миний буруу байдаг юм?" хэмээн би мэдээн дээр түүний үхэл миний болон Луханы буруу гэж бичсэнийг харчихаад хэллээ.

"Наана чинь байгаа биз дээ. Хэрвээ чи ойлгоогүй бол очиж Жиагаас асуу." хэмээн тэр хэлэхэд би уруулаа хазан түүнрүү харж байгаад нэг шүлсээ залгичихаад ангиас гарлаа.

"Хөөе, Ара." гэх Инжигийн дууг сонссон ч би хэдийн ангиас гүйгээд гарчихсан байлаа.

Би Жиаг хайхаар гарлаа. Тэр бол сургуулийн сонингийн бичээч. Тэр сонингийн өрөөнд байгаа гэдэгт итгэлтэй байна.

Түрүүний уншсан мэдээ толгойд минь бүрэн орохгүй байлаа. Би түүний өрөө лүү алхан аль болох тайвширахыг хичээж байлаа.

Би өрөөнд нь ирээд дотогш ороход Жиаг ганцаараа сууж байлаа.

"Чамд ямар нэгэн зүйл хэрэгүй юу, Ара?" хэмээн тэр надруу харалгүй хэллээ.

Би түүний ширээний өмнө очин сонинг ширээн дээр нь тавиад "Энэ. Энэ бүхэн худлаа." хэмээн би түүнрүү орилон ширээнээс чангаар базаж байлаа.

Тэр толгойгоо өргөн уншиж байгаа зүйлээ орхин надруу хараад шилээ авчихаад "Би яагаад худал зүйлээр мэдээ бичнэ гэж? Энэ бол баримт, Ара." хэмээн тэр хэллээ.

"Баримт гэнэ ээ? Утгагүй зүйл ярихаа боль, Жиа." хэмээн би дахин түүнрүү орилоо. Миний тэвчээр алдагдаж байна.

"Бид хоёул үнэнийг мэдэж байгаа, Ара. Бид хоёулаа Лухан Юна хоёрыг өмнө нь ямар ч хайр сэтгэлийн холбоотой байгаагүй гэдгийг мэднэ. Харин чи тэднийг өмнө нь хайр сэтгэлийн харилцаатай байсан ч намайг ирээд тэдний харилцааг сүйтгэсэн мэтээр бичсэн байна. Нээрээ юу? Би итгэж чадахгүй нь." хэмээн уурсан хэллээ.

"Энэ бол үнэн. Санаа зоволтгүй дээ, Ара. Би чамд бүхнийг тайлбарлаж өгье. Зүгээр суугаад сонс за юу?" хэмээн тэр хэлчихээд ёжилсон инээмсэглэл нүүрэндээ тодруулчихаад намайг ширээний дэргэдэх сандал дээр суулгалаа.

"Тэгээд юу хэлэх гэсэн юм, Жиа." хэмээн би түүний нүдрүү харан хэллээ.

"Ойлголоо. Тайвшир. Би чамд бүхнийг хэлье. Энэ мэдээ бол юу ч биш гэхдээ үнэн. Тэд өмнө нь харилцаатай байсан нь үнэн. Нууц-"

"Нууц бэлгийн харилцаа. Би мэднэ." хэмээн би хэллээ.

"Сайн байна. Тэгвэл би чиний мэдэхгүй бусад зүйлсийг хэлье. Тэд хэдий бэлгийн харилцаатай байсан ч тэд хамтдаа жаргалтай байсан гэтэл чи гарч ирээд бүхнийг сүйрүүлсэн. Лухан чамтай учирсанаас хойш Юнатай маш ховор уулзах болсон. Эгч минь ард хоцрон үлдсэн. Тэр Луханд хайртай байсан ч чи түүнээс Луханыг булаасан. Үнэнийг хэлэхэд чи азтай байна. Учир нь Лухан Хятад руу буцсан ч бай үгүй ч бай тэр юу ч болсон чамайг хайрласаар байна. Эгч минь түүнийг битгий яваач гэж гуйсан гэхдээ Лухан түүнийг үл тоосон.. Лухан Солонгосоос явсан гэдэг мэдээг сонсоод эгч минь гүн сэтгэл гутралд орсон. Тэгээд л тэр амиа хорлочихсон."

"Эдгээр зүйлсийг аль нь ч мэдээн дээр байгаагүй." хэмээн би уурлалаа.

"Тийм ээ. Чи юу гэж бодоов? Мэдээж би эгчийгээ сайнаар харуулах ёстой шүү дээ. Тэр нас барчихсан. Тэр Луханы төлөө их зүйл хийсэн гэдгийг би мэднэ. Чи ойлгохгүй байна уу? Битгий ийм хувиа хичээсэн бай л даа, Ара." хэмээн Жиа хэллээ.

Би түүнрүү харан үг дуугарах гэж байтал "Яриа дууссан, Ара. Одоо зүгээр яв." хэмээн тэр өрсөн хэллээ.

Тэр гуйсан өнгө аястай байсан учир би гүнзгий амьсгаа аваад гарч явлаа. Би ядарч байна.

Түүний өрөөний гадна хэдэн минут зогсож байгаад би шалан дээр хэсэг суулаа. Алгаараа нүүрээ даран суухдаа дотор минь ямар нэгэн зүйл бутран унаж байгааг мэдэрч байлаа.

Гэтэл хэн нэгэн хажууд минь суух шиг болов.

"Хэчнээн хэцүү зүйл болсон ч чи даваад гарна аа." хэмээн тэр эрэгтэй хэллээ.

Би нүүрнээсээ гараа яваад түүнрүү харлаа. Тэр их танил харагдаад байх юм. Тэр надруу харан инээмсэглээд "Надад итгэ." хэмээн хэллээ.

Би толгойгоо бага зэрэг гижийлгэн түүнийг санах гэж хичээнэ.

"Чи намайг мартсанд итгэж чадахгүй нь ээ. Би уг нь чиний амийг аварсан юмсан." хэмээн хэлчихээд тэр бага зэрэг инээчихээд дахин надруу харлаа.

"Би Тао байна. Би шинээр шилжиж ирж байгаа юм." хэмээн тэр өөрийгөө танилцуулаад надруу гараа сунгалаа.

Би яаж энэ залууг мартаж чадав аа? Би үнэхээр тэнэг юм.


A/N: Хичээл ороод бүгд л завгүй болж байх шиг байна. Би ч гэсэн сурагч учир намайг ойлгоод хүлээцтэй хандахыг хүсье. Баярлалаа.

5 страница1 марта 2020, 13:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!