Chapter two.
"Сэүнийг уучлаарай." хэмээн Ким сувилагч миний тасаг руу буцах замдаа хэллээ.
"Сэүн?" хэмээн би түүнрүү харан асуулаа.
"Тийм ээ. У эмчийн нэр байгаа юм. Сэүн заримдаа их ааш муутай болчихдог юм."
"Тийм ээ, би анзаарсан. Гэхдээ миний буруу байсан л даа. Бараг шөнө дунд болж байхад би тасагтаа байх ёстой шүү дээ. Түүнтэй уулзахаар би уучлалт гуйна аа." хэмээн хэлээд санаа алдлаа.
"Ойлголоо. Сэүнийг бага зэрэг тэвчээрэй, за юу? Миний хэлсэн шиг тэр жаахан ааш муутай." хэмээн Ким сувилагч хэллээ.
Би толгой дохин "За." гэж хэлчихээд бид нэгэндээ баяртай хэмээн хэлчихээд би тасагтаа орохоор хаалга татах гэтэл хэн нэгэн урдаас минь хаалга онгойлгов.
"Бэкхён?"
"Ара, чи хаана байв аа? Бараг шөнө дунд болж байхад чи эмнэлэг дотор хэсүүчилж л байдаг. Чи ядарснаасаа болоод ухаан алдаж магадгүй гэдгээ мэдэж байна уу? Чи яагаад ийм зөрүүд юм бэ? Чи наад зөрүүд зангаа яг Ёолоос сурсан байх." хэмээн Бэкхён намайг загинаж байлаа.
Би тасагтаа яван ороход Чанёол одоо ч буйдан дээр унтаж байлаа. Би Бэкхёны чалчихыг үл тоон орондоо орлоо.
"Хөөе, би чамтай ярьж дуусаагүй байна." хэмээн тэр надруу харан хэллээ.
Тэр ээжээс ч их үглэх юм. Бурхан минь гэж.
"Би чамайг эрэгтэй хүнтэй ярьж байхыг сонссон шүү, Ара." хэмээн тэр нойрмог нүд болон арзайсан үстэй үргэлжлүүлэх ажээ.
"Бурхан минь гэж, Бэк." хэмээн би хүзүүгээ барин хэлээд орноосоо босон түүнрүү хөмсөг зангидан хараад "Тэр чинь СУВИЛАГЧ байсан юм. Зүгээр л нэг гудамжинд таарсан хаа хамаагүй залуу биш." хэмээн би чангахан хэллээ.
"Ара, чи энэ цагаар түүнтэй юу хийж байсан юм? У эмчийн хэлсэнчилэн чи амрах ёстой."
"Би зүгээр л агаар амьсгалсан юм. Би зүгээр л түүнээс надад туслахыг гуйсан юм. Бэк, чи яагаад ийм юм? Чи өмнө нь ийм байгаагүй." хэмээн би хоолойгоо өндөрсгөн түүнрүү хөмсөг зангидан хэллээ.
"Бурхан минь гэж, Ара. Чи Луханыг санаж байна уу?" хэмээн тэр асуулаа.
Лухан. Миний найз залуу.
"Чиний хуучин найз залуу." хэмээн тэр миний бодлыг уншсан янзтай хэллээ.
"Чиний энд байгаа шалтгаан бол тэр шүү дээ. Хэрвээ чи түүнтэй уулзаагүй байсан бол эсвэл багын найзтайгаа унтаж байхад нь чи бариагүй бол чи түүний байшингийн гадаа байж машинд дайруулахгүй байх байсан. Чи энд байхгүй байх байсан. Чамайг санаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Учир нь чи зөвхөн ослын үеийг л санахгүй байгаа болохоос ослын өмнөх зүйлийг чи мэдэж байгаа."
"Би заримыг нь санаж байна. Гэхдээ бүгд биш." хэмээн би үнэнээ хэллээ. Учир нь тархины гэмтэлээсээ болоод би хэдхэн зүйл л санаж байна.
"Би чиний юу гэх гээд байгааг ойлголоо. Намайг уучлаарай, гэхдээ гуйя... Луханыг бүх зүйлд буруутгах хэрэггүй. Би ч гэсэн алдаа гаргасан."
Би Луханыг гэмгүй мэт харагдуулах гэж оролдож байгаа мэт харагдаж болох юм гэхдээ тийм биш. Би ч гэсэн алдаа гаргасан гэдэг нь үнэн. Магадгүй би хэзээ ч түүний хувьд хангалттай сайн байгаагүй байх.
Би доош хэвтээд хөнжилөөр өөрийгөө бүтэн хучилаа. Бэкхён санаа алдсан ч би түүнийг үл тоохоор шийдэн унтахаар зэхлээ.
----------
Өнгөрсөн шөнө Бэкхёнтой маргалдсанаас болоод бид тийм ч их ярьсангүй.
Чанёол ахад маргааны талаар бүхнийг хэлэхэд "Харамсалтай юм. Би харж чадсангүй." хэмээн тэр хэлээд санаа алдлаа. Би түүний хэлсэн үгэнд гайхан түүнрүү харвал "Яасан бэ? Бэкхён та хоёр анх удаагаа маргалдсан. Энэ их ховор үзэгдэл шүү дээ. Мэдэж байна уу? Та хоёр үргэлж л нэг баг болчихоод миний эсрэг маргалддаг байсан шүү дээ. Харин одоо та хоёр нэгнийхээ эсрэг болчихож. Магадгүй дараагийн удаад хоёулаа нэг баг болоод Бэкхёны эсрэг маргалдах хэрэгтэй байх." хэмээн тэр тоглоом хийн хэлэхэд би түүний хэвлий рүү зөөлөн нудрахад "За уучлаарай." хэмээн ёолон хэллээ.
"Энэ зүгээр л нэг тоглоомоор хийдэг маргаан байгаагүй. Би чамд хэлсэн шүү дээ. Энэ их ноцтой маргаан байсан. Харин одоо би яаж түүнээс уучлалт гуйх ёстойгоо мэдэхгүй байна. Бардам зангаасаа болж ингэж байгаа юм биш. Энэ үнэхээр эвгүй байна бас би ичээд байна." хэмээн хэлчихээд санаа алдлаа.
Бэкхён хүнсний дэлгүүр явсан учир би Чанёолтой хоёулаа миний тасагт байна. Тэгээд л бид ингэж чөлөөтэй ярилцаж байгаа юм.
"Бэкхён чамд маш их хайртай гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Тэр чамд үүрд уурлаж чадахгүй. Энэ талаар хэтэрхий их бодсоны хэрэггүй, за юу? Бэкхён та хоёр удахгүй зүгээр болно оо. Харин чи одоо амарсан нь дээр байх." хэмээн хэлээд бага зэрэг инээмсэглээд духан дээр минь үнслээ. Би түүнрүү харан инээмсэглэлээ.
Баярлалаа, Чанёол.
Бидний энэ мөчийг тасалдуулан Ким сувилагч орж ирлээ.
"Та хоёрт саад болсонд уучлаарай. Гэхдээ хэн нэгэн үүнийг чамд үлдээсэн байна." гэж хэлээд дунд зэргийн хэмжээтэй хайрцагийг өглөө.
"Хэнээс юм?"
Тэр хайрцган дээрх бичгийг уншин "Лухан?" хэмээн хэлчихээд хайрцагийг надруу сунгаад "Май." хэмээн хэлэхэд би гараа удаанаар сунган авлаа. Үүнийг авах эсэхтээ эргэлзэж байна.
"Ара, үүнийг ав." хэмээн Чанёол хэллээ.
"Ямар нэгэн зүйл хэрэгтэй бол намайг дуудаарай." гэж Ким сувилагч хэлчихээд тасгаас гаран явлаа.
"Нээгээд үз." хэмээн Чанёолыг хэлэхэд би өөрийгөө хайрцаг руу ширтсээр байгаагаа анзаарлаа.
Би удаанаар хайрцагийг нээлээ.
Лухан бид хоёрын гэх бүх зүйлс байхыг би харлаа. Бидний хос малгайтай цамц, бидний мөнгөн бөгж, миний түүнд өгч байсан бүх хайрын захиа болоод бидний хамтдаа авахуулсан зурагнууд.
Харсан зүйлээсээ болон би өөрийн эрхгүй санаа алдлаа. Тэр намайг хаяж байгаа юм уу? Тэр ч үнэхээр новш юм даа.
Эдгээр бүх зүйлсийг доор боодолтой нэг зүйл байх нь тэр. Боодолтой зүйлийг зөөлөн гаргаад нээж үзлээ.
Хуучин дуу хураагуур уу даа? Энэ юу юм бол?
Би Чанёол руу харахад тэр ч бас гайхсан харагдаж байлаа.
A/N: Лухан дуу хураагуурт юу гэж үлдээсэн юм бол? Сонирхож байна уу? Тэгвэл дараагийн хэсэг дээр юу байхыг нь харцгаая. Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.
