Case. 7
Согжины хэлсэн үгийг сонсоод Юнги зогсож байсан газартаа хөлдөн, нүд нь томрох нь тэр. Тэр огт итгэсэнгүй. Хусог? Байж боломгүй юм. Халаасанд байх төмөр зүйл түүнийг айлгаж байв. Энэ оосор түүний найзад зориулагдаж. Үгүй ээ, энэ алуурчинд зориулагдсан. Энэ оосор түүний найзыг өршөөлгүй алсан, гар нь цусан улаан өнгөнд будагдсан тэр алуурчных. Юнги Согжиныг түүнд хүрхийг анзаарсангүй, Согжины гар түүнд хүрмэгц тэрээр цочин, гайхсан харцаар түүнрүү харав. Харин Согжин түүнд ердөө л санаа зовсон байх бөгөөд зүгээр эсхийг нь мэдхийг хүсчээ. Юнги юу ч хэлсэнгүй. Хэцүү байгаа ахдаа зүгээр гэж хэлхийг хүссэн боловч тэр одоо зүгээр биш. Юнги Дужүнрүү эргэж харах үед цагдаагийн нүүрэнд сандрал тодрох аж.
"Жимин хаана байна?"
Дужүн түүний гэнэтийн асуултад гайхан хэдэн секундыг авлаа. "А.амм, би түүнрүү залгасан. Тэр наашаа ирж байгаа гэж хэлсэн"
Юнги дотроо хараасаар суудлаасаа босон "Түүнийг ирхээр надруу залгаарай. Бас түүнээс харцаа салгаж болохгүй шүү. Жиминийг хяналтандаа ав"
Дужүн толгойгоо дохих үедээ түүнийг яагаад гэнэтхэн ингэж аашлаад байгааг анзааран ойлгож ядна. Юнги түүний дуудхыг үл тоон, хаалга руу яаран гүйлээ. Утсаа гарган, Жиминрүү залгаж байхдаа яаран алхана.
Тэрээр хумсаа мэрсэн чигтээ "Утсаа ав, утсаа ав л даа" Хэд хэдэн удаа дуудаж байснаа тасалдхад Юнги сэтгэл гонсойв. Гэвч ахин залгахаар шийджээ. Жиминрүү ахиж залгахад тэрээр хоёр дуудуулаад л авчихав.
"Хён?" Ард танил нэгэн хоолой гархад Юнги эргэж харвал Жимин хэдэн алхмын зайтай зогсож байв. Юнги уруулаа хазсаар, түүнрүү гүйлээ. Тэрээр Жиминий мөрийг базхад Жимин үл ялиг ярвайхын зэрэгцээ гайхаж байв.
Юнги түгдчсээр "Сонс, чи цагдаа ч билүү, тэр байцаагчтай хамт үлдэж байгаарай. Хэнд ч итгэж болохгүй шүү. Хусогт ч тэр."
"Хусог хён?" Жимин хөмсгөө зангидан "Яагаад? Та хоёрын дунд ямар нэг зүйл болоо юу?"
"Жимин, зүгээр л надад амла, за юу? Би юу хийж байгаагаа мэдэж байна"
Жимин түүнрүү итгэлтэй байна уу нэсэн харцаар харах аж. Юнги түүнийг буруутгаж чадахгүй. Юнги Хусог хоёр сайн найзууд. Юнги түүнд чадхаараа санаа тавьж, Хусог ч бас Юнгид санаа тавьдаг. Хусогд хандах хандлага гэнэтхэн л өөрчлөгдсөнд Жимин үнэхээр их гайхаж байв. Жимин удаанаар толгой дохиход Юнги сул инээмсэглэв.
Юнги сандарсаар Дужүний хувиарлагддаг мөрдөн байцаалтын газар луу яарна. Өчигдөрхөн найзуудтайгаа энд хэцүү асуултад хариулж байсан билээ. Дужүн энд байхгүй. Тэр одоо ч Согжины хажууд биеийн байдлыг нь сахиж байгаа. Тэр түүнд төвөг удмааргүй байсан учир өөрөө энд ирсэн юм.
"Танд юугаар туслах уу?" Аягатай кофе барьсан эр Юнгигээс асуулаа. Тэр 20оод настай байх гэж Юнги таамаглаад амжив. Юнги түүнийг үнэхээр залуу байсанд нүд нь бүлтрэх шахан гайхан, юм хэлхээр ам нээх үед өнөөх залуу "Чи сүүлд гарсан хэргийн гэгч нарын нэг мөн байна, тийм үү?"
Юнги толгойгоо удаанаар дохин "Тийм ээ, мөн. Би энд юм асуух гэж ирсэн юм лдаа. Танд саад болохгүй гэвэл"
Залуу кофегоо балган, түүнийг үргэлжлүүлхийг хүлээнэ. "Би CCTV камерийг шалгамаар байна"
"Камер? Бид гадны хүнд үзүүлээд байдаггүй л дээ"
"Гуйя, энэ тийм ч их удахгүй ээ, гуйж байна"
***
Юнги урд нь байх дэлгэц рүү анхаарал хандуулан ажна. Ширээн дээр байх хулганыг барин, нэгэн файлыг нээх гэснээ зогсчихов. Тэрээр уруулаа хазан, тэвдэх аж. Тэр яагаад айгаад байгаа юм? Энэ файлыг нээснээр тэр юу болоод байгааг ойлгоно. Хусог түүний найз болхоор уу? Юнги гүнзгий амьсгаа аван, нээгээгүй файлруу ширтэнэ.
jan.4.2017.divx
Уруулаа хазса чигтээ файлыг нээлээ. Тэрээр 2:32 аm-д бичлэгийг зогсоов. Энэ үе тэднийг цагдаагийн газарт ирэх үетэй яг таарч байв. Дараа нь байцаагчийн урд асуулт эрсэн харцаар харах үе.
3:05. Дужүн тэднээс гэртээ хүргүүлэх эсхийг асуух үе. Юнги Дужүн болон Согжинтой хамт гарч байна. Харин Жимин, Хусог хоёр ард үлджээ. Хоёул үхсэн мэт хөдлөх ч үгүй, ярих ч үгүй. Удалгүй Жиминий ээж нүдэндээ нулимстайгаар ирхэд Жимин Хусогт баяртай хэмээн хэлээд түүнийг орхин явав.
3:20. Хусог одоо ч явахгүй байгааг хараад гайхсан Юнги хөмсөг зангидан үзнэ. Хусог байрнаасаа огт хөдлөхгүй байв. Хүлээсээр л. Юнги 4 цагийн үед халдлагад өртсөн гэж Дужүн түүнд хэлж байсныг саналаа. Хэрэв Хусог одоо явах юм бол, энэ--
Юнгигийн зүрх зогсох шиг л болох нь тэр.
Хусогийн бүрэлзсэн дүрс цагдаагийн газрыг орхилоо.
Юнги сандлаасаа даруй босон, хяналтын өрөөнөөс гарлаа. Түүний нүдний буланд өнөөх эр анхаарлыг нь татхыг хичээхийг харсан ч тоолгүй үргэлжлүүлэн гүйв. Тэрээр шууд такси барин, эмнэлийг зүг явхаа хэлээд амжив. Дараа нь утсаа аван асаах гэсэн боловч цэнэг нь дуусчихсан байлаа. Тэр цагаа дэмий үрсэнгүй, байж болох боломжуудын талаар бодох аж. Эмнэлгийн гадаа ирхэд Юнги мөнгөө төлчихөөд машинаас буулаа. Юнги шууд л шат өөд өгсөн гүйхдээ нэгэн танил үс хараад амжив.
"Хусог?" Юнги хөмсгөө зангидан, шатаар бууж, Хусог мөн эсхийг шалгахаар явлаа. Хусог маш хол зайд байх агаад булан эргэв. Юнги удаанаар, болгоомжтойгоор хонгил дундуур явах бөгөөд булан болгоныг хулгайн нүдээр харан Хусог хаашаа явсанг мэдэх гэж оролдоно. Тэр зүгээр л төсөөлөөд байна уу? Үгүй ээ, тэр итгэлтэй байгаа. Үргэлжлүүлэн алхаж байхад олон эм, бортого тавьсан хана байв.
Тэнд өөр нэг хонгил байлаа.
Хусогийг тэнд байхгүй байгааг хараад гайхаж орхилоо. Хусог тийшээ явсан гэдэгт Юнги итгэлтэй байсан юм. Бусад хонгил ч бас хоорондоо адил, эм болон тэргээр дүүрсэн байв. Юнги хий дэмий хонгил даган алхаж байснаа гэнэт зогсчихлоо.
Тэр юу хийгээд байна аа?
Тэр Согжины өрөөнд ороод олж мэдсэн зүйлсээ хэлж, анхааруулах ёстой байсан. Согжины өрөөрүү гүйх гэж байхдаа нэг зүйлд бүдрээд уначих нь тэр. Газраас босон юунд тээгэлдсэн юм бол хэмээн гайхан эргэн тойрноо харвал даавуугаар бүтээсэн тэрэг бүхий эм байлаа. Гэвч түүний унасан газарт бусад шигээ олон тэрэг, эм байхгүй байсан юм. Зөвхөн ганцхан тэрэг бүхий эм.
Юнгигийн анзаарсан зүйл ингээд зогссонгүй.
Тэргэн дотор нэг зүйл товойн харагдах аж. Юнги хөмсгөө зангидсаар ойр хавьд хүн байгаа эсхийг шалган эргэн тойрноо харав. Хэн ч байсангүй. Дотор нь юу байгааг шалгахаар гараа даавууруу явуулав.
Гэвч тэр зогслоо.
Гэхдээ хаанаас ч юм энэ доор байгаа зүйлийг харах хүсэл оргилж байсан юм. Тэр ч бас үүнийг харах хэрэгтэй гэж бодож байлаа. Даавууг сөхөхөөр гараа явуулж байхад түүнээс маш их адреналин ялгарна.
Тэр шууд л цонхийх нь тэр...
Энэ нэгэн залуу байсан юм. Бие нь бүхэлдээ цусаар будагдсан байх аж. Тэрэг доороос товойж байсан зүйл үнэндээ тэр залуугийн хөл байсан ажээ. Залуугийн амьгүй нүд, үл ялиг ангайсан ам. Гэхдээ энэ түүний харсан бүх зүйл биш байлаа. Нүднийх нь буланд нэгэн танил үс үзэгдэв.
Энэ Хусог байсан юм. Бас тэр гартаа цэнхэр хөзөр барьсан байжээ...
![[Дууссан] killer killer | myg](https://watt-pad.ru/media/stories-1/f3dd/f3dda0d4e74dde078da3506fe053b1c4.avif)