Case. 8
Юнги хөдөлж чадахгүй байв. Хусогийн амьгүй нүд түүнийг ширтэх аж. Тэр нас барчихсан. Тэр үхчихсэн. Үүнд ямар ч утга алга. Үнэхээр ямар ч сэжүүр, утга алга. Хусог алуурчин байсан, Юнги ч үүнд итгэлтэй байгаа. Бүх нотолгоо Хусогтой таарч байсан. Түлхүүрний оосор, камерний бичлэг гээд бүгд. Юнги нэг инч ч хөдөлсөнгүй. Түүний толгойд эргэлдэх бодлууд бүгд бүрхэг байсан юм. Хэрэв Хусог алуурчин биш юм бол....
Хэн алуурчин бэ?
"Эрхмээ?" Хэн нэгэн түүний мөрөн дээр гараа тавихад Юнги түгшсээр эргэж харлаа. Сувилагчийг хараад тайвширсан боловч өнөөх сувилагчид тийм байсангүй. Тэргэн дээр байх амиа алдсан залууг хараад нүд нь шууд томрон, амаа дарах нь тэр. Тэрээр чичирсэн гараараа төхөөрөмжөө аван "Эмнэлэгт алуурчин байна! Бүх тасагт анхааруул!"
Гэрэл анивчиж эхэллээ.
Юнги гүйхийг хүсч байв. Тэрээр гүйх гэсэн боловч, итгэж ядан зогссоор байлаа. Сувилагч төхөөрөмжөө унагаан, түүнийг зүглэв. Сандрал,түгшил түүний нүүрэнд тодорсон байлаа. "Эрхмээ, та аль чадхаараа эндээс хурдан гар"
Гурван хөзөр- цагдаа, алуурчин, хотын иргэн.
Алуурчин өнөөдөр ажлаа хаях бололтой...
Юнги уучлалт гуйгаад нэн даруй босход, сандрал түүнийг бүрхэж байв. Зогсолтгүй анивчих гэрэл түүний толгойг эргүүлж, секунд тутам асч унтарч байгаа мэт санагдуулах аж. Тэр хонгил дундуур гүйж байхдаа нэлээд олон хүмүүс уйлж, хашгиран эмнэлгээс гарч байхыг хараад зогсчихов. Ажилчид хяналтын хүмүүст юу болоод байгааг хэлхийг оролдох аж.
"Бид гарах гарцыг хааж байна! Хэрэв та хаалгатай ойр байгаа бол байгаа газраа үлдээд, бүх гарах гарцыг хаана уу! Хэнийг ч оруулж болохгүй-"
Гэнэтхэн чанга яригч унтарчих нь тэр.
Одоо зөвхөн хашгирч, уйлах чимээ л сонсогдох аж.
Юнги шууд л Согжины өрөө байрлах 3 давхарлуу яарлаа. Түүний бие яг л шатаж байгаа мэт санагдана. Түүний зүрх үнэхээр хүчтэй, түргэн цохилох аж. Гурван давхар тэр чигтээ замбараагүй байв. Өвчтөнүүд хаалгаа хаахаар яарч, зарим нь эмнэлгээс гархаа яарна. Юнги уруулаа хазсаар бөөгнөрсөн хүмүүс дундуур явж байхад түүнээс адреналин маш ихээр ялгарч байв. Согжины өрөөний урд ирмэгц хаалгыгнь хүчтэй онгойлгон "Та нар зүгээр үү?-"
Өрөөнд хэн ч алга байв.
"Үгүй ээ үгүй үгүй" Тэрээр амьсгаатсаар эзгүй хоосон орыг чиглэн алхахдаа нүднийхээ булан Жиминий утсыг олж харлаа. Юнги шууд л Дужүнрүү хэд хэдэн удаа залгаад амжив. Тэр үсээ зулгаан сууж байтал--
Гэрэл унтарчих нь тэр.
Юнги шууд л хөлдчихлөө.
Дараа нь тэр ямар нэгэн зүйл чирхийг сонсов.
Юнги шууд л өнөөх орон доогуур орхоор мөлхлөө. Өөрийгөө багтааж ядан, хэвтэж байтал халааснаасаа өнөөх төмөр оосрыг унагаснаа хараад нүд нь томорчих нь тэр. Юнги түүнийг авхаар гараа сунгасан боловч хэтэрхий хол байлаа.
Чирэх чимээ ахин гарч эхлэхэд Юнги гараа татав. Энэ чимээ мөд намжихгүй мэт санагдах аж. Тэрээр маш том айдас түүнийг бүрхэхийг мэдэрч байлаа. Түүний зүрх яг л бөмбөр нүдэж байгаа аятай.
Чирэх чимээ дуулдсангүй.
Юнги өөрийнхөө чихийг даажигнаж байна гэж бодох аж.
Гэхдээ өнөөх чимээ ахиад л дуулдаад эхэллээ. Ахин дахин, ахин дахин... Гэхдээ энэ удаа жинхэнэ биш юм шиг сонсогдох аж.
Яг л компюьтержуулчихсан юм шиг.
Юнги орон доороос гаран, шүүгээг онгичиж эхэллээ. Түүний сонсож байсан чирэх чимээ хуурамч гэж үү? Энэ бүгд зүгээр л бичлэг байсан уу? Юнги юу ч олж чадсангүй. Хаана байж болох вэ гэж зөндөө бодож, толгойгоо өвтгөх аж. Хаана ч байж болно!-- хүлээгээрэй...
Юнги газар унасан өнөөх оосрыг харан, гартаа атгалаа. Оосрыг хуруугаараа илэн, ямар нэг зүйл хайна.
Тэнд, хөгжмийн нотон дээр нэгэн жижиг товчлуур байв.
Юнги эргүүлж тойруулан харахдаа нэг зүйлийг анзаарлаа. Энэ оосор бусад оосрыг бодвол зузаан байхаас гадна, хоёр талын дунд нэгэн зураас байсан юм. Яг л дотор нь нэг зүйл байгаа юм шиг. Юнги уруулаа хазан, тээнэгэлзсэний эцэст онгойлголоо.
Дотор нь бичлэг хийх төхөөрөмж байх нь тэр.
Юнги үл итгэсээр төхөөрөмжийг унагах агшинд өнөөх чимээ алга боллоо. Тэр хойш ухрах аж. Чирэх чимээ, шуугиан.... Энэ бүгдгийг урьдчилаад биччихсэн байж! Үүний ард хэн байгаа юм бэ? Хэн хийсэн? Юнги одоо хараал идсэн юу ч мэдэхгүй. Тэр ахиж үүнийг судлахгүй, мөрдөхгүй. Тэр хэнд итгэхээ ч мэдэхгүй байна. Согжинд ч бас. Тэр хохирогч, гэхдээ Жимин...
Юнги өрөөнөөс гүйн гарлаа. Зөвхөн Жиминий утасны гэрэл л ойр хавийг хэрэлтүүлж байсан юм. Юнги үүнийг том эрсдэл гэдгийг мэдэж байгаа. Тэр аль хэдийн дөрвөн хүн алдсан. Юнги ахиж хэнийг ч алдхийг хүссэнгүй. Бүх зүйл түүний чихэнд сонсогдохгүй, зөвхөн түүний түргэн цохилох зүрхний цохилт л мэдрэгдэх аж.
Тэр хаашаа явж байгаагаа мэдсэнгүй. Түүнд тохиолдсон бүх зүйл түүнийг хангалттай их шоконд оруулж байсан юм.
Тэр гэнэтхэн хэн нэгэнтэй мөргөлдчих нь тэр. Танил хоолой сонсоод түүний нүд томрон "Жимин?"
"Х.хён, би тэднийг олохгүй байна. Тэд бөөн хүмүүс дунд ороод алга болчихсон. Би тэднийг хаа сайгүй хайлаа"
Юнги өнөөх жижиг гэрлээ Жиминрүү чиглүүлэх аж. Алуурчиин Жимин байх ёсгүй. Тэр байх ёсгүй. Юнги уруулаа хазсаар "Бид түүнийг олноо, битгий санаа зов"
Гурван давхар яг л төөрдөг байшин шиг байх аж. Том, бас эргэлзээ төрүүлхээр. Тэр олон хананууд бүгд адилхан байв. Юнги гарт байгаа ганц жижиг гэрэлд итгэж байлаа. Бүх гарах гарц хаалттай байгаагаас хойш, хэн ч энэ хавиар сэлгүүцэхгүй.
"Би тэдэнрүү залгах гээд үзье"
Жиминийг толгой дохиход Юнги Дужүний дугаарыг хийн, энэ удаад бүтэх байх хэмээн найдна. Гэвч болохгүй байлаа. Тэр ахин дахин залгаад л байв. Юу ч өөрчлөгдсөнгүй.
"Тэр утсаа авахгүй байна" Юнги хөмсгөө зангидан хэлснээ ийш тийш харан "Жимин?"
Жимин тэнд байсангүй.
"Жимин??" Юнги түүнийг ойр хавиараа хайж байлаа.
"ЖИМИН???" Юнги энэ удаад орилсон юм. Түүнд амьсгалхад хэцүү болж байв.
Юнги гурван давхраар сэлгүүцэн, булан тохой бүрийг шалгана. Түүний хөл чичирч эхлэн, зүрх амаар нь гарах гэж байгаа мэт санагдах аж. Хэрэв тэр Жиминээс хараагаа салгаагүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан.
Цус...
Цус дусалж байв.
Шалан дээр зогсоо зайгүй дуслах цусыг Юнги олж харлаа. Юнги айсаар, дээш харсан мөчдөө шоконд орчих нь тэр.
Жимин таазнаас дүүжлэгдсэн байлаа....
Юнги хойш ухран, чичрэх аж. Жиминий өтгөн улаан цус хурууг нь даган урсана. Түүний хүзүүг боосон зүйл зузаан олс байсан юм. Үнэхээр чанга боожээ. Жиминий амьгүй нүд одоо ч нээлттэй байх бөгөөд айдсаар дүүрсэн байв.
Юнигийн бодол орж гарна. Жимин явчихсан. Тэр ахиж ирэхгүй. Юнги яг одоо үнэхээр ууртай байх аж. Энэ бүх хугацаанд Согжин ард нь байж!!
Юнги шүдээ зуун, гүйж эхэллээ. Тэр хаашаа гүйж байгаагаа ч мэдсэнгүй, бүх зүйл бүрэлзэн харагдах аж. Согжин түүнийг хуурсан! Одоо л бүх зүйл утга учиртай болох шиг. Гэмтэл? Бичлэг хийх төхөөрөмж? Бүх зүйл хуйвалдаан байсан байна...
Юнги гэнэтхэн л зогсчихлоо.
Энэ Согжин биш байж...
Түүний урд ах нь хэвлийдээ хутга зоолгуулчихсан хэвтэх аж... Тэр аль хэдийн амьгүй болсон байлаа.
Бас тэр гартаа цэнхэр хөзөр атгасан байв...
"Байж боломгүй юм.." Юнги шивнэх аж. Тэр итгэлтэй байсан. Согжин бол алуурчин... Тэр өөртөө итгэлтай байсан.
Гэнэтхэн нэг зүйл Юнгигийн халааснаас унах нь тэр.
Юнги чичирсэн гараараа өнөөх зүйлийг авлаа.
Энэ хөзөр байв.
Гэхдээ энэ удаа, улаан хөзөр биш байх аж.
Энэ хар хөзөр байсан юм.
Энэ бүх хугацаанд, Юнги, тэр өөрөө алуурчин байж...
![[Дууссан] killer killer | myg](https://watt-pad.ru/media/stories-1/f3dd/f3dda0d4e74dde078da3506fe053b1c4.avif)