8 страница27 апреля 2026, 12:39

Case. 6

"Ким Согжин, Хансол их сургуулийн дээд курсын оюутан нь дотуур байрныхаа угаалгын өрөөнд ноцтой, хүнд гэмтсэн байдалтай олджээ. Цагдаа нар хэрэгтэнг Согжиний хэвлийг хутгаар бүлсэн гэж сэжиглэж байна. Ким гэгч одоо ч ухаангүй байгаа бөгөөд хэрэгтэний ашигласан зэвсгийг хараахан олоогүй байна. Цагдаа нар түүний ул мөрийг олох гэж хичээж байгаа боловч, харамсалтай нь ямар ч ахиц алга-"

"Үгүй байлгүй дээ, битгий унтраагаарай" Юнги гартаа удирдлага барьсан ажлын хамтрагчдаа ийн хэллээ. Залуу буруу харан суусан байх бөгөөд Юнгигийн гэнэтийн үйлдэлд гайхан харах аж. Гэсэн хэдий ч тэрээр зурагтыг асаалттай хэвээр үлдээсэн байх агаад Юнгид удирдлагыг өглөө. Юнги түгшүүртэйгээр шүлсээ залгин, зурагтны дууг чангалав.

Зурагтанд хэд хэдэн зураг тодрон гарч ирхэд Юнги зүрх зогсох шиг л боллоо. Цус. Хаа сайгүй цус. Залуу газарт унасан байх агаад түүний цус энд тэнд тархсан байх. Маш их цус байсан юм. Түүний хамгийн сайн найз Ким Согжины зураг гар ирхэд Юнгигийн гар чичирч эхлэнэ.

Айдас түүнийг бүчин авч, хойш ухарлаа.

Үүний дараа тэр хар хурдаараа гүйсэн юм.

Ажлын хамтрагчийнх нь эсэргүүцсэн үг түүний чихэнд цуурайтах боловч Юнги тоохгүй гүйсээр байлаа. Ажлынхаа цагаар хэл үггүй гарч явлаа гээд халсан ч түүнд хамаагүй. Зогсоо зайгүй орох бороо түүний тэвчээрийг барж байлаа.

Тэрээр явган хүний замаас гаран, такси барихаар гараа өргөн зогсов. Удсанчгүй түүний урд нэгэн такси ирснээр Юнги зорчигчийн суудалд суумагц хаалгаа даруй хааж амжлаа.

Жолооч толиндоо харсан чигтээ "Хаа хүрэх вэ?"

Юнги Согжиний хүргэгдсэн эмнэлгийг мэдэхгүйгээ санан уруулаа хазав. Түүний мэдэх ганц зүйл бол Согжин дотуур байртайгаа ойр эмнэлэгт хүргэгдсэн гэх бодол. Тэр үүнд тийм ч итгэлтэй биш байсан боловч зөн совин нь мөн гэж хэлж байлаа.

"С.санү эмнэлэгт хүргэж өгөөч"

Юнги сандарсаар утаа халааснаасаа гарган, нууц кодоо хийв. Тэрээр шууд л Хусогийн нэрийг хайлаа. Юнги Хусогруу залгахдаа ер эргэлзсэнгүй. Дуудаж байсан боловч Хусог утсаа авсангүй. Хумсаа мэрсээр ахин залгасан боловч амжилт олсонгүйд тасаллаа.

Дараа нь тэр Дужүнрүү залгахаар шийдсэн юм.

***

"Тэр зүгээр биз дээ? Үхэхгүй тийм үү?"

"Тэр зүгээр ээ Юнги" Дужүн ахин нэг удаа санаа алдан, Юнгиг бага зэрэг түлхэв. Юнги айсандаа хариултаа хурдан авхын тулд түүнд хэт ойртсон байж. Тэрээр доош харан, чимээгүйхэн шиг уучлалт гуйлаа. Юнги 5 минут тутамд Согжиний биеийн байдлыг асуух нь цагдаад төвөгтэй санагдана.

Дужүн нүүрэндээ инээмсэглэл тодруулаад "Үнэхээр санаа зовох юмаа. Тэд Согжинд оёдол тавьсан, тэр сэрнээ" Үүнийг сонссон Юнгигийн урууланд бяцхан инээмсэглэл тодров. Согжиний шарх сүйдтэй бишд баярлаж байсан юм. Тэр ахиж найзаа алдхыг хүсэхгүй байна. Тэд хоёул Согжиний хэвтэж байгаа өрөөний гадна суух бөгөөд одоохондоо орж болохгүй гэж эмч хэлжээ.

"Та... "Юнги шүлсээ залгиад "хэрэгтэнг мэдэж байгаа юу?"

Хариуд нь Дужүн санаа алдан, сандал налаад "Харамсалтай нь үгүй ээ. Энэ их хүнд хэрэг. Ямар ч нотолгоо байхгүй, сэжүүр байхгүй. Юу ч байхгүй"

Юнги урвайх нь харагдана. Түүнд ч бас ямар ч сэжүүр байсангүй. Түүнд хэрэгтэн хэзээ ч баригдахгүй юм шиг санагдаж байсан болхоор энэ бодлоо хаяхыг хичээв. Цагдаа гэнэтхэн босход Юнги гайхан харлаа.

Юнги гараа зүрхэн дээрээ тавин, амьсгаагаа гаргахад Дужүн үл ялиг инээн "Би удахгүй, ямар нэг юм болвол дуудаарай за юу?"

Юнги толгой дохин үлдэж, түүнийг алга болхыг харан сууна. Тэрээр сандлаа налан, гараа элгэндээ тэвэрсэн чигтээ хана ширтэх аж. Тэр 2оод минут хөдөлсөнгүй. Зүгээр л таазруу ширтэнэ. Юнгигийн бодол орж гарна. Тэрээр сандлаас босон, эргэн тойрноо харлаа.

Юу ч байхгүй цагаан хана. Маш олон өрөө, гэрэл. Санаа алдан буцан суух гэтэл-

"Хусог?" Нүд нь хол зайд байх Хусогийг хараад томров. Нүдээ нарийсган, түүний хийж байгаа зүйлийг хархаар хичээж байв. Хусог их л түгшсэн харагдах бөгөөд Юнгиг анзаарах завгүй том том алхана.

Юнги түүний зүг алхлаа. "Хуби!!"

Хусог татсвасхийх аж. Юнги түүний нүүрний хувирлыг харж байлаа. Бага зэрэг айсан харц тодорч байв. "Х.хён!"

"Чи зүгээр үү?" Юнги санаа зовсоор түүний мөрөн дээр гараа тавилаа. Хусог хүчтэй гэгч нь толгойгоо хэд хэдэн удаа дохив. Юнги түүний яагаад ингэж аашлаад байгааг ойлгосонгүй. Хусог хэзээ ч хамаагүй уйлчих юм шиг харагдах бөгөөд их хөлөрсөн байх аж. Юнги түүнийг Согжинд санаа зовж байна л гэж бодлоо. "Ах зүгээр байгаа, тийм болхоор битгий санаа зов"

Хусог түүнд анхаарал хандуулсангүй, шал өөр газарлуу, шалтгаангүйгээр ширтэж ажээ. Юнги хөмсгөө өргөсөн чигтээ түүний нүүрний урд ирхэд Хусог цочих нь тэр.

"Ямар нэг зүйл болж, тийм биш гэж үү?"

"Би явах хэрэгтэй болчихлоо" Хусог ийн хэлхэд Юнги эсэргүүцэх гэсэн боловч залуу аль хэдийн гүйгээд явчихлаа. Юнги урвайн, сандал дээр суух гэж байхдаа нэг зүйл олж харав. Тэрээр хөмсгөө зангидсаар өнөөх зүйлрүү гараа явуулан авлаа. Дараа нь тэр өнөөх зүйлийг өргөн, судалж эхлэв. Энэ төмрөн түлхүүрний оосор байсан юм. Хөгжмийн нот хэлбэртэй. Гадуураа алт шиг өнгөөр бүрхэгдсэн байх аж. Өнөөх түлхүүрний оосор Юнгигийн хуруун дээр удаанаар эргэлдэнэ.

"Юнги!" Хэн нэгэн нэрийг нь дуудхыг сонсоод яаран, түлхүүрний оосрыг халаасандаа хийлээ. Дараа нь Дужүнийг олж хармагц нүд нь томрох нь тэр.

"Би дөнгөж сая дуудлага хүлээж авлаа. Согжин сэрсэн гэнэ"

"Ахаа!" Юнги хар хурдаараа гүйсээр түүний өрөөнд орж ирсэн нь энэ байв. Хэд хэдэн сувилагчид түүний биеийн байдлыг шалгах аж. Юнги санаа алдан, гарах гэхэд эмч түүнийг зогсоон "Чи үлдэж болноо, тэр одоо зүгээр"

Юнги түүнд хүндэтгэл үзүүлэн бөхийхөд эмч Юнгиг Дужүн болон Согжинтой үлдээн гарлаа.  Согжин хэвтэж байсан орноосоо босон, гараа гуян дээрээ тавихад хэвлий хавиар нь цагаан боолтоор боосон нь харагдана.

Юнги юу гэж хэлхээ мэдсэнгүй. Жаргалтай байх ёстой юу? Мэдээж үгүй. Түүний хамгийн сайн найз, ах нь үхэх шахсан байхад.

"Ахаа-"

"Би түүнийг харсан"

Түүний хэлсэн үгэнд цочирдсон Юнги Дужүнрүү харвал тэр ч бас гайхсан байх ажээ. Тэрээр Согжинд юм хэлхээр ам нээсэн ч нэг л эвлэж өгсөнгүй. Харин Дужүн "Чи царайг нь харсан уу?"

"Т.тэр маск зүүсэн байсан"

Дужүн дотроо хараал хэлэх аж. "Чи түүний өмсөж байсан хувцсыг санаж байна уу?"

Согжин уруулаа хазан, нэг зүйл бодож байснаа "Үгүй ээ, гэхдээ нэг юм тэлээндээ зүүсэн байсан"

"Нэг юм?"

"Тийм ээ, тэр түлхүүрний оосор байсан. Хөгжмийн нот хэлбэртэй, бас алт шиг өнгөтөй"



8 страница27 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!