7 страница27 апреля 2026, 12:39

Case. 5

"Цагдаагийн газар эндээс хэр хол вэ?"

Хусогийн хуруунууд чичирсээр "30 аад минут жолоо барина" Юнги Хусогруу ширтэж байв. Өөрөө буруугүй боловч, өөрийгөө буруутгах хөөрхий залуу. Цовоо сэргэлэн байдаг залуу яг одоо чимээгүй сууна. Юнги Хусогт хүрэх гэсэн боловч Хусог гэнэтийн үйлдлээс нь болоод татвасхийлээ. Түүнийг уучлалт гуйхад Юнги цорвойх уруулаа жимийнэ.

"Бүх зүйлсээ түгжсэн биз дээ?" Согжин айдаст автсан маягаар асуухад Жимин Хусог хоёр толгой дохив.

Юнги Жин хоёрыг ирхэд тэд хүлээж байсан ба шууд л дотогш орсон юм. Тэд бүх хаалгыг хааж, цонхнуудыг модоор битүүмжилжээ. Тэд Хусогын зочин хүлээж авах байшинд сууж байв. Хэдэн жил ашиглаагүй энэ байшин нилээн хуучин харагдах ч бат бөх, амьдрахад хялбар аж. Тэд ямар ч тээврийн хэрэгсэлгүй байгаагаас хойш, зүгээр л эндээ хүлээхээр шийдсэн ажээ.

"Юнги, чи залгаад үздээ?" гэж нэг нь асуухад тэрээр гэнэтхэн өөрийг нь дуудсан үл ялиг цочиж орхилоо. Бүх зүйл зүгээр байгаад санаа амарсан Юнги яаран халаасаа ухаж эхэллээ. Утсаа асаах гэсэн боловч ер болсонгүй. Хөмсгөө зангидсан хэвээр хэд хэдэн удаа оролдсон боловч ямар ч амжилтад хүрсэнгүй.

"Цэнэг нь дуусчихсан юм шиг байна" Юнгиг ингэж хэлхэд Жин уурласандаа хяхтнах боловч удалгүй айсдас нь давамгайлан хумсаа мэрэн сууна.

"Жимин, чи өөрийнхийгөө оролдоод үздээ" Согжин ийн хэлхэд хоолойд нь түгшсэн өнгө тодорч байлаа.

"Айн? Заза" тэр ч бас айсан байсан учир цочсон бололтой. Жимин утасныхаа кодыг хийн, дугаар хийгээд чихнийхээ хажууд барив. Шүлсээ гүд хийн залгих тэрээр хэдхэн секундын дараа хөмсөг зангидхыг Юнги анзаарлаа.

"Дуудахгүй байна штээ" Жимин ингэж хэлэхдээ бараг л шивнэх ба утсаа чихнээсээ холдуулав. Тэрээр ахин нэг удаа залгах товчыг дархад нүүрэнд нь эмээсэн харц тодрох аж. Үүний дараа Жимин санаа алдаад Согжинрүү толгой сэгсэрлээ. Харин Согжин гараараа нүүрээ таглан, хүндээр санаа алдана.

"Энэ бүхэн миний буруу" Хусон гэнэтхэн л ам нээн "Би л энэ тэнэг үдэшлэгийг зохиогоогүй байсан бол энэ бүхэн тохиолдохгүй байх байсан юм"

Юнги хөмсгөө зангидаад "Чиний буруу биш"

"Үгүй мөн! Чи ч бас мэдэж  байгаа" Хусог түүний өөдөөс сөргөөцөлдөн, шүдээ хаврина. "Ядаж байхад ойр хавьд хөрш байхгүй, иймэрхүү газар үдэшлэг хийсэн нь тэнэг санаа байсан гэж бодохгүй байна уу?!!"

Согжин юу ч хэлэлгүйгээр Хусогийг тэврэв. Харин Хусог тэнцвэрээ олж ядан, шүлсээ хүчтэйгээр залгих аж. Эсвэл нулимс унагахыг хүсээгүйдээ тэгсэн биз. Юнги гэмшлийг мэдэрч, залуу эрэгтэйн нүдэнд нулимс цийлэгнэж байгааг харчихаад түүний нүдэнд ч бас нулимс хуралдаж эхэллээ. Согжин Хусогийн нурууг илэн, тайвшруулах үгс хэлж байхад залуу улам л чангаар уйлна. 

Хэдэн цагийн дараа Согжин Юнги хоёроос бусад нь унтлаа. Юнги хана налан суух бөгөөд газар унтах Хусог болон Жиминийг ширтсээр "Ахаа?"

Согжин түүнрүү хархад ядарсан нь илт мэдэгдэж байв. "Яасан?"

"Бид ч бас үхнэ гэж бодож байна уу?"

Согжиний нүд томрон, түүнийг цохиод "Юу гэж үхэх юм! Тийм зүйл битгий хэл Юнги"

"Уучлаарай ахаа" хэмээн Юнгиг хэлхэд нүүр нь царай нь барайсан байх бөгөөд бүхэлдээ гунигаар хучигджээ.  Согжин бодолд австан харагдах аж. Тэрээр Юнгигийн мөрөн дээр гараа тавиад "Бид эндээс амьд гарах болноо, за юу?"

Түүнийг толгой дохиод Согжин гунигтай гэгчнь инээмсэглээд, жаал амрахаар хэвтлээ.  Хэсэг хугацааны дараа Юнги түүнд угаалгын өрөө орчихоод ирье хэмээгээд ямар нэг зүйл болвол дуудаарай гэж захив.

Юнги угаалгын өрөөнд ороод Хусог Жимин хоёрыг унтаж байгааг санан хаалгаа зөөлхнөөр хаалаа. Хаалга хяхтнасан чимээ гаргасан ч тийм ч чанга байсангүй. Хаалга эцэст нь хаагдсанд Юнги тайвшран, санаа алдах аж. Эргэн тойрноо хараад угаалгын өрөөг жижигхэн боловч  гялтганасанг анзаарав. Гэхдээ Юнги шүүж, шүүмжлээд байдаг хүн биш. Тэрээр гараа угаалтуурлуу чиглүүлхэд нэг зүйл халааснаас нь уналаа.

Чухам юу болхыг мэдхийн тулд доош тонгойв. Хөмсгөө зангидах агаад өнөөх зүйлийг хармагц зүгээр боллоо. Энэ цагаан хөзөр байсан юм. Юу ч бичээгүй, ямар ч зураггүй. Юу ч байхгүй, зүгээр л цагаан хөзөр. Тэрээр өнөөх хөзрийг аван жаал судлав. Дараа нь хөзрийг эргүүлмэгц нүд нь томорлоо.

Энэ түүний тоглоомоос авсан улаан хөзөр байсан юм.

Энэ мөчид түүний толгойд нэгэн бодол орж ирэв.

Энэ тоглоом цуврал аллагын үргэлжлэл мөн үү? Тэрээр Жонгүгийн золгүй явдлыг санах үед хөмсгөө зангидах аж. Жонгүг гартаа цэнхэр хөзөр барьсан байсан.

Цэнхэр хөзөр ямар ч гэмгүйг илтгэнэ.

Тэгвэл Намжүүн, Тэхён ч бас гэмгүй иргэд байсан гэсэн үг үү? Хэрвээ энэ үнэн бол алуурчин тоглоомын дүрмээр явж байгаа гэсэн үг. Төлөвлөсөн. Алуурчин цэнхэр хөзөр авсан хүмүүсийг алхаар төлөвлөж байгаа гэсэн үг үү? Тэгвэл энэ таамаглал Жонгүгийн гартаа цэнхэр хөзөр барьсан байсантай таарах уу? Юу ч биш, тийм биз дээ? Алуурчин зүгээр л анхааруулхын тулд тэгсэн байх.

Тэгвэл алуурчин хэн бэ?

Алуурчин тэдний дунд байгаа юу? Юнги толгойгоо сэгсэгрлээ. Тэр найзуудаа сэжиглэхийг хүссэнгүй. Тэдний хэн ч ийм зүйл хийж зүрхлэхгүй. Үнэхээр хэн  ч биш.

Тэд ийм зүйл хийхгүй...

Тийм биз дээ?

"Юнги!" Согжин түүнийг дуудхад сандарсаар түүнд дээр очлоо.

"Яасан бэ?"

"Би хангинуур дохио сонсож байна. Цагдаа нар ирсэн юм шиг байна"

***

"Би та нараас хэдэн асуулт асууна. Та нарын туслалцаа хэрэгтэй байна" гэж хэлэх ойролцоогоор 30тай эр тэдний өмнө сууна. Тэднийг ширтэх бөгөөд нүднийх нь доогуур хар зураас татсан нь хэдэн өдөр хангалттай нойр авч чадаагүйг илтгэх шиг. Өнөөх эрийн үс замбараагүй болсон байх агаад үсээ янзлачихаад гартаа үзгээ барив.

Цагдаа үзгээ эргэлдүүлсээр "Энэ хэний үдэшлэг байсан бэ?"

Хусог эргэлзсэн маягтай гараа өргөв. Цагдаа толгой дохин жижиг дэвтэртээ бичиж аж. Юнгигийн нүд түүүний дэвтрийг судлах агаад цагдаагийн нэрийг мэдээд амжив. И Дужүн.

"Анхны аллаг тохиолдох үед гэрт хэдэн хүн байсан бэ?" Дужүн өөр асуулт асуух бөгөөд нүд нь дөрвөн залуусыг анхааралтай ажиглах аж. Хэн ч хариу хэлсэнгүй, зөвхөн агааржуулагчийн чимээ л сонсогдоно.

"Бид долуулаа байсан" Жимин чимээгүй байдлыг эвдэн хариуллаа.

"Та долоогоос гадна гэрт хүн үлдээгүйд итгэлтай байна уу?" Цагдаа ингэж асууснаа Хусогт хандан "Байшинг орхисон хүмүүсийн жагсаалт байгаа юу?"

"Би мэдэхгүй байна"

Дужүн тайвнаар толгой дохин, гараа элгэндээ тэврээд "Энд хүрээд зогсооё, та нар амрах хэрэгтэй"

"Алуурчны талаар ямар нэг мэдээлэл байна уу?" Согжин санаа зовсон харцтай байх аж. Асуултад хүндээр санаа алдсан Дужүнрүү бүгд хархад толгой сэгсрэн "Үгүй ээ, харамсалтай байна" "Хэн ч хийсэн бай, тэр хүн үнэхээр ухаантай юм билээ.Үнэхээр цэвэр хийсэн байсан. Бид аллага үйлдэхэд хэрэглэж байсан объектуудаас ямар ч хурууны хээ олоогүй. Бид цуглуулсан нотолгоондоо хүрч болохгүй. Үнэхээр сайн төлөвлөсөн аллага байсан. Миний хэлж чадах ганц зүйл энэ. "

"Гэхдээ бид эмнэлгийн хариуг хүлээж байгаа.  Ядаж тэндээс юм олдоно гэж найдаж байна" Түүний хэлсэн үгэнд гэмшсэн Хусогийг Юнги харлаа."Энэ чиний буруу биш" гэж түүнийг хэлхэд Хусог толгой дохисон боловч, санаа алдана.

"Ямартай ч, та нарыг гэрт чинь хүргээд өгье" Дужүнийгийн хэлхэд Жимин маш сул өнгөөр "Ээж намайг ирж авна гэсэн"

Хусог "Би  ч бас адилхан"

Дужүн тэдний хариултыг сонсоод Согжин болон Юнги рүү хархад тэд хүргүүлхээр боллоо.

Машинд чимээгүй байв. Гайхмаар зүйл биш боловч, эвгүй. Аймшигт цуврал аллагын дараа чимээгүй байх нь энгийн зүйл. Залуу насандаа найзуудаа алдах нь үнэхээр аймшигтай байх бөгөөд сэтгэлийг нь шархуулж байв. Юнги цамцаараа оролдох бөгөөд хөшсөн мэт сууна. Согжин гэртээ үлдхээр шийдсэн бол Юнги эцэг эхийнхээ гэрт байхаар шийджээ.  Согжинд хүнгүй гэрт байх эвгүй учир Юнги түүнтэй хамт байхыг санал болгосон ч тэрээр татгалзав.

"Ирчихлээ" Дужүнийг ийн хэлхэд Согжин түүнд талархан, хаалга хаах гэтэл Юнги зогсоох нь тэр.

"Зүгээр биз?"

"Би яах ч үгүй. Битгий санаа зов Юнги"

"Тэгсэн чинь дээр биз" хэмээн Юнгиг хөмсөг зангидхад Согжин тэнийлгээд "Хэлсэн биз дээ, бид амьд гарнаа гэж"

Тэд сулхан инээн салах ёс хийсний дараа Дужүн Юнгиг хүргэж өгхөөр явав.

Согжин дотуур байрныхаа нийтийн угаалгын өрөөнд хувцсаа солихоор орлоо. Тэрээр дутуу гүйцэтгэсэн ажлыг хараад ярвайж орхив. Дотуур байрны сурагчид юунд ч санаа тавьдаггүй нь түүний бухимдлыг төрүүлдэг.

Тэрээр усны цоргыг эргүүлхийн өмнө  хувцсаа угаалтууртай ойр газар тавилаа. Халуун ус гарахгүй байсан болхоор хаах гэж байхад хаалга онгойх сонсогдов.

Тэр хөшчихлөө.

Согжин толгой сэгсрэн, нойрны дутагдлаас болж хий зүйл бодсон гэж итгүүлнэ. Урд байх тольруу хараад, толгойндоо л төсөөлсөн гэж бодно. Гэтэл хяхтнах чимээ чимээ ахин сонсогдох нь тэр. Чимээ улам чанга болсоор.

Согжин толгойгоо хэд хэд цохив.

Юу ч болсонгүй.

Санаа алдан, буцаж тольруу хармагцаа уулга алдаж орхих нь тэр.

Нэгэн эр толин дотор орчихсон байсан юм.

Үгүй ээ, тэр эр Согжиний ард зогсож байна.



7 страница27 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!