6 страница27 апреля 2026, 12:39

Case.4

Юнги гүйнэ. Алхам бүртээ урсах гэж хичээх нулимсаа залгина. Тэрээр бууж өгхийг хүссэн, гэвч тэр зүтгэсээр. Нулимс хацрыг нь даган урсахад тэрээр толгой сэгсрэв. Одоо цаг нь биш хэмээн өөртөө шивнэж байлаа. Юнги арагш харахгүйг хичээнэ. Ард болж байгаа үйл явдлыг харж зүрхэлсэнгүй. Магадгүй энэ түүнд хэт их байх.

Тэрээр хаашаа ч гүйж байгаагаа мэдэхгүй, бүх зүйл бүрэлзэн харагдаж байсан юм. Юнги шуудхан бодож чадсангүй, бодол санааг нь манан аваад явчихтай адил байв. Тэхёнруу буцаж явах бодол түүнд байгаа. Юнги үүнд буруутай мэт санагдана. Залууг орхих ёсгүй байсан гэж бодсон ч бодлуудаа үгүйсгэн, Тэхёныг аль хэдийн тэнгэрт ниссэн гэж өөртөө шивнэнэ. Гэхдээ Юнги түүнийг буцаад ирээсэй гэж хүсч байлаа. Хичнээн их хичээсэн ч энэ боломжгүй зүйл.

Юнги бүдрээд барзгар цементэн дээр маш хүчтэйгээр унах нь тэр. Тэрээр их биендээ үнэхээр их өвдөлт мэдэрч байв. Тэр босох гэж хичээсэн боловч үе мөч нь түүнийг амжилтгүй болгоно. Хөл нь шархдан хөндүүрлэж байсан учир босход хэцүү байж. Юнги уруулаа хазан зовиураа тоохгүйг хичээж, босхыг ахин оролдов. Түгшил түүнийг шимж байхад тэрээр нүднийхээ булангаар өөр тийш харна.

Ахин нэг удаа газар тулан босох гэж хичээхэд мөн л адил өнхрөн унана. Гэнэтхэн хэн нэгэн түүнийг татхад дуу алдлаа. Тэрээр айн чичирч, мөрөн дээр байх хүчтэй гарыг давуулан харав. Энэ Согжин байсан юм. Юнги үг хэлхээр ам нээтэл Согжин юу ч хэлэх хэрэггүй гэсэн шиг долоовор хуруугаа уруулных нь урд байрлуулав. Согжин Юнгигийн мөрийг давуулан цааш харснаа, түүнийг түшин булан эргэлээ. Алхах бүрт эргэн тойрон нь бүүдгэр болно. Тэд одоо хөршийнхөө ойр хавиар яваагүй бололтой. Үгүй ээ, тэд яг одоо шал өөр орчинд байна. Юнги залуугаас асуухыг хүссэнгүй. Сарны гэрэл түүнийг айлгахын зэрэгцээ газарт унасан навчис шаржигнан дуугарах нь дагжин чичирхэд хүргэнэ.

"Бүх зүйл зүгээр болноо" Согжин амьсгалаа гарган "Бид удахгүй хүрлээ. Жимин Хусог хоёр тэнд хүлээж байгаа"

 Юнги үнэмшсэнгүй, сэтгэл  хангалуун байсангүй. Болсон үйл явдлын улмаас тэр бүх зүйл сайхан болно гэдэгт эргэлзэж байсан ч юу ч хэлж зүрхэлсэнгүй. Тэрээр чимээгүй байх бөгөөд дотроо Согжиноос тусламж хүснэ. Харанхуй түүнийг яг л хорхой шиг шимнэ. Түүний эргэн тойрон дох сүүдрүүд тайвшруулах эмзэглэлийг бий болгоно.

"Хён"

Тэнд ямар нэг зүйл маажих, урах нь сонстлоо. Тэд хоёул хөшчихөв. Юнги Согжинрүү томорсон нүдээр харлаа. Харин Согжинд тахир усны шуудагруу бие биенийгээ түлхэхэд тээнэгэлзэх хэрэг байсангүй. Юнги залууг нуруугаа холтсонд цохиод үл ялиг ярвайхыг харна. Ахин урах дуу гархад Юнги Согжинрүү айсан харцаар харав. Согжин  ч бас айсан нь илт байсан хэдий ч толгойгоо сэгсрэн хөдлөхгүй байхыг анхаарууллаа.

Энэ хурц, хүчтэй байсан юм. Үнэхээр хараал идсэн хүчтэй. Энэ үнэхээр аймшигтай байсан. Гэхдээ үгүй ээ, энэ тийм ч удаан үргэлжлээгүй. Хэн нэгэн сэтгэлээр унаж, бухимдсандаа гаргаж байгаа үйлдэл мэт санагдана. Эцэс төгсгөлгүй шуугиан дэгдэж байхад Юнги амьсгалаа түгжинэ.

Газарт ямар нэг зүйл чирэх сонстох нь тэр. Үнэхээр тоглоомтой юм.

Улам хурдасч эхэллээ.

Ойртсоор.

"Хараал ид" гэсээр Согжин Юнгигийн бугуйнаас барин гүйж эхлэв. Унасан навчис дээр гишгэн гүйхдээ Юнги хүндээр амьсгалж, хоолой нь хатна. Хэтэрхий хурдан гүйж байсан болхоор амьсгал нь бага зэрэг боогдоно.

Согжин гэнэт эргэхэд Юнги тэнцвэрээ алдан унах шахна. Тэрээр Юнгигийн хурдад тааруулж гүйхийг хичээлээ. Эргэж хархаас айн нүдний булангаар хархад адреналин түүнийг идэх шиг л болно.

Юнги сонсож байна. Үнэхээр тод. Чирэх чимээ одоо бүдэг дуулдхаа больжээ. Харин улам чанга дуугарч байв. Илүү хурдан гүйхийг хичээхэд түгшил түүний хамаг энергийг сорох шиг л болно.

"Хурдлаарай! Бид ойрхон байна" Хэмээн Согжин яаруулна. Тэр үхэхийг хүсэхгүй байна. Тэр амьдархыг хүсч байна. Үгүй ээ, тэр амьдрах хэрэгтэй..

Түүнийг хашаан дотор байрлах байшинг харсан даруйд бүх зүйл тархах шиг л болов. Асар урд гинжээр угсруулан холбосон хашааг харахдаа дуу алдлаа. Зөвхөн замдаа л анхаарал хандуулах Согжин руу харвал тэрээр үл ялиг толгойгоо эргүүлэн "Чи үсрэхээр ойртох хэрэгтэй. Би чамайг түлхэнэ"

"Гэхдээ-"

"Зүгээр надад итгэ" Согжиний хэлсэн үгэнд цочирдсон боловч юу ч хэлсэнгүй. Тэрээр ойртон, үсэрсэн боловч арай л дуусгасангүй. Өөрийгөө түлхэхийг оролдход хуруу нь гинжинд наалдах нь тэр. Тэрээр хэд хэдэн оролдсоны эцэст нөгөө талд гарч чадлаа. Нөгөө талд зогсох Согжин руу харвал түүний нүүрэнд сандрал тодорсон байх аж. Согжин төмөр хашааг давах гэж оролдсон боловч нөгөө л байран дээрээ унасаар байв. Юнги түгшиж эхэллээ. Согжин хашааг чанга барин, ахин оролдох аж.

Чирэх чимээг сонссон даруйд Юнгигийн нүд томрох нь тэр.

Энэ чимээ чанга байсан юм.

Бас ойртсоор.

"Новш гэж" Согжин хараан, ахин дахин оролдхынхоо оронд зүгээр л урагшаа харан зогсоно. Нимгэн төмрүүд түүний өөд урагшилж, гаргахгүй гэж зүтгэх мэт санагдана. Юнги түүнрүү гараа сунгахад тэр гарнаас нь барин, дээш гархыг хичээж байхад Юнги гарнаас нь чанга барьна. Согжин их хүнд байхын зэрэгцээ Юнгид яг л хоёр хүн гархыг хичээж байгаа мэт санагдаж байв. Юнги ч бас түүнийг татаж гаргахыг хүснэ. Тэр ахиж найзуудаа алдахыг хүссэнгүй.

Чирэх чимээ том сонсогдоно.

Улам чанга сонстсоор.

Яг л гүйнгээ чирж байгаа юм шиг.

"Ахаа, хурдлаарай" Юнги амьсгаатхын зэрэгцээ түүнийг гаргахыг хичээсээр. Согжин бууж өгсөн бололтой, харин Юнги тийм биш. Юнги гараас нь ахин нэг удаа чанга зууран, татхыг хичээлээ. Амйшигтай чимээ нам гүм байдлыг эвдэнэ. Адреналин түүнийг хэвийн бус болгоно.

Согжин өөрийгөө хүчтэй түлхсэний эцэст тэд хоёул газарт давхралдан уналаа. Юнги тэр хачин чимээг олж сонсохыг хичээсэн боловч тэнд байсангүй.....

A/n: yuuuy za finally 😂😂👏 udaan huleesnu 😪 arai l gj orchuulla. odoo gaigu oilgomjtoi hesguud bga bolhr udaahgue kk 💕

6 страница27 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!