EPBonus
Маргааш өглөө нь ...
Шөнийн туршид тэд нарт санаа зовоод 2 тийш хөрвөөсөөр байгаад унтаж чадсангүй , яадаж байхад залуусийн байгаа газраас ямар ч чимээ анир сонсогдсонгүй
Энэ нь намайг улам ихээр айлгаж байсан юм ...
Гадаа гэгээ оронгуут босож залууст болон аавд цагаан будааны агшаамал хийж тавиад , залуусын унтаж байгаа харанхуй өрөөний наана тэднийг сэрхийг хүлээн хаалганых нь наана хүлээн зослоо ...
1 цаг , 2 цаг хүлээсний эцэст харанхуй өрөөнөөс хэн нэгний ЁООЁ гэх сонсогдож тэрнээс хойш залуус сэрцгээж байгаа бололтой чанга чанга ярих дуулдаж эхлэх нь тэр ...
Удалгүй хаалга нээгдэж Намжүүн өрвийсөн арзайсан юм бүлт үсрэн гарч ирхэд араас нь Жин Жонгүүк Ви шюга Жимин бүлт бүлт үсрэн гарч ирцгээн хамгийн сүүлд JHope ггазар мөлхсөөр гарч ирхэд бүгд газраар хэвтэцгээн
Ви: ёооо уртаараа хэвтэх чинь ийм сайхан билүү
Жимин: АХХХХХ сайхан байнаа
Би: ЧШШ ээж аав мэдхээс өмнө будааны агшаамал идэж жоохон сэргээд ав
Аав ээжтэй ийм царайтай уулазх гээд байгаа юм уу?
Намжүүн: нээрэн тийм шүү , бид нар нүүр гараа угаачаад цэвэрхэн болоод ирье
Би: за
Тэд удалгүй орж ирхэд түрүүн бүлт үсэрч гарч ирснээсээ хамаагүй дээрдчихсэн байлаа , бүгд халуун будааны агшаамал гахаж үхэх нь холгүй идэцгээж , шартсан шар нь тайлагдаж байгаа бололтой бүгд хөлөрцгөөж
Ви: аххх , Хэжүг ийм сайн хоол хийдэг гэж мэдсэнгүй
Намжүүн: бас авах тал байгаа л юм байна
Жимин: би та нарт хэлээд л байсан
JHope: зассс Жиминээ чи л анх Хэжүг нидрүүлэг гэж нэрлээ биз дээ
Би: -_-
Жимин: тэгж ярьвал Шюга л анх Хэжүг 3ын банз гээд байсан шдээ
JHope: зассс
Жимин: чи л өрөөндөө нууцаар ярьсан юмыг олонд дэлгээ биздээ
Шюга: харин тх , тэр тусмаа Хэжүд хэлээ биз дээ
Би: би сонсоод л байгаа
JHope: зүгээр зүгээр , чи үнэнг мэдсэн нь дээр
Бүгд намайг буруутгадаг ч гэсэн би үнэндээ тэднээс сонссоноо л хэлдэг
Үдээс хойш болж Жихи Ви 2 хаашаа ч юм алга болж би Жинтэй хамт түүний гарнаас хөтлөн гадуур алхаж
Би: чамайг мессэж бичихгүй байхаар намайг хаячихсан юм байх л гэж бодсон
Жин: чи л намайг хаяхгүй бол би хаяхгүй
Би: *инээх* би чамаас салхыг хүсвэл чи намайг жинхнээсээ орхиж чадах уу?
Жин: чи хүсэж байгаа бол
Би: миний төлөө тэмцэхгүй хэрэг үү?
Жин: мэдээж би зүгээр суухгүй
Би: би чамд итгэхгүй байна
Жин: гэнэт яагаад ийм юм яриад унаваа ,
Би: гэнэт асуумаар санагдаад л ...
17 цагийн алдад гэрээс гарч явцгаасан хүмүүс бүгд цугларч BTS-ийн 7 залуус болон ХэЖү ЖиХи Хэжүгийн аав ээж 11 лээ хөзөр тоглохоор болж Хэжү тоглохоос татгалзан гал тогоонд жимс арилган ямар нэгэн зүйлийг нухацтай бодож байлаа
Удалгүй гал тогоонд Жонгүк орж ирэн Хэжүгийн арилгасан жимснээс аван амандаа хийгээд
Жонгүк: хэлэх юм байна гадаа гараад ир гэж хэлхэд Хэжү толгойгоо дохиод жимсээ барин нөгөө өрөө рүү орход Жонгүк сандлаасаа босож гарах хаалга руу зүглэв
Хэжү жимсээ оруулж өгчихөөд гадуураа зузаан цамц өмсөөд гарж байхыг Жин хальт хараад л өнгөргөрлөө
Тэдний тоглоом дуустал Хэжү орж ирсэнгүй , өрөөг гүйлгэн хархад Жонгүк алга гэрийн булан тохой болгоноор хайсан ч Жонгүк Хэжү 2 алга
Жин гэрээс гаран байшингийн 2 талаар үзсэн ч тэр 2 алга байв , хамгийн сүүлийн найдвар болох байшингийн ар луу очход 2 хүний буюу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн яриа улам сонсогдож эхлэхэд Жин өөрийн эрхгүй түгшиж эхлэх нь тэр ...
Тэдний яриа сонсох тусам аймшигтай болж байлаа. жинд тэдэн дээр очих зориг хүрсэнгүй зүгээр тэднийг сонсож зогсож байснаа гараа атган тэдний байгаа газар луу бага багаар ойртход Жонгүк Хэжүг хананд шахчихсан 2 гараараа тулчихсан
Жонгүк: саяны хэлсэн бүхэн чинь үнэн үү ?
Хэжү: тиймээ , би хэзээ ч Жинийг сонирхож байгаагүй би ганцхан чамайг л хардаг байсан ГАНЦХАН ЧАМАЙГ гэж хэлэн хүзүүгээр нь тэврэн Жонгүкийн энгэрт улам шигдэж байгаа нь Жинд тодоос тод харагдаж байлаа
Жин Хэжүгийн хэлснийг сонсоод араасаа цохиулах мэт болж уурандаа Жонгүкийг Хэжүгээс холдуулан хойш түлхээд Хэжүгийн нүд рүү харан
Жин: САЯ ХЭЛСЭНЭЭ МИНИЙ НҮД РҮҮ ХАРЖ БАЙГААД ХЭЛЭЭДЭХ ХЭЛЭЭДЭХ ГЭЖ БАЙНА гэж Хэжү рүү орилоход Хэжү Жиний нүд рүү харан
Хэжү: би хэзээ ч чамайг сонирхож байгаагүй би ганцхан Жонгүкийг л хардаг байсан ГАНЦХАН ЖОНГҮКИЙГ
Жин: энэ бүх хугацаанд би л чамайг хайрлаж , чамайг санадаг байсан хэрэг үү тиймүү Хэжү
Хэжү: тиймээ , намайг уучлаарай
Жин: тийм байсан юм бол ЯАХ ГЭЖ ЯАХ ГЭЖ гэж хэлэн баруун гараа атган Хэжүгийн налан зогссон шавар хананийг цусаа гартал цохих нь тэр
~~~~~~~~~~~~~~~~~
Өглөөний нар тусаж залуусийн байгаа өрөөнд орход Жин байсангүй , Хэжү санаа алдан нүдээ анин өчигдөр орой болсон бүхнийг эргүүлэн бодон зогсож байтал Жонгүк босож ирэн Хэжүгийн мөрөн дээр гараа тавиад дараа нь энгэртээ тэврэн
Жонгүк: болох ёстой зүйл л болоод өнгөрсөн тийм биз дээ Хэжү
Хэжү: тиймээ болох ёстой бүхэн болоод өнгөрсөн
Жонгүк: шаналах хэрэг байхгүй , цаг хугацаа өнгөрхөөр бүх зүйл хэвэндээ орох болно
*****
Пусанаас Сөүл хүртэл явах 6 цаг 30 минутийн галт тэрэг замынхаа талд хүрчихсэн явж байлаа , хар өнгийн шил хувцас гээд хар өнгөөр өөрийгөө багласан нэгэн залуу гал тэргэнд нүдээ анин өнгөрсөнг дурсана ... баруун гараа цагаан өнгийн бентээр боосон нь түүнийг өнгөрсөн шөнө зодоо хийсэнг гэрчилж байлаа
Flashback
BTS-ийн залуус Пусанд ирхээс нэг өдрийн өмнө тэдний хамтлагийн Жонгүкийн төрсөн өдөр болж залуус бүгд бэлэг өгсөн ч Жин өгч чадсангүй , учир нь тэр хамгаас хайрт найз охиноосоо холдоод үнэхээр хэцүү өдрүүдийг өнгөрсөн юм ... Жин гал тогоонд сууж байсан дүү дээрээ очин мөрөн дээр нь гараа тавиад
Жин: ах нь бэлэг өгч чадсангүй дараа авч өгье юу авмаар байна
Жонгүк: юу ч байсан та өгч чадах юм уу ?
Жин: тиймээ , юу ч байсан хамаагүй
Жонгүк: ХЭЖҮ
Жин: айн
Жонгүк: хэжүг авмаар байна
Жин: за битгий тоглоод бай одоо л хэлэхгүй бол би өөрөө мэдээд өгчихнө шүү
Жонгүк: тэгүүл өөрөө мэдээд өгчихөө
Жонгүк тэр үед тоглоогүй байсан юм , тиймээ тэр Хэжүг авчихсан Жин одоо өмнөхөөсөө хэцүү өдрүүдийг шархласан зүрхтэйгээр өнгөрүүлэх болов уу?
Жин нүдээ аних тоолонд Хэжүгийн хэлсэн үг дахин дахин сонсогдож түүнийг зовоож байлаа
би хэзээ ч чамайг сонирхож байгаагүй би ганцхан Жонгүкийг л хардаг байсан
ГАНЦХАН ЖОНГҮКИЙГ ...
—MN4EVER—
![Am not army [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/8ddf/8ddf81f99748dbb6d73af629933c4379.avif)