14 страница27 апреля 2026, 12:42

EP13

Жихигийн талаас

Пусан луу залуусийг дагуулан галт тэргээр ирхэх замд тэд хангалттай дургүй минь хүргэж чадсан юм ... ямар нэгэн аргаар хариугаа авна гэж бодоод хорхойтой араандаа зугаад чимээгүйхэн Пусанд очхоо хүлээнэ

Хүсэн хүлээсэн Пусандаа ирээд залуусийг дагуулан Хэжүгийн гэрийн ойролцоо ирхэд бурхан надад туслаж байгаа бололтой Хэжүгийн хөршийх нь хэдэн бодон гахай тэжээдэг бололтой төмөр хашаанд хашчихсан байх нь тэр ...

Нүүрэндээ ялалтын царай гаргачихаад залуус руу эргэж хараад

Жихи: за тэгхээр би Хэжүгийн гэр лүү орчоод ирье та нар наанаа яг хөдлөлгүй байж байгаарай гэж хэлчихээд өнөөх гахайнуудийн хашаа руу алхаж байхад өөрийн эрхгүй инээд хүрч эхэллээ

Тэд айсандаа өмдөндөө дусаана гэдэгт итгэлтэй байна шүү ...

Залуус Жихиг явсаны дараа хажуугаар нь өнгөрөх хүмүүсээс Хэжүг асууж сураглах боловч мэдэж байгаа хүн алга мэдсэн нэг нь гэртээ байгаа байх гэсэн хариулт л өгч байлаа ...

Жихи ирэлгүй удаж зарим нэг нь халууцаж зарим нэг нь ноцолдож байв ... гэтэл гэнэт тэдний зогсож байсан газрын хашаа доргиж ямар нэгэн зүйл хурдтай ирж байгаа чимээ сонсогдож эхлэхэд Ви гайхан тэр зүг рүү алхаж байснаа эргэж харан чангаар

Ви: ГҮЙГЭЭРЭЙ , МАЛУУДАА ХАРААЛ ИДСЭН ӨГЗӨГӨӨ ЭНЭ ГАЗРААС ДАЛД ОРУУЛ ГЭЖ БАЙНА ШҮҮ гэж хэлхэд араас нь 4 бодон гахай гарч ирэх нь тэр ... амнаас нь цагаас хөөс цахарчихсан урдаа байгаа юу ч хамаагүй мөргөхийг нь мөргөж , дэвслэхийг нь дэвслэхэд бэлэн 4 бодон гахай ...

Залуус бодон гахайд хөөгдөн алга болход араас нь Жихи гарч ирэн инээдээ барьж ядан тэдний араас яравчлан ямар нэгэн зүйлээс хоцрохгүй гэж гүйхэд залуус болон бодон гахайнууд тариан талбайн зүг явж байв ... Жихи амьсгаадан очход Хэжү аль хэдийнээ тэдэнтэй таарчихсан тэдний адил хөөгдөж байлаа

Жихи урьд өмнө нь хэзээ ч ингэж бахаа хангаж байсан удаагүй билээ ... Жихи хэн нэгнийг чадах гэж хичээдэг ч өөрөө азгүйтсээр таардаг байсан энэ удаа бүгд амжилттай бүтсэнд их л жаргалтай байлаа хамгийн гайхалтай нь энэ залуус Жихигээс азгүй бас бүтэлгүйд оршиж байлаа

Довон дээрээс хархад Хэжү / Хэжү юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа бололтой / болон Ви толгойлж Вигийн араас Жин Жимин Шюга Намжүүн JHope нар хамаг хөлс нь урсчихсан зэрэг зэрэг чангаар орилолдон довноос уруугаа гүйж байв , гүйх замд Намжүүн бүдэрч унаж эрчээрээ доошоо өнхөрч , өнхөрч байгаа Намжүүнаас болж Жин Жимин 2 газар унаж шороотой хутгалдаж Жимин унасан чигтээ хэвлээр явагч мэт дөрвөн мөчөөрөө газар мөлхөж Шюга ,  JHope 2 махчингаас зугтаж байгаа тахь шиг том том хариалгаж байгааг хархад яг л ширэнгэн ой шиг харагдаж байв удалгүй Хэжү юу болоод байгааг ойлгосон бололтой хар хурдаараа гүйж , гүйж байхдаа над руу эргэж хархад нь би хэзээ ч Хэжү рүү инээж байгаагүй инээмсэглэлээрээ инээхэд Хэжү гайхаж орхилоо ...

Хэжүгийн талаас буюу миний талаас

Хэдэн км газар бодон гахайнд хөөгдсөн юм бүү мэд , азаар бодон гахайны эзэн нь ирж гахайнуудийг авч явсанаар бидний хөөгдөлт дуусаж , залуус болон би газар сулбайн унацгааж , хэсэг хугацаанд хэн ч юу ч дугарсангүй магадгүй хэн хэнд нь ч ярих тэнхэл байгаагүй байх

Нарны илч буурч , нар жаргах алдад бид хэд манай гэрт ирхэд Жихи аль хэдийнээ гэрт ирчихсэн ээж аав 2т эрхлээд шинэхэн жимс сэрээдэн сууж байх нь тэр ...

Аав: за юун баахан залуус дагуулаад ороод ирэв

Би: манай ангийн хөвгүүд

Аав: танай анги ииии ???

Би: мхн

Аав: ямар хөгшин царайтай юм бэ гэж хэлхэд Жихи амандаа байсан хамаг жимсээ ширээ рүү цацруулан чанга чанга инээхэд нүүр улаан лоольноос ч улаан өнгөтэй болж ээж сандран нуруу руу нь чанга чанга нүдэж эхлэв

Жихи: эгчээ яагаад нуруу руу цохиод байгаан бэ ? би гахаагүй шдээ

Хэтэрхий их инээгээд л ... хахаха

Аав ээж 2 хоолны ширээнд олон олон хачирнууд өрж тавиад залуусийг яг урдаасаа суулгаад , залуусийг ээлжлэн хараад

Аав: тэгхээр та нар манай Хэжүтэй дотно харилцаатай юм уу ? асуух шаардлага байхгүй байх л даа , за тэгхээр шууд л асууя хэн нь Хэжүгийн найз залуу юм ? гэж нилээн чанга дуугаар асуухад залуус сандралдаж дээшээ тааз ширтэцгээж байхад Жин ганцаараа яг аавын нүд рээ харчихсан сууж байлаа

Би: за аав боль доо , зүгээр л манай найзууд шдээ

Надад санаа зовоод л ирсэн байх

Аав: гэртээ ирж байхад санаа зовоод байх хэрэг юу байна

Хариулахгүй хэрэг үү?

За тэгүүл өөр аргаар мэдэж авнаа , гэж хэлээд савхаа аваад хачирнаас будаан дэрээ тавиад идэж эхлээд

За хүүхдүүдээ хоолоо идэцгээ гэж хэлхэд нь бид хэд савхаа аван хоолноосоо идэж байгаад би санамсаргүй Жиний дуртай хачирыг савхдан будаан дээр хийгээд өгчих нь тэр ...

Зөвхөн санамсаргүйгээр шүү дээ гэтэл ээж аав анзаараад нүүрэндээ бүдэгхэн инээмсэглэл тодруулан суусныг Жин бид 2-оос бусад нь анзаарсан байх

Хоол дууссаны дараа аав ургацын баяраар өөрийн гараар хийдэг цагаан будааны архиа гаргаж ирэн залууст тэр тусмаа Жинд ихээр хийж өгч залуус тэр архинаас нилээн ууцгааж халцгаан , зарим нэгнийх нь нүүр нь улааж зарим нэгнийх нь нүд нь долийж эхлэх нь тэр ...

Аргагүй л 4 5 сар дарж хадгалсан архи гэсэндээ хурдан нөлөөлж байлаа

Энэ гэр зөвхөн тэр 7 болон манай аав л тэр архинаас ууцгааж Жихи ээж бид 3 зүгээр л харж , тэдний даруулга дуусхаар нэмж авчирч өгхөөр өөр юу хийж чадсангүй , аавыг хархад согтох тухай бодоод ч хэрэггүй гэсэн дүр зураглал харагдаж байв харин залуусийн хувьд тэд аль хэдийнээ тасрах араандаа орчихсон байв , хэрвээ нэг л хундага уух юм бол тас явхаар харагдаж байлаа

Ашгүй тэднийг тасрахаас өмнө аавын цагаан будааны архи дуусаж залуус нэг нэгээрээ гарч бие засхаар гарцгааж , зарим нэг нь 30 – 40 минут өнгөрсөн ч эргэж орж ирсэнгүй

Хамгийн сүүлд Намжүүн / RM / гэрэс гарчихаад гадаа ямар нэгэн юм өшиглөх сонсогдож удалгүй JHope-ийг чирчихсэн орж ирээд аав ээжид бөхийгөөд

Намжүүн: би найз нарыгаа өөрөө аргалчих болхоор санаа зовох хэрэггүй эртхэн амардаа гэж хэлсээр JHope-ийг чирч 2хон хүн ордог жижиг харанхуй өрөөнд оруулан гуйвж явсаар Жиминийг чирсээр JHope-ийг чирч оруулсан өрөөнд оруулав ... энэ мэтчилэн явсаар хамгийн сүүлийн хүн болох Жинийг хоолны ширээний наана тасарчихсан хэвтэж байхад нь чирсээр өнөөх жижигхэн харанхуй өрөөнд оруулах гээд хаалгыг нь нээхэд хамгийн наана байсан Жонгүк унаад ирхэд Намжүүн түүнийг барьж аваад Жинийг газар хаяаад Жонгүкийг өрөөнд чихээд Намжүүн өөрийн биеээр хэд хэд хүчтэй түлхээд Жинийг оруулан Жонгүкийг түшүүлээд эргэж харан бидэн лүү бөхийгөөд

Намжүүн: сайхан амраарай гэж хэлэн нэг малийчихаад өөрөө дотогшоо орон хаалгаа хаачих нь тэр ... Намжүүнийг бүх зүйлээ хийж дуустал ээж аав Жихи бид 4 юу ч дугарсангүй ,

Хамгийн гайхалтай нь Жихи бид 2 тэр өрөөнд босоогоороо арай ядан багтдаг байтал дөнгөж сая тэр жижиг өрөө рүү Намжүүн , Жин , Жимин , Шюга , JHope , Ви болон Жонгүк гэсэн нас биед хүрсэн 7 залуу багтчихлаа ...

Жихи: гайхалтай , тэд яаж багтчихваа

Аав: *инээх* согтуу хүмүүс ийм байдиймдаа

Хаанаа юунд ч орж чадах ч эргээд гарч чаддаггүй

Би: тэгээд тэд нар буцаад гарч ирэхгүй гэсэн үг үү?

Аав: харин яах бол маргааш өглөө л харцгаая

—MN4EVER—

14 страница27 апреля 2026, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!