13 страница27 апреля 2026, 12:42

ПУУЖИН ХЭЖҮ

Миний талаас

Ухаан орон хархад Жин Намжүүн 2 дээрээс харчихсан байснаа Жин хэдэн тахир хуруугаа гозойлгон

Жин: энэ хэдэн хуруу байна

Би: 15

Намжүүн: эээ бүр баларсан байна даа тэнэг дээрээ тэнэг болчиж

Би: тоглож байхад битгий маяглаад байгаарай Намжүүн гуай

Намжүүн: ёстой шулам юм даа

Жин: хөөөё хөөё өмөөрч хамгаалдаг хүн байдым шүү

Намжүүн: ёооо за тиймээ тийн , за шаврын хаалт болоод яахав гэж хэлэн явж байснаа хаалганы наан зогсон

Намжүүн: өө нээрэн Хэжү

Би: яасан ?

Намжүүн: үс чинь арзайж , нүд чинь хавдцан байхдаа чи үнэхээр царай муутай юм байна лээ

Жинээс бусад нь бүгд айсан шүү гэж хэлхэд нь би гэнэт нүүрээ угаагаагүй арзгар үстэй байгаагаа санаад даавуугаараа толгойгоо бүтээхэд RM-ийн муухай инээх сонсогдож ,

Жин: хөөё мангар минь чимээгүй байгаач

Намжүүн: би яасын үнэнийг нь л хэлсэн шдээ

Жин: засс гарч үз , өөдгүй хүн бэ?

Намжүүн: хүүхэд шиг хачин 2 юм чинь

Жин: ханннннннн

Намжүүн: хаха

Хаалга хаагдах сонсогдож , хаалга хаагдаснаас хойш өрөөнд хэсэг хугацаанд чимээ аниргүй ноёрхоод авах нь тэр... би толгойгоо бүтээсэн даавуугаа бага зэрэг доошлуулан Жин лүү хархад тэр над руу инээмсэглээд

Жин: мангар гэдэг нь юунаасаа ичдийн

Алив босоод ир , дух чинь улайчиж наалт наагаад өгье

Жин духан дээр шингэн гаа сэнгэнэсэн эм түрхэж өгөөд араас нь зөөлөн үлээж өгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа наалт нааж өгөөд

Жин: аймар хавдаагүй байна , зайрмаг идэх үү?

Би: мхн

Жин зайрмаганд гарч би өөрийгөө бага зэрэг янзлах хэрэгтэй гэж бодоод тэрний өрөөнөөс сам хайх санаатай бага зэрэг ширээг нь ухаж үзхэд шургуулганд нь минийх ч олон төрлийн тос , сам , толь байхыг хараад өөрөөсөө ичих шиг

Үс , нүүрээ янзлаад арай хүн төрхөндөө ороод дөнгөж орон дээр суутал Жин савтай зайрмаг барьчихсан орж ирээд надад өгхөд нь

Би: чи өөртөө аваагүй юм уу?

Жин: хуваагаад л идчье

Би: нэг халбагаар уу?

Жин: мхн

Би: заваарсан юм

Жин: засс өчигдөрхөн чи надтай үнс *үгийг нь таслах*

Би: ААААА хэлээд үзээрэй , би цонхоор үсэрчихнэ шүү

Жин: үсрээд үзсэн хүн байна хэд давсаар буудуулна хэд хоног бөгс чинь хөндүүр явна өөр зовиур байхгүй ээ

Би: -_-

Жинтэй өдөр хоногийг өнгөрөөсөөр аль хэдийнээ улиралын амралт болчиж , энэ улиралын амралт их урт болдог болхоор ээж аав дээр очдог уламжлалтай

Жинд хэлээд Жихитэй хамтдаа орон нутгийн автобусны буудал ирж автобусны тасалбар аваад цүнхээ тавиад цонхных нь хөшгийг нээн Жихи рүү даллаж инээхэд Жихи урам хугалаж над руу __I__ гаргах нь тэр ...

Би: -_-

Орон нутгийн автобус замдаа нилээн саатсаар нэг юм гадаа харанхуй болсон хойно гэртээ орж ирэн ээж аав 2т авч ирсэн юмнуудаа өгөөд гар утсаа асаахад Жинээс нэг ч дуудлага нэг ч зурвас алга ... хмм

энэ үед

Жихи Хэжү хүргэж өгчихөөд замаараа найз нартайгаа уулзачихаад дотуур байрандаа орж ирхэд ихэнхи сурагчид гэр лүүгээ явсан болоод ч тэр үү чимээ аниргүй , урт харанхуй кордиороор зөвхөн Жихигийн алхах л сонсогдож байв ...

Жихи өрөөнийхөө гадна ирээд түлхүүрээ хийх гэтэл өрөөнийх нь хаалга нээлттэй байв ... Жихи айсандаа гар утасныхаа гэрлийг асаан хаалга бага зэрэг нээгээд өрөө рүү тусгахад Хэжүгий орон дээр ямар нэгэн хар юм сүйтгэнэхэд Жихи дотуур байраар нэг ХУЛГАЙЧ гэж орилоход нь нөгөө буланд байдаг өрөөнөөс Тэхён гарч бараг нисэх нь холгүй гүйж гарч ирэн Жихиг холдуулан дотогшоо орж түжигнэсээр ямар нэг юм чирсээр гарч ирэн гэрэлд гаргахад Жин байх нь тэр ...

Жихи: чи үхсэн ацаа хийж байгаан , арай уйлсан юм биш юм биздээ

Тэхён: ах харин Хэжүг санаад байгаам шиг байна

Бид нар ахыг Хэжү рүү түрүүлж ярьж , мессэж бичиж болохгүй шүү гээд гар утсыг нь хураачихсан тэгсэн алга болцон байсан өрөөнд нь байж байхын

Жинийг хархад байдгаараа унжийчихсан , нүд нь улайж хавдсан нэг л өнгө алдчихсан байв , түүнийг харсан Жихи гараа элгэндээ аваад

Жихи: та нарт гэж хэлхэд Хэжү ПУСАНДАА үнэхээр алдартай , тэр газрых нь хөгшин хүмүүс бүгд Хэжүг бэрээ болгохыг хүсдэг тэр хэрээрээ гэрээс нь эрчүүлийн хөл тасардаггүй

Жиний хувьд тэр залуучуудын чигчий хуруунд ч хүрэхгүй шдээ

Тийм сайхан бие сайтай залуучууд байхад чамайг бол нулимаад л хаяна гэж хэлхэд Жин цамцныхаа ханцуйгаар нүдээ арчиж аваа Ви рүү харан

Жин: би та нарт хэлээ биздээ одоохон Хэжүрүү ярих хэрэгтэй гэж хэлэн өрөө рүүгээ явах гэхэд Жихи Жиний цамцнаас зулгаагаад

Жихи: надад нэг санаа байна

~~~~~~~~~~~~~

Миний талаас

Энд ирээд бараг 2 өдөр болох гэж байхад Жинээс сураг алга гэрийнхээ гадна хоол иддэг тамбар дээр биеээ наранд ээж утсаа хажуудаа тавин өөртэйгөө ярина

Би: тэр үнэхээр шийдчихсэн юм байхдаа , Сөүлд очоод би чамаас хариугаа авахдаа л авна даа Сок Жин гэж хэлээд хэвтэж байтал хэн нэгний сүүдэр тусаж би нүдээ нээхэд гудамжны мухарт байдаг Пак хадагтай байх нь тэр

Пак хадагтай: өө Хэжү манайх ногоогоо хураах гэж байна чи туслах уу

Би: надад ямар хийх ажил байгаа биш тэгье тэгье

Хадагтай Пактай тариалангийн талбайд ирж гурвалжин малгай өмсөн ногоо хурааж байтал ноён Пак нилээн амьсгаадчихсан ирээд

Ноён Пак: өө Хэжү чамайг хайж баахан гүйлээ , танай найз нар гээд баахан залуучууд чамагй хайгаад байна

Би: баахан мангардуу царайтай юмнууд байна уу?

Ноён Пак: үгүй ээ их царайлаг зачууд байсан гэж хэлхэд нь би малгайгаа тайлан ноён Пакт өгөөд би явчихаад ирье гэхэд ноён Пак

Ноён Пак: аан болгоомжтой явахгүй бол энэ Кимийн бодон гахайнууд сул явж байгаа цаадах чинь барьж чадахгүй байгаа гэсэн

Би: за

Халуун наранд талбайгаас гаран байшингүй бөөн дов толгод болсон газраар алхаж байтал бөөн бөөн баргил холоотой хүмүүсийн орилох сонсогдож эхлэх нь тэр ... би чимээ гарч байгаа зүг рүү алхах тусам тэдний хоолой танидаг хоолой болж таарав

Нэг дов руу мацаж байтал дээрээс Ви гарч ирэн

Ви: Хэжү зугтаарай , наашаа ирэх хэрэггүй гэж хэлэн хамаг хөлс нь цувчихсан наашаа ирж байв төд удалгүй Вигийн араас Жин Жимин Шюга Намжүүн JHope нар хамаг хөлс нь урсчихсан зэрэг зэрэг чангаар над руу зугтаарай гэж орилолдон гүйж довноос уруугаа гүйж байв , гүйх замд Намжүүн бүдэрч унаж эрчээрээ доошоо өнхөрч өнхөрч байгаа Намжүүнаас болж Жин Жимин 2 газар унаж шороотой хутгалдаж Жимин унасан чигтээ хэвлээр явагч мэтдөрвөн мөчөөрөө газар мөлхөж Шюга ,  JHope 2 махчингаас зугтаж байгаа тахь шиг том том хариалгаж би яг л ширэнгэд байгаа юм шиг санагдаж юунаас тэгтлээ айгаад байгаа юм бол гэж бодон өнөөх дов руу хархад сүрэг , за сүрэг нь ч хаашаа юм 4 бодон гахай ухаан жолоогүй биднийг чиглэн ирж байв , амнаас нь цагаан шүлс цахарчихсан яг л галзуурсан мэт харагдаж байв

Би ч тэднээс дутхааргүй эргэж харан гүйж байгаад эргэж хархад өнөөх довон дээр Жихи ташаа тулчихсан нүүрэндээ бөөн аз жаргал гэрэлтүүлэн зогсож байх нь тэр ...

---MN4EVER---

13 страница27 апреля 2026, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!