төгсгөлийн хэсэг
Жин түрүүлж явсанаас хойш залуус болон Хэжү Жихи нар удалгүй Сөүл рүү буцхаар болж , Сөүл буцах замд хэн ч юу ч дугараагүй ч мөн хэн ч асуугаагүй ч бүх зүйл ойлгомжтой байлаа ...
Жин Хэжү болон Жонгук 3 дунд ямар нэгэн юм болсон байв , Жин түрүүлж явж , Жонгук Хэжүд анхаарал тавьж , замын турш Хэжүгийн гарыг атган явсан нь хангалттай тайлбар болж хэн ч юу ч асуухыг хүссэнгүй харин ганц л зүйл ойлгомжгүй
Хэжү гэнэт яагаад Жонгукийг сонгох болов ? тэдний дунд юу ч болоогүй байж магадгүй болсон юм болов уу? Гэсэн асуулт байсан ч хэн ч асуусангүй
Миний талаас
Нүдээ анин гал тэрэгний суудал налан сууж байтал хэн нэгний , хэн нэгний ч гэж дээ Жонгукийн дулаахан гар гарнаас минь атгахад нь нүдээ нээн Жонгук руу харан бүх зүйл зүгээр үү гэсэн харцаар хархад тэр толгойгоо дохиход нь инээмсэглээд түүний гарыг зөрүүлэн атгалаа ...
Анхнаасаа л Жин байх ёсгүй Жонгук байх ёстой байсан юм ... тэнэг Хэжү , тэр одоо юу хийж байгаа бол ? нэг харанхуй буланд хүнд харагдахгүй гээд мангар юм шиг уйлж байгаа байх эсүүл Хэжү гэдэг хүнийг мартаад үхтэлээ бэлтгэлээ хийж байгаа байх ...
Би: Жин бид 2ын дунд онцгой зүйл байгаагүй бололтой , түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамж гэж алга үргэлж л тэр бэлтгэл бэлтгэл гээд яваад өгдөг байсан
Хангалттай болзож чадаагүй гэхдээ л ...
Жонгук: *инээмсэглэх* гэхдээ юу гэж ?
Би: мэдэхгүй юмаа , гэнэт л тэрний инээмсэглэлийг санаад байх юм
Хүүхэд шиг мангар мангар үйлдлүүдийг нь бодох төдийд л өөрийн эрхгүй инээмсэглээд байх юм гэж хэлхэд Жонгук гараараа үсийг минь сэгсийлгээд
Жонгук: гэтэл би анх чамайг харсан цагаасаа хойш өдөр шөнө хамаагүй чиний инээмсэглэлийг санаж , нүдээ аниад төсөөлдөг байсан
Чиний хүүхэд шиг мангар мангар үйлдлүүдийг бодож мангар юм шиг инээмсэглэдэг , цаашдаа ч тийм байх болно Пак Хэжү
Хариу юу хэлхээ мэдсэнгүй , Жонгук Жинийг бодуул өөрийгөө илэрхийлэх чадвартай гэтэл Жин өөрийгөө илэрхийлэх чадваргүй мангар , тиймээ Жин бол мангар
Би яагаад тэрнийг бодох ёстой гэж
Бидний дунд ямар нэгэн нандин дурсамж гэж байхгүй , хамтдаа өнгөрөөсөн гоё гоё дурсамжууд байхгүй байхад би яагаад түүнд хорогдох ёстой гэж ???
Хэтэрхий хурдан өрнөсөн болхоор хурдан дуусах ёстой бололтой
Сөүлд ирж гал тэрэгнээс буухад гал тэрэгний буудалын гадна BTS-хэний менежир ах машинтай ирчихсэн байлаа ... бид машинд нь сууж дотуур байр луугаа явах замд дахиад л чимээ аниргүй. Энэ байдлыг эвдэх гэж менежир ах ам нээсэн ч бүтэлгүйтэж , түүний хэлсэн үг намайг болон бусдыг маань улам эвгүй байдалд оруулчих нь тэр ...
Менежир ах: Жин яагаад түрүүлээд ирчихсэн юм ?
Жинийг тэгж их бэлтгэл хийж байхыг анх удаа л харлаа
Ус ч уухгүй , хоол ч идэхгүй та нарын дунд ямар нэгэн юм болжээ тээ
Тийм гээд хэлчих ч хэцүү , бүгд амандаа ус балгачихсан юм шиг чимээгүй сууцгаасаар арай гэж дотуур байрны гадна ирхэд би бараг л тэндээс зугтаах шахам гарч дотуур байр луу гаа яарна
~~~~~
Гэдэс хоржигнож цүнхэндээ байсан догийг задлан сургуулийн 2 давхараар явж байтал яг урдаас Жин гараад ирэх нь тэр ... юу хийхээ мэдэхгүй амандаа чихчихсэн байсан догоо аван Жин лүү хархад тэр ч гэсэн над руу харж байлаа ...
Надад тэрний нүд рүү эгцэлж харах эрх байхгүй ч гэлээ би түүний нүд рүү харсан юм. хичнээн их гомдол бас цөхрөл нуугдаж байгааг хархыг хүссэндээ ичихгүй түүний нүд рүү ширтэн зогсоно
Жонгук: Хэжү
Би: өөө Жонгук гэж хэлээд урагшаа алхах гэснээ болин Жин лүү хархад тэр харцаа надаас буруулан миний хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөн
Жин: ямар их аз жаргал вэ? Хэжү гэж хэлээд яваад өгөх нь тэр ...
Жиний талаас
Хэлхийг хүсээгүй өөрийн эрхгүй амнаас гарчихлаа ... эргэж харахгүйгээр явхыг хүссэн ч эргэж хархад Хэжү Жонгукийг хараад жаргалтай байгаа бололтой түүний нүүрэнд аз жрагалын оч цацарч байв ...
Ядаж надаас салаад харамсана гэж бодож байсан юмсан. Гэтэл түүнд ямар ч харамсаж байгаа шинж алга ... би жинхнээсээ тэр 2 дунд шавар хаадаг байсан юм болов уу? Эсүүл Хэжү зүгээр л Жонгукт ойртох гэж намайг ашигласан юм болов уу?
Хичээл тараад хамтлагаар бөөндөө бэлтгэл хийхээр энт-рүү машиндаа суун явхад чимээ аниргүй , энэ бол анхны удаа чимээгүй явж байгаа нь байх
Үргэлж л инээлдэж маазарч байдаг хэд маань чимээ аниргүй
Юу болоод байгааг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх л даа ...
Бэлтгэлийн өрөөнд орж ирж хувцасаа солиод сууж байтал Жонгук орж ирсэнгүй , бид хүлээж байгаад Жонгукгүйгээр бэлтгэлээ эхлэж хэд хэд бүжиглээд амжив удалгүй Жонгук орж ирэн
Жонгук: уучлаарай , хамраас цус гараад удчихлаа
Намжүүн: бид нар харин гайхаад л байж байлаа , за бэлтгэлдээ орцгооё
Нэг , хоёр , гурав ...
Ая эхлэж бид хөдөлгөөнөө бэлдсэнээр хийж байгаад Жонгук бид 2 байраа солидог хэсэг дээр Жонгук 2 гараа цээжин дээр минь тавиад хамаг хүчээрээ түлхэхэд нь би эрчээрээ арагшааа унаж эхлэх нь тэр ... яагаад энэ бүхэн ийм удаан үргэжлэж байгааг ойлгох юм алга ....
Зохиолчийн талаас
Залуус яаж багтсан юм гэмээр өрөөнөөс ямар ч чимээ анир гарахгүй байгаа нь Хэжүгийн санааг зовоож байгаа бололтой
Тэдний байгаа өрөөний гадна зогсож байтал гэнэт Жиний орилох сонсогдож , эртний хийцтэй цаасан хана , хаалга цөмрөхөд Жин шалан дээр унаж гэнэт нойрноосоо сэргэн Хэжүг харснаа гуйваж босож ирсэн
Жин: намайг чимхдээ гэж хэлхэд Хэжү гайхсан ч дуртай нь аргагүй Жинийг чимхэхэд Жин аймар чангаар орилож Хэжү хамраа дараад
Хэжү: заваан юмаа амнаас чинь муухай юм үнэртэж байна гэж хэлж дуусав уу гүй юу үлдсэн залуус цөмрөөгүй үлдсэн хананыг цөмлөн нэг нэгээр шалан дээр унацгаах нь тэр ...
Олон залуус унасан болхоор гэрээр нэг дуу чимээ болж Хэжүгийн аав гарч ирэн
Аав: юун чимээ O^O МИНИЙ ХАНА
Хэжү: ЗУГТААРАЙ зугтаачээ мангаруудаа гэж хэлхэд залуус нойрноосоо сэргэн бүгд пижигнэлдсээр гарч гүйхэд Хэжүгийн аав тэдний араас хөөж эхлэх нь тэр ...
Миний талаас
Залуус аавд хөөгдсөөр эцэст нь аавд баригдаад , гэрийн гадаа аав сандал дээр сууж харин залуус газар өвдөг дээрээ сууж бүгд гараа өргөцгөөнө ...
Аав: тэр хана , хаалгыг яах гэж байна ?
Намжүүн: таны хохирлыг бид барагдуулах болно
Аав: хохирол барагдуулах нь яахав ? эр хүн ингэж ууж болдоггүй юм.
Залуус: за ааваа
Аав: явж хоолоо идэцгээ
Залуус: за ааваа
Аав: ХЭН ТА НАРЫН ААВ ЮМ
Намжүүн: Жиний хадам аав
Аав: айн ??? Жин гэж аль нь билээ
Би: за аав боль доо , та ядарч байгаа биздээ орцгооё гэж хэлэн аавын түшин гэрийн зүг алхаж байхдаа эргэж харан Намжүүн руу харж чадах хамгийн муухайгаараа харан хоолойгоо хэрчиж үзүүлхэд Намжүүн шүлсээ залгиан тэндээ хоцрох нь тэр ...
Аав өдөржингөө залуустай хамт эвдэрсэн хана ,хаалгыг засаж харин Жихи ээж бид 3 оройн хоол бэлдэж ширээ засаад хархад залуус ч гэсэн засварын ажлаа дууссан харагдлаа ...
Бүгд ширээнд сууцгааж , инээлдэж байтал аав хоолойгоо засаад
Аав: Жин гэдэг нь аль нь билээ гэхэд бүгд чимээгүй болж Жин нэг л итгэлгүйгээр
Жин: би гэж хэлхэд аав хөмсөгөө зангидаж савхаа аваад шарж буй махнаас нэгийг аван Жиний будаан дээр тавиад
Аав: өчигдөрөөс хойш чамайг ажиглалаа , жоохон тэнэгдүүг эс тооцвол их таалагдлаа
За тэгээд манай Пуужин Хэжүг минь сайн халамжилж байгаарайдаа
Би: ААВ -_-
Аав: Пуужин гэдэг чинь үнэн биздээ
JHope: өөө ахаа одоо пуужин Хэжү байхаа больсон шдээ 3-ын банз болсон
Аав: айн хэн тэгж хэлдэг байнаа ийм сайхан алим шиг бөгстэй охиныг минь
Би: ААВ -_-
JHope: Шюга л тэгээд байдын Жимин бас нидрүүлэг гээл байдын
Аав: Юу Юу Юу гэсэн гэнээ ... ???????? гэж хэлээд хоолны ширээнээс босход Жимин Шюга 2 аль хэдийнээ хоолны ширээнээс босоод гүйчихсэн байлаа
Тэдний маргалдаж байх хооронд би Жин лүү хархад тэр над руу харан толгойгоороо гарье гэж дохио өгхөд нь би хоолны ширээнээс босож байшингийн ард очход араас Жин ирээд намайг байшингийн хананд шахаад
Жин: Пак Хэжү нэг л юм асууя , чи бид 2т нандин дурсамж байгаа юу ?
Би: байлгүй яахав ... чамтай анх уулзсан тэр өдрөөс өнөөдөр хүртэл бүгд нандин дурсамж
Жин: би анх чамайг харсан цагаасаа хойш өдөр шөнө хамаагүй чиний инээмсэглэлийг санаж , нүдээ аниад төсөөлдөг байсан
Чиний хүүхэд шиг мангар мангар үйлдлүүдийг бодож тэнэг юм шиг инээмсэглэдэг , цаашдаа ч тийм байх болно Пак Хэжү гэж хэлээд хацарнаас минь барин уруулан дээр минь шоб хийтэл үнсээд
Насанд хүрхээр чинь энэ илүү халуун дулаанаас үнсэх болно гэж хэлхэд нь би өлмийгөө өргөн Жиний хүзүүгээр тэврэн
Би: араас минь ирхэд чинь хичнээн их баярласан гээч
Жин: Пуужин пусанд байхад нисгэгч нь юу гэж Сөүлд байхав дээ тэнэг гэдэг нь ...
Би: хаха мангар гэдэг нь хайр хүргээд байвал хайруулын тавганд шараад идчий шүү
Жин: за за чи надаас тэнэг юм байна
Би: чи надаас тэнэг биз дээ ...
Төгсгөл нь хаана байгаа нь мэдэгдэхгүй бид 2-ын хэрүүл болон хайр гэхдээ ганц л зүйлийг мэдэж байлаа бид аль хэдийнээ тэр төгсгөл нь үл харагдах хайр гэх замаар алхаад эхлэснийг л мэдэж байна ... мэдээж би тэр замыг төгсгөлгүй байгаасай гэж хүсэж байна
Жин: за явчаад ирье
Би: за энэ жил Gayo daejun-ны шилдэгийн шилдэг болоорой гэж хэлэн түүнийхээ зангиаг янзлаж өгхөд Жин инээмсэглээд
Жин: За
Энэ удаа яг итгэлтэй байна
Би: би ч гэсэн итгэлтэй байна
—MN4EVER—
![Am not army [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/8ddf/8ddf81f99748dbb6d73af629933c4379.avif)