22 страница26 апреля 2026, 21:41

× Сөүл рүү хамтдаа ×

Элсэлтийн шалгалт эхлэх өдрүүд улам л ойртож байлаа. Чанёол бид 2 кафед хичээлээ бэлдэж байтал Бэкхён орж ирэн ширээ дэрлээд

Бэкхён: ахх! Би бүгдийг нь орхиод зүгээр л хоолны газар ажлуулмаар байна.
Чанёол: их сургуульд их хөөрхөн хөөрхөн охид сурдаг гэсэн чи заяаныхаа ханьтай учирмааргүй байгаа хэрэг үү?
Бэкхён: нээрэн тийн шдээ гээд ширээнээс өндийн цүнхнээсээ дэвтэр номоо гаргаж ирэх нь тэр.

Удалгүй Сэхүн ч гэсэн орж ирэн миний хажууд суухад Чанёол Сэхүн рүү муухай харан

Чанёол: У Сэхүн би чамайг ажиглаад л байгаа шүү!
Сэхүн: за ойлголоодоо ойлголоо гээд нүдээ эргэлдүүлэв.

Бид хоорондоо юу ч ярилгүй хичээлээ хийж дуусгаад бүгд ширээ дэрлэн хэвтээд

Сэхүн: элсэлтийн шалгалт эхлэхэд хэд хоног дутуу билээ
Чанёол: 1сар
Бэкхён: сар ингэж зовно гэж бодохоор л ...
Би: караоке орж сэтгэлээ сэргээх үү?
Чанёол: сайхан санаа байна
Сэхүн: биенийхээ чилээг гарий даа гээд суниалаа.

Бид хямдхан караокед орж ирэн ундаа захиалаад эхнээсээ дуугаа дуулжбүжиглэж эхлэв.

Энэ чинь л алжаал тайлж байх чинь ээ!

Чанёол бид 2н тухай бидний эцэг эхчүүд бүгд мэдчихсэн.

Чанёол бид 2 гванжүгээс явж сөүлд очиж эрх чөлөөтэй байхыг хүсэж байгаа. Эцэг эхчүүд мэдсэн нь бидний өрөө рүү дамжиж орхыг 100 хувь хорих болсон нь маш их дарамттай байгаа ч бид яаж ийж байгаа өдрийн 90 хувь хамтдаа байж байгаа.

Тэр миний хажууд хийгээ гаргаж, бид амаа угаалгүй үнсэлцэж, тэр хавдсан нүдтэй орж ирдэг ч би түүнд улам илүү дасаж түүний дэргэд илүү удаан хамт байхыг хшсэж байгаа. Хэдэн сарын өмнө үерхэсэн ч бид 2 анхнаасаа үерхэж байсан юм шиг санагддаг.

Хайр гэж хамгийн муухайг нь харсан ч хайрласаар байхыг хэлдэг болохыг хэлдэг юм байна лээ. Ямар ч нэмэлт тайлбар хэрэггүй! Ердөө энэ бол төгс тайлбар.

Цаана л дотно ... Чанёол бизнесийн удирдлагаар сурахаар шийдсэн харин би хувцас дизайнераар сурахаар шийдсэн.

Харин Бэкхён санхүүг илүү сонирхож, Сэхүн сэтгэл судлаач болохыг хүсэж байгаа.

Мэдээж бид 4 мөрөөдлийнхөө төлөө өдөр болгон хичээлээ давтаж дараа нь караоке эсвэл шууд гэр гэр лүүгээ ордог.

Ахлах ангиа төгсөх өдөр улам ойртож байгаа ч гванжүгээс явна гэхээр сэтгэл гонсгор ч юм шиг. Сөүл шиг том газар очно гэхээр бага зэрэг айх шиг!

~~~~~

Шөнөжин шашны зан үйл хийлгэж хоносон шалгалттай өглөө юу ч санахгүй байх тэр аймшигтай мэдрэмж надад төрж байлаа.

Шалгалт эхлэх болоход Чанёолын зургийг харан утасныхаа дэлгэцийг үнсээд өөртөө бас түүнд амжилт хүсэв.

Шалгалт эхлэх хонх бүх солонгос даяар дугарах нь тэр.

90 минут үргэжлэсэн шалгал дуусаж сургуулиас гарч ирхэд хүүхдүүд бүгд тал талд өөрийгөө амрааж байв. Би ч гэсэн өөрийгөө амраахаар сургуулийн ганц ортой өрөө болох эмчийн өрөөнд орж ирж орон дээр хэвтэнэ.

Юу ч болсон бай одоо хамаа алга!!!

Сургуулийн ойролцоох тоглоомын талбайн савлууран дээр суухад Чанёол намайг зөөлөн түлхэж өгөөд

Чанёол: шалгалт хэр байв.
Би: мэдэхгүй ээ! Одоо надад тэр тухай бодох хүсэл алга гэхэд Чанёол савлуухыг зогсоогоод өөр лүүгээ татаад духан дээр минь үнсээд

Чанёол: 2уулаа хамтдаа сөүл явна. Тийм болохоор битгий санаа зов гээд намайг халуун дулаанаар тэврэв.
Бэкхён: ашш! Заваарсан юмнуудыг хараад байгаарай! Гэгээн цагаан өдрөөр яаж байгаан чинь энэ үү!!!
Чанёол: цаашаа зайлаа та 2
Сэхүн: засс цагтаа намайг тоо гээд гүйдэг байсан байж! Чанёолоо үнэнч амьдар тэх үү?
Чанёол: хамгийн үнэнчээрээ амьдарч байнаа за юу гээд тэдэн рүү хэлээ гаргах нь тэр.

Бид 4 элсэлтийн шалгалт дууссанг тохиолдуулан гахайн махны газар орж ирэн мах шарж идэж, дараа амттан идэхээр бэкэрэй орцгоож, автомат тоглоомын газар ирцгээж сэтгэлээ сэргэтэл тоглож хамгийн сүүлд караоке орцгоосон юм.

~~~~~

Шалгалтынхаа дүнг сонсох өдөр хүртэл Чанёол бид 2 хангалттай болзоцгоож авсан юм. Хэрвээ дүн гарчихвал ноён Пак Чанёолыг дагуулан өвөө эмээгийх рүү дагуулан Улсан руу явна. Дор хаяж сарын дараа ирнэ шүү дээ! Хэрвээ бид сөүл рүү явчихвал гванжүн рүү дахиж ирэхгүй ээ! Зуны амралтаар Чанёолыг Улсан руу авч яваад байвал хэцүү л юм.

Шалгалтын хариу сонсох өдөр эцэг эхчүүд бүгд сургууль дээр очдог тэнэг уламжлалтай!

Ээж аав 2 хамгийн дэгжин хувцасаа өмсөж цаанаа л нэг жаргалтай байгаа нь намайг тавгүйтүүлж, бас дүрэм хувцасаа дахиж өмсөхгүй гэхээр давхар гуниглуулж байлаа.

Би Чанёол руу зурвас илгээж өөрийн сэтгэлийн хөдлөлөө бичихэд Чанёол ч гэсэн надтай яг адилхан мэдэрч байгаагаа хэлсэн юм.

Эцэг эхчүүдийг ийм өдөр сургуульд урьдаг нь буруу л даа. Багш нар бэлэг авахын тулд зохион байгуулж байгааг бүгд мэддэг ч эсэргүүцдэггүй нь сонин шүү!

Машинд суун гванжүгийн барилгийг нэг бүрчлэн харж байлаа. Харин аав ээж 2 утгагүй сонин зүйлс ярьсаар байлаа.

Сургуулийн гадаа машинууд түгжрэл үүсгэсэн ч эцэст нь бүгд сургуулийн хашаа руу орж эцэг эхээ дагуулсан хүүхдүүд нэгэн зүг рүү алхана.

Би аавын гараас сугадаж харин нөгөө талаас ээж сугадсан юм.

Бид олон хүмүүс дундуур чихцэлдэн самбарт наасан цааснаас миний нэрийг хайж байлаа.

Ээж бид 2 нэг цаас руу ширтэж дараа нь бие биеэн рүүгээ харан дараа орилолдоцгоолоо.

Дээгүүр байраар сургуульдаа орж чадаагүй ч би хүссэн сургуульдаа орж чадсан байв.

Үүнтэй зэрэгцэн Чанёолоос зурвас ирж тэр ч бас өөрийн хүссэн сургуульдаа орсоноо надад хэлж би хариуд нь түүн рүү өөрийнхөө тухай ч бичлээ.

Сайн байна уу? Сөүл ... Бас Их сургууль минь

Манай 2 гэр бүл баяраа тэмдэглэхээр өнөөх хятад зоогийн газар ирцгээж өнөөх хятад тогоочтой тааралдаад түүнд хүндэтгэл үзүүлэхэд тэр инээмсэглээд

: та 2г хамт харах сайхан байна
Чанёол: баярлалаа. Дахиад олон хосуудад туслаж байгаарай! Гэж тэр хэллээ.

~~~~~

Хэдий жаргалтай мэдээ ч Чанёол бид 2 зуны амралт гээд салах нь ... Тэр Улсан руу харин би Жэжү рүү явна.

Хэдэн сар бие биенийгээ харахгүй гэж бодохоор л ...
Аймшигтай юм.

Сөүл дэх аз жаргалтай өдрөө төсөөлөн жэжү дэх өдрүүдээ өнгөрүүлж байлаа. Чанёол бид 2 ойр ойрхон утсаар ярьж холбоотой байгаа нь л одоохондоо хангалттай санагдана.

Бидний хэн нэгэн л гадаад руу явсан бол яах байсан юм бэ? Гэж өөрийгөө тайвшруулж байлаа.

Жэжүд 1 сар 2 хоногийг өнгөрүүлсэний эцэс шууд сөүл рүү явж сөүлд аав ээж 2той уулзхаар төлөвлөлөө. Дизайны сургууль учир бусад сургуулийг бодвол эрт элсэлт эхлэж бас амьдрах байраа хайх гэх мэт ажил маш их байсан юм.

Чанёолын хувьд сөүлд Сэүн Бэкхён 2той амьдрахаар болсон болохоор аль нэг нь байраа олоход л хангалттай шүү дээ.

ЧанЁолын талаас

Улсанд өмнө ирж байсан ч энэ удаагийх шиг үр дүнтэй байсангүй! Бараг загасчин хийгээд ХарИнтай амьдарч чадахаар санагдана. Бас сүүлийн 5хоногт Сэүн болон Бэкхён ирсэн болохоор илүү хөгжилтэй өнгөрлөө.

Бид өдөржин загасны завин дээр ажиллаж байгаад орой ажлаас буугаад орой хоолоо идэж байтал Бэкхён над руу ойртон

Бэкхён: ХарИн та 2 сөүлд томоотой байна шүү!
Би: бид 2 яавал гэж дээ
Бэкхён: яахавдээ залуу хүмүүс алдахыг алийг тэр гэхэв дээ
Сэүн: больж үз! ХарИн тийм биш
Бэкхён: нэг л их ХарИны тухай мэддэг хүмүүс байх юм даа гээд будаагаа савхдах нь тэр.

Улсанаас гванжу рүү очиж 2 хоноод сөүл рүү явхаар болоход ХарИн аль хэдийнээ сөүлд төвхнөсөн байлаа.

Бэкхён Сэүн 2 ч гэсэн амьдрах байраа олоод төвхнөчихсөн. Одоо тэнд ганцхан би л дутуу байв.

Миний талаас

Гванжугаас ирэх хот хоорондын автобус хүлээн суухдаа би маш ихээр догдолж байлаа. Бас Чанёолоос их ичиж байв. Яагаад ичиж байгаагаа мэдэхгүй ч би гванжуд байсанаасаа өөр болчихсон.

Нүүрээ өмнөхөөсөө өөр буддаг болоод бас жин хаясан. Бас үсээ тайрчихсан. Түүнд таалагдах болов уу? Гэж санаа зовниж байлаа.

Гванжугаас сөүлийн чиглэлийн автобус 13:30 минутанд сөүлд ирлээ.

Би сандалаасаа өндийн хаалгаар орж ирэх хүмүүсийг нэг нэгээр нь харж байтал Чанёол хар саравчтай малгайтай гарч ирэх нь тэр. Би 'ЧАНЁОЛ' гэж чангар хэлхэд тэр намайг төвөггүйхэн олж харан инээмсэглээд чихэлдсэн хүмүүс дунд намайг чиглэн алхана. Би ч бас түүн рүү тэмүүлж байлаа.
Бид уулзалдаал шууд тэврэлдэхэд Чанёол намайг хэтэрхий чанга тэвэрч би түүнийг ямар их санаснаа улам их мэдэрч байв.

Ингээд бидний сөүлийн бас их сургуулийн амьдрал албан ёсоор эхлэж байна.

—MN4EVER—

22 страница26 апреля 2026, 21:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!