× Үнэнээ хэлсэн нь ×
Маргааш нь бид 2 Бэкхён Сэхүн 2той уулзхаар болж, төлөвлөсөн газраа ирхэд тэр газар манай сургуулийн охид нилээн харагдаж байлаа.
Сайн танихгүй ч зүс мэдэх охид ...
Би ЧанЁол руу харан үсийг нь янзлаж өгөөд
Би: хичээл эхлэхээр хамтдаа номын санд сууж шалгалтандаа бэлдэнэ шүү!
ЧанЁол: би чиний дүнг их сайжруулсан шүү
Би: би чинийхийг бууруулсан гээд хэлээ гаргахал тэр нүдээ бүлтийлгэн
ЧанЁол: нээрээ юу
Би: мхн гэхэд тэр нүдээ анин
ЧанЁол: бурхан минь би мэдсэн юмаа.
Би: сүртэй буураагүй ээ! Нэг түвшин л байх
ЧанЁол: тэгсэн ч гэсэн гэхэд нь би хацар дээр нь үнсээд
Би: уучлаарай царайлагаа гэхэд тэрний нүүр улайж эхлэх нь тэр.
Би: дахиад л эхлэлээдээ гэхэд тэр над руу чухал хараад
ЧанЁол: одоо ичхээ больсон гэхтэй зэрэгцэн Бэкхён Сэхүн 2 орж ирж тэд бидний урдаас харан суугаад
Бэкхён: ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн байнадаа тийм биздээ Пак ЧанЁол гээд над руу хархад би инээмсэглээд
Би: чи таах гээд хичээ л дээ
Бэкхён: хмм та 2 шөнө хамт хоносон уу?
ЧанЁол: хоо чи яаж мэдсэн юм
Бэкхён: хааа би мэдэж байсан юм та 2ыг ингэнэ гэж ... гээд чанга инээд алдав.
Би: ингэнэ гэж юу гэсэн үгийн
Бэкхён: битгий мэдэн будоиад бай Пак ЧанЁол гуай!
Сэхүн: тэд солигдчиж!
ЧанЁол: одоо л зөв зүйл хэлж байх чинь ээ!!!
Бэкхён: ЮУ ??? Тэгэхээр та 2 ...
Би: тиймээ бид 2 солигдсон. Байр байрандаа орчихсон
ЧанЁол: бас бид 2 үерхэж байгаа гээд Сэхүн рүү хархад би ч бас Сэхүн рүү харж байлаа.
Сэхүн хүйтэн инээмсэглээд
Сэхүн: та 2ыг үерхэхийг мэдэж байсан юм би ... ЧанЁол ч хөгжилтэй байсан шүү гээл тэнэг хүн шиг инээхэд Бэкхён түүний мөрөн дээр гараараа товшин
Бэкхён: гутрах хэрэггүй ээ! Андаа. Чи ХарИнийг хар л даа. Хөөрхөн биш байдаг л охин. Бас тэр намхан, хөхгүй бас өгзөггүй шдээ
Би: ЯА!!! БЮН БЭКХЁН
Бэкхён: яаав яаав үнэн л биздээ
ЧанЁол: тэр энэ хорвоогийн хамгийн хөөрхөн охин байхад чи яаж !!! Харагдах байдал нь ийм ч хүрээд үзэх юм бол өгзөг нь тарвас шиг хөх нь алим шиг за юу!
Би шүдээ зуун
Би: яа! Пак ЧанЁол чи өөрийгөө үхсээ гэж мэдээрэй!
Бэкхён: би энд Сэхүний сэтгэлийг дэмжиж байхад та 2 одоо юу вэ? Тэгээд ч хөх, өгзөг ярьж байхад чи юундаа алим, тарвас яриад байгаа юм. ХарИн гуай чи алим тарвас идэхээ боль за юу? Гэхэд нь бид 3 тэвчилгүй пис хийтэл инээлдэж орхив.
Бэкхён: яасан бэ? Би алт шиг үнэтэй зөвөлгөө өгч байхад чинь!!!
Сэхүн: амаа тат Бэкхёнаа гээд амыг нь таглаж байлаа.
~~~~~
Бид тэр 2оос салаад алхаж байхдаа Бэкхёнийг ярьж инээлдэж байв.
Тэр үнэхээр том том ярьдаг ч үнэндээ юу ч мэдэхгүй жоохон хүү л гэсэн үг!
Би: Сэхүн зүгээр болов уу?
ЧанЁол: мэдээж шдээ. Тэрний араас хангалттай их алим, тарвас гүйдэг шдээ.
Би: тэгэхээр чи миний биеэнд хүрсэн байхнээ
ЧанЁол: чи ч гэсэн хүрч байсан биздээ бүр надад тэрийгээ хэлж байсан байхаа
Би: энэ 2 бол өөр хэрэг шдээ.
ЧанЁол: яахлээрээ
Би: гэхдээ чи жимстэй зүйрлэсэн биздээ. Би ч бас тэгж хэлж чадна шүү! Жишээ нь лууван ч юм уу?
ЧанЁол: хөөё наадах чинь хүнсний ногоо жимс гэсэн биздээ.
Би: дуртай амьтан бэ? Гээ тэрнээс түрүүлж алххад тэр араас ирэн намайг татаж чангааж байлаа.
Бид гэр гэртээ орж ирэн ч бие биеэнтэйгээ мэссэжлэж байв.
Энэ их урт хугацааны дараа бид үерхэнэ гэж төсөөлж байсангүй шүү!
Орой хоолны дараа бид хүнсний дэлгүүрийн гадаа уулзаж байтал манай ээж бас аав биднийг харчих нь тэр.
Ээж яах бол гэхээс дотор харанхуй оргиж байлаа.
Ээж: яа ХарИн би чамайг ЧанЁолтой битгий уулз гэж хэлсэн биздээ гээд намайг чирч эхлэхэд ЧанЁол биднийг зогсоогоод
ЧанЁол: эгчээ! Би ХарИнд сайн. Тийм болохоор бидний үерхэлийг зөвшөөрөөч!
Чөтгөр алгад чи юугаа яриад байгаа юм бэ? Тэд зөвшөөрсөн ч бай үгүй ч бай бид үерхэсээр байх болно шдээ.
Аав: манайд орж ярилций! Чамд ч бас хамаатай шүү ЧанЁолоо гээд ээжийг дагуулан явхад нь ЧанЁол бид 2 хэрэг хийсэн хүүхдүүд шиг тэдний араас дагаж байсан юм.
Бид манай гэрт орж ирэн буйдан дээр суутал аав ЧанЁол руу тийм гэхийн аргагүй харцаар хараад
Аав: чи ХарИнд хайртай гэсэн билүү? Яаж батлах юм ?
ЧанЁол: би ухаан орсоноосоо хойш л ХарИнд хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай!
Би яаж батлахаа мэдэхгүй ч гэсэн би үнэн сэтгэлээ та нарт ингэж л хэлий! Гэхэд аав буйдангаас босон
Аав: эхнээр! Хоолоо бэлд! Харин чи надтай шатар тогловол ямар байна?
ЧанЁол: болж байна. Би хэрвээ таныг хожвол би танайд дуртай үедээ орж ирж ХарИнтай уулзаж байна шүү!
Аав: харин хожигдвол ? Гээд хөмсөгөө өргөтөл ЧанЁол бодсон ч үгүй
ЧанЁол: танайд орж ирэхгүйгээр л ХарИнтай уулзаж байя! Гэв. Гэтэл аав чанга инээгээд
Аав: чи надад таалагдаж байнаа! Хөршийн хүү биш хүргэн талаасаа шүү гэлээ.
Ээж бид 2 гал тогоонд хоол хийж, аав болон ЧанЁол 2 зочны өрөөнд шатар тоглож байлаа.
ЧанЁол шатар хэр тоглодогыг мэдэхгүй юм. Манай аав бол шатар сайн ч биш муу биш тоглодог.
~~~~~
Оройн хоол бэлэн болж ширээ засаад тэднийг дуудах гээд зочны өрөө рүү орход намайг орохтой зэрэгцэн ЧанЁол 2 гараа өргөн "YES" гэж орилох нь тэр.
Би: хожцон уу?
ЧанЁол: аанхаа. Ахаа та хэлсэндээ хүрнэ биздээ
Аав: мэдээж шүү дээ.
Бид хоолны ширээнд суун хооллож байтал ээж ам нээн
Ээж: та 2 үерхэдэггүй гээд гүрийгээд байсан гэнэт юу болоов.
Би: бид эхлээд бие биенээ үзэн яддаг байж байгаад дараа нь тэр нь шохоорхол болчихсон юм.
ЧанЁол: бас бид 2 их юм даван туулсан
Аав: их юм аа?? Ахлах сургуулийнхан бас их хүнд хэцүү амьдралтай бололтой дэг шүү гээд шоолонгуй хэлээд ээж рүү харав.
Ээж: та 2ын дунд юу болсонг би чихээрээ сонссон болохоор янз бүрийн асуудал үүсгэхгүй шүү нөхдүүдээ
Би: та одоо намайг юу гэж бодоод байгаан.
Аав: охидуудаа энэ асуудалыг 3уулахнаа байхдаа ярий! Одоо хоолоо идэцгээе!
~~~~~
Хоолны дараа ЧанЁол бид 2 миний өрөөнд орж ирж хаалга хаагдахтай зэрэгцэн орон дээр тэрийн унах нь тэр.
Би: яасан бэ?
ЧанЁол: зүрх дэлбэрэх нь л гэж бодлоо гэхэд нь би түүний хажууд хэвтээд
Би: сайн байлаа
ЧанЁол: одоо 2уулаа шууд гэрлэх үү?
Би: АЙН
ЧанЁол: танай аав ээж 2 зөвшөөрцөн юм чинь шууд хуримаа хийе!
Би: мангар! Гээд би түүний хамрыг няслахад тэр намайг тэврээд
ЧанЁол: би одоо ч гэсэн чамайг хархаар догдлоод байна. Ганцхан надруу харж инээж, ганцхан над руу ингэж дур булаам ширтэж байгааарай! Гээд духан дээр минь үнсэхэд нь орчин тойрны чимээ алга болж чихэнд минь хонх жингэнэж байлаа.
Би үнэхээр ЧанЁолыг үзэн яддаг байсан юм болов уу? Эсвэл зүгээр түүнд сайн гэдэгтээ итгэхийг хүсдэггүй байсан юм болов уу?
—MN4EVER—
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)